Нирун Монгол аймгийн Бэсүд овогтон. Чингис хааны 4 хошууч, 9 өрлөгийн нэг байжээ. Эрэлхэг баатар мөртөө. арга ухаан ихтэй иэргийн эрдэмтэн. улс төрийн зүтгэлтэн хун юм. 1202 оны үеэр Тайчуудад харъяалагдаж, Тайчуудын алдарт өрлөг нь байжээ. Чингис хаан Тайчуудтай ширүүхэн тулалдаж дайсны цэргээс олныг устган ихэд ялсан боловч, Зэвд харвуулж хүзүүгээ шархдуулсан байна. Дайны дараа Зэв, Сорхоншар нар Тэмүжинтэй нийлжээ. Тэмүжин Зэвээс тэр өдрийн байлдаанд уулан дээрээс түүнииг харваж шархдуулсан хүнииг асуусандЗэв гэдийсгээд босож: “Харвасан хүн би мөн” гэв. Үүнд Чингис хаан гайхан бишрээд, "Энэ хүн үнэнч шударгаар үнэнээ хэлсэн болохоор нөхөрлөж бодно” гэж, угийн “Зургаадай” нэрийг ньхалж, “Зэв” хэмээх нэр шагнаж, дэргэдээ үлдээн нөхөрлөв. Түүнээс хойш Чингис хаанд үйлчилж, аравтын дарга, зуутын дарга болж, 1206 онд Чингис хаан Зэвийг 47-р мянганы ноёноор соёрхжээ. Тэр Чингис хааныг дагалдан, Хэрээд ба Найманг дарах дайнд оролцсон байна. 1211, 1214 онд Алтан улсыг дайлсан 2 удаагийн дайнд хошуучлан явж, Алтан улсыг байлдан мөхөөхөд асар их гавъяа байгуулж, зүтгэл гаргажээ. Зэв жанжин Алтан улсын чухал түшиц-Цавчаал боомтыг эзлэхээр хэдэн удаа дайрсан боловч чадсангүй. Эвдэхэд тун бэрх тул цэргээ авч буруулахдаа зам зуур морь уналга, тэрэг, эд агуурсаа энд тэндгүи хаяж гээж явжээ. Гэтэл Алтан улс “Монгол цэрэг үнэхээр зугтаав” гэж дүгнээд боомтоос цэргээ гаргаж хаясан эд юмсыг ньолзолж явтал Зэв жанжин гэнэт эргэж довтлон дайраад уг боомтыг эзлэн авчээ. 1218 онд Чингис хааны зарлигаар 20000 цэрэг дайчлан Хархидан улсыг төвшитгөхөөр мөрдон, уран арга, цэргийн хүч үзүүлэх ба улс төрийн шахалт хийхийг хослуулан оруулан авав. 1219 оны Сартуулд хийсэн алсын дайнд 20000 цэрэгтэй манлайд явж, 1222 оны үеэр Сүбээдэй баатрын хамт Орос оронд цөмрөн оров. 1223 онд түүхэнд алдаршсан Калка голын байлдаанд “Цөөнөөр олныг ялан” дайсныг ихэд сөнөөсөн байна. Өрлөг баатар Зэвийн баатар сүр дайлсан газар бүхнийг сүрдүүлж, хүрсэн газар болгоноос нь ялалтын мэдээ уламжлагдаж байлаа. 1224 онд дайлах дайн нь нэгэнт дууссан тул Сүбээдэйтэй цэргээ дагуулан, Чингис хааны цэрэгтэй нийлэхээр зүүн тийш эргэн явав. Гэвч алдарт өрлөг аян замдаа өвчнөөр насан өөд болжээ.
Зэлмэ
Дарилган Монголчуудын нэгэн салаа болох Урианхай овогтон болно.Чингис хааны дөрвөн хошуучийн болон есөн өрлөгийн нэг нь билээ. 1178 онд Зэлмийн эцэг Жарчуудай өвгөн түүнийг дагуулан ирж Чингис хаанд үлдээсэн байна. Иймээс Зэлмэ бол Боорчийн дараа Чингис хааныг хамгийн хүнд байсан үед ирж үйлчилсэн дотно баатар нь болно. 1189 онд Чингис хаан“Хамаг Монгол улс”-ын хан өргөмжлөгдсөний дараа Зэлмийг хамгийн ахлах ерөнхий захирагчаар томилжээ. Олон удаагийн дайн, байлдаанд эрэлхэг баатарлаг, хурц шаламгай, үлэмж их гавъяа байгуулсан билээ. Зэвийг Тэмүжиний амийг гурван удаа аварсан гэдэг. Бас 1197 онд Жадай, Алтан нарын /Борохулын гэргий/ хамт Тэмүжиний отгон хүү Толуйн амийг аварчээ. 1202 онд Онон мөрний хөвөөнд Тайчуудтай байлдсан байлдаанд Чингис хааны хүзүү нь суманд оногдож, цус нь зогсохгүй гоожиж байсанд амаараа шимж байгаад цусыг нь зогсоосон ба шөнийн харанхуйд дайсны дотор амь хаиргүи орж тараг олж ирэн уулгаад амийг нь аварч байв. 1203 онд болсон Муу-Өндөрийн байлдаанд хойт хайгуул болж, дайсныг хориглон байлдаад ихэд ялав. 1204 онд Найман аймгийг дайлсан Наху хуны байлдаанд Зэв. Сүбээдэй, Хубилай нарын хамт цэргийн манлайд явсан бөгөөд маш баатарлагаар байлдан ихээхэн гавъяа байгуулав. 1206 онд Чингис хаан Монголын хаант улсыг байгуулаад Зэлмийг наян найман гавъяатны ес дүгээрт шагнаж, Мянганы ноёноор томилжээ. Бас есөн удаа осол гаргавч үл яллах онц эрх олгожээ. Түүний хүү Есүнтэгэ мөн л Чингисийн алдарт жанжин бөгөөд Хорчийн дарга байж хааныг хамгаалж байлаа. Сурвалж бичигт Монгол улс байгуулагдаад удалгүй нас барсан гэж тэмдэглэсэн байна.