Wednesday, May 20, 2009

6-ð ñàðûí 7-íû øºíèé òýíãýðò...


Үүрийн цолмон, үдшийн гялаан гэхлээр бид бугд СУГАР гариг гэдгийг мэднэ. СУГАР гаригийн хурц тод гялбах гэрэл үүр цайхад дорно талд тэнгэрийн хаяанд, нар жаргах, шингэсэн хойно баруун талын тэнгэрийн хаяанд ажиглагдана. Гэхдээ энэ нь үргэлж биш, зөвхөн зуны адаг сар, намарын цагаар л үзэгдэнэ.

Тэгвэл энэ удаад 6-р сарын 7-ны шөнө нар жаргасны дараа тэнгэрийн баруун хаяанаас нилээд дээр, орон нутгийн цагаар 22 цагийн үд, шинийн 5-ны хавирган сарны гэрэлтэй тал баруун дээхи нь үзэгдэх улаан одыг бид энгийн нудээр харж болно. Энэ бол алдарт Д.Нацагдоржийн шүлэглэсэн :
Холхи газраас гялалзан харагдах өнгөт одоо Хязгааргүйн уудамд зугаалан явах улаан очоо...

гэх буюу бид АНГАРАГ гариг гэдэг. Мөн хавирган сарны сүүдэр талд нилээд зайнд, зүүн дээшээ ташуу байрласан хоёр хос тод одыг бид харж чадна. Саранд ойрхон байгаа РЭГУЛУС буюу Арслангийн одны ордны хамгийн доодхи тод од. Нөгөө холхон дээр байгаа нь САНЧИР гариг юм. Энэ одыг СУГАР гэж андуурах гээд байдаг. СУГАР гариг ДЭЛХИЙ хоёр нэг нэгнийгээ харж чадахааргүй НАР-ны яг хоёр талд байрлаж байгаа. Хэрвээ энгийн сонирхогчийн ТЕЛЕСКОП-оор САНЧИР-ийг дурандвал түүний бүслүүрийг нь харж болно.

ТЭР ҮЙИН ТЭНГЭР ЦЭЛМЭГ БАЙГ!!!


Hviezda Herlany
Колорадо

No comments: