Нарны хэт ягаан туяа эрүүл мэндэд нөлөөлөх нь
Зуны дэлгэр цаг ирж, одоо л нэг салхинд гарч, биеэ наранд шаръя гэсэн хүн бурийн хусэл биелэх цаг боллоо. Гэвч нарны туяа хүний биед сайн нөлөө үзүүлэхийн зэрэгцээ аюул дагуулж болох магадлалтай. Учир нь өдрөөс өдөрт нарны цацрагийн хорт туяа улам нэмэгдэн бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боллоо. Иймээс бидний эрүүл мэндэд нарны туяаны үзүүлж буй эерэг болон сөрөг нөлөөний талаарх дараах мэдээллийг анхааралтай уншина уу.
Хэт ягаан туяа
Дэлхий дээрхи амьдралд нар маш чухал үүрэгтэй гэдгийг хэн хэнгүй мэднэ. Нар нь бидэнд халуун, дулаан гэрэл гэгээг бэлэглэдэг бөгөөд цaцpaг туяагаа илгээдэг. Эдгээр цaцpaг туяаг хэт ягаан туяа, өөрийн гэрэл, нил ягаан туяа гэж гурав ангилдаг. Эдгээрийн дотроос нарны хамгийн богино долгионтой, хүнд хортой хэсэг нь нарны хэт ягаан туяа юм. Хэт ягаан туяа нь хүн, амьтны арьс, нүдэнд нэвчин эрүүл мэндэд нөлөөлдөг байна.
Нарын хэт ягаан туяа арьсанд нөлөөлөх нь
Арьс бол биеийн бүрхүүл хэсэг бөгөөд энэхүү бүтэц нь таны бие махбодь гадаад ертөнц хоёрын хоорондын холбоог бий болгодог. Арьс нь маш нимгэн, амархан зүсэгдэж гэмтдэг хүний биеийн хамгийн чухал эрхтэн юм. Арьсны хорт хавдар нь эсийн төлөв байдалд хэвийн бус өөрчлөлт орсноор үүсдэг. Нэгэн жишээг авч үзье. Арьсны өнгөн давхаргын дундах зөөлөн давхаргын эсүүд тусгай үүрэгтэй. Гадны тодорхой хүчин зүйлс, хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсны төлөв байдал өөрчлөгддөг. Үүний үр дүнд эдгээр эс нь эмх замбараагүй байдалд орж, үржин ургадаг. Төрөлхийн бус буюу хэвийн бус ургацаг, үү арьсанд гарах нь хорт хавдрын анхны шинж тэмдэг юм. Арьсны хорт хавдар нь голчлон өнгөн давхаргад нөлөөлдөг. Нөлөөлж байгаа тухайн давхаргаас шалтгаалан арьсны хорт хавдар 3 төрөл байдаг.
-Үндсэн давхаргад нөлөөлбөл суурь давхаргын эсийн хорт хавдартай болдог.
-Зөөлөн дунд давхаргад нөлөөлвөл зөөлөн эдийн хавдартай болно
-Меланоцист эсэд нөлөөлвөл malignant melano ma хэмээх хавдартай болно.
Тухайлбал: Африкиин Намиби улсад хоёр хүний нэг нь суурь давхаргын эсийн эсвэл арьсны дунд давхаргын эсийн хорт хавдартай байдаг. Арьсны ийм төрлийн хорт хавдар олон үе шаттай үүсдэг. Бид арьсан дээрхи анхны улаан толбон өөрчлөлтийг анзаардаггүй. Гэтэл энэ нь цаашдаа хатуу хуурайшсан яр шиг зүйл болно. Эхлээд иймэрхүү шинж тэмдэг илрэх бөгөөд энэ нь яг хорт хавдар биш юм. Удах тусам яр байнга гарсаар арьсны хорт хавдар болдог байна.
Хорт хавдрын төрлүүд
-Арьсны өнгөн давхаргын суурь давхаргын эсийн хорт хавдар удаан ургадаг бөгөөд хэзээ ч эдгэрхээргүй идээ таталт, шархлаа үүсгэдэг. Энэ нь тухайн хэсгийнхээ арьсийг үхжүүлдэг. Биеэр тархдаггүй. Хэрвээ эмчлүүлэхгүй бол томорч улмаар их бие, нүүрээр гардаг. Өндөр настанууд (50 дээш насныхан) илүү өртөмхий байдаг.
-Арьсны зөөлөн дунд давхаргын эсийн хорт хавдар нь арьсны гадна ургадаг хавдартай адилхан юм. Ихэнхдээ биеэр тархахгүй, маш удаан хугацаанд эмчилгээ авдаггүй баина. Тиймээс бусад эрхтэнд нөлөөлж болох талтай. Энэ нь голдуу гар, хөл, нүүрээр гардаг.
-Xap толбо хамгийн аюултай хэлбэр. Аюултай бус мэт санагдах жижиг хар хүрэн толбо, сэвх шиг арьсан дээр гарч ирдэг. Гэсэн хэдий ч энэ хорт хавдар маш амархан биеэр тархаж, улмаар бусад эрхтэнд нөлөөлдөг. Арьсны хорт хавдар үхэлд маш хялбархан хүргэнэ. Гэхдээ эхний үе шатанд нь оношловол эмчилгээ авдаг. Ихэвчлэн 20-30 насныханд тохиолддог.
Нарны хэт ягаан туяа нүдэнд нөлөөлөх нь
Бидний нүд өөр өөр элементүүдээс бүтдэг бөгөөд нүд нь цогц эрхтэн юм. Хэт ягаан туяа нүдэнд хэрхэн нөлөөлдөг талаар ойлголттой байхын тулд нүдний бүтцийг мэдэж байх нь чухал.
Нүдний эвэрлэг бүрхэвч: Нүдний гадна хэсгийг бүрхсэн тунгалаг хамгаалах давхарга юм.
Нүдний болор: Нүдний цөцгийн наад талын нүдний тунгалаг хэсэг. Энэ хэсэг нь гэрлийг тохируулсаны үндсэн дээр бид юмсыг сайн хардаг.
Нүдний торлог бүхэвч: Нүдний угийн арын хэсгийн давхарга. Гэрэлд маш мэдрэмтгий, харагдаж байгаа зүйлийн талаар тархинд дохио дамжуулдаг. Хэт ягаан туяа нүдний болорын тунгалаг байдалд нөлөөлдөг. Үүнийг нүдний болор цайх өвчин гэдэг. Ингэснээр нүдний харах чадвар алдагддаг. Эмчлэхгүй бол нүдний болор цайх, улмаар сохроход хүргэдэг байна.
Нүдний хорт хавдар үүсгэдэг бусад нөлөөлөл:
malignant melanoma нүдний алиманд үүсч байхад суурь давхаргын эсийн хорт хавдар зовхинд үүсэх нь нийтлэг тохиолддог байдаг.
Нарших
Нарны туяа толгойд шууд үйлчилснээс нарших явдал цөөнгүй тохиолддог. Нарны гэрлийн үйлчлэлээс хүний биеийн дулааны зохицуулалт алдагдаж, тархи хүчилтөрөгч дутагдсанаас наршдаг. Дулааны зохицуулалт нь бүрэн хөгжөөгүй байдаг тул бага насны хүүхдүүд насанд хүрэгчдээс илүү амархан наршдаг ажээ. Наршсан тохиодолд дараах шинжүүд илэрдэг.
1.Бие сулрах, бие эвгүйрхэх
2.Толгой эргэх
3.Дотор муухайрах
Цаашид 38-40 хэм хүртэл халуурах, огиж бөөлжихийн зэрэгцээ хүнд тохиолдолд ухаан алдаж, татах ч
тохиолдлууд байдаг.
Наршсан тохиолдолд дараах арга хэмжээг авах хэрэгтэй.
1.Сүүдэртэй, сэрүүн газар хэвтүүлэх
2.Толгой, мөн хүзүүний хажуу хэсэг суга, цавь орчмоор мөс, хүйтэн жин 10-15 минут тавих
3.Мөс, хүйтэн жин тавих боломжгүй бол нүцгэн биеийг нь нойтон даавуугаар ороох
4.Сэнсний сэрүүн агаараар үлээлгэх
5.Хүйтэн бүлээн шингэн их хэмжээгээр уулгах
Хүнд тохиолдолд эмчийн тусламжийг авах шаардлагатай.
Хэрхэн эрүүл мэндээ хамгаалах талаархи НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн санамжаас:
•Агаар мандлын дээд давхаргад орших озоны давхарга нь нарны хортой хэт ягаан туяаг бидэнд хүргэхээс сэргийлж хамгаалдаг шүүлтүүр юм.
•Нарны хэт ягаан туяа нь арьсны өмөн үү үүсэх нэг гол шалтгаан болж, арьсыг тань улам түлж, үрчлээтүүлэн, таныг амархан хөгшрүүлнэ.
•Нарны хэт ягаан туяаны цauцaг нь хүний өвчин эсэргүүцэх дархлааг сулруулна.
•Ялангуяа хүүхдүүд хэт ягаан туяаны цацрагийн нөлөөгөөр өмөн үүгээр өвчлөх, хараагүй болох, элдэв өвчинд өртөмхий болох эрсдэлтэй.
•Хэрвээ цаашдаа озон задалдаг бодис агаарт алдагдахгүй бол озоны давхарга ойролцоогоор 50 жилийн дараа нөхөгдөх болно. Энэ хооронд бид хавар зуны хурц наранд өнгөрүүлэх цагаа багасгах юмуу эсвэл гадаа тоглох ажиллах үедээ боломжийн хирээр өөрсдийгөө нарнаас хамгаалах хэрэгтэй.
No comments:
Post a Comment