Wednesday, November 11, 2009

МОНГОЛЫН ИХ ХАТДЫН НУУЦ ТОВЧОО

Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав…?

XIII зуунд, “Нууц товчоо” бичигдсэнийхээ дараахан халдлагад өртөн, нэгэн этгээд дундаас нь хэдэн хуудсыг урж тасдан хаясан гэнэ. Чухам энэ гээдсэн хэсэгт Чингис хаан охин урагтаа соёрхол өргөн, эзэмшил газруудыг хувиарласан хэсэг байсан бололтой. Өөрөөр хэлбэл Их Монгол гүрний засаг засаглалд Чингис хааны охид, хатдын эзлэх хувь, үүрэг роль маш тодорхой туссан хэсэг байж.
Чингис хаан охин Алага Бэхиэр Цагаан хэрмийн хойт хаяагаар нутаглах Онгууд аймгийг захируулжээ. Удалгүй Умард Хятадыг эзлэхэд Алага бэхи тэндхийг хавсарсан Их захирагч болсон байна. Бас нэг охин Алалтун Бэхиг Уйгурт, бас нэг охиноо (Толай) Харлагт, ууган охиноо Хонгирадад, Чэчэйхэн Бэхигээ Ойрад иргэнд бэр болгон өгсөн нь мөн чанартаа тэдгээр аймаг улсуудыг захирсан ЭЗЭН ХАТАД болон суужээ. Ийнхүү Чингис хааны охид хаан эцгийн байгуулсан гүр их улсыг харь дайснаас халхлах халх бамбай мэт зүүн өмнөдөд Хонгирадаас эхлээд өмнөдөд Онгууд, Умард Хятад, баруун талд Харлаг, Уйгур, баруун хойт талд Ойрад гэх мэтээр эзэнт гүрний эргэн тойронд агч улс орнуудад эзэн болж, эртний их Торгоны замыг эзэмшиж, эзэнт гүрний бүхий л худалдаа арилжааг зохицуулан, дотооддоо төдийгүй гадаад ертөнцөд нэр, нөлөө бүхий эрхэмсэг Их хатад болжээ. Тэд хаан эцгийгээ харийн дайнд явахад хүнс, эр цэрэг, зэр зэвсгийн найдвартай ар тал нь болон үлдэж байсан төдийгүй эх монгол орноо тал бүрээс нь довтлох аюул заналаас сэргийлж байсан байна.
Тэдгээр бүсгүйчүүд гүрэн улсыг шинээр цогцлоож, худалдаа арилжаа, өртөө улааны шинэ шинэ сүлжээг бий болгон, эрдэм мэдлэгийг ихэд тэтгэн дэлгэрүүлжээ.

b 1

Чингис хаан хөвүүдээсээ илүүгээр охиддоо итгэж, тэдэнд илүү их үүрэг хариуцлага үүрүүлж байжээ. Ингэх үндэслэл байв. Хөвгүүдээс нэг нь ч түүний сэтгэлд хүрсэнгүй. Тэдэнд Их улсыг амжилттай удирдан авч явах ухаан билэг бүү хэл ядахдаа эцэг шигээ гарамгай жанжин ч байсангүй. Цагадай цочмог, бодолгүй түргэн зантай байсан бол Өгэдэй архинд хэт орж, санхүү, эдийн засгийн харалган бодлого явуулж, улс орноо бэхжүүлж, хөгжүүлэхээсээ илүү хэт үрэлгэн загнаж байв. Толуй хэдийгээр эцэг шигээ баатар зоригт, сайн жанжин байсан ч ах Өгэдэйгээс ч илүүгээр архинд орж, сүүлдээ архиндаа түлэгдэж үхжээ. (Ахмад хүү Зүчи эцгийгээ амь ахуйд бие барсан) Нөгөөтэйгүүр Чингис хааныг гүр их улсаа байгуулахад нь хатад эмэгтэйчүүдийн хувь оролцоо үлэмж их байлаа. Өэлүн эхийн оюун билэг, ер бусын хатан тэвчээр, зүтгэлгүйгээр Чингис хааны амжилтыг төсөөлөх боломжгүйн адилаар Бөртэ үжин чухам Чингис хааны хажууд өмөг түшиг нь болж, Их гүрнийг босголцсон билээ.

Чингис хаан насан өндөр болох хэрээр хичээн байгуулсан их улсаа хэрхэн төгс төгөлдөр болгон бэхжүүлэх талаар байнга санаашран байсан. Ингээд найдвар муутай хөвүүдтэйгээ эн тэнцүү, магадгүй зарим талаар илүү их итгэл, хариуцлагыг охид, бүсгүйчүүддээ үлдээсэн байна. Энэ нь эрхт эцэг болсон тэнгэр, этүгэн эх болсон газар дэлхийн хүч энергийн харилцаа, хамаарлыг харгалзан үзсэн, арга бэлгийг тэнцүүлсэн хэрэг байж. Гэвч харамсалтай нь хөвгүүд эцгийнхээ бодлогыг үл ойшоов.

Чингис хааныг тэнгэр болсны дараахан, тэр 1227 оны сүүлээр Алалтун Бэхи ах Өгэдэйн хүмүүст алуулав. Хоёр жилийн дараа Алага бэхийн өв залгамжлагч Нэгүдэй амь үрэгдэв. Түүнээс удалгүй Чэчэйхэн бэхи гэнэтхэн амь эрсдэж, дараа жилийн зун Өгэдэйн тушаалаар Ойрад түмний охид бүсгүйчүүлийг бүгдийг нь хэрцгийлэн, хүчирхийлээд, эрхэндээ оруулжээ. Бүр бүсгүйчүүдийн эсрэг аян дайн шахуу юм болсон байна. Чингис хааныг хальснаас хойш арав хүрэхгүй жилийн дотор түүний охин ургийнхан ийнхүү хамаг эрх мэдлээ ах, дүү нартаа алдав, амь эрсдэв. Чухам энэ үеэр л “Нууц товчоо”-нд халдсан тэр бүдүүлэг хэрэг явдал гарсан юм болов уу даа.

Ийнхүү Чингис хааны охид, Их хатад, монголын төрд зүтгэж асан их эмэгтэйчүүдийн түүх “нууцлагджээ”. Жак Уэтерфорд ингэж үзэж байна. Тэр “Монголын Их Хатдын НУУЦ ТОВЧОО” номондоо энэ ээдрээтэй үйл явдлыг хайр найргүй уудлан дэлгэж, бас сэтгэл шимшрэн бичжээ.

Жак уг нь анторпологич хүн. Эрт галвын амьтдын ясыг хэлтэрхий хэлтэрхийгээр нь цуглуулан судалдаг энэ хүн манай түүхийн тун бүдэгхэн нэгэн улбааг мөшгин, энд тэндээс баримт материалыг яг нь ясны хэлтэрхий лугаа адил цуглуулан цуглуулсаар бидний алдагдсан түүхийн нэгэн зурвас үеийг та бидний өмнө дүрслэн гаргаж ирсэн байна.

Чингис хааны охид, монгол хатад хэдийгээр нэр алдар, эрх мэдэлд дуртай, өөр зуураа эв түнжингүй, эцгийн бүтээсэн их улсыг бэхжүүлэхээс илүүгээр сульдааж, Их засаг хуулийг нь уландаа гишгэсэн ах, дүү нартаа алуулах нь алуулж, шахагдан гадуурхагдах нь гадуурхагдсан ч чухам чин үнэндээ монголын охид, бүсгүйчүүд л Их Монгол улсын голомтийг бүрмөсөн тасалчихалгүй авран хамгаалж, уламжлан авч чадсаныг тэрээр барин тавим баримттайгаар өгүүлжээ.

Монгол гүрэн задран, буурахад “самуурал завхрал, ялагдал доройтлыг сөрөн боссон нэгэн эмэгтэй өөрийн байр сууриа хатуу хамгаалж, салж бутарсан Монгол овог аймгуудаа нэгтгэж, туг сүлдээ босгон мандуулж, Алтан урагт дахин сэргэх хувь тавиланг эргүүлэн авчирсан бөлгөө”. Энэ бол Элбэг хааны охин Самар гүнж байв.

Элбэг хаан Баруун Монголын тэргүүнийг хилсээр хороожээ. Тэгээд эцгийг нь хилсээр хороосныхоо цагаатгал, төлбөр болгон хүүд нь охин Самараа гэргий болгон өгч, хүргэнээ эцгийнх нь ор суурийг залгамжлуулсан байна. Самар гүнжийн хүү нь Ойрдын Тогоон тайш, ач хүү нь Эсэн тайш хаан юм. Энэ үед Монголын язгуур алтан ургийнхны хооронд байнгын атаа, жөтөө, далд явуулга, хэрүүл самуун тасарсангүй. Эцэст нь Эсэн хаан хүчээр баруун, зүүн монголыг нэгтгэн нэгэн тугийн дор захирав. Ингэхдээ тэрээр охиноо Алтан ургын нэгэн хан хүүтэй гэрлүүлжээ. Удалгүй Алтан ургийнхны найдваргүй байдалд дургүйцсэн Эсэн хаан тэднийг уг үндсээр нь таслахаар шийдэж, алтан ургийнхны эсрэг их аллага хийжээ. 1452 онд боржигон овгийн 44 язгууртан, 33 хэргэмтэн, тэдэнд үнэнч байсан 61 цэргийн жанжин амь насаа алдсан байна. Энэ үед Эсэн хааны эмэг эх Боржигон Алтан ургийн Самар хатан хэдий насан өндөр болсон ч Эсэн хааны энэ аллагыг сөрөн зогссон төдийгүй, алтан ургийн сүүлчийн судсыг тасалчихалгүй авч үлдэж чаджээ. Эсэн хааны охин, Самар хатны гуч охин болох өнөөх алтан ургийн хан хүүтэй суусан бүсгүй алуулсан нөхрөөсөө хөл хүндтэй үлджээ. Үүнийг мэдсэн Эсэн охиноо төрөнгүүт шинэ хүнийг алаад, өөрийг нь өөр хүнд өгөхөөр шийдэн байна. Гэвч Самар хатан ач хүүгээсээ өрсөв. Тэр гуч охиноо зугтаалгаад зогсохгүй, төртөл нь нууж чаджээ. Хүү төрсөнд Баянмөнх гэж нэрлэсэн байна. Эсэн хаан эрлээ зогсоосонгүй. Түүний хүмүүс “Охин төрсөн бол үсийг нь самна, хүү төрсөн бол голыг нь самна” гэсэн тушаалтайгаар эх, хүү хоёрыг хайсаар олов. Учрыг мэдсэн эх ажиггүй царайлж байгаад эрлийн багийн ахлагчийн өөдөөс харуулж хүүгээ тосон шээлгэжээ. Гэхдээ нялх хүүгийн мөөжгийг нь мэдэгдэхээргүй болтол нь арагш нь татаж байгаад шээлгэсэн байна. Юутай ч эрлийнхэн хүүг дахин нягтлах шаардлагагүй гэж үзээд буцаж, Эсэн тайшид “Та зээ охинтой болжээ” хэмээн дуулгав. Гэвч эцсийн эцэст Эсэн үнэнийг олж мэдээд дахин эрлийн бүлгийг илгээсэнд Самар хатан хамгаалав. Бас нэг удаа нялх хүүг хөмөрсөн тогоон дотор нууж авч үлдэв.

Гэвч нас хэт өндөр болсон Самар хатан цаашид хүүг аварч хамгаалах боломж шавхарч буйг мэдээд Чингис хааны урагт үнэнч хүмүүсийг олж, тэдэнд өгч нууцаар асруулахаар алс хол, Монголын нутгийн гүн рүү илгээсэн байна. Зам зуураас нь Эсэний хүмүүс хөөж, өлгийтэй хүү морины давхиад дунд нэгээс нөгөөд бөмбөг мэт шидүүлэн дамжиж, газарт ч ойчиж, харин азаар Самар хатанд үнэнч нэгэн эр цэрэг давхиан дундаа хүүгийн өлгийнөөс нумын хөвчөөр гогдон аваад зугтан гарч чадсан байна.

Эсэн хаан хорлогдож, удалгүй Мандуул хаан ор суув. Гэвч түүнд ор залгах хүү төрсөнгүй. Иймд Алтан ургийн хүү, өнөөх амь өрссөн өрсөлдөөн дундаас Самар хатны гавьяагаар амьд үлдсэн Баянмөнх хүүг олж, угсаа залгамжлах Болох Жонон цол өгч, дэргэдээ байлгажээ. Гэтэл төдий удсангүй, хаан хийгээд угсаа залгамжлагч жононгийн дундуур хар хэл орж, Самар хатны амь тавин хамгаалсан алтан ургийн сүүлийн судас Болох Жонон Баянмөнх өмнийн говьд орь ганцаар тэнэж яваад гавьяа ч үгүй, золгүйгээр амь эрсдэв. Мандуул хаан ч үхэв.

Баруун өмнөдөд уйгур, лал шашинтнууд идэвхжиж, Торгоны замыг эрхшээн, баруун талд Ойрадууд бие даасан байдлаа улам батжуулж байв. Өмнө зүгт Хятадууд энэ сиймхийг отон хүлээж, харин Хасарын удмын ноёд хаан ор одоо хүссэн, эс хүссэн ч биднийх болов хэмээн омтгойдох болов. Олон овог аймаг өөр өөрийн дураар үйлдэх болов.

Ийнхүү Монголын төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт бас нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн судсыг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Энэ бол Мандухай сэцэн хатан байв.

Мандуул хааны бага хатан тэрээр эр нөхрөө өнгөрсний дараа өнөөх Баянмөнх Болох Жононгийн хааны ордонд ирэхээсээ өмнө асарч байсан урианхай малчин айлынхаа охин Шихэртэй учир ургуулан нэгэн нуган үртэй болсон байсныг олжээ. Гэвч тэр даанчиг арчаагүй, өвчинд баригдсан, өрөөл татанхай, хүн болох эсэх нь тодорхойгүй нэгэн байж. Гэвч тэр бол Алтан ургийн сүүлчийн аргамж, сүүлчийн амь байсан юм. Сайтар асарч тойлсны эцэст 7 настай Батмөнх хүүг хаанд өргөмжлөв. Энэ үед Мандухай өөрөө 21 настай байж, бяцхан хүүгийн өмнөөс төр барив. Тийн Мандухай садарсан үсээ шууж, саадаг нум үүрч, бяцхан хүүг үхэг тэргэнд суулган цэрэг дайчдыг тэргүүлэн дайтаж, улс төрөө эмхлэн хураажээ. Батмөнх хүү эрийн цээнд хүртэл 10 гаруй жилийн турш Мандухай тулааны талбарт эр цэрэг, жанжин баатар, энгийн цагт сэцэн сайд, ар гэртээ асралт эх болж байв. Батмөнх Даян хаан, Мандухай Сэцэн хатан хоёроос Чингис их дээдсийнх нь ерөөл бэлгийн дагуу 7 нуган үр төрсөн нь хатаж байсан Алтан ургийн мод дахин цэцэглэн дэлбээлсэн хэрэг байлаа. Тэд хожмийн монголын бүхий л аймаг, хошууны ихэс дээдэс болжээ.

Мандухай хатны Монгол Улсын төлөө, Эзэн Чингис хааны алтан ургийн төлөөх гавьяа зүтгэл үлэмж их.

Чухам ийм л түүхүүдийг Жак Уэтерфорд бичжээ. Уг нь энэ бүхэн бидний мэддэг түүх, гэвч мэддэг хэдий ч ийм ээдрээтэй нөхцөл байдлын дундаас үйл явдлын нарийн учиг, уялдаа холбоог чухам фокус нь таарсан дурангаар татан үзүүлэх мэт тийм тов тодорхой харуулж, мэдрүүлж буйд Жакийн түүх бичлэгийн давуу тал нь байна.

Түүний бичсэнээр “Монголын аугаа хатад амьдралынхаа турш гэр бүл, үндэс угсаагаа хамгаалж иржээ. Чингис хаан төр улсыг үндэслэн байгуулсан бол хатад эмэгтэйчүүд түүнийг нь амьдруулсан юм. Тэр хатад цаг хугацаа, сэтгэл оюунаа хөшөө дурсгал, хот балгад барихад бус, Хаан эцгийнхээ адилаар гүрэн улсаа байгуулахад зориулсан юм. Тэдний амьдрал тэмцлийг гэрлэх зүйлс эрт галавын амьтдын ул мөр мэт байсаар байна. Гагцхүү бид түүнийг хайж олохыг, олсныхоо дараа олж харахыг л хүсэх хэрэгтэй” болж байна.

Энэхүү “Монголын Их Хатдын Нууц Товчоо” ном бол Монголын хатад бүсгүйчүүдэд босгосон үгэн хөшөө болжээ.

Номынхоо өмнө зохиогч “Мөнх Хөх Тэнгэрийн Алтан Наран Их Монгол Үндэстний эхчүүд, охидыг Үүрд мөнхөд ивээх болтугай” гэсэн нь Жакийн монголын эхчүүд эмэгтэйчүүдэд хандаж буй сэтгэл, хүндлэл нь юм. Харин ямар ч монгол зохиогч номынхоо өмнө ийм үг бичиж чадсан бил үү, үгүй бил үү?

***

2004 онд Вашингтон хотноо Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын нээлт болж, төд удалгүй Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор шалгарч, дуулиан тарьж байлаа.

Тэр цагаас хойш юутай ч монголын түүхэнд хандах америкчуудын хандлагад багагүй өөрчлөлт орсон гэдэгт би итгэлтэй байна. 2004 онд Үндэсний газар зүйн нийгэмлэг (National Geographic)-ийн нэвтрүүлгээр гарсан Монголын эзэнт гүрний тухай нэвтрүүлэгт Монголчуудыг зөвхөн байлдан дагуулах, алж хядахын донтой хүмүүс, иргэншээгүй, зэрлэг омгийнхон гэсэн санаа нэвт шингэсэн байсан.

Харин Жак-ийн дээрх ном гарсны дараа 2006 оны нэг сард Үндэсний газар зүйн нийгэмлэгийн нэвтрүүлэгт хоёр жилийн өмнө монголчуудын талаар ярьж байснаасаа огт өөр зүйлийг өгүүлж байсан юм. Тухайлбал Чингис хаан бол

- Шашны эрх, эрх чөлөөг хүн төрөхтний түүхэнд хэзээ ч байгаагүйгээр хангасан
- Улс үндэстнүүдийн хооронд дипломат харилцаа системийг анх бий болгосон
- Худалдаа зах зээлийн бараг өнөөгийнх шиг үр ашигтай орчин, харилцааг бий болгосон
- Цэргийн шинжлэх ухаанд олон зүйлийг цоо шинээр хэрэгжүүлсэн
- Улс түмнүүдийн соёлын харилцааг урьд байгаагүйгээр идэвхжүүлснээр дэлхий нийтийн соёлын хөгжилд маш хүчтэй түлхэц болсон
- Эцсийн эцэст Чингис хаан өнөөгийн шинэ дэлхий ертөнцийг бий болгосон гэсэн байлаа.

Энэ бүх дүгнэлт бол Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номын үндсэн агуулга нь.

Үнэхээр ч Монголчуудын байлдан дагуулал бүхэл бүтэн найман зууны турш нойрмоглосон дэлхий дахиныг чоцроосон юм. Эртний их соёлт хүчирхэг Ром гүрэн Содоом, Гомоорын араас “тэнгэрийн хилэгнэл” хүртсэнээс хойш Европ дахин урьдын хөгжлийн эрчмээ алдан, XII зууныг хүртэл үндсэндээ унтаа байдалд байсан. Олигтой ахиц дэвшил гарсангүй. Ромчуудын үлдээсэн олон зүйлс, түүний дотроос эрх зүйт хууль цаазат төрийн ёсон, соёл урлаг, шинжлэх ухаан боловсролыг мартаж, Ромын цэцэглэн мандаж байх үетэй харьцуулахад хөгжил дэвшлээс хол ухарсан мэт бүхэлдээ хэдэн зууны турш харанхуйлан байлаа. Европ дахин шашны мухар сохор хүлээсэнд улам улам боомилуулсаар байв. Арабуудын оргилсон эрчимтэй довтолгоон ч тэднийг энэхүү гүн нойрноос нь гүйцэд сэрээсэнгүй. Тэнгэрийн хаяанаас цааш газаргүй хэмээн сэтгэхтэй агаар нэгэн алилаар нам гүм, ажин түжин сууж байв. Хүнд жад чирсэн төмөр дуулгат баатар эрс нь ойр зуураа хөлхөлдөж, нүсэр чулуун хана хэрмээ хөгжлийн дээд мэтээр бодож байж. Загалмайтны цөхрөхийг мартсан улайрсан номлогчид нүх сүв бүрийг нэгжиж байлаа. Загалмайтнууд удаа дараалан цэрэглэн хөдөлөн ч тэд Сириэс цааш хэтэрч байсангүй. Ираны толгодын цаанаас, Дундад Азийн элсэн цөлийн гүнээс ирдэг эртний их торгон зам хаанаас юу тээж авчирдгыг мартсан байв. Төв Азийн өндөрлөгт ямар их эрч хүчтэй хуй салхи нижигнэн хөдөлж буйг огтхон ч тааварлаж чадахгүй байв.

Үйл явдлуудыг анхааралтай харвал Чингис хааны довтолгооноос хойш Европт олон зүйл хувиран өөрчлөгдсөн. Үйл явдлын хэмжээ далайц өргөсөж, хүмүүс нууцлаг агаад хүчирхэг дорныг сонирхож эхэлсэн.

Гэнэтийн довтолгоон хүмүүст айдас хүйдсийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Аливаа юм нууцлаг, үл мэдэгдэм байхийн хэрээр түүнээс үүдэх айдас түгшүүр их байдаг. Чингис хааны довтолгоон гэнэтийн байсан. Европ дахин чухам юу болсны учрыг нь ч олж чадаагүй байтал тэрхүү гэнэтийн зочид ирсэн шигээ гэнэт алга болчихсон. Энэ ялагдашгүй хүчирхэг хүмүүс гэнэт хаанаас гараад ирэв. Яах гэж ирээд яагаад алга болчихов. Энэ нь сониуч хүмүүсийн сонийг хөдөлгөж, баатар эрсийн цөсийг цалгиав. Наран мандах тэнгэрийн хаяанаас цааш газар байж, тэнд хүчирхэг, өвөрмөц сонин ард түмнүүд амьдардгийг Европ дахин анх тийнхүү мэдрэв.

Чингис хааны өрлөг жанжин Сүбээдэй, ач Батхаан нарын довтолгоон /1236-42 он/ энэхүү хариуг улам чанга нэхсэн юм. Дараа дараачийн үеийнхэн, Алтан ордны болон Ил хаадын хүчирхэг, эрхэмсэг байдал нь тэднийг олон зууны гүн нойрноос нь бүрэн сэрээсэн билээ. Дэлхий дахины улс төр, соёл, эдийн засгийн харилцаа эрс өөрчлөгдөж, тэд талынхны дайтах урлаг, төмөр мэт хатуу сахилга бат, хууль ёсноос суралцаж, өртөө улааг хэрэглэх болж, дарь хэмээх хөгжлийн ер бусын эрчим хүчийг ашиглах болов. Наад зах нь ор хөнжлийн даавуу байдгыг мэдэж, гар нүүрээ угааж, дарь хийж, ном бичиг барлах анхны ойлголттой болж, цаасан мөнгөний тухай сураг дуулж, улс хоорондын дипломат харилцааны олон зүйлсийг шинээр нээжээ. Дорныг сонирхох, тийш тэмүүлэх эрмэлзэл нь явсаар газар зүйн их нээлтүүд, улмаар сэргэн мандлыг урин дууджээ.

Эцсийн эцэст дэлхийн олон улс орнууд, үндэстэн угсаатнууд цоо шинээр бүрэлдэн, өнөөгийн ертөнцийн суурь зөвхөн үндэстний төдийгүй эдийн засаг, олон улсын харилцааны хүрээнд бүхий л талаар тавигджээ.

Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номонд ийм л санааг олон талаас нь нутлан өгүүлжээ.

Ганц америкчуудыг төдийгүй дэлхий дахиныг ч энэ ном дэлдийлгэж чадсан. Энэ 4-5-хан жилийн дотор уг ном дэлхийн 22 орны хэлээр орчуулагдаж, хэдэн сая хувиар хэвлэгджээ. Энэхүү хэдэн сая хувь нэг бүрийн цаана Монголын маань л сурталчилгаа байгаа. Тэр хэмжээгээр монголыг сонирхогчид, судлаачид, жуулчдын тоо ч үлэмж нэмэгдэнэ. Сайн ном гэдэг ийм л үр нөлөөтэй байдаг аж. Энэ бол манай үндэстний түүх судлалд, бидний хөгжилд, дэлхийн тавцан дахь Монгол Улсын нэр хүндэд оруулж буй хувь нэмэр ч гэж хэлж болох байх.

Сүүлийн тавхан жилийн дотор бидний өвөг дээдсийн түүхээр маш олон ном шинээр хэвлэгдэн гарлаа. Кон Иггулдний Чингис хааны амьдралыг өгүүлсэн гурамсан роман, Том Шаньлэйн “Мөнх тэнгэрийн хүчин дор Чингис хааны мандал бадрал”, Жон Манний “Чингис хаан: амьдрал, үхэл ба сэхээрэл”, “Чингис хааны удирдахуйн нууц”, А.Гоүлдбергийн “13 зууны Монголчуудын дарангуйлал”, Моррис Россаби нарийн “Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн”, Томас Стрэйсгутын “Алдагдсан соёл иргэншил-Чингис хааны Монгол”, “Чингис хааны аугаа их жанжин Сүбээдэй баатар” гэх мэт маш олон номыг дурдаж болохоор байна. Хамгийн сүүлд л гэхэд “Khubilai Khans Lost Fleet Legendary” гэдэг ном гарсан байна. Мөн Япончууд “Бөртэ Чоно”, Оросууд “Монгол”, саяхан Якутууд ч бас нэг кино бүтээлээ. Өөрөөр хэлбэл дэлхий нийт Монголын түүхээр амьсгалж байна. Монголын түүхийг огт өөрөөр харж, үнэлдэг болж байна.

***

Жак Уэтерфордын монголын түүхийн сэдвээр бичсэн хоёр дахь ном “Монголын Их хатдын Нууц Товчоо” нь өмнөхөөсөө ч илүү амжилт олох болов уу гэж бодож байна. Түүний номын амжилтанд нөлөөлж буй зарим нэг “нууц” бий. Жак чухам зохиолч хүнд л байгууштай гайхалтай уран сэтгэлгээтэй, сэтгэлзүйн чадварлаг задлан шинжээч хүн. Түүхэн хүмүүсийн санамсаргүй унагасан нэг үг, хийсэн нэг үйлдлээс нь ургуулан мөшгишээр бүхэл бүтэн түүхэн явцыг зургийг босгож ирнэ. Түүхэн баримтууд, уран нийтлэл, сэтгэл зүйн анализ, задлан шинжлэлийг амжилттай хослуулсан нь түүний бүтээлийг түүхийн номнуудаас эрс ялгаруулдаг. Тиймээс түүний номыг уншиж байхад адал явдалт, уран зөгнөлт, уянгын драмт зохиол уншиж байх шиг болдогт гайхах юмгүй. Наргиа болгон түүнд “Та хэрвээ зохиолч бол мундаг зохиолч байх байж ээ” хэмээн хэлж билээ.

Жак Уэтерфорд монголын ард түмэнд, бидэнд, бидний соёл, түүхэнд үнэнхүү халуун дотно сэтгэлээр хандаж чаддаг нь түүний амжилтын бас нэг нууц юм.

Та бидний тэр бүр анзаараагүй, ухаж төнхөөгүй маш нарийн үл ялиг сэжмийг хөөсөөр бүхэл бүтэн нууц түүхийг босгож чадсан энэ ном бидэнд олон нууцийг нээж өгөх болно. Энэ ном өчигдрөөс Улаанбаатарын номын дэлгүүрүүдээр тарж эхлээд байгаа.

2009 оны 10 дугаар сар 23

Б.Номинчимэд

44 Сэтгэгдэлүүд

  1. Amraltaara abj unshixad dajgvi nom bololtoi

  2. Bitgii hudlaa yariad bai! Chingis haan hezee ch ems ohidiig toriin alband tomilj baigaagui! Medeej ems ohiddoo hairtai baisan baih, gehdee arai ch uls guren zahirih hemjeend awaachaagui l baih! “Nuuts towchoo” haldlagad ortood ter heden huudas baihgui bolson baig, busad eh surwaljid tiim yum baihgui shuu dee!!!

  3. монголын эмэгтэйчүүд цэцэн сэргэлэн ухаантай. өнөөдрийн Монголыг эмэгтэйчүүд нь авч явж байна шүү дээ

  4. yor ni tiim shuudee . zuw usuj humuujsen ohid busguichuud chin ,buruu ussun zaluuchuudaas 10,100 dahin iluu setsen uhaan oyun bilegtei baidag yum . chi uuru buru yum hiichiheed aawaasa aij eejiinhe tsaaguur nuugddag baisan bolowuu,eejeese aij aawiinhaa arduur nuugddag baisan bolowuu ?

  5. bayarlalaa saihan uym bichsen bna aa ene huniig “Монголын Их хатдын Нууц Товчоо” bichsend ni bish ter nomnuud uneheer tegj olon huviar zaragdaj surtalchilgaa bolj bgaa manai ulsiin zugees ter huniig neg shagnah uym bol bas dahin surtalchilgaa bolno gej bodoj bna . manaihan iimerhuu zuildee jaahan hoirog bna daa .

  6. Dajgui l Reclamdlaa chi

  7. Номин ах уг нь хүний сэтгэл хөдлөхөөр зүйл бичдэг ах! Гэхдээ хамгийн түүх бичих гээд Уран Зохиол бичдэг хүн!! Түүхийн бодит судалгаа муутай, тун их сэтгэл хөдлөлтэйгөөр, найраг шахуу уран зохиол бичдэг!! Зөвхөн Монголын уран зохиолын мэдлэгтэй боловч, гадаад эрдэмтэд, судлаачидын бүтээлүүдээс уншиж байгаагүй, зөвхөн дуулсанаараа таамаглаж бичдэг ах!! Гадаад хэл сурч бас дээрээс нь жинхэнэ ШУ-ааны үндэслэлтэй мэдлэг дээр тулгуурлаж Түүх бичиж байвал таныг юм мэддэг хүмүүс илүү үнэлнэ !! Дан сэтгэл хөөрөл, хийсвэр уран зохиолоор хол явахгүй!!

  8. Nomio egchee tand bayar hurgey. Mash undur setgelgeetei bichsen baina shuu. taniig zuvhun hel zuin undur bolovsroltoi l hun gej boddog bailaa. Harin bichsen aguulga, logic daraalal, arga zui chin gaihaltai baina. Take care, Sh.Unentugs from kr

  9. Naad nomio egch chin eregtei ah shd haha

  10. ОХИД САДАРЛАСНААС МОНГОЛ УЛС ИЙМ БАЙДАЛД ОРЖ МӨХСӨН ШҮҮ.
    ЯАЖ БҮРЭН МӨХӨХӨӨС НЬ ӨМНӨ ОРОСЫН ХАРААТ БОЛСЫН БУРХАН МИНЬ. ОДОО ДАХИАД Л САДАРЛААД ЭХЭЛЛЭЭ

  11. ………………..

  12. jack bichne e dajgui.teghdee chingis khaaniig harts garaltai gej notlon bichsen bdag.yagaad ter ve? nomoo sain zarah gej uu? tuuhiig guivuulj bno gej uu.? yagaad gej bodoj bna ? nomin ah aa

  13. Ene orchuulgand baina uu esvel Jack tegj bichivuu? Neg tald Hasariin udam nuguu tald Haanii altan Urag gej baisan. Gehdee ali alin Borjigin ovog. Joohon yalgaj bichsen baina. Oirdiin Choros ovgiinhon bolohoor shuud Hasariin udmiinhan baisan gedeg. Unubold vangiin talaar duridaagyi bna.

  14. ene nomiin neriig angli hel deer ni bicheed ugch tuslaach..guilgeend garan bolovuu

  15. Номынх нь англи нэр энэв Amazon.com deer garchikhsan baina lee

    The Secret History of the Mongol Queens
    How the Daughters of Genghis Khan Rescued His Empire
    By Jack Weatherford

  16. mng emegteichuud unen tasarhai shuu. Unuudur ch gesen archaagui arhichin erchuudeer duuursen mng-n niigmiin hamag hund huchiriig mng huuhnuud l uuurch baina daa.

  17. tuliug arhind tulegdej uhesen ogodeigees turulj arhind orson gsn chini unen gjuu, mongol hatdiin tuuh gd nom bdg shd, teren dr bichsneer bol arai oor, ene bichsen chini ergelzee toruulj bna, ??? thd bi sonirhoj uznee, ooriin bodol oortoo zov blhr hehe

  18. Çà ÿàäàã þì.¯íýí ÷ áàé õóäàë÷ áàé óðüä ºìíº ñîíñîîã¿é þìàíäàà áàðóóíûõàí øóóä èòãýäýã äàìøãóóä.Òýãýõýýð ýíý çîõèîëóóä áèäíèé ìîíãîë÷óóäûí òàëààð ñàéí ñóðòàë÷èëãàà áîëæ áàéãàà þì.ßìàð ÷ ãýñýí õÿòàäóóä áàòëàõ ãýýä áàéãàà ìîíãîë ãýäýã ÷èíü õÿòàä ãýñýí ñóðòàë÷èëãààíä íü öîõèëò áîëîã.Îäîîãèéí ÌÀÕÍ,ÀÍ-ä äàíäàà õàðèéí áîäëîãîä ø¿òñýí õàðàíõóé ýòãýýä¿¿ä áàéãàà áàéõ.Åðºíõèéëºã÷ íü áîëîõîîð àìåðèê ãýõýýð äîëäîãîíîîä ã¿éíý. Çà òýãýýä Áàÿðöîãò ìýòèéí îíö ñýæèã á¿õèé þìíóóä áàéíà.Ñ¿¿ëäýý ÷ õàðèéí õàð þìíààñ õàìààðàëòàé õ¿¿õí¿¿ä èõ äýâøèõ áîëæ äýý.Þóíû ¸ð áîë.

  19. Jack Chingis khaanyg magtsan n gaviya mun. Manai hatadyn 10% n uneheer hovor humuus baisan. Daan ch ihenh n gadny garaltai (olzny, diplomat soliltsoony g.m.) baisan tul uur hoorondoo uzeltsej manai khaad noyodiig hoorond n tasraltgui temselduulj duusgasan shulmasuud shuu dee. Jishee Nuuts tovchoond zunduu bii. Uguudein ehner Turakana metiin daisnuud. Ed nar Ikh Mongol ulsyg dotroos n muhuusun humuus. Erdiin tuuh unshihad hangalttai. Edgeer “hatadyn” badarchin tsus (gen) n odoogiin “missuudeed” todoor ilerdeg. Odoo ted haanaas anh irsen ter zugruu gee butsaad Mongoloos durvej baigaa. 800 jiliin dotor jinhene hatan bolj chadsan 3-4 emegteig aldarshuulah n tuilyn zuv. Harin busad heden zuun hatad iaj zavhairch aav huug, ah duug alaltsuulj baisnyg manai “genderiin” ulaan hamgaalagch nar sanah tun! Jack-iin suuliin nom n UB-iin yanhanuudyg “hurtsalsan” nom bolj medne. Enehuu uguulegiig unshsan femininstkuud udahgui Mongol gureng barag huuhnuud baiguulsan metiin oilgolt avch magadgui.

  20. GAJIG, HULDUU YUM BICHIH YUM.SUDLAAD TAILBARLAJ SUR.UR DUN,UGUUJIIN TODORHOILSON YUM BICHIJ BAI!!! HARAAL IDMEER….

  21. mongol hatad toriig sulidaasan ni unen shuu

  22. yu ch bsn gichii gicheegeeree bdg yumdaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

  23. turakina chini laliin shashintan fatima gdg zarts emegtein ugend l erguutsen blhs ooroo tiim muu hatan bgaguishd, chingisin ohin alaltun behe bol er hunees duthaargui bur iluu bailddag eremgii chadvarlag gunj bsn bh shuu, bur ooriig ni diilsen huntei suuna gdg bsn shd, ta nar meddegee yriach medku bol duugai l bai ldaa, gichii jikshik ta nar tgd yu ym

  24. EMEGTEI HUN YAGSHD-ийг бичсэн новшоо, чам шиг юмнууд л улсыг хагаралд оруулж байсан түүх байснаас эмэгтэйчүүдээс болж монгол мөхөж байсан түүх байхгүй, монголчууд халх, ойрад гэж 2 хуваагдаж нэг ялагдаж байсан бол одоо эр, эм болон хуваагдаж байгаа, хувааж байгаа ньянхантай унтаад хулхидуулсандаа багтарч явдаг чам шиг хоосон толгойтой малнууд…

  25. nuuts tovchooni huudsiig ursan geh metchilen zarim talaar hetruulegtei bna. Gehdee uuneesee iluugeer mglchuudiin dund sain hatad bniig uneneer durdaj delhii niited mgl-n erchuud todiigui emegteichuud ni hurtel uhaantai, udirdagchid bniig surtalchilj ogson ni ih gaviyatai ym. Chingis haanii tuhai nom ni ch gesen jaahan hetruulegtei bolson ch haaniig maani zov talaas ni mash uneneer delhii niited taniulj ogson mash gaviyatai hun. Jaahan hetruuleg bh ni zov tegj bj l unshigchdiin sonirholiig iluu tatna. Etsest ni ene hun shig mglchuudiig eyreg talaar ni delhii niited surtalchilsan gadaad baitugai mongol hun odoo ued bgui shuu. Tiimees ene hund tor zasgiinhan shagnaluudaasaa ogoh heregtei.

  26. …………………………….hubailain haani guulin ulsaas irsen hatan hurtel ararn tawij baisan shuu dee tegee neg buglvv tosgon tsullugduj baisan

  27. Yamarch ued eh hun , emegteichuud ooriin bier zovlong uurevch ur huuhed , uls tordoo , tor niigemdee tuslaj ulsaa avarch baisan ni olon bolvuu . Ternii huchind Chingesiin udmiin ur sad boloh Mongolchuud bid ustalgui odii hursen baihaa Hamgiin gol ni “Ev negdeltei” baih l hamgiin chuhal. Medeej Er hun: Sain etseg, Baatar janjin , Uhaant tusheed baij gemee ni bidnii uls ulam hogjih bishuu. Sain aav ,eejtei baij gemee ni sain huu,saihan ohin saruul uhaantai, ih uiluug hiih busuu.Yamarch gesen bidnii Mongoliin emegteichuudiig todorhoi hemjeegeer unlen gargaj ogson ter zohiolshd bayarllaa. Mongol hunii zovih oodoo shuu…

  28. Tului-n tuhai (er ni Chingis xaanii huwguud-iin tuhai) arai degs bichjee, Nuuts towchoo-nd uguulseneer Tului xaan axiinhaa (Ugudei) umnuus xor uuj zoligt gardag bolohoos arhi uuj nas baraagui yum. unen yum uneneeree saihan.

  29. Ene nom khudaldaand garsan uu
    tegeedch urid ni mongol khatdiin tukhai Dr.J.Urangoo bagshiin bichsen nom baigaa shuu dee. Ter nomond bichigdsen khumuus bugd unen tuukhtei mongol khatad yum shuu. End uguulj bui Samar khatan ch gesen unekheeriin ih gavya baiguulsan khun. Tuunii amiin avarch uldsen altan urgiin Bayanmunkh jonongiin khuu Batmunkh dayan khaanii 11 khuugiin khamgiin baga Gersenj Jaliar khun taijiin doloon khuugees mongoliin manjiin umnukh uyiin ba manjiin uyiin tsaashilbal 1924 on khurtlekh baisan 4aimag 7 khoshuunii ankhnii noyod taij nar ni bolson buguud ted jinkhen altan urgiig zalgamjlagchid gedgiig bi urid unshij baisan yum baina.

  30. gaihaltai unuugiin tusheedees avhuulaad bugd ungursunuusuu suratsmaar yumdaa

  31. Маш сайхан байна. Монголыг маань дэлхийд їнэгїй сурталчилаад єгч байгаа тэр хїнд Чингисийн одонгоо єгєх хэрэгтэй. Дээр бичсэнийг эрлийз хурлийзууд л эсэргїїцэж байгаа юм. Баярлалаа

  32. Japan-aas sayahan oruulj irsen
    Sony Vaio VGN-NS90HS notebook hyamd zarna.
    Genuine Intel CPU 575@2GHz, RAM 1Gb,
    160Gb HDD 5400rpm,LAN 10/100/1000Mbps,
    15.4 inch screen, WXGA 1280×800 display,DVDRW,
    Windows XP all English.White color. 2.9kg.
    Price: 650$ Tel: 8808 1352

  33. TYYX medehgui odii xyrsen xumuus tyyxee ergen xaraj baij meddeg xumuusiin oodoos todor!!!!!!!!!!BID TYYXEE meddeggui meduuldeggui orchind osson shuu!!!Ankhaar tyyx bidnii bakharkhal,ene bichsen zuild ynen zuil ikh baina.Meduulekhgui orchind ossonoo ankhaar,zugeer unshij sudalcgaay!!!!Delkhii deer tyyxee ylagdsan ulsuudiin erdemted oor xumuuseer bichuulseneeree aldartai yum shuu.Bidnii emeg ekhchuud khatad aldartai taliin Mongoliin yr udamiig yldeesen dursakh yostoi erkhem khumuus gedgiig eejiigee xundelgdgui eruul ovchitoi n medegdekhgui xumuusiin setgegdeleer dygnyylekh yosgui.MONGOLIIN SARANGOO bolson erkhem ekhchuudiin khatan zorigiin omno sogdon morgoyoo!!!

  34. shutmeer yum

  35. MONGOLIIN CECEN MERGEN SARUUL UKHAANTAI SARANGOO EKHCHUUDIIN OMNO SOGDON MORGOYOO!
    TYYXEE MEDUULDEGGUI ORCHIND OSSON BIDEND MEDEJ SUDLAKH ZUIL ASAR IKH BAINA.
    BIDNII TYYX BIDNII BAKHARKHAL YYNIIG BICHSEN,TANID GUNEE KHUNDETGEL YZUULIE.

  36. SARANGOO DAICHIN EKHCHUUDIIN OMNO SOGDON MORGOY!TYYXEE medie,sudlay.Ankhaar xumuusee.

  37. архичин сайд дарга нар улсаа устгаж магадгүй

  38. Neg etgeed orj iree l nuuts tovtshoog uraad tegee l Chingisiin ohiduudiin tuuh budaa yu tee.

  39. Neg etgeed orj iree l nuuts tovtshoog uraad tegee l Chingisiin ohiduudiin tuuh budaa yu tee. ter etgeediin ursan heseg ni NOMINCHIMEDED b.gaa yumaa daa. ashgui nuuts tovchoo buten boljdee. ha ha ha

  40. Enebish guaigaas omno Manduhai hatand hoshoo bosgoh heregtei l baisan yum daa… Avilgalin haranhui ue ongorson hoino ene olon harsan uzsenee shuumjijlj suuhaas oor erdemgui maanag humuus tsoorch seheeleg saihan humuus nemegdej yum jigdreh baih daa gej naidaj suuya.

  41. Hahahahaha. Mongol emegteichuudiig suga uud ni tatdag baina sh dee. Gehdee tuhain ueiin emegteichuud odoonii hujaagiin devsger mongol huuhnuud bish l dee. Mongol erchuud huchirheg baisan, Mongol emegteichuud yos juramtai baisan ter tsag ue TUUH bolon uldej dee.

  42. Монголын ухаант цэцэн охид бүсгүйчүүдийн алдар мандан бадартугай Хурай, хурай.

  43. Монгол эрчүүдийг доош нь хийсэн, эрчүүд бол арчаагүй гэсэн үзэл бүхий, хүмүүсийн толгойг угаасан, тэнэг феминист үзэлтэнгүүдийн явуулга байна.

    Ийм тэнэг зүйл бичсэн Номинчимэд гэдэг амьтан үнэхээр газрын гаваар орж шийтгүүлбэл таарах ялгадас байна.

    Бөөлжис цутгачихлаа.

    Ер нь сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүд энэ тэр гэж хашгичиж байгаа муусайн шулам, янхнуудыг доош нь дарж хэмжээнд нь байлгаж, хандыг нь хага дарвал таарахаар болж.

    Муусайн янхнууд хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх гэж хашгичсаар эрчүүд биднийг аймаар доошоо хийж, доромжилох санаатай байх шиг байна.

    Эм хүн бол Үс нь урт, ухаан нь богино гэдэг эцэг дээдсийнхээ сураалыг санацгаа хүмүүсээ.
    Ямаа туйлаад янгиа эвдэхгүй, янтгар хатан зарга шүүдэггүй гэж ард түмэн минь хуучилсаар ирсэн юм шүү.

    Бүү март.

  44. Deegiigiin sanaliig demjij bn

Сэтгэгдэл үлдээх

АТТИЛА

Аттилагийн алдар суу, аугаа ялалтын нууц

Төв Азиас, Монголын өндөрлөгөөс ирсэн жирийн нэгэн нүүдэлчин Хүннү аймаг хагас зуун хүрэхгүй ахар богино хугацаанд тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг гүрэн болж чадсаны нууц юу вэ?

attila

Христийн тооллын V зуун хүртэл Европт төдийгүй дэлхий дахинд Ромын эзэнт гүрэн цэрэг зэвсгийнхээ чадамжаар ч, хууль эрх зүй, соёл боловсрол, шинжлэхүй ухаан, эдийн засаг гээд бүхий л салбарт хол тасархай манлайлж байв. Өөр улс орнуудад Ромыг дайтан дагуулах нь бүү хэл түүнтэй сөргөлдөх тухай төсөөлөл ч бараг байсангүй. Карфеганууд болон Парфи нар Ромтой нэг бус тулсан ч, эцэстээ нуга даруулж дуусдаг байлаа.

Гэтэл нүүдэлчин, зэрлэг гэгдэн нүд үзүүрлэгдэж, технологийн хувьд Ромтой харьцуулашгүй доод түвшинд байсан Хүннүчүүд яаж тэрхүү хүчирхэг Ром гүрнийг сөгтгөн сөхрүүлж чадав? Хэрхэн хэдэн зууны турш Европ даяар түгэн дэлгэрсэн “Ромын дэг ёс”-ыг /Pax Romanica/ халж, “Хүннүгийн дэг ёс”-ыг тунхаглаж чадав аа? Хэрхэн яаж Төв болон Дорнод Европын олон аймаг, овгуудыг нэгэн тугийн дор нэгтгэн зангидаж, төмөр мэт хатуу сахилгад оруулан удирдаж байв? Хүннүгийн хаан Аттилаг юуны учир үеийн үед “Хаадын хаан”, хүн төрөлхтний гэм нүглийг гэсгээхээр тэнгэр бурханаас илгээсэн “Тэнгэрийн ташуур”, “Бурханы бэрээ” хэмээн нэрийдэн, ард түмнүүд домог түүхэндээ дурсаж ирэв?

Энэ бүхний нууц нь удирдахуйн ухаан юм. Хүннүгийн хаан, “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурссан Аттилагийн цэргийн жанжны удирдах жолоодох аугаа суу билэг, өргөн их мэдлэг, чадвар хэдий тэр цаг үеэс хойш 1600 орчим жил өнгөрсөн ч өнөөдөр өрнийхний сонирхолыг ихэд татсаар байна.

Өнөөдрөөс уншигчдад хүрч буй “Хүннүгийн хаан Аттилагийн удирдахуйн ухааны нууц” номд Аттила хааны үр бүтээлтэй амжилттай удирдах удирдлагын арга ухааныг задлан тайлбарлажээ.

Хэзээ ч, хаана ч үнэ цэнэтэй байх хүнийг удирдах арга ухааны хамгийн шилдэг аргачлалыг Аттила боловсруулсан хэмээн уг номыг зохиогч Уэсс Робертс дүгнэжээ. Нөгөө талаар “балар цагийн сэлэм жад зөрөлдүүлсэн байлдаан” ч, өнөөгийн корпорацийн менежмент ч нэг л зарчимтай. Гэхдээ тэр “Балар цагийн байлдаан”-ыг сэлэм жад бариад алалцдагаас арай өргөн хүрээнд, стратеги бодлого, удирдлагын түвшинд ойлговол шүү дээ.

Аттилагийн улс төрийн бодлого, дипломат арга ухаанаас гадна удирдагч хүн ард түмэнтэйгээ, ялангуяа нэгэнт гаргасан зорилт бодлогыг нь гардан хэрэгжүүлэгч болсон шат шатны үүрэг гүйцэтгэгчидээ ямар шалгуураар сонгох, хэрхэн удирдах, зорилго, үзэл санаагаа итгүүлэн үнэмшүүлэх үндсэн дээр зорилтоо бүрэн төгс хэрэгжүүлэх арга нь өнөөгийн удирдлагын менежментийн хувьд анхаарууштай, санаа авчихмаар, судлууштай төдийгүй алхам тутамдаа мөрдлөгө болгох зүйл байсанд л Аттилагийн алдар суу, Хүннү гүрний мандал бадралын нууц байжээ. Өнөөдрийн маш олон компанийн удирдлагууд, улс төрчид, тухайлбал АНУ-ын армийн генерал Жон Бансен, General Мotors-ын дэд ерөнхийлөгч Паул Залески, American Airlines-ийн ерөнхийлөгч Р. Л. Грэндэлл, Creative Service Inc-ийн ерөнхий захирал Нидо Кибейн зэрэг маш олон алдар цуутай, нэр нөлөө бүхий хүмүүс энэхүү номын үзэл санааг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлэн амжилт олсноо дурджээ. Тэр ч бүү хэл Los Angeles Lakers-ийн хаалгач Пат Рилей хүртэл Аттилагийн стратеги, тактикаас суралцсан гэнэ.

b1-2

Дашрамд, Эртний Хятадын Сүнзийн бичсэн “Дайтах урлаг” /The Art of War/ гэдэг Аттилагийн үетэй харьцуулбал жинхэнэ балар цагийн дайтах урлагийн номлолыг хичнээн олон төрөл янзаар тайлбарлан, янз бүр хэмжээгээр хэвлэсэн номууд АНУ-ын аль ч номын дэлгүүрт лангуу лангуу дүүрэн буйг үзэж болно. Энэ ном өдгөө дэлхийн хэдэн арван хэлээр орчуулагдаж, судлагдаж, олон ажил хэрэгч хүмүүсийн байнга уншдаг ном нь болж байдаг гэнэ. Энэ онд манай нэрт орчуулагч М.Чимэдцэрэн хятад хэлнээс Сүнзийн энэхүү алдарт “Дайтах урлаг” номыг орчуулан монгол түмнийхээ оюуны мэлмийд өргөн барьсан юм. Сүнз “Дайтах урлаг” гэдгийг өнөө цагийн хүнтэй харьцах урлагийн түвшинд боловсруулж орхижээ.

Аттилагийн удирдахуйн ухаан ч мөн түүн лугаа адил юм. Ямар ч цаг үед, ямар ч нийгэм оршиж буйгаас үл хамаарах мөнхийн зарчмуудыг тэрээр бүхий л үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож байжээ. Аттилагийн удирдахуйн ухаан, ялангуяа цэргийг засах, дайснаа ялах ухаан нь Чингис хааныхтай бүхий л талаар маш ойрхон байдгийг зориуд онцлох хэрэгтэй юм.

Ялангуяа өнөөдрийн манай төр засаг хямарч, эх адгаа, сайн муугаа сайтар ялгаж, салгаж чадахгүй болсон цаг үед Аттилагийн удирдахуйн арга ухаан, бодлого нь түүний удам салтар болсон бидэнд олон санаа өгч, шинэ сэргэг итгэлийг тэтгэх байх гэдэгт итгэж байна.

Ингэхэд Аттилаг монгол угсаатан мөн, биш гэсэн маргаан түгээмэл байдаг ч олонхи судлаачид Хүннүг эртний монгол угсааны аймаг мөн хэмээн үзсэн. Тухайлбал Мкговерн, Даниэл Кохен, Патрик Ховард, Жосеф Гүнэс, Прицах Омелжа, Нигэл Мэн, И.В. Константинов, Е.Болше, С.И.Руденко зэрэг өрнийн олон судлаачид ийм л байр суурийг илэрхийлдэг. Монголын маань толгой түүхчид болох А.Очир, Ч.Далай, Н.Ишжамц, Ш.Нацагдорж, Б.Ширэндэв, Ж.Болдбаатар, Л.Жамсран, Ц.Ишдорж, Д.Цэвээндорж нарын найруулан эмхэтгэсэн Монголын Улсын түүхийн I ботид түүх, угсаатны зүй, соёл, археологийн олдвор зэрэг олон судалгаанд үндэслэн Хүннүчүүдийг язгуурын монгол аймаг болохыг дурдан бичсэн байна. Ялангуяа нэрт түүхч Г.Сүхбаатар агсан “Монголчуудын эртний өвөг” номондоо “Хүннүд холбогдох антропологийн мэдээнээс үзэхэд Хүннү нарыг монгол угсаатан гэж бүрэн болно”, “Хүннүгийн соёл бол эртний Монголчуудын соёл мөн гэх бүрэн үндэс байна” гэсэн байна.

Тэгэхээр Аттилагийн оюуны өв нь юутай ч монголчууд бидэнд юу юунаас илүү хүртээлтэй байх учиртай хэмээн бодож, энэхүү номыг яаравчлан хэвлүүлэхийг зорьсон билээ.

Аттилагийн тухай домог, тууль Европын нэлээд хэдэн оронд хэдэн зууныг дамнан үлджээ. Мажаруудын домогт эрт цагт Алтайн уулсаас нүүдэллэн ирсэн хүчирхэг овгийн тэргүүн Аттилагийн тухай маш тодорхой дүрсэлсэн нь бий. Кэйт Середийн “Цагаан буга” хэмээн домгийн номонд Аттилагийн тухай, Хүннү нарын анхны их нүүдлийн тухай, тэдний шүтээн, гарал үүслийн тухай өгүүлжээ.

Герман болон Скандинавын орнуудын дунд өргөн дэлгэрсэн “Небулингуудын дуулал” хэмээх ихэд алдартай туульд Аттила хааныг тод томруун дүрсэлсэн нь бий. Эртний Ромын түүхч Марселинус, Жорданис/Готын/, Прискус нар Аттилагийн түүх намтрыг бичин үлдээж, тэр цагаас хойш үгийн урлагийн олон мастерууд түүнийг дүрслэн бичиж, тэр ч бүү хэл Верди, Лист нарын хөгжмийн суутнууд Аттилад зориулан дуурь бичиж, алдарт Микеланжело түүнийг зурж, хэдэн арван кино бүтээгдэж байсан ба одоо ч судалгаа шинжилгээ нь үргэлжилж, кино ч бүтээгдсээр байна. Өнөөдөр Берлин, Вена, Будапешт, Ром зэрэг европын төдийгүй хүн төрөлхтний соёлын томоохон төв болсон хотуудад Аттилагийн нэрэмжит талбай, гудамж, хөшөө бий. Мөн Хүннүгийн нэртэй тосгон, уул, ус цөөнгүй байдгаас гадна Ижил мөрний нэрийг Аттилагийн домгийн нэгэн нэр болох Этцилтэй холбосон домог ч байдаг байна. Дорнод болон Төв Европт хөх толботой хүүхдүүд төрөх үзэгдлийг судлаачид олон жил судалсны эцэст Төв азиас халин ирсэн Хүннү нартай холбоотой болохыг олж тогтоосон гэжээ. Ер нь Мажарт хөх толботой хүүхэд цөөнгүй төрдөг бөгөөд хэдэн жилийн өмнө өөрсдийгөө Хүннүгийн удам хэмээсэн хэдэн мянган унгарчууд холбоо байгуулж байсан төдийгүй Мажарын төрийн зүгээс тэдэнд онцгой анхаардаг талаар мэдээлэл сонсогдож байсан билээ. Францад ч хөх толботой хүүхэд төрдөг тохиолдол ч мэр сэр гардаг байна.

Хүннүчүүдийн Европт хийсэн цөмрөлт нь зүүн болон төв Европт суурьшиж байсан олон овог аймгуудыг баруун Европт шилжин, тэнд өөр өөрсдийн улсаа байгуулж, хүн ам ихээр нягтрахад хүргэж, улмаар “Pax Romanica” –г бүрмөсөн нурааж, өнөөгийн “Баруун” гэгдэх тэр ард түмнүүдийн нийтлэгийг эхлүүлсэн гэж үздэг байна. Зарим түүхчид Аттилагийн Хүннүгийн Европт орсон цөмрөлт нь энэ бүс нутгийн түүхэнд хожмийн Бат, Сүбээдэй нарын довтолгооноос хол илүү гүнзгий ул мөр үлдээсэн гэжээ.

Аттила хааны тухай бичсэн үй олон том, туурвилууд дотроос 1988 онд Уэсс Робертсийн бичсэн энэхүү “Хүннүгийн Аттила хааны удирдахуйн ухааны нууц” хэмээх ном хамгийн дээд амжилтанд хүрч, Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор хэдэнтээ шалгарсан төдийгүй дэлхийн томоохон корпорацийн эзэд, банкир, улс төрчдийн ширээний ном болж байсныг дахин дурдахад илүүдэхгүй.

Барууны ертөнц Өвөг Монголчуудын дундаас төрсөн нэгэн суутан Аттилагийн удирдахуйн ухаан, менежментийн арга барилыг бахдан шагширч, үлгэрлэн дагаж байхад Монголчууд түүнээс хоцрох учир юу билээ. Үгүй ядахдаа сайтар танилцах нь зөв болов уу.

2009 оны 11 дүгээр сар 5

АТТИЛА ХААНЫ УДИРДАХУЙН УХААНЫ НУУЦ

номын тухай

“Агуу ном…Цагийг элээх зарчмууд”

Х. Росс Перот /тэрбумтан, АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч/

“Хүчирхэг бөгөөд урам зориг оруулагч ном! Та энэ номыг уншаад удирдан залах чадварынхаа ихэнхийг нээн гаргана.”

Уэйн В.ДайерPh.D.,

“Гайхамшигтай !”

Уильям К. Курс, Адольф Курс Корпорацийн захирал

“Удирдлагын ухааны чиглэлээр миний уншсан хамгийн оригинал бөгөөд урам сэргээсэн ном.”

Роберт Шулер, бестселлер номуудын зохиогч

“Бодол сунгасан ном! Нэн сонирхолтой, хөнгөхөн, уншихад хялбар, тэгсэн мөртөө удирдлагын ухаанд хамааралтай хэн бүхэнд туйлын чухал… олон давхар мэргэн ухаантай ном.”

Скотт ДеГармо, “Амжилт” сэтгүүлийн эрхлэгч

“Нэрийг нь хараад буруу ойлгож болохгүй. Удирдлагын ухааны гайхамшигтай уран энэ бүтээл ухааны урам сэргээсэн, нэн уран нарийн гаргалгаатай, Аттилагийн ялалтаас ялалтад гэсэн үзэл санаагаар дүүрэн байна. Уншихад амар… мартах боломжгүй!”

Денис Уэйтли, Ph.D., “Ялалтын сэтгэл зүй ба Агуу ихийн үр” бестселлерийн зохиогч

“Сүүлийн хэдэн жил би бизнест амжилт олох тухай өгүүлсэн хориод ном уншсан. “Хүннүгийн хаан Аттилагийн удирдлагын ухааны нууц” бусад тэдгээр номыг бүгдийг нь нийлүүлснээс ч илүү ухаантай ном.”

BN2

Жеймс Петтерсон, Walter Thompson Ink корпорацийн ерөнхий захирал

“Хүннүгийн хаан Аттилагийн удирдахуйн ухааны нууц” гялалзсан амжилттай удирдлагын тухай мэргэн санаагаар дүүрэн байна. Энэ бол нийтлэг агуулгатай удирдамжийг бүтээлчээр танилцуулсан ном. Би үүнийг “Ажил хийх хүмүүсээр хүнд бэрх ажлыг яаж хийлгэх вэ” гэж нэрлэмээр байна. Гэвч сонирхол татах нэр биш байх л даа. Гэхдээ л ингэж нэрлэмээр байна. “

Р. Л. Грэндэлл, American Airlines-ийн ерөнхийлөгч

“Энэ бол удирдлагын бүх нарийн ширийн зүйлийг нэгтгэн ер бусын ойлгомжтой хэлээр илэрхийлсэн ном юм. Бид нойр хүрэм ядаргаатай зүйлсийг үүнээс өмнө мөн ч олныг уншсан даа. Энэ ном ямар ч эрин цаг, ямар ч үндэсний удирдагчдад шинэлэг, маш энгийн, утга төгөлдөр ном.”

Жорж Кофман, American Rocket Company-ий ерөнхийлөгч

“Жинхэнэ классик ном! Удирдахуйн ухааны нууцыг заавал унших хэрэгтэй. Бизнесийн болоод бусад жинтэй салбарын удирдагчдад тохирох агуулга төгс жор бүрэн байна.”

Жой Тисман, Washington Redskins

“Уэсс Робертс сайн найз Аттилагийнхаа тусламжаар энэ сайхан номыг судлах хэн бүхэнд удирдлагын нууцыг нээж өгчээ. “Хүннүгийн хаан Аттилагийн удирдлагын ухааны нууц” бол уншихад хамгийн шинэлэг санаагаар дүүрэн, сонирхол татсан, мэдээлэл ихтэй ном болжээ.

Виктор Киам, Remington Products-ийн ерөнхийлөгч

“Энэ бол удирдлагын ухааныг … маш их сэтгэлтэйгээр үзүүлэх өөр нэг замын тухай агуу санаа мөн. Би өөрийнхөө ажилд энэ зохиогчийн олон санааг ашиглана”.

Пат Рилей, Los Angeles Lakers-ийн хаалгач

“Хүннүгийн хаан Аттилагийн удирдлагын ухааны нууц” ном нь удирдлагын ухааны тухай цаг хугацаагаар шалгагдсан зарчмуудыг уран нарийн харуулж байна. Өнөөгийн менежерүүдэд уншууштай зүйлээр баян энэ ном хувь хүмүүст өөрсдийн удирдлагын чадамжаа хэрэгжүүлэх эрч хүчийг өгнө.

Доктор Рам Чаран, “Стратегийн менежемент” номыг зохиогч

“Менежментийн тухай номоо гэгээн нэртэй холбох сайхан завшаан тохиолдсон боловч Аттила надад ийм үнэт зөвлөгөө өгнө гэж үнэндээ бодоогүй. Энэ номыг уншицгаа гэж зөвлөе”.

Н.Аугустин, Martin Marietta корпорацийн ерөнхийлөгч

“Гүн утгыг илэрхийлэх ерийн бус хандлага…удирдлагын ур чадвараа хөгжүүлж, өсч өөдлөхийг хүссэн хэнд ч хамгийн тустай ном”.

Нидо Кибейн, Creative Service Inc-ийн захирал

“Аттила өнөөгийн ямар ч корпорацийг гялалзтал удирдаж чадах байсан”.

Эндрю Калоин, Resource Group-ийн ерөнхий захирал

“Унших хэрэгтэй…”Нэг минутын менежер”-ээс хойш гараагүй хамгийн чухал ном”.

Мемфис Business Journal

“Би энэ номыг арваад удаа уншлаа. Унших бүрийд надад ухаан хайрладаг юм. Олон хүний өмнө хариуцлага хүлээсэн хэн ч унших ёстой ховорхон ном гэж бодож байна”.

Паул Залески, General Мotors-ын дэд ерөнхийлөгч

“Маш уран нарийн ёжлолыг их сайн хийсэн нь гүн ойлгоц өгч байна. Энэ бол удирдлагын техникийг уншихад дөхөм хэлбэрт оруулах хосгүй зам юм байна”.

Жон Бансен, АНУ-ын армийн генерал

“Номын төгсгөлд байгаа “Аттилаизм”-ын хэсэг бол миний уншсан удирдлагын ухааны талаарх бүх ойлголтыг дээд зэргээр нэгтгэн дүгнэсэн байна. Тэрхэн хэсэг гэхэд л энэ номын үнээс олон дахин давуу юм. Удирдагч бүр өглөө бүр энэ хэсгийг уншиж байвал сайнсан”.

Майкл ЛиБауф, “Хэрэглэгчдийг хэрхэн ялж, яаж тогтоох вэ?”, “Дэлхий дээрх хамгийн агуу менежментийн зарчим” номуудын зохиогч

“Америкийн менежер бүр уншиж, тархиндаа шингээх ёстой ном. Би хангалттай магтаж чадахгүй, гэхдээ Уэсс Робертс Аттилаг шинээр амьдрууллаа”.

Альберт Ли, “Намайг Рожер гэж дуудаарай” номын зохиогч

“Удирдахыг хүссэн хүмүүст олон жил үйлчилж ирсэн удирдлагын зарчмуудыг өнгө дүрсээр харах хандлага юм”.

Кеннет Бланкард, “Нэг минутын менежер” номыг хамтран зохиогч

“Удирдагч болохыг хүсч байгаа хүн юуны өмнө өөрийгөө бусдад үнэнээр таниулахыг тууштай хүсэмжилж, үүнийг хамгийн шударга замаар биелүүлбэл зохино”

Энэ хэсгийг маш томоор бичээд, Саарал ордны бүх хаалган дээр бичиж хадвал зохилтой.

***

Гайхалтай. Бидэнд одоо ч хэрэгтэй сургааль. Үүнийг биелүүлдэг бол бид арай дээр байхсан.

***

Энэ ухааныг заавал удирдагч гэлтгүй монгол хүн бүр суралцвал зохино. Би өнөөг хүртэл хамгийн сул дорой хүн явж иржээ. Ингэж амьдарч болохгүй юм байна гэдгээ ухаарлаа. Энэ зөвлөмж дээр гарсан үг бүрийг өөртөө тунгаан тусгаж өөрийгөө засаж залруулж явах болно. Өөрөөр хэлбэл амжилттай сайхан амьдрах хүсэл мөрөөдөл, бодлого төлөвлөгөөндөө эдгээр зөвлөмжүүдийг тусгаж ашиглана гэсэн үг.

Номыг уншсан монгол залуусын санал бодлоос

Б.Номинчимэд

Сэтгэгдэл үлдээх

Wednesday, November 4, 2009

Энх-Амгалан хаан Галданбошигтоос айдаг байжээ

1

Зохиолч Д..Жамьян Монголын түүх, Монголын их хаадын түүх, Чингисийн алтан ургийн түүхийг олон жил судалж «Чингис хааны мэнгэ», «Хубилай сэцэн хаан» романаа бичиж уншигчдад хүргэсэн бол энэ сарын 26-нд Монгол Улс тунхагласны ойд зориулан «Чорс Галдан бошигт хаан» романаа хэвлэлтэд шилжүүллээ. Тун удахгүй Галданбошигт хаан хувь хүний талаасаа ямаршуу хүн байв, түүний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үнэн зөвөөр мэдэх боломжтой болох нь. Зохиолч Д.Жамьянтай түүхэн романых нь талаар хөөрөлдөв.

-Галданбошигт хааны тухай тэр бүр үнэн бодит мэдээлэл байдаггүй юм шиг. Зарим эх сурвалжид буруу ташаа бичсэн нь буй. Та түүхийн судалгааны эх сурвалжаа ямар материалаас голлож авсан бэ?

-Галданбошигт хааны тухай Цолмон гэж эрдэмтэн судалгааны бүтээл бичсэн. Хаадын санд “Галданбошигт хаан” гэдэг ном бий түүнийг уншсан. Адша гэж судлаач энэ хүний тухай бүтээл туурвисан. Их олон сайхан шинэ санаа байсан. Их ч судалсан юм билээ. Өвөрмонголын түүхтэй холбоотой Галданбошигтын сурвалж бичгүүд, Чеченов гэж Халимагийн эрдэмтний судалгааны бүтээл, Заваа Дамдины “Хоржгүнжин”-д Монголын төр, шашны бүрэн түүх гэж үздэг бүтээлийг судалсан. Галданбошигт хааныг яг нас барсны дараа Галданбошигт хаан хувь хүний хувьд их зөрчилтэй хаан. Галданбошигт шиг 21 жил бурханы ном үзээд дараа нь хаан болсон хүн Монголд битгий хэл дэлхийд байхгүй. Их сонин түүхтэй. Төгс гэгээрсэн буддагийн хутагт хувилгаан шүү дээ. Галданбошигт хаан Чингис хааны удмын хүн. Дува сохор гэж Чингисийн дээд өвөг дөрвөн хүүтэй байсан. Түүний нэгний салаа мөчир Галданбошигт, нэгний салаа мөчир нь Өндөр гэгээн Занабазар. Тэгэхээр Өндөр гэгээн Занабазар бол Чингисийн алтан ургийн хүн. Галданбошигт хаан Чингис хааны удмын хүн үүгээрээ ялгаатай шүү. Сайн ялгаж ойлгохгүй бол болохгүй. Өндөр гэгээн Занабазар 1639 онд Монголын анхны Богдоор өргөмжлөгдөж таван настай Түвдэд очсон. Тэнд Дашлхүмбэ гэж Ванчин Богдын хийдэд ном заалгасан. 10 гаруй жилийн хойно 1651 онд Ойрадын Эрдэнэбаатар хунтайжийн зургадугаар хүү Галданбошигт Түвдэд ном сурахаар очсон байдаг. Тухайн үед Галдан ганцаараа очоогүй 108 хүүхдийг лам болгоно гэж Заябандид гэгээн Намхайжанцан хүүхдүүдийг дагуулж очсон байдаг юм. Заябандид гэгээн бол Монголын түүхэнд нэлээн тод том үсгээр бичигдэх хүн. Энэ хүн тод бичиг зохиосон. Сүүлд нь Галданбошигт бурханы сургаалийг тод үсгээр хөрвүүлж үлдээсэн түүхтэй. Галдан хаан түвд, хятад, манж хэлтэй, гурван тамгатай байсан. Түвд үсгийн, Тод үсгийн тамгатай. Тод үсгийн тамга гэдэг нь зүүн гарын хаант улсын хааны тамга, түвд үсгийн тамга нь хувилгаан ламынх нь тамга, нөгөө нэг тамга нь Чингис хаанаас уламжилж ирсэн тамгатай байжээ.

-Галданбошигт, Өндөргэгээн Занабазар хоёр Монголыг баруун, зүүн гээд хуваачихсан гэх ч бий? Тэгээд Халх монголчууд, Ойрад монголчууд нэг нэгэндээ дайсан байсан мэт бичсэн байдаг?

-Тийм биш. Монголчуудыг эв эетэй байлгахад Галданбошигт их чухал үүрэг гүйцэтгэх гэж бодож санаж явсан байдаг юм билээ. Энэ бодол нь бүтээгүй. Халх Монголыг Манж дагаар оруулсны дараа Галдан хаан ялагдаж төгссөн гэдэг. Гэхдээ Галдан төгсөөгүй. Түүнээс хойш 68 жил Зүүн гарын Ойрад Монголчууд Манжид бууж өгөөгүй. 68 жилийн дараа Амарсанаагийн үед Манжийн колони болсон. Миний романд Галдан хааны эхээс мэндэлсэн 1644 оны бичин жил. Тэнгэрт хальсан 1697 оны хоорондын түүхт тэмцлийг харуулхыг зорьсон.

-Өвөрмонголчуудын хийсэн кино “Энхамгалангийн төр” гэж. Тэр киног үзэж байхад Манжийн хаан Энхамгалан Галданбошигтод охиноо өгч байгаа тухай гардаг. Энэ тухай таны романд гарах уу?

-Галданбошигтод Энхамгалан хаан охиноо өгсөн нь үнэн. Гэхдээ албан ёсны хатан болгож аваагүй. Татвар эмсийн хүрээлэнд байлгасан юм билээ. Ану хатан гэж түүхэнд алдартай хатан байдаг шүү дээ. Энэ хатан бол Галданбошигтын их хатан. Өмнө нь Галдан хааны ах Сэнгэ хааны хатан байсан. Монголын хатад уламжлагдаад ах дүүд нь шилждэг ёс байжээ. Хаан болсон хүний хатан болоод явдаг. Ану хатны хувь заяа Мандухай сэцэн хатны хувь заяатай тун төстэй юм билээ. Ану хатан их ухаалаг, хууль цааз, түүх, угсаатны мэдлэг ихтэй. Хошуудын Очирсэцэн хааны хоёр охины нэг Ану гүнж, Ахайдарь гэж дүү нь. Ахайдарь дүү нь ч Галданбошигтын хатан байсан. Чингис хааны Есүй, Есүгэн хоёрыг хоёуланг нь хатнаа болгодог шиг. Эгч дүү хоёр хоёулаа Галданбошигт хааны хатад байсан. Миний романы гол цөм бол Галданбошигт хааны дотоод сэтгэлийг харуулахыг зорьсон. Энэ хүн бол хувилгаан лам хүн. Лам Галданбошигт асар их бясалгадаг, зөн совинтой байсан. Нөгөө талд нь хаан Галданбошигтын бас нэг дүр байгаа юм. Улс орныг дайлна довтолно. Түүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг асар их. Анхны их буу буюу гунан бууг хийсэн, анхны төмрийн үйлдвэр байгуулсан. Увс нуурын дэргэд манан чулууны үйлдвэр байгуулсан. Анхны усалгаатай тариаланг үүсгэсэн. Романдаа Монголын түүхэнд энэ хаан юу хийж бүтээгээ вэ гэдгийг голлон харуулж байгаа юм. Хоёрдугаарт түүний оюун санааг голлож харуулахыг зорьсон. Энэ хүний гайхамшигтай гавьяа бол Ойрад Монголын эсрэг Манжийн түрэмгийллийг эсэргүүцэж тэмцэж байсан. 1616 онд Өвөрмонголд Манжууд дагаар оруулсан шүү дээ. Сэнгэ хааныг хорлогдсоны дараа ээж нь Галданбошигтыг дагуулж очиж 1667 онд Зүүн гарын хаан болсон. Өндөргэгээн Занабазар, Галданбошигт хоёр гүн гүнзгий холбоотой. Энэ хоёр Чингис хаантай хоёулаа холбогддог. Нэг нь алтан ургийн нөгөө нь удмынх гэж. Галданбошигт хааны эх Нямгаа хатан, Занабазар гэгээний ээж Ханджамц хатан хоёр Шүхэр дайчны хоёр охиноос төрсөн бүлэнцэрүүд. Шүхэр дайчин гэдэг нь удам угсаа сайтай Торгууд хүн байж. Эхийн талаасаа цусан төрлийн холбоотой. Өөр энэ хоёр хүнийг гүнзгий холбосон нэг зүйл нь бурхан буддагийн сургааль номлол. Нэг хийдэд, нэг багшаар эрдэм заалгасан. Хоёулаа Ванчин богдын шавь нар. 20 гаруй жил бурханы номонд суралцаж гэгээрлийг олсон хутагтууд. Өндөргэгээн Занабазар Монголын анхны Богд. Анхдугаар Богдоосоо Галданбошигт адис авч, мөргөж шүтэж биширдэг байж. Ёс суртахууны хувьд энэ хоёр хүн хоорондоо дайсан байх ямар ч үндэсгүй. Үүнийг зохиолдоо нэлээд гол болгосон. Манжийн хаан Энхамгалан хамгийн их айж байсан хүн нь Галданбошигт. Тухайн үед Түвд, Орос Галданбошигт Манжийг сөрж зогсож буй тэр тэмцлийг ажиж байсан. Галдангийн сэтгэл зүйн хувьд, хүнийхээ хувьд эцэстээ мухардах шинжтэй болсон. Манжид бут цохигдсон. Тэрэлжийн Зуунмод хот гэдэг газар Ану хатан алагдсан. Хамгийн ойр, хамгийн дотно туслагч нь байсан. Тэр хоёр дундаасаа ганц хүүтэй. Тэр хүүг нь Манжийн тал олзолж дараа нь цаазалсан. Галданбошигтыг дайлаар мордох хооронд Зүүнгарын хаанд Цэвээнравдан хаан ширээнд заларсан. Сэнгэ хааны хүү шүү дээ. Ийм олон шалтгаан байсан. Эцэст нь хар бага залуу наснаасаа шашны боловсролыг төгс эзэмшсэн учраас бясалгал, ном гэгээрлийн мөрөөр хорвоогоос хальж байгааг харуулсан.

-Ямар үнэтэй худалдах юм бол. Энэ сонирхолтой номыг бид хаанаас авч унших боломжтой вэ?

-Тоо ширхэгийг нь би сайн мэдэхгүй байна. Сулхан эдийн засагтай болохоор хэвлэлийн газруудад хэвлэх, борлуулах эрхийг нь өгөөд хариуд нь хэдэн хувь ном авдаг юм. Ямар ч байсан Монгол Улсын тусгаар тогтнолын өдөр уншигчдад хүрэх юм.

-Та түүхийн цуврал роман бичиж байгаа гэсэн. Одоо энэ номны дараагийнх нь ямар бүтээл байх вэ?

-Ер нь таван түүхийн роман бичих бодолтой. Гурвыг нь биччихлээ. Одоо Өгөдэй хааны тухай роман бичиж байгаа. Бас Равжаа хутагтын тухай бас нэг ном бичнэ. Энэ бүгд үйл явдал, түүхэн баримтыг үндэслэж байгаа хэдий ч миний сэтгэлгээний шинжтэй бүтээл юм. Дэлхий нийтийн утга зохиолын хандлагыг харахгүй бол болохгүй шүү дээ.

-Манжийн хааны охиныг Галданбошигтод өгөөд хамгийн хайртай хатан байсан гээд байдаг нь түүхэн үнэнтэй нийцэхгүй байнаа даа?

-Яг үнэн нь хатан болгож аваагүй. Би түрүүн дээр хэлсэн татвар эм маягтай байсан. Тэдний дундаас үр хүүхэд төрөөгүй. Галданбошигт хаан Ану хатнаас хүү, охин хоёртой. Өөр үр хүүхэд байхгүй. Охин Юмжихарынх нь хувь заяа түүхэнд тодорхой биш. Ганц хүүг нь Манжууд цаазаар авсан. Ер нь Монголын нууц товчоонд ч тэр эртний хатдын хувь заяа тэдний тухай их бүрхэг байдаг.

-Таны зохиолоор америкууд-тай кино хийнэ гэж дуулдаж байсан тэр чинь юу болсон вэ?

-Миний “Хубилай сэцэн хаан” зохиолоор “Нямгаваа фильм продакшн”, Холливудын алдартай жүжигчин Ричард Гиртэй хамтарч кино хийхээр ярилцаж тохирсон. Одоогоор кино зохиол дээр ажиллаж байгаа. Ямар ч байсан миний зохиолыг судалж байгаа юм билээ. Хубилай сэцэн хаан бол дэлхийн нэвтэрхий толь бичигт байдаг Монголын их хаан. Энэ их хаан бол тухайн үедээ асар том хаан байлаа. Хамгийн наад захын жишээ хэлэхэд 375 хүнтэй ордны төрийн их найрал хөгжимтэй, уран зураг, театр бүгдийг жинхэнэ хөгжүүлсэн. Европд гайхуулж байсан Монголын их хаан. Венецийн худалдаачин Марко Поло, ах дүү хоёр аавтайгаа очиж асар их гайхаад буцаж ирэхдээ Есүс Христийн зулын тосноос авч ирсэн байдаг. 17 жил Хубилай сэцэн хааны дэргэд байсан байдаг шүү дээ. Хубилай хааныг дэлхийд маш их анхаарч судалдаг. Одон орны төв байгуулсан, том усан флот байгуулсан. Дэлхийг соён гэгээрүүлсэн хаан гэж үзэж байна. Аль ч улс гүрэн хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Миний зохиол бол Хубилай сэцэн хааны соён гэгээрүүлэх талыг илүү тусгасан. Хубилай сэцэн хаан Монголын нууц товчоог ханзаар галиглуулж Бээжингийн хааны номын санд авч үлдсэн гавьяатай. Хэрэв Хубилай сэцэн хаан байгаагүй бол нүүдэлчдийн тэр их түүх үлдэхгүй байсан шүү. Энэ их он жилүүдийн дайн тулааны тоосонд үрэгдээд алга болчихыг хэн ч үгүйсгэхгүй. Монголын нууц товчоог бүтэн авч үлдсэн. Хубилай сэцэн хааны түүхэн гавьяа бол Монголыг Хятадын хөлд гишгүүлэлгүй цэврээр нь авч үлдсэн. Өөрөө асар том Юань гүрнийг байгуулсан. Өнөөгийн Хятад улсын үндэс суурийг тавьж өгөөд байхгүй болсон шүү дээ. Тэгэхээр Хубилай сэцэн хааныг урвагч, хятад талыг барьдаг гэж бичиж байсан хэдий ч өөрөө хэзээ ч тийм байгаагүй. 45 нас хүртлээ морин дэл дээгүүр хийсч байлдан дагуулалт хийсэн. 45 насандаа их 1260 онд Их Монгол Улсын хаан болж 1273 онд 13 жилийн дараа Их Юань гүрний хаан болсон.
Хубилай сэцэн хаанаас хойш яг 108 жил Юань гүрэн 11 Монгол хаан байсан. 11 дахь хаан нь Тогоонтөмөр хаан байлаа. Энэ зохиол маань кино болчихвол сайхан байна. Зохиолыг маань Америкчууд судалж байгаа юм билээ.

Д.Догсмаа

2 Сэтгэгдэлүүд

  1. test asdfasdf

  2. yarisniig unshihad tuuhiin eh survalj nileed unshsan hun bololtoi, buteel ni medeej eh survaljaas undeslesen uchraas unenii huvitai baigaa. tanid amjilt husie. hoishid olon shan tuuhen roman tuurivaarai

Сэтгэгдэл үлдээх

ДАРЬГАНГА




ДАРЬГАНГА нэрийн учир холбогдол: Дарь, Ганга гэсэн хоёр нэрээс бүтсэн энэхүү нийлмэл нэр нь XVII сүүлчээс тус улсын зүүн хязгаарын нэгэн нутгийн албан ёсны нэр болж уламжлагдсаар хамрах хүрээ нь багасан багассаар одоогийн Сүхбаатар аймгийн өмнө хязгаарын нэгэн сумын оноосон нэр болсон.
Уг нутагт Дарь нэртэй уул, нутгийнх нь Дарь овоо гэнэ, Ганга нэртэй нуур байдаг ба энэ хоёр нэрийн нийлбэрээс Дарьганга гэдэг нэр үүссэн гэж нутгийнхан хуучилдаг. Судлаачид үүнийг зөвшөөрдөг боловч Дарь гэдэг уул, Ганга гэдэг нуурын нэр ер нь угтаа ямар учиртай болох хэдийд хэрхэн үүссэн болох нь тогтоогдоогүй. Харин энэ тухай домог яриа янз бүр байдгаас товчхон өгүүлье!. Үүнд:
1. Эрт цагт Энэтхэг оронд номын мөр хөөж одоод нутагтаа иргэж ирсэн нэгэн бадарчин Энэтхэгийн Ганга мөрний рашааныг бумбанд хийж авчраад , Молцог элсний хормойд булсан юм гэдэг. Хожим нь тэндээс булаг оргилж Ганга нуур үүссэн юм гэнэ.
2. Овооны тахилга наадамд тэр нутгийн Дарьхүү, Гангахүү гэдэг хүч тэнцүү хоёр сайн бөх үзүүр түрүү булаалцалдан гайхамшигтай барилдсаны учир нэгнийнх нь нэрийг овоонд нөгөөгийнх нь нэрийг нууранд өгч хоёр нэрийг хаматтган Дарь-Ганга гэх болжээ.
3. Дарь уул Ганга нуур гэдэг нэрийг Ар Монголын шарын шашины тэргүүн Түшээд ханы хөвгүүн Занабазар(1635-1724), Өндөр гэгээн буюу анхдугаар Богд Жибзундамба хутагт өгсөн гэж зарим хүмүүг ярилцах ч байдаг
Тэгвэл Монголч эрдэмдэн Жамсрангийн Цэвээн(1881-1940) өөрийнхөө зохиолдоо ,, ... Дарь хэмээгч уулын хуучин нэр нь Захын Хар Өндөр гэдэг нэртэй байсан ба эрт цагт галт уул байсны амсар нь сэтэрсэн байдал илэрхий ... ,, гэж бичжээ.
Мөн Монголын эрдэмтэн Бавуудорж бичихдээ: ,, ... Дарь гэдэг бол тэсэрч дэлбэрэх юманд агуулагдсан бодисын нэр юм. Дарь уул нь анхандаа галт уул байсан тул галт уул дэлбэрсэний дараах дарийн үнэрийн нэрээр нэрлэсэн болов уу?! ... ,, гэжээ.

XVII зууны үеээс даамжирч суларсан их хааны захиргааны үед буюу Буян сэцэн хааны ач, Мангас тайжийн хүү, Чингисийн ургын сүүлчийн хаан Цахар(Чахар)-ын Лигдэн(1592-1634)-ийг Манж Улс дарснаар 1636 онд Өмнөд (өвөр) Монголыг эзэлж, өөрийгөө Манж, Монголын хаанд өргөмжлөн өөрийнхөө улсын нэрийг Чин буюу Цинь(ариун) гэж өөрчилж , Монголчуудыг бутаргахын тулд засаг захиргаанд өөрчлөлт оруулж, харъяат ард олныг нь тараан, нутаг заан суурьшуулж эхэлжээ.
1691 онд Халх Монголыг Манж Чин улс эрхшээлдээ оруулж, 1697 онд Ойрадын Галдан бошигт(1644-1697)-ийг түрэн гаргангуутаа л Зүүнгарын хаант улсыг эзлэх бодлогоо явуулж, Дарьгангын нутагт Монголын ард түмнээс татварлан авсан, ноёдоос бэлэглэсэн малыг сүрэглэн зохион байгуулж, нутаглуулан маллуулахаар Цахар 8 хошуунаас нилээд ардыг албадан аваачиж, Халхын Сэцэн xан, Түшээт xан хоёр аймгийн хошуудаас таслан авч, Халхын Түшээт хан аймгийн ноён Цэрэнжавыг албат ардынх нь хамт нүүлгэн хүргэж, мөн Ойрадын Галдан бошигтыг Зуу Мод газар цохихдоо олзолсон үй олон малыг бас тэнд нийлүүлжээ. Энд хүн амын зонхилох нь цахарууд байв.
Энэ Манж Чин улсын хааны төмөр сүрэг буюу үржил сүргийг анхнаасаа л цэргийн зориулалтай адуун сүрэг байсан. Адуун сүргийганхлан байгуулахдаа Халхын дорно замын дундад дахь зүүн этгээдийн xошуу ( одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан, Уулбаян сумын нутаг, Түмэнцогтын зүүн хэсэг, Хэнтий аймгийн Галшир, Буянт сумдын багахан хэсэг), Халхын дорно замын баруун гарын өмнөд хошуу ( Одоогийн Дорноговь аймгийн Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл сумуудын нутаг), Өвөр Монголын Авга, Сөнөд хошуунаас таслан гаргажээ.
Газар нутгийн хувьд гэвэл 1697 онд Дарьгангыг байгуулахдаа л Халхын Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу, Өмнөд буюу өвөр Монголын Авга, Сөнөд хошуудын нутгаас таслан авчээ. Энэ газар нутаг нь жилийн эргэх дөрвөн улирлын алинд нь ч таван хошуу малыг зэрэг өсгөх давхар боломжтой нутаг юм.

Үүнээс өмнө Дарьгангачууд гэж байгаагүй.

XVIII зууны дундуур тодруулбал 1754-1758 онуудад дараалан гарсан Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө боссон зэвсэгт тэмцэл болох Зүүн гарын хаант улсын хаан Амарсанаа(1718-1757), Гэрсэнз Жалайр хун тайжийн угсааны Бандийн хүү, Xалхын Засагт xан аймгийн туслагч жанжин, Xотгойдын шадар ван Чингүнжав(1710-1758) нарын бослогыг Манж Чин улс хүчлэн дарахдаа дагаар орсон, олзлогдсон Өөлд, Дөрвөд зэрэг Ойрадуудыг Дарьгангад аваачин, үржил сүргийг маллуулжээ. Чингэж Дарьгангачууд буй болжээ.
Дарьгангын үндсэн нэгжийг нь гар гэдэг байв. Үүнд зүүн, баруун хоёр гарын хошоод адуучин, тэмээчин хийгээд хонин сүргийн нэг, бүгд таван гар байв. Тэдгээр гар тутмыг Манж Чин улсын хааны баталсан Цэргийн яамны харъяа бүгдийн дарга Цахар хошууны захирагч тусгай амбан( Угэрида) захирна. Дарьгангын үржил сүргийн хэргийг Чуулалт хаалганд суусан сайд захиран мэддэг байжээ.
Дарьганга зөвхөн адуу мал адгуулан өсгөдөг газар байсангүй, Зүүн гарын улстай хийж байсан олон жилийн дайны туршид газар газраас татсан цэргийг хураан цуглуулах, бэлтгэх, цэрэг болвсруулан сургаж өнгөрүүлдэг чухал бааз, дамжлага газар болж байв. 1732 онд Мүгдэн, Гирин, Хар мөрний нэг түмэн цэргийг Дарьгангад өвөлжүүлэн, цэргийн эрдэмд бэлтгээд, xавар нь олон газар дайчлан явуулж байжээ.
Дарьганга өмнөд талаараа Шилийн голын чуулганы баруун, зүүн Сөнөд ба баруун, зүүн Авга хошуудтай, зүүн талаараа Түшээт хан аймгийн Мэргэн вангийн засгийн хошуу, хойд талаараа Сэцэн хан аймгийн Эрх засаг, Ёст засаг, Хурц засгийн хошуудтай тус тус зах нийлж байжээ.

Олноо Өргөгдсөн Монгол улс 1911 онд байгуулагдсны дараа 1912 онд Дарьгангын сүргийнхэн бусад нутгийн монголчуудын адил тусгаар улсыг хүлээн зөвшөөрч захирагдах болсноос хойш Дотоод Хэргийг Бүгд Захирах Шийтгэгч Яам ны шууд мэдэлд аанай л бүгдийн тэргүүний захиргаатай таван гар хэвээрээ байлаа. Ардын Засаг тогтсоны дараа ч гэсэн Дотоод Яамны харъяанд байснаа засаг захиргааны шинэ хуваариар 1925 оноос Дарьгангын хошуу гэгдэх болоход гарууд нь сумын зохион байгуулалтад шилжиж Хан Хэнтий уулын аймагт харьяалагдах болов. 1931 онд Дорнод аймагт захируулан Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Молцог,Онгон, Халзан, Хонгор сумд болгосон байна. 1942 онд Жавхлант Шарга ( Сүхбаатар) аймагт харъяалагдах болжээ.

Ийнхүү Дарьгангын сүрэг үүсэхэд хүн ам нь Халх, Цахараас ихэнх нь, дараагаар Өөлд, Дөрвөдүүдээс бүрдсэн гэх боловч Монголын газар газраас авчирсан төрөл бүрийн малыг тууж авчирсан малчид туубарчид буцсан гэх баримт байхгүй.
Дарьгангад Жанчин, Порни, Хар үхэрт, Амбагайт, Хөхий, Марлан, Тангач, Татир, Жарнууд, Сөнид гэх зэрэг овогууд байгаагийн дотор Хотгойд, Хэрээд, Зээрнүүд, Шарнууд гэх зэрэг баруун монголд байдаг одоо ч байдаг.