Saturday, September 18, 2010

Тусгаар тогтнол
Өнөөдөр 10 цаг 50 минут

1936 оны Монгол–Зөвлөлтийн харилцан туслалцах протокол хийгээд

Монголыг тойрсон гэрээ хэлцлийн тухай

Нэг. Аливаа улс гүрний амин чухал асуудал бол тусгаар тогтнол. Бид Манжийн дарлалаас салж тусгаар улсаа тунхаглаад 99 дэх жилийнхээ босгыг алхаж явна. Энэ хугацаанд Монгол улсын тусгаар тогтнол 1919 оны 11-р сард Хятадын генераль Сю Шүжан үлэмжхэн цэрэгтэй Монголд шууд цөмрөн орсон үед нэг ганхаж, 1939 оны 5-р сард Японы 6-р армийн анги нэгтгэлүүд дорнот хилээр цөмрөн орж ирсэн үед бас дахин нэг доргисон удаатай. Монгол орныхоо тусгаар тогтнолын төлөө үе үеийнхний урссан цус, асгарсан хөлс, шаналсан сэтгэлийг бид тэр бүр санаж явдаг билүү.

Японы цэрэг 1931 оны 9 сард Мүгдэн хотыг довтолж, 1932 оны 1 сард Манжуурыг эзлэв. Мөн оны 9 сард Манж чин улсын сүүлийн эзэн хаан Пу И-г залж Манжго улс гээчийг байгуулснаа зарлаж өвөрлөгчийн Хөлөн буйр, Жирэм, Зост, Зуу-Үд зэрэг чуулган /аймаг/-ыг эзлэн авч Автономит Монгол улс гэгчийг Манжго улсын бүрэлдэхүүнд байгуулснаа зарлаж, Японы цэргийн хүчийг нутаг дэвсгэртээ байрлуулах тухай цэргийн холбооны гэрээ байгуулж, Квантуны армийн командлагчийг Манжго дахь Японы элчин сайдаар томилов.

Зүүн хойт Хятадыг эзлэн авсан Японы цэргүүд 1934 оны эцэс 1935 оны эхээр БНМАУ–ын дорнот хилд тулж ирэн, хилийн дагуу цэргийн хүч хуримтлуулах, засмал зам, төмөр зам, холбооны шугам тавьж, нисэх онгоцны буудал, цэргийн бэхлэлт барьж байгуулж эхлэв.

Манай улсын дорнот хил дээр дайны хярвас ханхалсан ээдрээ түгшүүртэй хэцүү үеүүдэд П.Гэндэн тэргүүтэй Монголын төлөөлөгчид Зөвлөлт засгийн газрын урилгаар 1934 оны 10 сар, 1935 оны 12 сард хоёр ч удаа Москвад айлчилж гэрээ хэлцэл хийсний дүнд 1936 оны 3 дугаар сарын 12-нд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд “Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протокол”-д Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Тус протоколоор “БНМАУ ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсыг ямар нэгэн гуравдугаар этгээд халдан довтолбол бие биедээ тусламж үзүүлнэ” хэмээн өмнө нь тохирсон аман хэлцлийг хүчин төгөлдөр баримт бичиг болгож, манай улсыг олон улсын харилцааны эрх зүйн субьект гэдэгийг сануулсанаараа чухал үйл явдал болсон юм. Энэхүү үйл явдлаас хойш 74 жил өнгөрч байгаа ч өнөө хир түүхэн ач холбогдлоо алдаагүй байгаа билээ.

1936 оны 3 сарын 01-нд И. Сталин АНУ-ын “Скриппс-говард ньюспейперс” сонины нэгдлийн дарга Рой Говардтай хийсэн ярилцлагадаа “хэрэв Япон БНМАУ-ын тусгаар тогтнолд халдан довтлох аваас бид БНМАУ-д туслах болно. Бид БНМАУ-д 1921 онд тусалсан шигээ тусална” гэж мэдэгджээ. Ийнхүү БНМАУ-ын Засгийн газрын хүсэлтийн дагуу Зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэлүүд Монголын нутагт ирж, тус улсын дорнот хэсэгт байрлав. 1936 онд батлан хамгаалах зардлыг 2 дахин, цэргийн тоог 30.0 хувь, зэвсэг техникийн хангамжийг 40.0 хувь нэмэгдүүлэв.

Цэргийн түүх судлаач, эрдэмтэдийн үзэж байгаагаар Халх голын дайн 1939 оны 05 сарын 11-нд хорь орчим км газар японы 6 дугаар Армийн анги нэгтгэлүүд БНМАУ-ын дархан хилд гэнэт халдан довтолсноор эхэлжээ. Энэхүү байлдаанд хоёр талаас 1000 гаруй нисэх онгоц, 600 гаруй их буу, минемет, 200.0 мянга орчим цэрэг, 1000 орчим танк, хуягт оролцож, байлдааны ажиллагаа 4 сар шахам үргэлжилсний 2 сар шахам нь жинхэнэ цус асгаруулсан тулаан байсан байна.

Монгол Зөвлөлтийн цэргийн ангиуд манай нутагт цөмрөн орж ирсэн Квантуны армийн анги нэгтгэлүүдийг нэгэн зэрэг хэсэглэн бүслэн авч хүчийг сарниулах тактик хэрэглэсэн нь амжилтанд хүрч Японы 25.0 мянга цэрэг дайны талбарт амь үрэгдэж, манай талаас 9824 хүн үрэгдэж шархтжээ. Японы “Асахи” сонины 1939. 10. 04-ний дугаарт “Болж өнгөрсөн үйл явдал нь цар хүрээ хүнд ноцтойн хувьд нэг өдөр ярьж барахгүй тийм өргөн агуулгатай ажээ. Монголын талд манай цэргийн хүүр багширч үлджээ …… Номун хааны районд олж авсан сургамжаа бид хатуу санаж байх хэрэгтэй” гэж бичиж байсан байна. Халх голын дайнд оролцсон ахмадуудын дурсамжинд агаарын тулааны үед нар харагдахгүй болж байсан тухай яриа нь тийм ч ор үндэсгүй зүйл биш бололтой. Зөвхөн 1939 оны 06 сарын 27-нд гэхэд Тамсагт байрласан манай нисэх базыг Японы 24 хүнд бөмбөгдөгч, 6 хөнгөн бөмбөгдөгч, 77 сөнөөгч нийт 107 онгоцоор довтолсон байна. Халх голын энэ дайнд японы тал 660 онгоц, Зөвлөлт-Монголын тал 204 онгоцоо алджээ. Зуу зуугаараа нисэж яваа онгоц байтугай, арав хориороо цуваад явж байгаа машин хараагүй Монголчуудын хувьд энэ агаарын тулалдаан үнэхээр сүрдмээр, гайхмаар байсан нь хэнд ч ойлгомжтой байгаа байх.

Ийнхүү Монгол-Зөвлөлтийн арми манай хилд шургалан орсон дайсныг бут цохиж үлдэгдэл хэсгийг нь үлдэн хөөж хилийн дээс давуулснаар Халх голын дайн дуусгавар болж Япончууд 1939 оны 9 дүгээр сарын 16-нд бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар төгсгөл болсон түүхтэй билээ.

Японы зүгээс удаа дараа хилийн зөрчил гаргаж, өдөөн хатгасан үйлдлийг таслан зогсооход манай дайчид үүргээ сайн биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, Ш. Гонгор Д. Дэмбэрэл, Ч. Шагдарсүрэн нар Улсын баатар цолоор шагнагдаж байсан бол Халхын голын дайны явцад Л.Дандар, Ц.Олзвой, Д.Хаянхярваа, С.Төмөрбаатар нарын олон хүн энэхүү хүндтэй алдар цолыг хүртэж байсан билээ. Түүх түүхээрээ үлдэж, түмний өмнө байгуулсан гавъяа үүрд мөнх оршдог билээ.

Хоёр. 1905 оны Оросын хувьсгал, 1911 оны Хятадын Синьхайн хувьсгал, 1917 оны 2 дугаар сарын Оросын хөрөнгөтний хувьсгал мөн 1917 оны 10 дугаар сарын “социалист” хувьсгал зэрэг нь Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд хүчтэй нөлөөлсний үр дүнд Манжийн дарлалд 222 жил нухлагдсан Монголчууд тусгаар тогтнолоо зарлаж, 1911 оны 12 дугаар сарын 29-нд Богдыг “Монгол улсын наран гэрэлт, түмэн наст Богд эзэн хаан” хэмээн өргөмжлөв.

Синьхайн хувьсгалын үр дүнд 1912 онд Дундад иргэн улс байгуулагдав. Манж гүрэн задран унаж Монгол, Хятад гэсэн хоёр улс бий болов. Гэтэл дундад иргэн улс өөрийгөө Манжийн залгамжлагч гэж үзэж Монголыг бүхэлд нь эзлэх санаархлаа хүчтэй явуулж, Богд Жавзандамбад нот бичиг илгээж, тусгаар тогтнол гэгчээсээ татгалзан бүр устгахыг шаардсан боловч Богд хаант Монгол улсын Засгийн газар хүлээн аваагүй. Иймээс Хятадын тал шууд Орос улстай Монголын талаар яриа хэлцэл хийж эхлэв.

Монгол ч бас зүгээр суусангүй 1912 онд Монгол улсын Гадаад яамны сайд Чин ван Ханддорж тэргүүтэй, 1913 онд Ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчдийг хаант Орос улсад илгээв. Төлөөлөгчид Оросын талд Монголын тусгаар тогтнолыг бүрэн хүлээн зөвшөөрөх, түүнд Барга, дотоод Монголыг хамруулах санхүүгийн зээллэг олгох, зэвсэг худалдаалах, Петрбург дэх гадаадын элчин нартай уулзуулж хэлэлцээ хийх бололцоо олгох зэрэг асуудлыг тавьж байв.

Энэ үед Оросын тал Монголын асуудлаар Монгол, Хятадын хооронд хоёр нүүрт бодлого явуулж, Монголос болж Хятадтай дайсагнаж болохгүй, Хятадын шахалтаас болж Монголыг бүр мөсөн орхиж болохгүй гэсэн ацан байдал үүссэн байжээ. Хөрш зэргэлдээ хоёр улс зэрэг илч төлөөлөгчдөө илгээж, нэг нь болохоор Барга, Өвөр Монголыг оролцуулаад тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч өгөөч гээд гүйгаад байдаг. Нөгөө нь юу яасны чинь Барга, Өвөр Монголыг өгөх, Ар Монголын тусгаар тогтнолыг цуцал, Хятадын нэг хэсэг гэж үз гээд тулгаад байдаг. Энэ үед хаант Оросын дотоод байдал дайн дажинтай тайван бус бусдад санаа бодлоо тулгах нь байтугай, өөрсдөө яая гэж байсныг хэлэх үү?

Аль алиных нь хүсэлтийг харгалзаад алтан дунджийг барьсан биз. Ингээд Орос Хятадтай “Ар Монголыг Хятадын эзэнт эрх бүхий автономит улс” байлгахаар 1913 оны 9-р сард сэм тохирч, улмаар 1915 онд Хиагтад болсон Орос, Хятад, Монгол гурван улсын хэлэлцээрийн үеэр хоёр их хөрш хавсайдан өөрсдийнхөө болзлыг тулган хүлээлгэснээр Монголын тусгаар тогтнол дахин алдагдах бодит аюул тулгарсан юм. Ийнхүү 1914 онд Тагна Урианхайн хаант Оросын протекрат болж, Алтай нурууны өмнөт бэл, Хар Эрчис, Чигил, Булган, Өрөнгө гол, Өрөнгөр нуурын сав дагуух Монголын нутаг Хятадын мэдэлд оржээ. Үүгээр Өвөр Монгол, Барга болон бусад Монгол угсаатны Монголын төрдөө нэгдэн нийлэх гэсэн хүсэл эрмэлзэл хөсөр хаягдсан түүхтэй.

Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо гүйцэд сэргээхийн төлөө үргэлжлүүлэн тэмцэхдээ мөн л умарт хөрш Орос улсыг түшсэнээр 1921 оны Ардын хувьсгал ялж, Монголын үндэсний тусгаар тогтнол үндсэндээ бүрэн хангагдсан гэж хэлж болох билээ.

Орос, Япон хоёр Ар, Өвөр Монголд өөрсдийн ашиг сонирхлын хүрээг тэлэх нууц хэлцлийг 1907 онд байгуулж, 116–р уртрагаас зүүн тийшээ Японы, баруун тийшээ Оросын нөлөөг бэхжүүлэхээр тохиролцож бие биеийн ашиг сонирхлыг зөрчихгүй гэсэн үүрэг хүлээж, 1912 оны 6 сард гарын үсэг зурсан учраас гуравдагч хөрш /Япон/-өөр төлөөлөл болгон олон улсад тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх гэсэн Богд хаант Монгол улсын бодлого мухардалд орсон юм. Бүр 1689 онд Манж, Ар Монголыг эрхшээлдээ оруулмагц Орос улстай Нэрчүүд “Найрамдлын гэрээ” байгуулснаар Манжийн эсрэг Ар Монголд 1757-1758 онуудад тусгаар тогтнолынхоо төлөө боссон Монголчуудыг манлайлж явсан Чингүнжав, Ойрдын Амарсанаа нарын эх орончид хойд хөрш Оросоос тусламж дэмжлэг авах боломжийг хааж, гарыг нь мухарлаж байсан удаатай билээ.

Жижиг буурай орны хувь заяаг шийддэг Их гүрний бодлого өнөөдөрч хэвээр байгаа гэдгийг залууст сануулах зорилгоор үүнийг тэрлэснийг уншигч авхай эргэцүүлнэ биз дээ. Сүүлийн үед Монгол дахь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хойд хөрштэй харш, урьд хөрштэй уриалгахан хандах бодлого баримталдаг болсон нь илэрхий харагдаж байгаа билээ. Аз уу эз үү бүү мэд. Нэг гэгээн цагаан өдөр Оросууд наадах чинь тэртээ тэргүй танайх болсон авбал ав харин бидэнд үлдэх хувийг орхичих гээд хэлчихвэл яанаа гэсэн муу совин татах болсныг нуугаад яахав дээ.

М.Далайхүү

Friday, September 10, 2010

Бага хаадын үхэл хийгээд бардам түшмэдүүдийн зовлонгийн тухай

И-мэйл Хэвлэх PDF

Минжүүрийн Далайхүү
Тайсун хаан, Агваржин жонон, Мандуул тайш нар ахан дүү гурав бүлгээ. 1452 онд Тайсун хаан тэнгэрт хальж, түүний эх ондоо дүү Мандуул 1472 онд хаанд өргөмжлөгдөх хүртэлх 20 жилд 4 хаан тар барьж цөм дэргэдэх ойрын шадар хүмүүстээ хорлогдож ертөнцийн мөнх бусыг үзжээ. Энэ үед баруун (Ойрад), зүүн Монголын хоорондын тэмцэл он удаан жил үргэлжилж, Монгол дахь дотоодын хямрал дээд цэгтээ хүрэв. Хаант төрийг дээдлэн хүндлэх нь хэвээр ч хаан эзнээ бие хүний хувьд хүндлэх, дээдлэх нь эрс буурч, төрийг эрхэмлэх ариун ёсыг аажим аажмаар огоорч хэнд ч захирагдахыг үл хүсэгч том, жижиг ноёд өөрсдийн эрх ашгийг урьтал болгож, дотоодын үймээн самууныг дэврээн, Алтан урагтны зөрчлийг хурцатгах замаар хаан ширээг булаан авах гэсэн далдын бодлого өвөртлөн өөр хоорондоо тэмцэлдэж байжээ. Энэ тухай “.....Төр мэдэхүй сайдаа гадна суулганам. Зэвийн /байлдааны/ морио гэр зуур унанам. Өчүүхэн мэт хүнийг төрд /төрийн хэрэгт / явуулнам. Үрээ морийг зэвлэнэм. Босуул хүнийг төр мэдүүлнэм. Борви хөхүүрт сархад хийнэм”. Яг “Буургүй тэмээ, бухгүй үхэр, азаргагүй адуу, хуцгүй хонь мэт” хэмээн зүйрлэн өгүүлжээ.

1452 онд Тайсун хаан, Агваржин жонон хоёр, ах дүү хоёул зүүн Монголын бүх цэргийг дайчлан сүр хүчээ гайхуулан баруун Монгол /Ойрад/ -ыг дайлахаар цэрэглэн морджээ. Ойрадын Эсэн тайш ч цэрэг эрс, баатар жанждаа дагуулан угтан тосож, баруун, зүүн Монголын хоёр их цэрэг “Дөрөн хар” нэрт газар халз байлдаанд орох болов.

Энэ үед Ойрадын Эсэн тайш, Абдула сэцэн, Садула, Алагтөмөр, Хатантөмөр зэрэг ноёд зөвлөлдөж зүүн Монголтой байлдах уу эсвэл бууж өгөх үү гэж ярилцах зуур Эсэнгийн зөвлөх Дэлэн хүйсийн Абдула сэцэн “Монгол улс нүд муу билээ. Би тэдний дунд очиж хэлж үзъе. Хэрэв амьд буцаж ирвэл биеийг минь өргө, үхвэл үр ач нарыг минь тэжээ” гээд хоёр хүн дагуулан, ихээхэн бэлэг сэлт авч зүүн Монголын цэргийн хүрээ үрүү явжээ. Абдула зам зуур Тайсун хаан мэргэн, Агваржин жононгийн хүү Хархуцаг тайж сэцэн билээ. Хаан жонон хоёрыг хэрхэн хагацуулах вэ? гэж бодол болон явахдаа “Агваржин жононг хаан өргөмжлөе гэж мэхэлбэл болох юу магад”, Ойрадын заяа мэдтүгэй хэмээн шууд Агваржин жононгийн цэргийн хүрээ үрүү шөнө дөлөөр очиж “Манай Ойрад танай зүүн Монголд бууж өгье. Жонон чамд бууж өгөхөөс бус Тайсун хаанд бууж өгөхгүй. Бид бас Тайсун хаан чамайг асар муугаар хэлж байсныг үзэж сонссон гэж ховлон” хэлжээ. Ийнхүү Агваржин өөрөө хаан болж, Эсэнд жонон цолоо өгөхөөр тохиролцож Тайсун ахынхаа эсрэг, улсын хааныхаа эсрэг Ойрад лугаа цэрэг нэгтгэж мордов. Хүч хавсарсан тулаанаас амь зулбан гарсан Тайсун хаан Хэнтий ханыг зорин явж байгаад Горлосын Цэвдэн (харимал хадам) –д хорлогдож 1452 онд нас барснаар Их хааны ор эзгүйрчээ.

Энэ үед Ойрадын ноёд өвөр зуураа чуулган хийж их хэргийг хэлэлцэн:
“Өөрийн төрлөө эс санасан хүн
Манай төрлийг санам уу?
Өөрийн төрөө эс санасан хүн
Хүний төрийг санам уу?
Өөрийн нэрээ эс санасан хүн
Манай нэрийг санам уу?
Өөрийн галд ус хийсэн хүн
Манай галд тос хийв гэж үү?” хэмээн зөвлөлдөв.

Энэ ер нь хэнд сайн жонон болох вэ? гэж хэлэлцэн түүнийг гэнэдүүлэн хороохоор тохиролцов. Ийнхүү Ойрадууд Агваржинд хаан өргөмжлөх, Эсэнд жонон цол соёрхох их найр хурим хийнэ гэж жононг залж, ганц шөнийн дотор түүний 33 өрлөгтөн, 44 отогтон, 61 хэнгэрэгтэн 108 шадар хүмүүсийн хамт хүйс тэмтэрч Эсэн баруун, зүүн Монголыг нэгтгэсэн “Их Юань улсын тэнгэрлэг Богд” хаан гэж 1453 онд өөрийгөө өргөмжилж, өөрийн хүү Амасанчийг тайшаар томилов. Энэ үеэс хойш “Ноёдын үхэл чуулганд, нохойн үхэл бутанд” гэсэн үг ам дамжин яригдах болжээ.
Байдал ингээд тогтворжсонгүй. Төдий удалгүй Ойрадын ноён Алагчансан тэргүүтэй том ноёд үймээн дэгдээн “Эсэн чи Алагтөмөрийн баатараар, Хатантөмөрийн хатуу зоригоор, Абдула сэцний уран аргаар Ойрад, Монгол хоёрын төрийг авч хаан суусан бус уу? ганц чиний хүчин билүү?” хэмээн 1454 онд цэрэглэн довтолсонд Эсэн дутааж яваад амь эрсдэв. Ийнхүү Алтан ургийн бус томоохон сурвалжтанууд дотоодын хямралдааныг дэврээн эзэн нь түшмэдээ хороох, түшмэд нь эзнээ егүүтгэх явдал газар авч Монголын нийгмийг тогтвортой бус байдалд улам бүр оруулсаар байв.

Энэ үед нэр нөлөө нь ихээхэн өссөн зүүн Монголын Харчин аймгийн сурвалжит ноён Болай тайш Тайсун хааны үр 8 –хан настай Махкурсыг 1454 онд хаан ширээнд суулгаж, өөрийн биеэ “Тайш” хэмээн өргөмжлөн хамаг эрх мэдлийг өөрийн гарт төвлөрүүлэв. Болай тайшийн оролцоотой энэ зурвас үед Монголын хаант төр нэгэн үе хүчирхэгжиж бэхжсэн гэж тэмдэглэгдсэн нь бий. 1464 -1465 оны орчим “Бага эзэн” Махкурс нэгэнт нас бие гүйцэж төрийн эрхийг гартаа төвлөрүүлэн ихээхэн бие даасан бодлого явуулахыг эрмэлзэх болсонд Болай тайш дургүйцэн 1465 онд Махкурс хааныг хөнөөжээ.
Энэ тухай сурвалж бичигт “Махкурс хаан найман жил хаан суугаад тахиа жил (1465 онд) тэнгэр болов ..... хаан үр үгүй. Тахиа жил долоон Түмэдийн Доголон тайжид хороогдов” хэмээн тэмдэглэгдсэн байна. Харин Хятад сурвалжийн мэдээгээр “Минши” –ийн 327 дугаар ботид “удалгүй аймшигтайгаар тэмцэлдэн Болай бээр Махкурсийг хорлож, Муулихай бээр Болайг алжээ” гэсэн байдаг ажгуу. Зарим сурвалжид Болайн шахалтаар Доголон тайж Махкурсыг хороосон хэмээн таамаглах нь бий.

Ийнхүү Махкурс, Болай нар үгүй болсноор Монголын тархай бутархай байдал дахин өрнөж, Их хаадаас гадна төрийн хэргийг хэрэг дээрээ мэдэж явуулж байсан нэр нөлөө бүхий түшмэд язгууртнууд олон болж, Уйгудын Бэгэрсэн тайж, түүний дүү Исмайл, Оннигуудын Муулихай ван нар их хүчирхэгжиж байсан бөгөөд Оннигуудын Муулихай ван Тайсун хааны Алтгана хатнаас төрсөн Молон тайж (1437 -1466) –ийг тэтгэн 1465 онд хаан ширээнд суулгажээ. Оннигууд аймгийнхан бол Чингис хааны отгон дүү Отчигин ноёны удамынхан ажгуу. Молон хаан, Муулихай ван нар бүх Монголыг захирч дайн дажингүй, эв найртай байж, хааны нэр сүрээр Муулихай вангийн хүч чадал улам бүр өсч байв.

Гэтэл “Гай газар доороос гахай модон дотор” -оос гэдэгийн үлгэр болж нэгэн өдөр Ордосын Мөнх, Солонгудын Хатабух нар хоёул Молон хаанд бараалхан “сонсохул Муулихай ван муу санаа өвөрлөн, хаан таныг хороож, эрдэнийн ширээг чинь булаахыг зэхэж байна, хичээгтүн. Махкурс хааныг үзсэнгүй юу? Та өнөөдөр хаан хэдий боловч чухал эрх ван Муулихайд бий. Нарийн чимээг сонсвол Муулихай ван /вангийн анд явааг мэдэн/ хаан таныг дайлахаар цэрэг авч айсуй” гэж хутган мэдүүлсэнд Молон ихэд цочиж “Би тийн явдал үгүй байтал ван юунд надад тэгж сэтгэх бөлгөө” хэмээсэн боловч бас сэрэмжлэн хүн явуулж нягтлуулахад хааны туршуул гэнэт их тоос дэгдэхийг үзэж, айн мэгдэж хаанд сөгдөн “Хаан эзэн минь Муулихай вангийн цэрэг үнэхээр нааш довтлон айсуй” гэж айлтгав. Ийнхүү Молон хаан шилмэл 300 цэрэг дайчлан Муулихай ванг угтан байлдахаар болов. Мөнх Хатабух нар хаанаас холдон явж Муулихай вангийн дэргэд очин “Молон хаан чамайг Самандай нэрт хатандаа тэлж муу сэтгэнэм, цэрэг дайчлан довтлохоор айсуй хэмээн” хатгасан ховын үг хэлэхэд, Муулихай ван “Би бээр Молон хаанд тус хийснээс биш хор хийсэнгүй. Гэнэт юунд довтлох билээ” гэж итгэж ядав. Хатабух “Чи үл итгэвээс туршуул илгээгтүн хэмээв”. Муулихайн туршуул өндөрт гарч харваас Молон хаан үнэхээр цэрэг дайчлан ирж явааг харжээ. Үүнийг үзээд Муулихай ван гурван дүүдээ цэрэг өгч Молон хааныг тосон байлдуулахаар илгээж, өөрөө сөгдөн мөргөж, тэнгэрт цацал өргөн:

“Дээд тэнгэр чи мэд
Дээд нь болох суут Богд чи мэд
Үрд чинь би сайн хийлээ
Үр чинь надад муу сэтгэнэм
Алтан ургийн Молон хаан
Албат болсон Муулихай ван хоёрын
Хар цагаан хоёрыг ялган сахих
Хайрлах зарлигаа та мэд” гэж айлдав.
Ийнхүү Молон хаан 1466 онд Муулихай вангийн гарт тэнгэрт халив. Молон хаан залгамжлах хүүгүй ажээ. Молон хаан Муулихайд алуулсныг хатан Мөнгөлдэй нь олж мэдээд, хааны онгон дээр ирж цацал цацаад:
“Хайран их төрийг эвдүүлсэн
Хамгийн эзэн, хаанаас минь хагацуулсан
Мөнх, Хатабух хоёр
Бүтэн их төрийг минь бүрэлгэсэн
Бүгдийн эзэн, хаанаас минь хагацуулсан
Мөнх, Хатабух хоёр гэж уйлан гашуудахад

Муулихай ван, даяар олон түмэн үүнийг сонсоод эзэн хаанаа хилсээр хороосноо мэдээд ихэд гашуудан гэмшиж Мөнх, Хатабух нарыг баривчлан хороов.
Молон хаанаас хойш Муулихай ван төр эзлэн суусанд Монголын ихэс дээдэс ялангуяа Алтан ургийнхны сурвалжит ноёд эрс эсэргүүцэн тэмцэх болов. Энэ үед Тайсун хааны өөр эхт дүү Мандуул (1426 -1479), Агваржин жононгийн ач “болох жонон” Баянмөнх, Уйгудын Бэгэрсэн, түүний дүү Исмайл нар ихээхэн хүчирхэгжиж хаан ширээний төлөө тэмцэл явуулах болов. Уйгудын ноёд сурвалжтанууд өөрсдийгөө эртний Брияадайн хөвүүн Шарайдайн хойчис гэх тул тэднийг бас Ихэрэд гэж нэрийддэг аж.

Тайсун хааны ор залгасан Махкурс, Молон нар цөм хальсанд Мандуулын дорд сайд нар цөм ... танаас өөр суурийг эзлэх хүнгүй та сууринд сууваас зохилтой хэмээснийг Мандуул зөвшөөрч түүнийг Хасардайн зоон дахь зуны өргөөнд хонин жил (1472 он) их ор суулгажээ. Мандуул хааны төрийн Их хатан Мандухай нэрт бөлгөө.
Мандуул хаан ор суумагц Монголын дотоод хямрал тэмцлийг намжааж, төр улсаа төвхнүүлэхийн төлөө “цэрэг морио тэгшлэн” юуны түрүүнд хаан ахын хөвгүүн Махкурсыг алсан ялыг асуун Долоон түмэд /7 отог/ -ийн Доголон тайжийг довтлон цохиж эрхэндээ оруулав. Улс орны амгаланг бодолцож Уйгудын Бэгэрсэнд Борогчин гүнжийг, Цэгүд аймгийн хошой тавнанд Эгшиг гүнжийг өгч төрийн ураг барилдахуй ёсоор эв найрыг эрхэмлэн Бэгэрсэнд улсын тайш өргөмжлөв.
Энэ үед Урианхайн хутагт Шүүстэй баатар Ойрадын голын мянганы Өгөөдэй тайбу, Харчны Булай, Сартуулын Баянтөр мэргэн, Баяндай ахлах зэрэг Ойрадын дөрвөн баатарын хамтаар Хархуцаг мэргэн тайжийн хүү Агваржин жононгийн ач Баянмөнхийг өөрийн охин Шихэрийн хамт хүргэж ирсэнд Мандуул ихэд талархан “Боржгоны үрс үл тасрах болтугай” гэж түүнд “болох жонон” цол шагнаж, Ойрадын дөрвөн баатарт “Дархан” цол соёрхож Урианхайн хутагт Шүүсийнхнийг үрийн үрд “хуримын бэлэг” шагнахаар тогтож “зайсан” ноён болгожээ.

Мандуул хаан, Болох жонон, Ойрадын дөрвөн баатартай хүч хамсран “Молон хааны учир хариу нэхье” хэмээн тохирч, Оннигуудын Муулихай ванг дайлахаар шийдвэрлэсэнд хорчны баатар Шүүстэйн хүү Өнөболд ван /ноён Болд ч гэж гардаг/ Мандуул хаанд золгож Есүхэйбаатар эцэг маань бүлгээ. Өэлүн эхээс Хасар, Хачун, Отчигин бид нэгэн хэвлийтэй бөлгөө. Манай эцэг Хасарыг эзэн Богд дагуулан Сочил эхээс төрсөн Бэгтэрийг хороож, Бэлгүдэйг дагуулав. Түүний өшөөгөөр эдүгээ Молон хаан хорлогдов. Түүний ялыг би асууя гэж цэрэглэн мордож Муулихай ванг дайлж, Молон хааны үед алдсан “Алт суулгасан болд дуулга” –ыг авч ирэв. Ийнхүү “Хавт Хасарын хойчис /үр/, хааны үрд /төрд/ бас нэг тус хүргэсэн нь энэ” гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
“Болох Жонон” Баянмөнх Мандуул хаанд хүч хавсран, эрх мэдэж “Зүг зүг туг хийсгэн” бутарч сарнисан Зүүн Монголын ноёдыг хураамжлан зургаан түмнийг төвшитгөж, хаан, жонон хоёр эв эеэ нэгтгэж дотоодын самууныг дарж, ард олныг амар жимэр болгожээ. Гэтэл Уйгудын Исмайл, Даян өндөрийн харуулын захирагч Дэргэн хан хоёр хамсан Бэгэрсэнг хороож улмаар Мандуул хаан, “болох жонон” Баянмөнх хоёрын эсрэг томоохон эвсэл байгуулан тэмцэж эхлэв.
Мандуул хаан, “болох жонон” хоёрын хооронд зөрчил үүсэн, эвдрэлцсэн учрыг түүх сударт нарийн тодорхойлж тэмдэглэн үлдээжээ.
Энэ тухай сурвалжид тэмдэглэснийг товчлон өгүүлбэл:
Нэгэн өдөр Халиугчны Хонхули гэгч хааны ордонд ирж бараалхах үед Мандуул хаан: Би хаан суугаад Боржигон овогтныг дахин мандуулав ... олон улс одоо юу хэлэлцнэм хэмээсэнд

Хонхули: Мандуул хаан ор сууснаар манай төр тогтуун болов гэж хэлэлцнэм ..... бас.....бас “болох жонон” хааныг хорлож, хатан Юнгэнийг чинь авъя гэнэм гэж хэлэлцэж байна хэмээн” ховын үг зөөжээ. Хожимын өдөр хаан, жонон хоёр Хонхулийн үгийг хэлэлцэж, биднийг завсардуулах муу ухаан сэджээ гэж Хонхулийг барьж “Төрөл дотор золбин үг гаргаж, төр гүрнийг хагацуулахыг оролдов” гэж ял тулган хошууг нь огтолж шийтгэв.
Гэвч энэ самуун оролдлого үүгээр дууссангүй Исмайл тайж хаанд ирж “Хонхулийн үг үнэн байх магад. Хаан баахан хүнд шийтгэжээ. Жононд туршуул илгээж байдлыг асуу” хэмээн ятгаад ордноос гарч жононгийн өргөөнд очоод мөн л “Би Мандуул хаанд очив. Хаан Хонхулийг шийтгэснээ гэмшиж, чамайг муу сэтгэнэм” гэсэнд Болох жонон: Гэмгүй хүнд хаан муу сэтгэнэм гэдэгийг би итгэхгүй байна гэсэнд, Исмайл: “Жонон та хичээхтүн, тун удахгүй туршуул ирэхийг үзэх буй заа” гээд оджээ.
Үүний дараа удалгүй Мандуул хаанаас “ Салхи үгүй бол давалгаан үл болох буй заа гэдэг. Болох жонон дүү чухам юу ямар санаа агуулж буйг мэдъе” гэж туршуул илгээв гэсэнд жонон Исмайлийн үгийг санаж “Хаан ах намайг үл итгэнэм. Надад муу сэтгэнэм хэмээх нь үнэн буй заа” гэж бодоод хар цагаан дуугүй зайлж оджээ.
Элч ирж учрыг мэдүүлмэгц мандуул хаан ихэд хилэгнэж “Бодвоос над муу сэтгэх нь үнэн аж. Би нуган үргүй билээ. Намайг үгүй болсон хойно, хатан бэргэд, хамаг улс үүнийх билээ. Гэтэл өнөөгөөс яаран хэт санах нь муу байнам” хэмээн цэрэг дайчлан Исмайлийг дуудан ирүүлж жононг барьж ирэхтүн гэж зарлиг буулгав.
Загатнасан газар маажив гэгчээр Исмайл ихэд баясан цэрэг авч жононгийн зүг өдөр шөнөгүй довтлон одов. Болох жонон үүнийг мэдээд “Би юуны учир ийм заяа муутай төрөв. Өлгийтэй ахуйгаас минь эхлэн аюул дагаж, одоо ч Мандуул авга маань юуны учир амар суулгах үгүй болов” хэмээн зайлан зугатаж ганц төрсөн үр Батмөнхийг Балгачны Бохойд өгч асруулан Шихэр хатны хамт зугатан яваад Юншээбүүгийн Цагаан, Төмөр, Мөнгө, Хар Боди нарын гарт тэнгэрт халив. Энэ тухай хожмын түүхч

Цэмбэл гүүш:
“Улс ардыг хутган салгахуйд хичээгч хүмүүн
Ураг, амраг дотно нөхдийг тараамуй
Урсгал усан үргэлжид довтлон цохилж
Ургаа хаднаа ч ором гарган хагалъюу
Хүйтэн хожуулаар галыг хөндвөөс
Хүрхрэн бүхий галыг сөнөөмү
Хөвхүй, мэрхүй ардыг үйлэнд түшвээс
Хур улсыг зовоо юу” гэж халаглан бичсэн нь буй.
Мандуул хааны хүчин буурч, насан өтөлж, өвчин хуучинд дарагдан доорхи түшмэд ноёд нь тус тусдаа туг хийсгэн салсан үед Мандухай сэцэн хатан олон жил үргэлжилсэн ихэс дээсийн самуун байдал, дотоодын хямралыг зогсоож, хааны эрх мэдлийг сэргээхийн төлөө хүчлэн чармайж, долоохон настай Батмөнхийг хааны ор суулгаж, өөрийн биеийг үл огоорон төрийн хэрэгт зольсноор Монголын төр дахин сэргэн мандах эхлэлийг тавьж чадсаныг түмэн олон уншигч авхай нар бэлхнээ мэдэх бөлгөө. Унасан төр, алдарсан улсыг сэргээсэн Батмөнх Даян хааны үе шиг Монгол орон маань мандан бадрах болтугай.

Уншигч таныг залхааж урт удаан нуршсан энэхүү бичвэр бол үлгэр домог ч биш, хэн нэгний санаанаасаа зохиосон зүйл ч биш, Монголын төрийн түүхэнд олон олон авилгач, зусарч бялдууч түшмэдүүдийн үлдээсэн хар мөрөөс зөвхөн хаантай холбоотой цөөн ганц хоёрыг нь тэмдэглэн үлдээсэн нь энэ бүлгээ.
Хоёрыг харгалдуулж хоорондоос нь эрх мэдэл, эд хөрөнгө, албан тушаал завшигч зальхай авилгач түшмэдүүдийн хорон санаа улс орныг өнөө хэр сүйрүүлж, өрх гэрт орж ирж байна. Зөвхөн ганц жишээ дурдъя. Ээж аав хоёр нь Солонгост ажилладаг “хоёр пацан” аавынхаа ээж буюу авга эмээ дээрээ асрагддаг байв. Нөгөө хоёр нэг өдөр ээжийнхээ аав буюу нагац өвөө дээрээ ирж авга эмээ нь огт махан хоол өгөхгүй байна гэж хов /зарга/ мэдүүлжээ. Нагац өвөө үнэмшиж, Солонгос уруу утас цохиж охиндоо хадам эх нь хоёр хүүхдэд нь махан хоол өгөхгүй байгаа тухай хэлжээ.
Бэр нь хадам ээж үрүүгээ утасдаж сар бүр мөнгө гуйвуулсаар байхад хоёр бяцхан үрд нь хоол унд өгөхгүй байгаа талаар зэмлэж аашилж, харааж загнажээ. Унтах нойр идэх хоолоо хасан байж ганц хүүгийнхээ удам залгах үрсийг алган дээрээ бөмбөрүүлэн аль амттай болгоноо өгч асарч байсан авга эмээ нь бэрдээ голдоо ортлоо гомдож, цухалдахдаа ухаан алдан унаж амь насаа алдах шахжээ.

Зулгуйч түшмэдүүдийн хоёр нүүртэй хорон санаа Монголын төрийг доройтуулж, өрх гэрийг ч хордуулж байна.

2010.09.09

Wednesday, September 8, 2010

БӨХ ГҮНЖ БУЮУ ХОТОЛ ЦАГААН ГҮНЖИЙН ДОМОГ

И-мэйл Хэвлэх PDF

С.Отгонбаяр

"Монголын их хатдын Нууц Товчоо" номын зохиолч Жэк Уотерфорд саяхан Монголын эзэнт гүрний үеийн гүнжийн талаар бичсэн нийтлэлийг уншигч та бүхэнд хүргэж байна. Энэ эрхэм "Чингис хаан: Орчин цагийн дэлхийг үүсгэн байгуулагч" номоо дэлхийн 20 хэлнээ хөрвүүлэн хэвлэсэн бөгөөд түүнийг Монгол Улсын Засгийн газар 2007 онд "Алтан гадас" одонгоор шагнаж байжээ.Чингис хаан 1206 онд Монголын эзэнт гүрнийг байгуулсан цагаас хойш Наадам гэж нэрлэсэн үндэсний баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, эрчүүд бөх барилдан хүч бяраа үзэх болжээ.
Монгол бөхчүүд цээж хэсэг нь ил гарсан урт ханцуйтай хантааз өмсөн барилддаг аж. Энэ нь өрсөлдөгч бөх нь эрэгтэй хүн гэдгээ илтгэн харуулсан утгатай өмсгөл юм. Барилдаад дийлсэн бөх болгон гараа дээш өргөн шувууны элэн халин нисч буй хөдөлгөөн хийдэг. Энэ хөдөлгөөн нь ялагчийн хувьд ялалтын бүжиг болохоос гадна Монголын түүхэн дэх хүчирхэг эмэгтэй тамирчинд хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ аж. Бөх гүнж буюу нэг ч эрд унаж байгаагүй энгүй хүчтэй гүнжийн түүх байдаг юм.

Монголын эзэнт гүрний Хайду хааны охин, Чингис хааны тав дахь үеийн удам угсааны гүнж Хутулан буюу Хотол Цагаан 1260 онд төржээ. Хубилай хаан Хятадын соёл бүхий тансаг амьдралыг илүүд үзэж байсан бол Хутулун гүнж суурин иргэншлийг тийм ч сайшаадаггүй байжээ. Хутулун гүнж эрүүл чийрэг, биерхүү байсан учир эрийн гурван наадмын төрөл болох бөх, хурдан морь, нум сум харвах тэмцээнд хүч бяраа үздэг байв. Үүнээс гадна баатар эрсийн морьт тулаан зэргийг ихээр сонирхдог байжээ.

Монгол бөхчүүд биеийн жин, хэмжээнээс үл харгалзан хоорондоо барилддагаас гадна барилдах талбайн хувьд хязгаар байдаггүй. Хоёр өрсөлдөгч бие биенийхээ тохой болон цээжин биеийг түрүүлж газар хүргэсэн нь түрүүлдэг уламжлалтай. Жижиг болон ур чадвар муутай бөхчүүд багахан хугацаанд л өрсөлдөгчдөө ялагддаг бол хүч тэнцүү бөхчүүд бие биенийхээ гарыг хориглон барьц өгөхгүйн тулд тэмцэлдэн нэгнийгээ газарт унагаах хүртэлх тэдний тэмцэл хоёр бух, заан ноцолдож байгаа мэт харагддаг.

Хутулун гүнж 14 ахтай бөгөөд тэрбээр хүдэр чийрэг ах нартайгаа ноцолдон өсч, тэднийг хүч бяраар дийлэхийн тулд багаасаа л тэдэнтэй өрсөлдсөөр иржээ. Нас биед хүрсний дараа гүнж олон нийтийг хамарсан тэмцээнд оролцох болж, бөхөөр түүнийг дийлэх хүчтэй эр ховор болжээ. Үүнээс гадна тэрбээр ялагдсан бөхчүүдээсээ морь авч, эд хөрөнгө нь ч нэмэгджээ. Эцэстээ Хутулун гүнжийн малын тоо толгой эзэн хааны малын тоотой тэнцэхээр их болжээ. Хутулан гүнж өөрийг нь унагасан бөхтэй гэрлэнэ гэж зар түгээн харин түүнтэй барилдаад ялагдсан бөхөөс 100 адуу авсаар ийнхүү малын тоо толгой нь 10 мянга гаруй болтлоо өсөн үржжээ.

Монголын овог, аймгуудын дунд Хутулун гүнжийн нэр хүнд түгэн дийлдэшгүй дархан аварга хэмээн цоллогдох болжээ. Хутулун гүнж хүч бяраараа олны хүндэтгэлийг хүртсэнээсээ гадна эцэг Хайду хааны цэргүүдийг удирдан тулаанд орж, ялалт байгуулж байжээ. Түүний эцэг Хайду хаан Хубилай хааны бодлоготой төдийлөн санал нийлдэггүй байжээ. Хутулун гүнж хосгүй чадвартай байсан тэрбээр цорын ганц нь байгаагүй аж. Монгол эмэгтэйчүүд бүгд л эрчүүд шиг моринд гарамгай, нум сум сайн эзэмшсэн байжээ. Эмэгтэйчүүд гар тулаанаас илүү зэвсэг барьсан тулаанд илүү сайн байв. Нум сум харвах хэдийгээр биеийн хүч их шаарддаг ч дайнд гол үүрэг гүйцэтгэдэг. Эртний монгол охид багаасаа л нум сум харвах сургуулилт хийдэг байжээ. Нүүдэлчин монголчууд хөвгүүн охин гэлгүй тэдэнд нум сум харвахыг заадаг байв. Учир нь хүүхдүүд малаа хариулж байхдаа гадны халдлагаас эд хөрөнгөө хамгаалахад энэ чадвар тус болдог байжээ. Хөвгүүд голчлон тэмээ, адуу зэрэг том биетэй малаа хариулдаг бол охид хонь, ямаа гэсэн жижиг малаа хариулдаг байв. Гэхдээ том бод
малаас илүү жижиг бог мал руу чоно халдах нь их байсан учир охид илүү их хамгаалалт хэрэгтэй байжээ.

Хутулун гүнж, тулаан болон спортын аль алинд амжилт гаргаж байсан бөгөөд түүнийг дийлэх эр гарч ирэх хүртэл хүнтэй суухгүй гэсэн хэвээр байжээ. Түүнтэй суухыг хүссэн олон эрчүүд мөрийнд тавьсан адуугаа алдахаас гадна эмэгтэй хүнд унан нэг ёсондоо нэр төрөө гутаадаг байсан аж. Улмаар түүнийг дийлэх эр гарч ирээгүй учир Хутулун гүнжид атаархагчид худал цуу яриа дэгдээн гүнж эцэгтэй цус ойртсон гэж яриа дэгдээсэн байна. Эцгийнхээ нэр хүндийг сэвтээхгүйн тулд Хутулун гүнж аавынхаа итгэлт хүмүүсийн дундаас эр нөхрөө сонгон түүнтэй барилдахгүйгээр гэрлэжээ. Тэрбээр хүнтэй суусан ч гэлээ гүнжийг дийлэх хүчтэй бөх тодроогүй байлаа.

Хутулун гүнж бөхийн дэвжээнд ч тулааны талбарт ч үргэлж ах нараасаа илүү байсан. Хайду хааны хувьд ч гүнж хамгийн хайртай хүүхэд нь байв. Түүнчлэн тэрбээр 1301 онд өөд болохоосоо өмнө Хутулун гүнжийг хаан ширээндээ өргөмжлөх хүсэлтэй байжээ. Харин түүний ах нар үүнийг эсэргүүцдэг байв. Гүнжийн хувьд тэрбээр хаан ширээнээс илүү цэргийн жанжин болохыг илүүд үзэн ах Оруны улс төрийн бодлогыг дэмжин ажиллахаар болжээ. Тэд тийм ч удаан хамт ажиллаагүй бөгөөд Хутулун гүнж 1309 онд 45 насандаа өөд болжээ. Түүний үхлийн талаар тодорхой тайлбар байдаггүй учир улс төрийн хуйвалдааны улмаас амь насаа алдсан гэж ярьдаг байна.

Марко Поло болон лалын орны зарим түүхэнд Хутулун гүнжийн талаар дурсан ярьсан байдаг ч түүхийн манан будан түүний тухай түүх бараг мартагдан алга болжээ. Харин XVIII зуунаас эхлэн энгүй хүчтэй бөх гүнжийн тухай түүхэн яриа сэргэжээ. 1710 онд Францын эрдэмтэн Франсуа Питис де Ла Крой Монголын эзэнт гүрний удирдагч Чингис хааны тухай анхны намтар цадигийг хэвлэх үедээ Азийн утга зохиолын сэдэвтэй олон ном, домог яриа гаргажээ. Түүний бүтээлийн хамгийн шилдгийн нэг нь Хутулун гүнжийн түүхээс үүдэлтэй зохиол юм. Тэрбээр зохиолдоо Хутулун гүнжийг Алтан хааны 19 настай Турандот буюу турк охины дүрээр дүрслэн гаргасан байна.

Энэ зохиолд Хутулун гүнжийн бөх барилдах эр нөхрөө сонгох хүсэлтийг нь өөрчлөн гурван оньсого болгон өөрчилжээ. Үүнээс гадна Хутулунд унасан бөхчүүд мөрийнд тавьсан адуугаа алддаг байсан бол жүжгийн зохиолд Турандоттой суухыг хүссэн эрчүүд гурван оньсогыг тааж чадахгүй бол амиа өгдөг аж. Энэ зохиолоос тавин жилийн дараа Италийн нэрт зохиолч Карло Гоззи мөн энэ зохиолоор уран бүтээл туурвин Фредрих вон Шиллер энэ зохиолыг герман хэлнээ хөрвүүлж, Хятадын гүнж Турандот жүжгийг 1802 онд Иоханн Вольфганг вон Гоете Германы Веймар хотын театрын тайзнаа найруулан үзэгчдийн хүртээл болгожээ.

Үүнээс бараг нэг зууны дараа Италийн хөгжмийн зохиолч Гиасомо Пуччини Турандот дуурь дээр 1924 онд өөд болох хүртлээ ажиллажээ. Түүний зохиол нь баатарлаг эмэгтэй бус хайртай хүнээ насан туршдаа хайсан эмэгтэйн түүнийг өгүүлжээ. Пуччинигийн найруулсан Турандот уг уран бүтээлчийн хамгийн шилдэг бүтээлийн нэг болсон бөгөөд энэ дуурийн жүжигт өөрөөсөө дорд гаралтай эрэгтэйтэй суухаас татгалзаж буйг эмэгтэйн түүхийг өгүүлсэн байна.

Өнгөрсөн түүх бидэнд хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн хэн нэгийг эргэн сануулдаг билээ. Өрнөдийн соёлд Хутулун гүнжийн домог бардам эмэгтэйн түүх болон үлджээ. Харин монголчуудын хувьд тэрбээр энгүй хүчтэй эмэгтэй бөх, эрэлхэг баатар эмэгтэй гэдгээр үлдсэн юм. Монгол бөхчүүд ялах болгондоо ялалтын бүжгээ хийж байгаа нь Монголын түүхэн дэх аугаа эмэгтэй бөхөд хүндэтгэл үзүүлж байгаа юм. Монгол бөхийн уламжлал болон дуурийн жүжгийн аль аль нь дэлхийн түүхэн дэх хамгийн аугаа тамирчин эмэгтэйн амьдралыг дүрслэн харуулж байгаа билээ.

ЭНЭ ӨДӨР ДОНЫН ДМИТРИЙ ТОХТАМЫШ ХААНЫГ ХАМГААЛАН ТУЛАЛДЖЭЭ

И-мэйл Хэвлэх PDF

"630 жилийн өмнөх түүхт тулалдаан"

С.Энх-Амар

1380 оны 9 дүгээр сарын 8-нд өнөөгийн Туль муж дахь Дон мөрөн болон Непрядва голын хооронд орших Куликовын талд Мамайн тэргүүлсэн Алтан ордны цэрэг, Москвагийн ван Дмитрий / Донын дмитрий хэмээн алдаршсан/ тулалджээ.

14 дүгээр зууны жараад онд Орос дахь Москвагийн ханлиг болон Алтан ордны улс дахь узурпатор /ёс бусаар хаан ширээг булаан авсан/ Мамайн хүчирхэгжилт бараг нэгэн цаг үед быолсон бөгөөд Алтан ордны улсад Мамайг хүчирхэгжин өндийхөд оросын вангууд ихээхэн тус болжээ. Тэд Мамайн өрсөлдөгч Тагайг 1365 онд, харин 1367 онд Булат-Темирийг ялснаар түүний замыг нь засч өгсөн гэж болно.



1376 онд Ижил мөрний зүүн эргээс Мамайд хүчин зүтгэхээр ирсэн Хөх ордын хаан Арапша нь Новосилийн ванлигийг хоослон цөлмөөд Ока мөрнийг гатлан ирсэн Москвагийн ванлигийн цэрэгтэй тулгарахаас зайлсхийсний эцэст 1377 онд Москва-Суздалийн ванлигийн хамтарсан цэргийг Пьяна гол дээр бут цохин Нижегород болон рязанийн ьанлигийг хоосруулжээ.

Харин дараа жил нь 1378 онд Мамай Москвагийн ванлигийн ван Дмитрийтэй шууд тулгаран эрэгчин эмэгчнээ үзэхээр шийдсэн авч түүний ноён Бегичийн цэрэг Вожа гол дээр салам ялагдах нь тэр. Мамай Рязанийн ванлигийг дараа нь хоослон цөлмөсөн боловч 1378-1380 онд ижил мөрний доод урсгал хавийн газар нутгийг Тохтамышд алдсан байна.

1380 оны 8 дугаар сарын 15-нд Коломно хотод оросын ванлигуудын цэргийн цугларалт зарлагдсан байжээ.Зүүн хойд Оросын бүх газар нутгаас цэрэг ангиуд энэ газрыг зорин цувж байв. Суздаль, Тверь, Смоленскийн их ванлигуудын цэрэг ч иржээ.

Ийнхүү орос-татарын зэвсэгт мөргөлдөх болсон шалтаг нь Мамайн зүгээс урьд нь Жанибекийн үед төлж байсан хэмжээнд хүргэн татвараа нэмэн төлөхийг шаардахад нь Дмитрий түүнд татгалзсан хариу өгсөн явдал гэнэ.

Мамай нь литовын их ван Ягайлотой хүчээ нийлүүлэн Москватай тэмцэхийн тулд Ягайлотой Ока голын зүүн эрэгт 9 дүгээр сарын 14-нд нийлэхээр тооцоолсон байна. Энэ нь Дмитрий өмнө нь 1373 болон 1379 онуудад Ока голын хойд эрэгт хамгаалалтын байр эзлэн тус голыг гатлахаасаа болгоомжилно хэмээн үзсэнтэй холбоотой аж.
Гэтэл Дмитрий нь өрсөлдөгчдөө ийнхүү нэгдэн нийлэхээс болгоомжлон 8 дугаар сарын 26-нд Ока голыг гатлан Рязанийн нутаг дэвсгэрт хүрэлцэн иржээ. Ийнхүү Ока голыг гатлах шийдвэр нь зөвхөн Мамайн хувьд санамсаргүй хэрэг болсонгүй гэнэ. Дмитрий Ока голыг гаталсан гэсэн мэдээг оросын хотууд гарцаагүй үхэл рүүгээ хийсэн алхам хэмээн дүгнэж, асар их уй гашууд дарагдсан гэдэг. "Москвад, Переяславльд, Костромд, түүнчлэн Владимир төдийгүй оросын бүх хотуудад Их ван Дмитрий Ока голыг гатлан одсон гэсэн мэдээг дуулаад Москва болоод бүхий л Орос газрыг агуу их уй гашуу нөмрөн авч, гашуун нулимсаа урсган, гашуудан уйлалдах нь сонсдов".

Хамгийн сүүлийн мөчид Новогородчууд их вангийн цэрэгтэй ирж нийлэлдлээ.Оросын цэргийн тооны талаар оросын түүхийн сурвалжуудад бичихдээ Москвагийн ванлигийн 100 мянган цэрэг, түүний холбоотнуудын 50-100 мянган цэрэг цугларсан хэмээжээ. Харин "Мамайгийн тулааны тэмдэглэл"-д 260 мянга эсвэл 303 мянга ч хэмээн дурдсан байдаг бол "Никоновын он дарааллын бичиг"-т 400 мянга ч гэж дурдсан нь бий. Гэтэл нэлээд хожуу үеийн судлаачид Дмитрийн тугийн доор 50-620 мянган цэрэг л цугларсан байх боломжтойгоос шууд Москвагийн цэрэг нь зөвхөн 20-25 мянга байсан ч гэж үздэг аж.
Харин Мамай хэдэн цэрэгтэй байсан бэ? Мамайгийн зөвлөх шадрууд нь түүнд ийнхүү зөвлөсөн гэсэн үг байдаг. "Чиний орд улс хоосорч, хүч чадал чинь суларлаа. Гэвч чамд арвин их баялаг байгаа тул Генуй хотынхон /италичууд/, черкес, ясууд болон бусад ард түмнүүдийг хөлслөе" хэмээж гэнэ. Мөн хөлсний цэргийн тоонд лалууд, буртасуудыг ч нэрлэсэн байдаг аж. Өөр нэгэн мэдээгээр бол Куликовын тал дахь Мамайн цэргийн цөмийг Генуй хотын хөлслөгдсөн явган цэрэг бүрдүүлж, харин морин цэрэг нь жигүүрүүдэд жагссан гэжээ. Бас Генуй хотоос хөлслөгдсөн цэргийн тоо 4000 мянга байсан бөгөөд тэд хөлсөндөө Судакаас Балаклава хүртэлх Крымийн эрэг нутгийг авсан гэдэг аж.

Тэр цаг үеийн Алтан ордны улсын цэргийн тоо толгойн талаар 3 түмэн цэрэгтэй байсан / 1362 онд Хөх Усанд болсон тулаан болон Куликовын тулааныг Мамай нь толгод дээрээс 3 түмтийн ноёнтойгоо ажиглан харж байсан гэсэн мэдээ/, эсвэл 4 түм / 1340 онд Галиц руу хийсэн Узбекийн довтолгоон/, 5 түмэн / 1328 онд Тверийг эзлэн сөнөөсөн болон 1378 оны Вож гол дахь тулаан/ цэрэгтэй байсан гэсэн 14 дүгээр зууны үеийн мэдээ байдаг. Гэтэл Мамай нь улсынхаа зөвхөн баруун хагаст л ноёрхож байсан бөгөөд Вож гол болон Куликовын тулалдаанд бараг бүх цэргээ алдсан гэдэг. Харин 1385 онд Тохтамыш нь Тавриз руу довтлохын тулд Алтан ордны улсын бүх нутгаас ердөө л 90 мянган цэрэг хуралдуулж чадаж байсан гэх. Гэтэл дээр дурдсан "Мамайн тулааны тэмдэглэл"-д тэрбээр 800 мянган цэрэгтэй байсан гэсэн нь асар хэтрүүлсэн тоо гэдэг нь ойлгомжтой юм.
Тулалдаан болсон Куликовын тал нь Дон болон Непрядва голын хооронд оршино. "Мамайн тулааны тэмдэглэл"-д дурдсанаар бол орос цэргүүд Исус Христийн хөрөг бүхий хар тугийн доор жагссан гэнэ. Харин 8-ны өдрийн өглөө ихээхэн манантай байснаас 11 цаг хүртэл орос цэргүүд бүрээ бишгүүрээр хоорондоо харилцан жагссан хэвээр хүлээв гэнэ. 12 цагт монголчууд Куликвын талд гарч ирснээр толгойн хэд хэдэн анги мөргөлдсөний дараа татар монгол Челубей / Телебей ч гэдэг/ Тройц-Сергиевийн сүмийн лам Александр Пересвет хоёрын алдарт ирүүл тулаан болсон байна. Тэд хоёулаа биесээ хөнөөсөн хэдий ч Пересветийг морь нь оросын цэргүүдэд хүргэсэн бол Челубей нь эмээлээсээ ховхрон унаснаас тулааны газартаа хоцорсон байна.

Тулаан маш ширүүн болсон тул шастир судруудад бичсэнээр бол "хүүрээр дүүрсэн тул морьд урагшилж чадахгүй байсан гэжээ. Монголчууд оросын зүүн жүгүүр рүү эрчимтэй дрвтолсноор тэд тэссэнгүй ухарснаас гол хүчнээсээ тасран Непрядва гол руу зугтаажээ.татарууд тэднийг мөрдөн хөөснөөр оросын гол хүчний ард нь гарах аюул үүсч, оросуудын жагсаал эмх цэгцээ нэгэнт алдаж голд шахагдсан аж. Зөвхөн баруун жигүүрт л оросууд монгролчуудын довтолгооныг тэсч тогтоож байв. Харин мөрдөн хөөсөн монголчуудын араас отож байсан оросын морин цэрэг довтолсноор тулалдааны үр дүнг шийдвэрлэж орхижээ. Монголын морин цэрэг голд шахагдан улмаар устгагдсан байна.

Алсаас тулааныг харж зогссон Мамай бүгэж байсан оросын цэрэг довтлон тулааны хувь заяаг шийдвэрлэмэгц цөөн цэргийн хамт ухран зугтав. Иймээс удирдлагагүй болсон татарууд ч дутаан оджээ. Шастир судр уудад татаруудын хохирлыг хэт ихэсгэн бичиж, 800 мянга бүүр 1,5 сая ч хэмээсэн нь ч бий.

Алтан ордны улсын гол хүчийг бут цохисон нь түүний цэрэг болон улс төрийн гоёрхолд ноцтой цохилт болжээ. Куликовын ялалт нь Москвагийн дорнод славянчуудын нэгдэн сэргэлтийн зохион байгуулагч, үзэл санааны төв болох байр суурийг бэхжүүлж өгчээ. Харин Алтан ордны улсын хувьд гэвэл энэ ялагдал нь ердөө л Тохтамыш хан гэсэн цор ганц захирагчийн эрх мэдэл дор нэгдэн хүчирхэгжих үндэс нь болсон байдаг. Мамай нь Крым орж үлдэгдэл хүчээ нэгтгэн эргэж Орос руу довтлохыг санаархсан боловч Тохтамышид бут ниргүүлжээ. Куликовын тулаанаас хойш Орд Орос орон руу довтолсоор байсан бөгөөд ердөө хоёр жилийн дараа 1382 онд Тохтамыш Москваг дахин шатаан түймэрдсэнээр оросууд нөгөө л өгөхгүй хэмээн эсэргүүцэн тэмцэж байсан татвараа дахин төлөх болсон билээ. Түүнээс бараг хоёр зууны дараа ч бүүр Догшин Иваны үед ч Крымийн Орд 1571 онд Москваг шатааж байлаа.

Оросын нэрт түүхч С.М.Соловьёв Азийн ээлжит довтолгооныг зогсоосон Куликовын тулалдаан нь ач холбогдлоороо 451 оны Каталауны тал дахь тулалдаан болон 732 оны Пуатьегийн тулалдаан баруун европын хувьд ямар ач холбогдолтой байсан шиг үүргийг дорнод Европт үзүүлсэн хэмээн дүгнэсэн байдаг.

Харин Л.Н.Гумилёвын Евроазийн хандлагыг баримтлагчид Мамайг / түүний цэрэгт Крымаас ирсэн италийн Генуй хотынхон тулалдаж байсан/ дайсагнагч баруун Европын худалдаа болон улс төрийн ашиг сонирхлыг илэрхийлэгч гэж үзсэн бөгөөд харин Москвагийн цэрэг нь Алтан ордоны улсын цор ганц хууль ёсны захирагч Тохтамышийг хамгаалан туллалдсан гэж үздэг ажээ.






Wednesday, November 11, 2009

МОНГОЛЫН ИХ ХАТДЫН НУУЦ ТОВЧОО

Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав…?

XIII зуунд, “Нууц товчоо” бичигдсэнийхээ дараахан халдлагад өртөн, нэгэн этгээд дундаас нь хэдэн хуудсыг урж тасдан хаясан гэнэ. Чухам энэ гээдсэн хэсэгт Чингис хаан охин урагтаа соёрхол өргөн, эзэмшил газруудыг хувиарласан хэсэг байсан бололтой. Өөрөөр хэлбэл Их Монгол гүрний засаг засаглалд Чингис хааны охид, хатдын эзлэх хувь, үүрэг роль маш тодорхой туссан хэсэг байж.
Чингис хаан охин Алага Бэхиэр Цагаан хэрмийн хойт хаяагаар нутаглах Онгууд аймгийг захируулжээ. Удалгүй Умард Хятадыг эзлэхэд Алага бэхи тэндхийг хавсарсан Их захирагч болсон байна. Бас нэг охин Алалтун Бэхиг Уйгурт, бас нэг охиноо (Толай) Харлагт, ууган охиноо Хонгирадад, Чэчэйхэн Бэхигээ Ойрад иргэнд бэр болгон өгсөн нь мөн чанартаа тэдгээр аймаг улсуудыг захирсан ЭЗЭН ХАТАД болон суужээ. Ийнхүү Чингис хааны охид хаан эцгийн байгуулсан гүр их улсыг харь дайснаас халхлах халх бамбай мэт зүүн өмнөдөд Хонгирадаас эхлээд өмнөдөд Онгууд, Умард Хятад, баруун талд Харлаг, Уйгур, баруун хойт талд Ойрад гэх мэтээр эзэнт гүрний эргэн тойронд агч улс орнуудад эзэн болж, эртний их Торгоны замыг эзэмшиж, эзэнт гүрний бүхий л худалдаа арилжааг зохицуулан, дотооддоо төдийгүй гадаад ертөнцөд нэр, нөлөө бүхий эрхэмсэг Их хатад болжээ. Тэд хаан эцгийгээ харийн дайнд явахад хүнс, эр цэрэг, зэр зэвсгийн найдвартай ар тал нь болон үлдэж байсан төдийгүй эх монгол орноо тал бүрээс нь довтлох аюул заналаас сэргийлж байсан байна.
Тэдгээр бүсгүйчүүд гүрэн улсыг шинээр цогцлоож, худалдаа арилжаа, өртөө улааны шинэ шинэ сүлжээг бий болгон, эрдэм мэдлэгийг ихэд тэтгэн дэлгэрүүлжээ.

b 1

Чингис хаан хөвүүдээсээ илүүгээр охиддоо итгэж, тэдэнд илүү их үүрэг хариуцлага үүрүүлж байжээ. Ингэх үндэслэл байв. Хөвгүүдээс нэг нь ч түүний сэтгэлд хүрсэнгүй. Тэдэнд Их улсыг амжилттай удирдан авч явах ухаан билэг бүү хэл ядахдаа эцэг шигээ гарамгай жанжин ч байсангүй. Цагадай цочмог, бодолгүй түргэн зантай байсан бол Өгэдэй архинд хэт орж, санхүү, эдийн засгийн харалган бодлого явуулж, улс орноо бэхжүүлж, хөгжүүлэхээсээ илүү хэт үрэлгэн загнаж байв. Толуй хэдийгээр эцэг шигээ баатар зоригт, сайн жанжин байсан ч ах Өгэдэйгээс ч илүүгээр архинд орж, сүүлдээ архиндаа түлэгдэж үхжээ. (Ахмад хүү Зүчи эцгийгээ амь ахуйд бие барсан) Нөгөөтэйгүүр Чингис хааныг гүр их улсаа байгуулахад нь хатад эмэгтэйчүүдийн хувь оролцоо үлэмж их байлаа. Өэлүн эхийн оюун билэг, ер бусын хатан тэвчээр, зүтгэлгүйгээр Чингис хааны амжилтыг төсөөлөх боломжгүйн адилаар Бөртэ үжин чухам Чингис хааны хажууд өмөг түшиг нь болж, Их гүрнийг босголцсон билээ.

Чингис хаан насан өндөр болох хэрээр хичээн байгуулсан их улсаа хэрхэн төгс төгөлдөр болгон бэхжүүлэх талаар байнга санаашран байсан. Ингээд найдвар муутай хөвүүдтэйгээ эн тэнцүү, магадгүй зарим талаар илүү их итгэл, хариуцлагыг охид, бүсгүйчүүддээ үлдээсэн байна. Энэ нь эрхт эцэг болсон тэнгэр, этүгэн эх болсон газар дэлхийн хүч энергийн харилцаа, хамаарлыг харгалзан үзсэн, арга бэлгийг тэнцүүлсэн хэрэг байж. Гэвч харамсалтай нь хөвгүүд эцгийнхээ бодлогыг үл ойшоов.

Чингис хааныг тэнгэр болсны дараахан, тэр 1227 оны сүүлээр Алалтун Бэхи ах Өгэдэйн хүмүүст алуулав. Хоёр жилийн дараа Алага бэхийн өв залгамжлагч Нэгүдэй амь үрэгдэв. Түүнээс удалгүй Чэчэйхэн бэхи гэнэтхэн амь эрсдэж, дараа жилийн зун Өгэдэйн тушаалаар Ойрад түмний охид бүсгүйчүүлийг бүгдийг нь хэрцгийлэн, хүчирхийлээд, эрхэндээ оруулжээ. Бүр бүсгүйчүүдийн эсрэг аян дайн шахуу юм болсон байна. Чингис хааныг хальснаас хойш арав хүрэхгүй жилийн дотор түүний охин ургийнхан ийнхүү хамаг эрх мэдлээ ах, дүү нартаа алдав, амь эрсдэв. Чухам энэ үеэр л “Нууц товчоо”-нд халдсан тэр бүдүүлэг хэрэг явдал гарсан юм болов уу даа.

Ийнхүү Чингис хааны охид, Их хатад, монголын төрд зүтгэж асан их эмэгтэйчүүдийн түүх “нууцлагджээ”. Жак Уэтерфорд ингэж үзэж байна. Тэр “Монголын Их Хатдын НУУЦ ТОВЧОО” номондоо энэ ээдрээтэй үйл явдлыг хайр найргүй уудлан дэлгэж, бас сэтгэл шимшрэн бичжээ.

Жак уг нь анторпологич хүн. Эрт галвын амьтдын ясыг хэлтэрхий хэлтэрхийгээр нь цуглуулан судалдаг энэ хүн манай түүхийн тун бүдэгхэн нэгэн улбааг мөшгин, энд тэндээс баримт материалыг яг нь ясны хэлтэрхий лугаа адил цуглуулан цуглуулсаар бидний алдагдсан түүхийн нэгэн зурвас үеийг та бидний өмнө дүрслэн гаргаж ирсэн байна.

Чингис хааны охид, монгол хатад хэдийгээр нэр алдар, эрх мэдэлд дуртай, өөр зуураа эв түнжингүй, эцгийн бүтээсэн их улсыг бэхжүүлэхээс илүүгээр сульдааж, Их засаг хуулийг нь уландаа гишгэсэн ах, дүү нартаа алуулах нь алуулж, шахагдан гадуурхагдах нь гадуурхагдсан ч чухам чин үнэндээ монголын охид, бүсгүйчүүд л Их Монгол улсын голомтийг бүрмөсөн тасалчихалгүй авран хамгаалж, уламжлан авч чадсаныг тэрээр барин тавим баримттайгаар өгүүлжээ.

Монгол гүрэн задран, буурахад “самуурал завхрал, ялагдал доройтлыг сөрөн боссон нэгэн эмэгтэй өөрийн байр сууриа хатуу хамгаалж, салж бутарсан Монгол овог аймгуудаа нэгтгэж, туг сүлдээ босгон мандуулж, Алтан урагт дахин сэргэх хувь тавиланг эргүүлэн авчирсан бөлгөө”. Энэ бол Элбэг хааны охин Самар гүнж байв.

Элбэг хаан Баруун Монголын тэргүүнийг хилсээр хороожээ. Тэгээд эцгийг нь хилсээр хороосныхоо цагаатгал, төлбөр болгон хүүд нь охин Самараа гэргий болгон өгч, хүргэнээ эцгийнх нь ор суурийг залгамжлуулсан байна. Самар гүнжийн хүү нь Ойрдын Тогоон тайш, ач хүү нь Эсэн тайш хаан юм. Энэ үед Монголын язгуур алтан ургийнхны хооронд байнгын атаа, жөтөө, далд явуулга, хэрүүл самуун тасарсангүй. Эцэст нь Эсэн хаан хүчээр баруун, зүүн монголыг нэгтгэн нэгэн тугийн дор захирав. Ингэхдээ тэрээр охиноо Алтан ургын нэгэн хан хүүтэй гэрлүүлжээ. Удалгүй Алтан ургийнхны найдваргүй байдалд дургүйцсэн Эсэн хаан тэднийг уг үндсээр нь таслахаар шийдэж, алтан ургийнхны эсрэг их аллага хийжээ. 1452 онд боржигон овгийн 44 язгууртан, 33 хэргэмтэн, тэдэнд үнэнч байсан 61 цэргийн жанжин амь насаа алдсан байна. Энэ үед Эсэн хааны эмэг эх Боржигон Алтан ургийн Самар хатан хэдий насан өндөр болсон ч Эсэн хааны энэ аллагыг сөрөн зогссон төдийгүй, алтан ургийн сүүлчийн судсыг тасалчихалгүй авч үлдэж чаджээ. Эсэн хааны охин, Самар хатны гуч охин болох өнөөх алтан ургийн хан хүүтэй суусан бүсгүй алуулсан нөхрөөсөө хөл хүндтэй үлджээ. Үүнийг мэдсэн Эсэн охиноо төрөнгүүт шинэ хүнийг алаад, өөрийг нь өөр хүнд өгөхөөр шийдэн байна. Гэвч Самар хатан ач хүүгээсээ өрсөв. Тэр гуч охиноо зугтаалгаад зогсохгүй, төртөл нь нууж чаджээ. Хүү төрсөнд Баянмөнх гэж нэрлэсэн байна. Эсэн хаан эрлээ зогсоосонгүй. Түүний хүмүүс “Охин төрсөн бол үсийг нь самна, хүү төрсөн бол голыг нь самна” гэсэн тушаалтайгаар эх, хүү хоёрыг хайсаар олов. Учрыг мэдсэн эх ажиггүй царайлж байгаад эрлийн багийн ахлагчийн өөдөөс харуулж хүүгээ тосон шээлгэжээ. Гэхдээ нялх хүүгийн мөөжгийг нь мэдэгдэхээргүй болтол нь арагш нь татаж байгаад шээлгэсэн байна. Юутай ч эрлийнхэн хүүг дахин нягтлах шаардлагагүй гэж үзээд буцаж, Эсэн тайшид “Та зээ охинтой болжээ” хэмээн дуулгав. Гэвч эцсийн эцэст Эсэн үнэнийг олж мэдээд дахин эрлийн бүлгийг илгээсэнд Самар хатан хамгаалав. Бас нэг удаа нялх хүүг хөмөрсөн тогоон дотор нууж авч үлдэв.

Гэвч нас хэт өндөр болсон Самар хатан цаашид хүүг аварч хамгаалах боломж шавхарч буйг мэдээд Чингис хааны урагт үнэнч хүмүүсийг олж, тэдэнд өгч нууцаар асруулахаар алс хол, Монголын нутгийн гүн рүү илгээсэн байна. Зам зуураас нь Эсэний хүмүүс хөөж, өлгийтэй хүү морины давхиад дунд нэгээс нөгөөд бөмбөг мэт шидүүлэн дамжиж, газарт ч ойчиж, харин азаар Самар хатанд үнэнч нэгэн эр цэрэг давхиан дундаа хүүгийн өлгийнөөс нумын хөвчөөр гогдон аваад зугтан гарч чадсан байна.

Эсэн хаан хорлогдож, удалгүй Мандуул хаан ор суув. Гэвч түүнд ор залгах хүү төрсөнгүй. Иймд Алтан ургийн хүү, өнөөх амь өрссөн өрсөлдөөн дундаас Самар хатны гавьяагаар амьд үлдсэн Баянмөнх хүүг олж, угсаа залгамжлах Болох Жонон цол өгч, дэргэдээ байлгажээ. Гэтэл төдий удсангүй, хаан хийгээд угсаа залгамжлагч жононгийн дундуур хар хэл орж, Самар хатны амь тавин хамгаалсан алтан ургийн сүүлийн судас Болох Жонон Баянмөнх өмнийн говьд орь ганцаар тэнэж яваад гавьяа ч үгүй, золгүйгээр амь эрсдэв. Мандуул хаан ч үхэв.

Баруун өмнөдөд уйгур, лал шашинтнууд идэвхжиж, Торгоны замыг эрхшээн, баруун талд Ойрадууд бие даасан байдлаа улам батжуулж байв. Өмнө зүгт Хятадууд энэ сиймхийг отон хүлээж, харин Хасарын удмын ноёд хаан ор одоо хүссэн, эс хүссэн ч биднийх болов хэмээн омтгойдох болов. Олон овог аймаг өөр өөрийн дураар үйлдэх болов.

Ийнхүү Монголын төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт бас нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн судсыг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Энэ бол Мандухай сэцэн хатан байв.

Мандуул хааны бага хатан тэрээр эр нөхрөө өнгөрсний дараа өнөөх Баянмөнх Болох Жононгийн хааны ордонд ирэхээсээ өмнө асарч байсан урианхай малчин айлынхаа охин Шихэртэй учир ургуулан нэгэн нуган үртэй болсон байсныг олжээ. Гэвч тэр даанчиг арчаагүй, өвчинд баригдсан, өрөөл татанхай, хүн болох эсэх нь тодорхойгүй нэгэн байж. Гэвч тэр бол Алтан ургийн сүүлчийн аргамж, сүүлчийн амь байсан юм. Сайтар асарч тойлсны эцэст 7 настай Батмөнх хүүг хаанд өргөмжлөв. Энэ үед Мандухай өөрөө 21 настай байж, бяцхан хүүгийн өмнөөс төр барив. Тийн Мандухай садарсан үсээ шууж, саадаг нум үүрч, бяцхан хүүг үхэг тэргэнд суулган цэрэг дайчдыг тэргүүлэн дайтаж, улс төрөө эмхлэн хураажээ. Батмөнх хүү эрийн цээнд хүртэл 10 гаруй жилийн турш Мандухай тулааны талбарт эр цэрэг, жанжин баатар, энгийн цагт сэцэн сайд, ар гэртээ асралт эх болж байв. Батмөнх Даян хаан, Мандухай Сэцэн хатан хоёроос Чингис их дээдсийнх нь ерөөл бэлгийн дагуу 7 нуган үр төрсөн нь хатаж байсан Алтан ургийн мод дахин цэцэглэн дэлбээлсэн хэрэг байлаа. Тэд хожмийн монголын бүхий л аймаг, хошууны ихэс дээдэс болжээ.

Мандухай хатны Монгол Улсын төлөө, Эзэн Чингис хааны алтан ургийн төлөөх гавьяа зүтгэл үлэмж их.

Чухам ийм л түүхүүдийг Жак Уэтерфорд бичжээ. Уг нь энэ бүхэн бидний мэддэг түүх, гэвч мэддэг хэдий ч ийм ээдрээтэй нөхцөл байдлын дундаас үйл явдлын нарийн учиг, уялдаа холбоог чухам фокус нь таарсан дурангаар татан үзүүлэх мэт тийм тов тодорхой харуулж, мэдрүүлж буйд Жакийн түүх бичлэгийн давуу тал нь байна.

Түүний бичсэнээр “Монголын аугаа хатад амьдралынхаа турш гэр бүл, үндэс угсаагаа хамгаалж иржээ. Чингис хаан төр улсыг үндэслэн байгуулсан бол хатад эмэгтэйчүүд түүнийг нь амьдруулсан юм. Тэр хатад цаг хугацаа, сэтгэл оюунаа хөшөө дурсгал, хот балгад барихад бус, Хаан эцгийнхээ адилаар гүрэн улсаа байгуулахад зориулсан юм. Тэдний амьдрал тэмцлийг гэрлэх зүйлс эрт галавын амьтдын ул мөр мэт байсаар байна. Гагцхүү бид түүнийг хайж олохыг, олсныхоо дараа олж харахыг л хүсэх хэрэгтэй” болж байна.

Энэхүү “Монголын Их Хатдын Нууц Товчоо” ном бол Монголын хатад бүсгүйчүүдэд босгосон үгэн хөшөө болжээ.

Номынхоо өмнө зохиогч “Мөнх Хөх Тэнгэрийн Алтан Наран Их Монгол Үндэстний эхчүүд, охидыг Үүрд мөнхөд ивээх болтугай” гэсэн нь Жакийн монголын эхчүүд эмэгтэйчүүдэд хандаж буй сэтгэл, хүндлэл нь юм. Харин ямар ч монгол зохиогч номынхоо өмнө ийм үг бичиж чадсан бил үү, үгүй бил үү?

***

2004 онд Вашингтон хотноо Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын нээлт болж, төд удалгүй Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор шалгарч, дуулиан тарьж байлаа.

Тэр цагаас хойш юутай ч монголын түүхэнд хандах америкчуудын хандлагад багагүй өөрчлөлт орсон гэдэгт би итгэлтэй байна. 2004 онд Үндэсний газар зүйн нийгэмлэг (National Geographic)-ийн нэвтрүүлгээр гарсан Монголын эзэнт гүрний тухай нэвтрүүлэгт Монголчуудыг зөвхөн байлдан дагуулах, алж хядахын донтой хүмүүс, иргэншээгүй, зэрлэг омгийнхон гэсэн санаа нэвт шингэсэн байсан.

Харин Жак-ийн дээрх ном гарсны дараа 2006 оны нэг сард Үндэсний газар зүйн нийгэмлэгийн нэвтрүүлэгт хоёр жилийн өмнө монголчуудын талаар ярьж байснаасаа огт өөр зүйлийг өгүүлж байсан юм. Тухайлбал Чингис хаан бол

- Шашны эрх, эрх чөлөөг хүн төрөхтний түүхэнд хэзээ ч байгаагүйгээр хангасан
- Улс үндэстнүүдийн хооронд дипломат харилцаа системийг анх бий болгосон
- Худалдаа зах зээлийн бараг өнөөгийнх шиг үр ашигтай орчин, харилцааг бий болгосон
- Цэргийн шинжлэх ухаанд олон зүйлийг цоо шинээр хэрэгжүүлсэн
- Улс түмнүүдийн соёлын харилцааг урьд байгаагүйгээр идэвхжүүлснээр дэлхий нийтийн соёлын хөгжилд маш хүчтэй түлхэц болсон
- Эцсийн эцэст Чингис хаан өнөөгийн шинэ дэлхий ертөнцийг бий болгосон гэсэн байлаа.

Энэ бүх дүгнэлт бол Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номын үндсэн агуулга нь.

Үнэхээр ч Монголчуудын байлдан дагуулал бүхэл бүтэн найман зууны турш нойрмоглосон дэлхий дахиныг чоцроосон юм. Эртний их соёлт хүчирхэг Ром гүрэн Содоом, Гомоорын араас “тэнгэрийн хилэгнэл” хүртсэнээс хойш Европ дахин урьдын хөгжлийн эрчмээ алдан, XII зууныг хүртэл үндсэндээ унтаа байдалд байсан. Олигтой ахиц дэвшил гарсангүй. Ромчуудын үлдээсэн олон зүйлс, түүний дотроос эрх зүйт хууль цаазат төрийн ёсон, соёл урлаг, шинжлэх ухаан боловсролыг мартаж, Ромын цэцэглэн мандаж байх үетэй харьцуулахад хөгжил дэвшлээс хол ухарсан мэт бүхэлдээ хэдэн зууны турш харанхуйлан байлаа. Европ дахин шашны мухар сохор хүлээсэнд улам улам боомилуулсаар байв. Арабуудын оргилсон эрчимтэй довтолгоон ч тэднийг энэхүү гүн нойрноос нь гүйцэд сэрээсэнгүй. Тэнгэрийн хаяанаас цааш газаргүй хэмээн сэтгэхтэй агаар нэгэн алилаар нам гүм, ажин түжин сууж байв. Хүнд жад чирсэн төмөр дуулгат баатар эрс нь ойр зуураа хөлхөлдөж, нүсэр чулуун хана хэрмээ хөгжлийн дээд мэтээр бодож байж. Загалмайтны цөхрөхийг мартсан улайрсан номлогчид нүх сүв бүрийг нэгжиж байлаа. Загалмайтнууд удаа дараалан цэрэглэн хөдөлөн ч тэд Сириэс цааш хэтэрч байсангүй. Ираны толгодын цаанаас, Дундад Азийн элсэн цөлийн гүнээс ирдэг эртний их торгон зам хаанаас юу тээж авчирдгыг мартсан байв. Төв Азийн өндөрлөгт ямар их эрч хүчтэй хуй салхи нижигнэн хөдөлж буйг огтхон ч тааварлаж чадахгүй байв.

Үйл явдлуудыг анхааралтай харвал Чингис хааны довтолгооноос хойш Европт олон зүйл хувиран өөрчлөгдсөн. Үйл явдлын хэмжээ далайц өргөсөж, хүмүүс нууцлаг агаад хүчирхэг дорныг сонирхож эхэлсэн.

Гэнэтийн довтолгоон хүмүүст айдас хүйдсийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Аливаа юм нууцлаг, үл мэдэгдэм байхийн хэрээр түүнээс үүдэх айдас түгшүүр их байдаг. Чингис хааны довтолгоон гэнэтийн байсан. Европ дахин чухам юу болсны учрыг нь ч олж чадаагүй байтал тэрхүү гэнэтийн зочид ирсэн шигээ гэнэт алга болчихсон. Энэ ялагдашгүй хүчирхэг хүмүүс гэнэт хаанаас гараад ирэв. Яах гэж ирээд яагаад алга болчихов. Энэ нь сониуч хүмүүсийн сонийг хөдөлгөж, баатар эрсийн цөсийг цалгиав. Наран мандах тэнгэрийн хаяанаас цааш газар байж, тэнд хүчирхэг, өвөрмөц сонин ард түмнүүд амьдардгийг Европ дахин анх тийнхүү мэдрэв.

Чингис хааны өрлөг жанжин Сүбээдэй, ач Батхаан нарын довтолгоон /1236-42 он/ энэхүү хариуг улам чанга нэхсэн юм. Дараа дараачийн үеийнхэн, Алтан ордны болон Ил хаадын хүчирхэг, эрхэмсэг байдал нь тэднийг олон зууны гүн нойрноос нь бүрэн сэрээсэн билээ. Дэлхий дахины улс төр, соёл, эдийн засгийн харилцаа эрс өөрчлөгдөж, тэд талынхны дайтах урлаг, төмөр мэт хатуу сахилга бат, хууль ёсноос суралцаж, өртөө улааг хэрэглэх болж, дарь хэмээх хөгжлийн ер бусын эрчим хүчийг ашиглах болов. Наад зах нь ор хөнжлийн даавуу байдгыг мэдэж, гар нүүрээ угааж, дарь хийж, ном бичиг барлах анхны ойлголттой болж, цаасан мөнгөний тухай сураг дуулж, улс хоорондын дипломат харилцааны олон зүйлсийг шинээр нээжээ. Дорныг сонирхох, тийш тэмүүлэх эрмэлзэл нь явсаар газар зүйн их нээлтүүд, улмаар сэргэн мандлыг урин дууджээ.

Эцсийн эцэст дэлхийн олон улс орнууд, үндэстэн угсаатнууд цоо шинээр бүрэлдэн, өнөөгийн ертөнцийн суурь зөвхөн үндэстний төдийгүй эдийн засаг, олон улсын харилцааны хүрээнд бүхий л талаар тавигджээ.

Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номонд ийм л санааг олон талаас нь нутлан өгүүлжээ.

Ганц америкчуудыг төдийгүй дэлхий дахиныг ч энэ ном дэлдийлгэж чадсан. Энэ 4-5-хан жилийн дотор уг ном дэлхийн 22 орны хэлээр орчуулагдаж, хэдэн сая хувиар хэвлэгджээ. Энэхүү хэдэн сая хувь нэг бүрийн цаана Монголын маань л сурталчилгаа байгаа. Тэр хэмжээгээр монголыг сонирхогчид, судлаачид, жуулчдын тоо ч үлэмж нэмэгдэнэ. Сайн ном гэдэг ийм л үр нөлөөтэй байдаг аж. Энэ бол манай үндэстний түүх судлалд, бидний хөгжилд, дэлхийн тавцан дахь Монгол Улсын нэр хүндэд оруулж буй хувь нэмэр ч гэж хэлж болох байх.

Сүүлийн тавхан жилийн дотор бидний өвөг дээдсийн түүхээр маш олон ном шинээр хэвлэгдэн гарлаа. Кон Иггулдний Чингис хааны амьдралыг өгүүлсэн гурамсан роман, Том Шаньлэйн “Мөнх тэнгэрийн хүчин дор Чингис хааны мандал бадрал”, Жон Манний “Чингис хаан: амьдрал, үхэл ба сэхээрэл”, “Чингис хааны удирдахуйн нууц”, А.Гоүлдбергийн “13 зууны Монголчуудын дарангуйлал”, Моррис Россаби нарийн “Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн”, Томас Стрэйсгутын “Алдагдсан соёл иргэншил-Чингис хааны Монгол”, “Чингис хааны аугаа их жанжин Сүбээдэй баатар” гэх мэт маш олон номыг дурдаж болохоор байна. Хамгийн сүүлд л гэхэд “Khubilai Khans Lost Fleet Legendary” гэдэг ном гарсан байна. Мөн Япончууд “Бөртэ Чоно”, Оросууд “Монгол”, саяхан Якутууд ч бас нэг кино бүтээлээ. Өөрөөр хэлбэл дэлхий нийт Монголын түүхээр амьсгалж байна. Монголын түүхийг огт өөрөөр харж, үнэлдэг болж байна.

***

Жак Уэтерфордын монголын түүхийн сэдвээр бичсэн хоёр дахь ном “Монголын Их хатдын Нууц Товчоо” нь өмнөхөөсөө ч илүү амжилт олох болов уу гэж бодож байна. Түүний номын амжилтанд нөлөөлж буй зарим нэг “нууц” бий. Жак чухам зохиолч хүнд л байгууштай гайхалтай уран сэтгэлгээтэй, сэтгэлзүйн чадварлаг задлан шинжээч хүн. Түүхэн хүмүүсийн санамсаргүй унагасан нэг үг, хийсэн нэг үйлдлээс нь ургуулан мөшгишээр бүхэл бүтэн түүхэн явцыг зургийг босгож ирнэ. Түүхэн баримтууд, уран нийтлэл, сэтгэл зүйн анализ, задлан шинжлэлийг амжилттай хослуулсан нь түүний бүтээлийг түүхийн номнуудаас эрс ялгаруулдаг. Тиймээс түүний номыг уншиж байхад адал явдалт, уран зөгнөлт, уянгын драмт зохиол уншиж байх шиг болдогт гайхах юмгүй. Наргиа болгон түүнд “Та хэрвээ зохиолч бол мундаг зохиолч байх байж ээ” хэмээн хэлж билээ.

Жак Уэтерфорд монголын ард түмэнд, бидэнд, бидний соёл, түүхэнд үнэнхүү халуун дотно сэтгэлээр хандаж чаддаг нь түүний амжилтын бас нэг нууц юм.

Та бидний тэр бүр анзаараагүй, ухаж төнхөөгүй маш нарийн үл ялиг сэжмийг хөөсөөр бүхэл бүтэн нууц түүхийг босгож чадсан энэ ном бидэнд олон нууцийг нээж өгөх болно. Энэ ном өчигдрөөс Улаанбаатарын номын дэлгүүрүүдээр тарж эхлээд байгаа.

2009 оны 10 дугаар сар 23

Б.Номинчимэд

44 Сэтгэгдэлүүд

  1. Amraltaara abj unshixad dajgvi nom bololtoi

  2. Bitgii hudlaa yariad bai! Chingis haan hezee ch ems ohidiig toriin alband tomilj baigaagui! Medeej ems ohiddoo hairtai baisan baih, gehdee arai ch uls guren zahirih hemjeend awaachaagui l baih! “Nuuts towchoo” haldlagad ortood ter heden huudas baihgui bolson baig, busad eh surwaljid tiim yum baihgui shuu dee!!!

  3. монголын эмэгтэйчүүд цэцэн сэргэлэн ухаантай. өнөөдрийн Монголыг эмэгтэйчүүд нь авч явж байна шүү дээ

  4. yor ni tiim shuudee . zuw usuj humuujsen ohid busguichuud chin ,buruu ussun zaluuchuudaas 10,100 dahin iluu setsen uhaan oyun bilegtei baidag yum . chi uuru buru yum hiichiheed aawaasa aij eejiinhe tsaaguur nuugddag baisan bolowuu,eejeese aij aawiinhaa arduur nuugddag baisan bolowuu ?

  5. bayarlalaa saihan uym bichsen bna aa ene huniig “Монголын Их хатдын Нууц Товчоо” bichsend ni bish ter nomnuud uneheer tegj olon huviar zaragdaj surtalchilgaa bolj bgaa manai ulsiin zugees ter huniig neg shagnah uym bol bas dahin surtalchilgaa bolno gej bodoj bna . manaihan iimerhuu zuildee jaahan hoirog bna daa .

  6. Dajgui l Reclamdlaa chi

  7. Номин ах уг нь хүний сэтгэл хөдлөхөөр зүйл бичдэг ах! Гэхдээ хамгийн түүх бичих гээд Уран Зохиол бичдэг хүн!! Түүхийн бодит судалгаа муутай, тун их сэтгэл хөдлөлтэйгөөр, найраг шахуу уран зохиол бичдэг!! Зөвхөн Монголын уран зохиолын мэдлэгтэй боловч, гадаад эрдэмтэд, судлаачидын бүтээлүүдээс уншиж байгаагүй, зөвхөн дуулсанаараа таамаглаж бичдэг ах!! Гадаад хэл сурч бас дээрээс нь жинхэнэ ШУ-ааны үндэслэлтэй мэдлэг дээр тулгуурлаж Түүх бичиж байвал таныг юм мэддэг хүмүүс илүү үнэлнэ !! Дан сэтгэл хөөрөл, хийсвэр уран зохиолоор хол явахгүй!!

  8. Nomio egchee tand bayar hurgey. Mash undur setgelgeetei bichsen baina shuu. taniig zuvhun hel zuin undur bolovsroltoi l hun gej boddog bailaa. Harin bichsen aguulga, logic daraalal, arga zui chin gaihaltai baina. Take care, Sh.Unentugs from kr

  9. Naad nomio egch chin eregtei ah shd haha

  10. ОХИД САДАРЛАСНААС МОНГОЛ УЛС ИЙМ БАЙДАЛД ОРЖ МӨХСӨН ШҮҮ.
    ЯАЖ БҮРЭН МӨХӨХӨӨС НЬ ӨМНӨ ОРОСЫН ХАРААТ БОЛСЫН БУРХАН МИНЬ. ОДОО ДАХИАД Л САДАРЛААД ЭХЭЛЛЭЭ

  11. ………………..

  12. jack bichne e dajgui.teghdee chingis khaaniig harts garaltai gej notlon bichsen bdag.yagaad ter ve? nomoo sain zarah gej uu? tuuhiig guivuulj bno gej uu.? yagaad gej bodoj bna ? nomin ah aa

  13. Ene orchuulgand baina uu esvel Jack tegj bichivuu? Neg tald Hasariin udam nuguu tald Haanii altan Urag gej baisan. Gehdee ali alin Borjigin ovog. Joohon yalgaj bichsen baina. Oirdiin Choros ovgiinhon bolohoor shuud Hasariin udmiinhan baisan gedeg. Unubold vangiin talaar duridaagyi bna.

  14. ene nomiin neriig angli hel deer ni bicheed ugch tuslaach..guilgeend garan bolovuu

  15. Номынх нь англи нэр энэв Amazon.com deer garchikhsan baina lee

    The Secret History of the Mongol Queens
    How the Daughters of Genghis Khan Rescued His Empire
    By Jack Weatherford

  16. mng emegteichuud unen tasarhai shuu. Unuudur ch gesen archaagui arhichin erchuudeer duuursen mng-n niigmiin hamag hund huchiriig mng huuhnuud l uuurch baina daa.

  17. tuliug arhind tulegdej uhesen ogodeigees turulj arhind orson gsn chini unen gjuu, mongol hatdiin tuuh gd nom bdg shd, teren dr bichsneer bol arai oor, ene bichsen chini ergelzee toruulj bna, ??? thd bi sonirhoj uznee, ooriin bodol oortoo zov blhr hehe

  18. Çà ÿàäàã þì.¯íýí ÷ áàé õóäàë÷ áàé óðüä ºìíº ñîíñîîã¿é þìàíäàà áàðóóíûõàí øóóä èòãýäýã äàìøãóóä.Òýãýõýýð ýíý çîõèîëóóä áèäíèé ìîíãîë÷óóäûí òàëààð ñàéí ñóðòàë÷èëãàà áîëæ áàéãàà þì.ßìàð ÷ ãýñýí õÿòàäóóä áàòëàõ ãýýä áàéãàà ìîíãîë ãýäýã ÷èíü õÿòàä ãýñýí ñóðòàë÷èëãààíä íü öîõèëò áîëîã.Îäîîãèéí ÌÀÕÍ,ÀÍ-ä äàíäàà õàðèéí áîäëîãîä ø¿òñýí õàðàíõóé ýòãýýä¿¿ä áàéãàà áàéõ.Åðºíõèéëºã÷ íü áîëîõîîð àìåðèê ãýõýýð äîëäîãîíîîä ã¿éíý. Çà òýãýýä Áàÿðöîãò ìýòèéí îíö ñýæèã á¿õèé þìíóóä áàéíà.Ñ¿¿ëäýý ÷ õàðèéí õàð þìíààñ õàìààðàëòàé õ¿¿õí¿¿ä èõ äýâøèõ áîëæ äýý.Þóíû ¸ð áîë.

  19. Jack Chingis khaanyg magtsan n gaviya mun. Manai hatadyn 10% n uneheer hovor humuus baisan. Daan ch ihenh n gadny garaltai (olzny, diplomat soliltsoony g.m.) baisan tul uur hoorondoo uzeltsej manai khaad noyodiig hoorond n tasraltgui temselduulj duusgasan shulmasuud shuu dee. Jishee Nuuts tovchoond zunduu bii. Uguudein ehner Turakana metiin daisnuud. Ed nar Ikh Mongol ulsyg dotroos n muhuusun humuus. Erdiin tuuh unshihad hangalttai. Edgeer “hatadyn” badarchin tsus (gen) n odoogiin “missuudeed” todoor ilerdeg. Odoo ted haanaas anh irsen ter zugruu gee butsaad Mongoloos durvej baigaa. 800 jiliin dotor jinhene hatan bolj chadsan 3-4 emegteig aldarshuulah n tuilyn zuv. Harin busad heden zuun hatad iaj zavhairch aav huug, ah duug alaltsuulj baisnyg manai “genderiin” ulaan hamgaalagch nar sanah tun! Jack-iin suuliin nom n UB-iin yanhanuudyg “hurtsalsan” nom bolj medne. Enehuu uguulegiig unshsan femininstkuud udahgui Mongol gureng barag huuhnuud baiguulsan metiin oilgolt avch magadgui.

  20. GAJIG, HULDUU YUM BICHIH YUM.SUDLAAD TAILBARLAJ SUR.UR DUN,UGUUJIIN TODORHOILSON YUM BICHIJ BAI!!! HARAAL IDMEER….

  21. mongol hatad toriig sulidaasan ni unen shuu

  22. yu ch bsn gichii gicheegeeree bdg yumdaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

  23. turakina chini laliin shashintan fatima gdg zarts emegtein ugend l erguutsen blhs ooroo tiim muu hatan bgaguishd, chingisin ohin alaltun behe bol er hunees duthaargui bur iluu bailddag eremgii chadvarlag gunj bsn bh shuu, bur ooriig ni diilsen huntei suuna gdg bsn shd, ta nar meddegee yriach medku bol duugai l bai ldaa, gichii jikshik ta nar tgd yu ym

  24. EMEGTEI HUN YAGSHD-ийг бичсэн новшоо, чам шиг юмнууд л улсыг хагаралд оруулж байсан түүх байснаас эмэгтэйчүүдээс болж монгол мөхөж байсан түүх байхгүй, монголчууд халх, ойрад гэж 2 хуваагдаж нэг ялагдаж байсан бол одоо эр, эм болон хуваагдаж байгаа, хувааж байгаа ньянхантай унтаад хулхидуулсандаа багтарч явдаг чам шиг хоосон толгойтой малнууд…

  25. nuuts tovchooni huudsiig ursan geh metchilen zarim talaar hetruulegtei bna. Gehdee uuneesee iluugeer mglchuudiin dund sain hatad bniig uneneer durdaj delhii niited mgl-n erchuud todiigui emegteichuud ni hurtel uhaantai, udirdagchid bniig surtalchilj ogson ni ih gaviyatai ym. Chingis haanii tuhai nom ni ch gesen jaahan hetruulegtei bolson ch haaniig maani zov talaas ni mash uneneer delhii niited taniulj ogson mash gaviyatai hun. Jaahan hetruuleg bh ni zov tegj bj l unshigchdiin sonirholiig iluu tatna. Etsest ni ene hun shig mglchuudiig eyreg talaar ni delhii niited surtalchilsan gadaad baitugai mongol hun odoo ued bgui shuu. Tiimees ene hund tor zasgiinhan shagnaluudaasaa ogoh heregtei.

  26. …………………………….hubailain haani guulin ulsaas irsen hatan hurtel ararn tawij baisan shuu dee tegee neg buglvv tosgon tsullugduj baisan

  27. Yamarch ued eh hun , emegteichuud ooriin bier zovlong uurevch ur huuhed , uls tordoo , tor niigemdee tuslaj ulsaa avarch baisan ni olon bolvuu . Ternii huchind Chingesiin udmiin ur sad boloh Mongolchuud bid ustalgui odii hursen baihaa Hamgiin gol ni “Ev negdeltei” baih l hamgiin chuhal. Medeej Er hun: Sain etseg, Baatar janjin , Uhaant tusheed baij gemee ni bidnii uls ulam hogjih bishuu. Sain aav ,eejtei baij gemee ni sain huu,saihan ohin saruul uhaantai, ih uiluug hiih busuu.Yamarch gesen bidnii Mongoliin emegteichuudiig todorhoi hemjeegeer unlen gargaj ogson ter zohiolshd bayarllaa. Mongol hunii zovih oodoo shuu…

  28. Tului-n tuhai (er ni Chingis xaanii huwguud-iin tuhai) arai degs bichjee, Nuuts towchoo-nd uguulseneer Tului xaan axiinhaa (Ugudei) umnuus xor uuj zoligt gardag bolohoos arhi uuj nas baraagui yum. unen yum uneneeree saihan.

  29. Ene nom khudaldaand garsan uu
    tegeedch urid ni mongol khatdiin tukhai Dr.J.Urangoo bagshiin bichsen nom baigaa shuu dee. Ter nomond bichigdsen khumuus bugd unen tuukhtei mongol khatad yum shuu. End uguulj bui Samar khatan ch gesen unekheeriin ih gavya baiguulsan khun. Tuunii amiin avarch uldsen altan urgiin Bayanmunkh jonongiin khuu Batmunkh dayan khaanii 11 khuugiin khamgiin baga Gersenj Jaliar khun taijiin doloon khuugees mongoliin manjiin umnukh uyiin ba manjiin uyiin tsaashilbal 1924 on khurtlekh baisan 4aimag 7 khoshuunii ankhnii noyod taij nar ni bolson buguud ted jinkhen altan urgiig zalgamjlagchid gedgiig bi urid unshij baisan yum baina.

  30. gaihaltai unuugiin tusheedees avhuulaad bugd ungursunuusuu suratsmaar yumdaa

  31. Маш сайхан байна. Монголыг маань дэлхийд їнэгїй сурталчилаад єгч байгаа тэр хїнд Чингисийн одонгоо єгєх хэрэгтэй. Дээр бичсэнийг эрлийз хурлийзууд л эсэргїїцэж байгаа юм. Баярлалаа

  32. Japan-aas sayahan oruulj irsen
    Sony Vaio VGN-NS90HS notebook hyamd zarna.
    Genuine Intel CPU 575@2GHz, RAM 1Gb,
    160Gb HDD 5400rpm,LAN 10/100/1000Mbps,
    15.4 inch screen, WXGA 1280×800 display,DVDRW,
    Windows XP all English.White color. 2.9kg.
    Price: 650$ Tel: 8808 1352

  33. TYYX medehgui odii xyrsen xumuus tyyxee ergen xaraj baij meddeg xumuusiin oodoos todor!!!!!!!!!!BID TYYXEE meddeggui meduuldeggui orchind osson shuu!!!Ankhaar tyyx bidnii bakharkhal,ene bichsen zuild ynen zuil ikh baina.Meduulekhgui orchind ossonoo ankhaar,zugeer unshij sudalcgaay!!!!Delkhii deer tyyxee ylagdsan ulsuudiin erdemted oor xumuuseer bichuulseneeree aldartai yum shuu.Bidnii emeg ekhchuud khatad aldartai taliin Mongoliin yr udamiig yldeesen dursakh yostoi erkhem khumuus gedgiig eejiigee xundelgdgui eruul ovchitoi n medegdekhgui xumuusiin setgegdeleer dygnyylekh yosgui.MONGOLIIN SARANGOO bolson erkhem ekhchuudiin khatan zorigiin omno sogdon morgoyoo!!!

  34. shutmeer yum

  35. MONGOLIIN CECEN MERGEN SARUUL UKHAANTAI SARANGOO EKHCHUUDIIN OMNO SOGDON MORGOYOO!
    TYYXEE MEDUULDEGGUI ORCHIND OSSON BIDEND MEDEJ SUDLAKH ZUIL ASAR IKH BAINA.
    BIDNII TYYX BIDNII BAKHARKHAL YYNIIG BICHSEN,TANID GUNEE KHUNDETGEL YZUULIE.

  36. SARANGOO DAICHIN EKHCHUUDIIN OMNO SOGDON MORGOY!TYYXEE medie,sudlay.Ankhaar xumuusee.

  37. архичин сайд дарга нар улсаа устгаж магадгүй

  38. Neg etgeed orj iree l nuuts tovtshoog uraad tegee l Chingisiin ohiduudiin tuuh budaa yu tee.

  39. Neg etgeed orj iree l nuuts tovtshoog uraad tegee l Chingisiin ohiduudiin tuuh budaa yu tee. ter etgeediin ursan heseg ni NOMINCHIMEDED b.gaa yumaa daa. ashgui nuuts tovchoo buten boljdee. ha ha ha

  40. Enebish guaigaas omno Manduhai hatand hoshoo bosgoh heregtei l baisan yum daa… Avilgalin haranhui ue ongorson hoino ene olon harsan uzsenee shuumjijlj suuhaas oor erdemgui maanag humuus tsoorch seheeleg saihan humuus nemegdej yum jigdreh baih daa gej naidaj suuya.

  41. Hahahahaha. Mongol emegteichuudiig suga uud ni tatdag baina sh dee. Gehdee tuhain ueiin emegteichuud odoonii hujaagiin devsger mongol huuhnuud bish l dee. Mongol erchuud huchirheg baisan, Mongol emegteichuud yos juramtai baisan ter tsag ue TUUH bolon uldej dee.

  42. Монголын ухаант цэцэн охид бүсгүйчүүдийн алдар мандан бадартугай Хурай, хурай.

  43. Монгол эрчүүдийг доош нь хийсэн, эрчүүд бол арчаагүй гэсэн үзэл бүхий, хүмүүсийн толгойг угаасан, тэнэг феминист үзэлтэнгүүдийн явуулга байна.

    Ийм тэнэг зүйл бичсэн Номинчимэд гэдэг амьтан үнэхээр газрын гаваар орж шийтгүүлбэл таарах ялгадас байна.

    Бөөлжис цутгачихлаа.

    Ер нь сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүд энэ тэр гэж хашгичиж байгаа муусайн шулам, янхнуудыг доош нь дарж хэмжээнд нь байлгаж, хандыг нь хага дарвал таарахаар болж.

    Муусайн янхнууд хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх гэж хашгичсаар эрчүүд биднийг аймаар доошоо хийж, доромжилох санаатай байх шиг байна.

    Эм хүн бол Үс нь урт, ухаан нь богино гэдэг эцэг дээдсийнхээ сураалыг санацгаа хүмүүсээ.
    Ямаа туйлаад янгиа эвдэхгүй, янтгар хатан зарга шүүдэггүй гэж ард түмэн минь хуучилсаар ирсэн юм шүү.

    Бүү март.

  44. Deegiigiin sanaliig demjij bn

Сэтгэгдэл үлдээх