Sunday, April 26, 2009

Бөтидийн Солирын Бороо 6 сарын 26, 27-нд





Одон орон судлаачид Бөтид (Bootid)-ийн одны ордонд <<...солирын урсгал буюу солирын бороо 6-р сарын 22-ноос 7-р сарын 3-ныг дуустал үргэлжилнэ...>> гэж урьдчилан тодорхойлжээ. Энэ үзэгдлийг энгийн нүдээр ажиглаж болох хамгийн сайн үе нь 6-р сарын 26-ны шөнө орон нутгийн

 

цагаар 10:30-аас бидний хамгийн сайн мэдэх ДОЛООН БУРХАН одны ордонд буюу хэрвээ шанага долоо гэдэг утгаар нь авч үзвэл бариул болсон хамгийн сүүлчийн одноос бага зэрэг урагш ба бараг эгц бидний дээр ажиглагдах юмаа.  

Ноднин жилийн ПЭРСЭЙДС (PERSEIDS) одны ордонд ажиглагдсан солирын бороо 5 минут тутам 1 од харвалтаар явагдаж байсан.

Энэ од харвалтыг ажиглъя гэвэл харанхүй орчноос хардаг. Байрнуудын ойролцоо юм уу эсвэл гудамжны гэрэлтүүлгэтэй, гэрэлтэй орчноос ажиглахад бэрх. Сонирхогчид голдуу ойролцоох харанхүй цэцэрлэгт хүрээлэн, зарим нь бүүр хотоос хол гарч ажигладаг. Би өөрөө өнгөрсөн жилийн энэ огторгүйн сонирхолтой үзэгдлийг ойролцоох цэцэрлэгээс харсан. 45 минут хиртэй болоход 9-ийг бүртгэсэн байсан. Харин эргүүлийн цагдаа ирээд юу хийж байгааг шалгаагаад байсан хэдий боловч өөрөө нэгийг харчихаад надад амжилт хүсээд буцаад яваад өгсөн. Тэнд би ганцаараа байгаагүй бас нэгэн америк гэр бүл хамт байсаан.   

Сүүлд хэвлэл мэдээлэл дээр бичсэнээр 2 цагийн дотор 70 од харвалт бүртгэгдсэн тухай бичсэн байсан.

Манай Монголчууд од харвахыг нэгэн хүн орчлонгоос хальжээ гэж үздэг бол европ гаралтай улсууд хүслээ биелэх болтугай гэж ерөөдөг.

Монгол хэлний үгсийн санд СОЛИР, МОЛИР, ТОЛИР гэж байдаг бол одон орны хэллэгт МЕТЕОР, МЕТЕОРОИД, МЕТЕОРИТ гэж ялгадаг.

 

Тэр үейин тэнгэр цэлмэг байг!!!..

 

HVIEZDA HERLANY ( OД-ЗОРИГ.M 

No comments: