Sunday, April 19, 2009

Монголын Түүхээс: БОДОНЧИР МУНХАГ


БОДАНЧАР (БОДОНЧИР) буюу түүхэнд БОДОНЧИР МУНХАГ гэж алдаршсан энэ бодит хүнийг хүүхэд залуучуудад зориулсан нэгэн түүхийн сурганы номонд эцэг үл мэдэгдэгч БУТАЧ хүү буюу орчин цагийн хэллэгээр БОДОНЧИР гэдэг нь БУТАНЦАР гэсэн үг болноо гэж бичжээ. Түүхийн бодит байдлыг ирээдүй үедээ ингэж буруу тайлбарлаж гуйвуулсныг уншаад өөрийн гэсэн бага ч болов тайлбар хийхэд хүргэлээ.
 

БОДАНЧАР (БОДОНЧИР) гэгч угтаа бол БОДОН гэдэг ба овгийн толгойлогч баатар бүсгүйг нэрлэдэг байжээ. Хожим энэ нэрийг эцгийн эрхэт ёс тогтосноос хойш эр хүнд хамааруулдаг болжээ. БОДОНЧИР гэсэн бүтэцтэй энэ үг бол овгийн бяцхан толгойлогч удирдагч утгатай юм. Түүнээс БУТАНЦАР биш!!! Ямар нэгэн БУТАЧ биш!!!

БОДОНЧИР гэгч мунхаг хүн байсангүй. Харин ч бусдаас илүү хэрсүү, ухаалаг, цэцэн нэгэн байв. Тэр м.э.ө. VIII-III зуунд үүсэж байсан овгийн холбоо аажимдаа  м.э. VIII зуунаас эхлэн задарч, овгийн байгуулал аймгийн байгуулалт руу шилжиж байх түүхэн үед анх удаа монгол аймгуудын холбоог байгуулж улмаар өөрийн гэсэн улсаа байгуулж  "МОНГОЛ " гэж нэрлээд өөрийгөө "МОН ХАН" гэж өргөмжилсөн байна. Энэ тухай Рашид Ад Динний "СУДРЫН ЧУУЛГАН" гэх бүтээлд маш тодорхой тэмдэглэжээ. Түүнээс гадна БОДОНЧИР-ыг монгол сурвалж бичгуудэд "МОН-ХАН" хэмээн тэмдэглэн үлдээсэн нь олонтой байдаг. БОДОНЧИР-нэгтгэн захирч байсан аймгийн холбоонд бусад гарал нэгтэй монгол угсаатан монголчууд нэгдэж байгааг түгшсэн байдлаар ХЯТАД сурвалжид тэмдэглэсэн байдаг бөгөөд КИДАН (ХЯТАН) болон бусад тойрон аж түрж нүүдлэн амьдарч байгаа нүүдэлчид мөн хятадын СУН улс нь тэрхүү холбоог албан ёсоор "МОНГОЛ УЛС" гэж нэрийдэх болжээ.

БОДОНЧИР нь төмөр морин жил буюу 970 онд төрсөн болж таардаг.

БОДОНЧИР МУНХАГ буюу МОН-ХАН анх удаагаа монгол аймгуудын холбоог байгуулж УЛС бий болох үндэс суурийг тавьсан бол түүний үр сад хойч 8-р үеийн боржигин овогт ХАБУЛ анх удаагаа ХАМАГ МОНГОЛ УЛС байгуулсан. Түүхийн судалгаанаас үзэхэд 1130 онд ХАБУЛ нь гол гурван аймгийн ихэс дээд ноёдын чуулган хуралдайгаар ХАМАГ МОНГОЛ УЛС-ын хаанаар өргөмжлөгдсөн байдаг. Тэгвэл БОДОНЧИР-ын 11-р үеийн удмын боржигин овогт ТЭМҮҮЖИН  ЧИНГИС ХААН анх удаагаа МОНГОЛЫН НЭГДСЭН УЛС-ыг 1206 онд байгуулсан. Түүнээс хойш БОДОНЧИР-ын хойч хойчийн үр сад л МОНГОЛЫН ЭЗЭНТ ИХ ГҮРЭН-ийг авч явсан.   

Түүхийн баримтаас үзвэл АЛУНГОО-гийн таван хөвгүүдээс БЭЛГҮНҮТЭЙ, БУГУНУТЭЙ хоёрын үр сад болон бусдаас нийлж ДАРИЛГИН МОНГОЛ үүссэн гэдэг бол БУХА-гаас ХАТАГИ, БУХАТУ -гаас САЛЖИ, БОДОНЧИР-оос БОРЖИГИН овгууд үүссэн ба сүүлийн гурван овог нийлээд НИРУН МОНГОЛ болдог.   

БОДОНЧИР бол хиад яснаас салаагүй зөвхөн ах нараасаа салж БОРЖИГИН овогтонг бий болгосон. БОДОНЧИР-оос үндэслэн 16 овог салбарлан гарчээ. Эдгээр овгууд БОДОНЧИР-ийн удмаас салбарлан гарсан учраас цагаан ясан хэлхээтэй улаан цусан барилдлагатай овгууд гэдэг.   

ХИАД БОРЖИГИН овог гэж бий. ХИАН гэдгийн олон тоо нь ХИАД. ХИАН гэдэг нь  "ТҮРГЭН УРСГАЛ" гэсэн утгатай. ХИАД овгийн тэргүүлэгч нь ЧИНОС ястан БҮРТЭ буюу БҮРТЭ-ЧИНО      (Бүртчоно). Түүний 11-дэх үеийн ач БОДОНЧИР нь БОРЖИГИН овогт болсноор ХИАД яст БОРЖИГИН овог гэж нэрлэгдэх болсон. ТЭМҮҮЖИН  "ИХ МОНГОЛ УЛС"-ыг байгуулж ЧИНГИС ХААН-аар өргөмжлөгдсөн тул ХИАД-БОРЖИГИН нь АЛТАН УРАГ-ийн овог яс болж түүнээс хойшхи монголын бүх хаад ноёд уг шагаа ХИАД яст БОРЖИГИН овогт хэмээж хөтлөх болсон юм.

БОДОНЧИР-ын үүсгэсэн АЛТАН УРАГ-аас гаралтай боржигин тайж нарыг дотор нь ТӨРӨЛ тайж ХАРЬЯТ тайж хэмээн хоёр ялгана. ТӨРӨЛ тайж нар гэдэг нь ЧИНГИС ХААН-ы шууд удмын тайж нар, ХАРЬЯТ тайж нар нь ТЭМҮҮЖИН-гийн дүү нар ХАВТ ХАСАР, БУХ БЭЛГҮДЭЙ, ОТЧИГИН НОЁН нарын үр сад хойчис юм.

 

HVIEZDA HERLANY ( Oдзориг.M) 

Denver, COLORADO

No comments: