XVI зууны сүүлийн хагасаас XVII зууны эхний хагасын Ойрадын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж, алдаршсан хүн бол Очир цэцэн хааны хүү язгууртан, цэргийн жанжин Галдамбаа юм.
Сурвалж хэрэглэхүүний товч тойм. Галдамбаагийн намтар түүхэнд холбогдох бичгийн сурвалж нь тод болон худам монгол бичгээр байхаас гадна хятад, төвд, орос зэрэг хэл бичгээр нилээд зүйл буй. Галдамбаагийн тухай мэдээ занги хамгийн баялаг тэмдэглэгдсэн сурвалж нь “Зая бандидын намтар” юм.
Дундад улсын Шинжиангийн Ойрад нутаг, Өвөр монголын Алашаа, Эзэнээ, Хөх нуур мужийн дээд монголчууд, Монгол улсын Ховд, Увс аймаг, Ижилийн Халимаг Тангыч зэрэг Ази, Европыг холбосон өргөн уудам нутагт Галдамбаагийн тухай дуу, домог үлгэр, тууж шаштирууд тархан уламжлагдсан байдаг. Шинжиангийн Ойрадын дунд бол Галдамбаагийн тухай дуу, домог хамгийн ихээр хадгалагдан уламжлагджээ.
Бидний судалгааны эх хэрэглэгдэхүүнд нийт 27 дуу цугларсан байгаа бөгөөд тэдгээрийн дотор Монгол улсаас 10, Дундад улсаас 9, Халимгаас 6, Буриадаас 2 дуу тус тус байна. Хэдийгээр эдгээр 27 дуу Галдамбаатай холбогдсон бүх дуунуудын бүрэн цуглуулга эс боловч эдгээр дуунуудын тархацын бүс нутгийн онцлог шинжийг илэрхийлэх боломжтой гэдэг нь тодорхой байна. Эдгээр 27 дууны дотор 19 нь магтаал дууны 5 нь Галдамбаагийн хүсэлтийн, 3 нь эмгэнэлийн шинжтэй дуунууд байлаа.
Судалгааны хүрээнд нийт 21 домог цуглуулснаас 15 нь Шинжиангийн Ойрадаас, 5 нь Ижилийн халимагаас тэмдэглэгдсэн байна. Аман зохиолын хэлбэрээс гадна Халимаг улсын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн номын санд хадгалагдаж байгаа “Галдамбаагийн тууж” гэдэг гар бичмэл бий ажээ. Эндээс харахад Галдамбаагийн түүхэнд холбогдох сурвалжууд нь бичгийн болон аман зохиолын хэлбэрээр Хятад, Монгол, ОХУ-ын нутагт тархан дэлгэрчээ.
Судалгааны товч тойм. Оросын эрдэмтэн А.М.Позднеев 1876-1877 онд монголд ажилласан Г.Н.Потанины шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд ажиллахдаа Монгол улсын Улаан гомийн дөрвөдүүдийн дундаас ”Усны чинь эхэнд хонхолзуур нь" гэдэг тууль дууг тэмдэглэж аваад 1880 онд хэвлүүлсэн нь Галдамбаагийн дуу, домгийн судалгааны суурийг тавьж өгчээ.
А.М.Позднеев “Өөлдүүдээс миний тэмдэглэж авсан тууль дуунуудын дотроос Галдамбаагийн тухай дуу гарлын талаар хамгийн эртнийх арай биш байна. Харин Галдамбаа бол эдгээр тууль дуунуудад гардаг хүмүүсээс ахмад нь юм” (А.М.Позднеев.,1880) гэж тэмдэглэсэн бөгөөд тус дууг тууль дууны төрөлд багтан үзжээ. Зөвлөлтийн эрдэмтэн К.С.Ладыгин Халимагаас Галдамбаагийн тухай дуу, домог үлгэр тэмдэглэж “Ойрад ноёдын дотор хошууд Галдамбаатай адил олны сэтгэлд ийм сайхан дурсгал үлдээсэн хүн нэг ч үгүй” гэж тэмдэглэсэн байдаг.
Түүний цуглуулсан материалын дунд “Галдамбаагийн тууж” гэдэг гар бичгийн эх байжээ. Энэ гар бичмэл нь хар бэхээр бичигдсэн 9 хуудас. Хамгийн олон нь 33 мөртэй, бага нь 21 мөртэй байжээ. Зохиогчийнх нь нэр байхгүй. Эх бичгийн сүүлд ”1904 дүгээр жилийн 6 сарын 10” гэж оросоор тэмдэглэжээ. Гар бичмэлийн "Галдамбаагийн тууж” (Ладыгин :Ойрадын түүхийн материал -’’Халимаг түүх утга зохиолын дурсгал болон түүний орос орчуулга”, Элстэй.,1969) нь Галдамбаагийн намтараас гадна Цэцэн хааны үхэл, Ойрадын дотоодын эвдрэл бутрал зэргийг тэмдэглэсэн байна.
Монгол улсын академич П.Хорлоо ардын дууны судалгааны хүрээнд ("Монгол ардын дууны яруу найраг”, Өвөрмонголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо,1989.,Р67) судалгаа хийхдээ Галдамбаа, Шуну нарын тухай домог нь тууль дуу болон хувирсныг өгүүлжээ. Академич Х.Лувсанвандан агсан 1973 онд Галдамбаагийн тухай судалгааны өгүүлэл бичсэн боловч бид түүнийг олж үзэж чадсангүйдээ хүлцэл өчье.
Тус өгүүллийг бичигчийн хувьд ”Усны чинь эхэнд хонхолзуур” [21] дууны талаар тусгайлан авч судлахдаа өмнө судалгааны хүрээнд ороогүй байсан Монгол улсын алтайн урианхай, захчин хувилбар болон Шинжиангийн хошууд, торгууд, өөлд хувилбаруудыг ашиглаж уг дууны зохиогдсон байдал, агуулга, хувирал, тархалтын талаар өгүүлжээ. Үүнээс гадна торгуудын Зүүн замын чуулганы төрийн бишрэлт жүн ван Палтийн охин Нэрзидмаа цуглуулан эмхэтгэж хэвлүүлсэн ’’Монголын арван найман дуу” (Францын Парис хотын 1937 оны 7 дугаар нүүр) номд "Галдамбаа” гэдэг дуу оржээ.
Тус дууны нотыг тэмдэглэж, тод бичгийн гар бичмэл текст хийгээд галиглал хавсаргасан нь эрдэм шинжилгээний зохих үнэ цэнэтэй болжээ. Дундад улсад анх удаа Өвөр монголын их сургуулийн монгол хэл утга зохиолын салбараас 1959 онд "Шинжиангийн монгол ардын дуу, шүлгүүд” (тал 36) гэдэг номонд “Галдамбаа бүргэдийн хайсан (эрсэн) дуу” гэдэг хэрэглэхүүн оржээ. 1980-д оны эхэн үеэс Галдамбаагийн холбоотой дуу, домогууд олон арваар хэвлэгдэж олны хүртээл болжээ.
Энэ талаар Шинжиангийн Баянгол жуугийн хошууд Б.Цолмон, На.Басан, А.Бумаа, торгууд А.Дорж, Тарвагатай аймгийн Ховогсайр сумын торгууд На.Бөхөө, Дөрвөлжин сумын өөлд С.Базар нар урьд өмнө нь нийтлэгдээгүй дуу, домогууд олноор хэвлүүлсэн нь судалгаа шинжилгээний чухал ач холбогдолтой болсон юм. Шинжиангаас гадна Өвөрмонголын Алшаа нутгийн хошуудын дунд "Арван гуравтай Галдамаа”, Алшаа аймгийн Эзэнээ хошууны торгуудын дунд ”Хан хөндий нутаг” гэдэг дуунууд дуулагдаж байсныг судлаачид хэвлүүлж олны хүртээл болгожээ.
Эдгээрийг дагалдан Галдамбаагийн талаар судалгаа эрчимжээ. Анх удаа Ш.Норовын хэвл үүлсэн "Г алдамбаагийн тухай” (’’Үүрийн цолмон” сэтгүүлийн 1988 оны ?9, тал 35-51 дүгээр нүүр) өгүүлэл бол хэвлүүлж Ойрадын түүхэнд холбогдох олон хэлийн сурвалж бичиг, ардын дуу, домогт тулгуурлан Галдамбаа баатар болон Галдан бошигтын ялгаа, Галдамбаагийн уг удам, гэр бүл, гавьяа зүтгэл зан чанар, цөс зориг, эрдэм ухаан, түүний Ойрадын түүхэнд эзлэх байр суурь, нас барсан учир шалтгаан, Галдамбаагийн алдаа дутагдал зэргийг олон талаас нь авч үзжээ. Ш.Норов, Бу.Мөнхөө нарын “Галдамбаа баатрын тухай өгүүлэх нь" (На.Басан, Бу.Мөнхөө, Г.Лижээ нарын зохиосон "Хошуудын түүх, соёлын судлал” ШАХХ.,1992, тал 250-258) өгүүлэл хэвлэгджээ.
Бээжин дахь Төвийн үндэстний их сургуулийн их сургуулийн оюутан Хуримбай их сургууль төгсөх дипломын ажлыг “Ойрад монголын түүхт баатарын магтаал дууны тухай өгүүлэх нь” (’’Ойрад судлал” сэтгүүлийн 1996 оны 4 дүгээр хугацаа) гэдэг сэдвээр хийжээ. Баруун хойтын үндэстний их сургуулийн профессор Эрдэнэбилэгийн “Ойрад монголын гурван баатар -Амарсанаа, Шуну, Галдамбаагийн дуны тухай” (Дундад улсын монгол судлал, 2007 оны ?5) гэдэг өгүүлэл бол Галдамбаагийн дууны хамаатай зохих баялаг материалд тулгуурлан бичигдсэн нилээд чанарлаг өгүүлэл болно.
Эрдэмтэн Дамбий-Өлзий багш "Ойрад монголын эртний уран зохиолын товчоо” (Өвөр монголын соёлын хэвлэлийн хороо.,1998)- доо Галдамбаагийн угсаа гарал, гавъяа зүтгэл, түүний түүхэн дууны үүсэл гарал, агуулга үзэл санааны тухай товч танилцуулсан бол доктор Мо.Улаан ’’XVII зууны Ойрадын түүхийн судлал” (ШАХХ.,1998,8) гэдэг номдоо харин янз бүрийн үсэг бичигт тэмдэглэгдсэн тулгуур бичгийн материалд үндэслэн Галдамбаа баатарын тухай дурджээ.
Үүнэс гадна Цэцэнбат ’’Хошууд баатар Галдамбаа" (Баруун хойтын үндэстний дээд сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл, 1988 оны 2 дугаар хугацаа), Гэрэл “Галдамбаагийн дууны тухай” (’’Монгол хэл бичиг” сэтгүүл,2005 оны 12 дугаар хугацаа), Ө.Оюуны Талдамбаа баатарын домог яриа дуу хийгээд түүний явсан олон мөрийн тухай ажиглалт” (Дундад улсын зургадугаар удаагийн Ойрад монголын түүх соёлын эрдэм шинжилгээний хурлын өгүүлэл ба товчлол, 2009 оны 7 cap, Хөлөн- буйр) зэрэг өгүүлэл нийтлэгдэж, Галдамбаагийн тухай түүхэн талаас, дуу, домгийн талаас шинжлэн судлаж, хожмын судлаачдад их бага ч гэсэн зохих мэдээ, мэдээлэл хангаж өгсөн байдаг.
Галдамбаагийн намтар. Галдамбаа 1636 онд төрсөн тухай “Зая бандидын намтар” -т (1) тэмдэглэсэн ба “Хошууд ноён баатар Увш түмний туурвисан Дөрвөн ойрадын түүх”-д Галдамбаад Эрдэнэ хун тайж гэдэг нэг ах байсан тухай “Цэцэн хааны хөвгүүн Эрдэнэ хун тайж, Галдамбаа хоёр" гэсэн мэдээ (2) байдаг. Үүнээс гадна Зүүн гарыг эзэлсний дараагаар Манж чин улсын засгийн газраас бичүүлсэн “Гадаад монгол ба Хотон аймгийн ван, гүн нарын илтгэл шаштир", “Монголын нүүдлийн тэмдэглэл” гэх мэт түүхэн зохиолын дотор Галдамбааг хошууд Цэцэн хааны хоёр дугаар хөвгүүн мөн (3) гэж тодорхой тэмдэглэснээс үзвэл Галдамбаа нь суут Богд Чингис хааны угсааны хүн юм. Хошууд язгууртнууд нь Чингис хааны дүү Хавт Хасарын шууд хойчис нь болно.
Галдамбаагийн эцэг 4 ойрадын дээд эрх барих байгууллага “Ойрадын чуулган”-ы дарга Очирт цэцэн хаан тул тэрээр Хавт Хасарын 21 дүгээр үе болж байна. Гаван Шаравын бичсэн “Дөрвөн Ойрадын түүх”, болон ”3ая Бандидын намтар”-т хошууд Цэцэн хаан Доржравдан, Пунцагролмаа, Солмон гэх гурван хатантай гэжээ. Түүний дотроос Ижилийн торгууд Аюук хааны охин дүү болох Доржравдан, хатан Пунцагролмаа, нарын тухай сурвалж бичгийн тэмдэглэл багагүй байдаг боловч харин тэднийг Галдамбаатай эх хүүгийн ёсоор элэгсэг дотно хамт амьдарч байна гэх мэт зүйл бичигдсэнгүй Галдамбаагийн эх биш шиг байна.
Харин Гаваншаравын “Дөрвөн Ойрадын түүх”- н “Сайн хатадын бүлэг”-т: “Ноён Галдамбааг цэрэгт мордоход нь олбуу, буу хийж дайнд шийдсэн хүмүүнд шан өгч албатын дор авдаг Солмон хатан” гэжээ. Солмон гэдэг нь хэний охин болохыг түүхэнд эс тэмдэглэжээ. Галдамбааг цэрэгт мордоход нь олбуу (хуяг мэт өмсөж хэрэглэх хувцас) буу хийж өгдөг нь төрсөн эхээс өөр хэн байх ажээ.
Үүнээс үзэхэд Солмон бол Галдамбаагийн төрсөн эх мөн (4) гэж болно. “Зая Бандидын намтар”-т Галдамбаа 1645 онд “Торгууд (Шүхэр) дайчингийн хээрийн биед ирж хэргийг бүтээн” үйлдсэн (5) тухай, 1654 онд “Торгууд дайчин Авлайн дээр байсанд Галдамбаа ... нар (Шүхэр) дайчинд золгохоор ирсэн ба ...Галдамбаа ч нутаг эзгүй хэмээн үтэр харисан” (6) тухай өгүүлдэг. Энэ бүхнээс холбон бодоход Ижилийн торгуудын тайш Шүхэр дайчинг (торгуудууд түүнийг Ноёнтон гэнэ) Төвдөд очиж мөргөөд буцаж харихдаа өөрийн дагуулж явсан ач охин уу эсвэл өөрийн төрсөн охиныг Галдамбаад мордуулсан нь илт байна.
Учир нь гэвэл Ойрад монголын уламжлалт ёсонд хүргэн бологч нь гэрээ нүүлгэж хадам эцгийнхээ гэрийн дэргэд хуримаа хийдэг заншилтай (7) юм. Галдамбаагийн өргөө их төлөв Зуй гол, Талас голын орчим байсныг [12]"3ая бандидын намтар”-т тэмдэглэсэн байна. “Зая Бандидын намтар”-т 1652 онд 17 настай Галдамбаа эцэг Цэцэн хааны Буруудыг дайлах дайнд Хасагийн Ашимийн хөвгүүн Янгир хааныг дарсан (8),
1658 онд цагаан сарын шинэд Бухарын цэргийн ноён Авдаршүхэр 3 түм 8 мянган цэрэгтэй Таласт хүрч ирсэнд Галдамбаа 3 мянган хүн удирдан Бухарын цэргийг ялан Авдаршүхэрийг алсан бөгөөд оруулж авсан Бухарын цэргийг 2 хүнд нэг морь өгч тавьж явуулсан (9), 1661 онд Очирт цэцэн хан болон Авлай баатрын хооронд үүссэн дайн байлдааныг зогсоон эвлэрүүлэх ажил хийж “...Галдамбаа ч шивээ суманд (Авлайн хийд) ...хадран орсонд ...бүгдээрээ баясан үйлдэж жаргахын наран ургав” хэмээн баяссан [10] тухай тэмдэглэжээ.
Галдамбаа ийнхүү дотоодын тэмцлийг эвлэрүүлэн аливаа аймгийн хоорондын найрсаг харилцааг бататгасан талаар бусад сурвалжуудад ч тэмдэглэсэн байна. Үлгэрлэвэл Зүүнгарын зүүн ба баруун гарын тэмцэл, 1661 оны эцэг Цэцэн хаан ба Авлайн тэмцлийн зохицуулан зогсоож байжээ. Үүнээс болж Ойрадуудын дунд ийм үлгэр уламжлагджээ.
“Галдамбаа болон Авлайн хөвгүүн Цагаан нар хоорондоо гүн зузаан найрамдал нөхөрлөлтөй байж дайн тулааны талбарт олон удаа өөрсдийн эцгийг хориглон ятгаж тэмцэлдээнийг шийдвэрлэх найртай аргыг зөвлөн ярьж байв гэнэ. Зөрчил тэмцэл тохиолдох бүр нас залуу тэр хоёр хөвгүүн нэг нь шатрын тавиур, нөгөө нь шатар авч дайны талбар дунд очоод шатар наадаж суудаг гэнэ.
Үүнийг харсан тэдний эцгүүд хайрт үрсийнхээ нөхөрлөлд сэтгэл хөдлөн дайныг зогсоогоод гэр гэртэй харих хүртэл шатар нааддаг [11] байсан ажээ. Үүнээс гадна Таван Шаравын түүх"-д - "Цэцэн хаан Авлай хоёр байлдаж байхад Галдамбаа гурван хүний хамтаар зэр зэвсэггүй довтолж ороод” [13] эвцүүлсэн, Галдамбаад Малиа хашиг гэдэг сайн анд байсан тухай [14] тэмдэглэл байдаг.
Үнэхээр нилээд хэдэн түүхэн домогт Малиа хашиг гэдэг домогт баатар эрийн тухай дурдагддаг нь түүхэн үндэстэй болохыг “Галдамбаа аливаа бүхнийг бүр Малиа хашигт тушааж өгсөнд Цэцэн хаан уурлаж чи Моголойдоо (боолдоо) тушааж өгвөл албат иргэний сэтгэл холдож одно" [15] гэсэн мэдээ давхар баталж байна. Тэгвэл энэ Малиа хашиг гэдэг хэн вэ? гэвэл Хан ноён Хонгорын "Таван барс” хэмээн алдаршсан ахан дүүсийн хамгийн сүүлийн “Нэг барс" болох Буян хатан баатрын хөвгүүн Малиа болно.
Тэр Галдамбаатай авга, ачийн сүлбээтэй маш сайн харьцаатай байсан ажээ. ”3ая бандидын намтар”-т Авлайг яахин шийтгэх тухай зөвшин ярилцахад: Сэнгэ тэргүүлэн ноёд бүгд “Үхэх үл үхэхийг хаан та мэдэх” хэмээсэнд тэнд хаан ойр зуураа хэлэлцсэнд...Малиа хашиг өгүүлэв: ’’Үүнийг та хэн болгоноо. Авлай бишүү хэмээн үүнийг алах зөв. Эс албал улсыг нь цөмийг өгөх нь зөв.
Энэ хоёрын нэгийг хийх нь зөв хэмээсэнд” хаан ч ” Галдамбаа ч: (миний санаа бас тэр мөн хэмээсэнд ч) хаан ч та хоёрын зөв” [16] гэж тэмдэглэжээ. Энэ нь нэг талаар Малиа хашиг бол хошууд аймгийн хүн бөгөөд Авлайг яахин шийтгэх тухай асуудалд тэр урьдаар саналаа хэлснээс үзэхэд нилээд нэр хүндтэй байжээ. Нөгөө талаар Галдамбаа болон Малиа хашигийн харьцаа маш нягт байсныг [17] тусгажээ.Галдамбаа бөв Азийн олон үндэстнийг дайлсан дайны талаар төвд хэлээр бичигдсэн түүхийн сурвалжуудад ч дурдсан бий.
Үлгэрлэвэл: "Галдан (Галдамбаа- ишлэгч) угаасаа баатар байв. Тэр хасаг, бурууд (киргиз) хийгээд хотон (уйгур)-ын ихэнхи газрыг эзэлснээр барахгүй “Эрчис голын наад хөвөөнөөс Оросыг хөөж цаад хөвөөнд хүргээд тун их нэр сүртэй [18] болж байжээ. Тод бичгийн сурвалжуудад Галдамбаагийн хотон (уйгур) газар орноор дайнд мордсон тухай тэмдэглэл байхгүй боловч Шинжиангийн Ойрадуудын дунд Галдамбаа хотоны хааны дагиныг залж авахаар хотон оронд очсон тухай хэд хэдэн домог үлгэр байдаг.
Сонирхолтой нь Махмуд нарын зохиосон ’’Түүхийн тэмдэглэл”-д Галдамбаа Уйгурын Агасуг довтолсон, Кашгарыг дайлан Кашгар хотыг эзэлсэн, Уйгурын язгууртнуудтай холбоо тогтоож байсан, Эзэлж авсан Кашгар хотыг орхин ухран буцсан тухай мэдээ занги нилээд буй. Энэхүү "Түүхийн тэмдэглэл”-с үзвэл Галдамбаа 1660 оны орчим цэрэг авч Уйгур оронд хүрсэн нь үнэн лавтай байна.
Иймээс Ойрадуудын дунд тархсан хөгшидийн уламжлал яриа үндэс баримттай гэдгийг энэхүү түүхийн мэдээ бидэнд гэрчилж [19] байна. 1667 оны намар Галдамбаа Кэжинд 32 настайдаа нас барсан ба түүний нас буяныг ихэд дэлгэрэнгүй үйлдэж, хүүрийг нь чандарлан Төвдөд хүргүүлжээ. Далай лам чандрыг нь үлээж хийсгэсэнд зүрхэнд нь зүрх мэт чулуу байжээ. Ингээд Далай лам ”Сайн хүний ясан зүрхтэй хэмээх нь үнэн амой” гээд чандар ясыг хадгаар завсарлан мутартаа барьж үлээгээд түүний сүнс нэгэнт "Тэнгэрт төржээ” хэмээн айлдсан [20] байна.
Галдамбаагийн үхлийн шалтгааныг ...Цэцэн хаан насан өндөр болсон хойноо нэгэн залуу хатан авсан байна. Тэр хатан нь Хоо өрлөгийн ач Пунцагийн охин Өдөн-Агас гэдэг байв. Залуу хатны хүсэл таалалд хөгшин хаан үл тохирохын учир тэр Гага эмч гэгчтэй далдуур сэм нөхцсөн байв. Тэр байдлыг Галдамбаа ч мэдэж Галдамбаагийн мэдлээ гэдгийг хатан эмч хоёр ч гадарлажээ.
Тэгээд хатан эмч 2 энэ аюултай нууцаа чанд хадгалахын тулд боломжтой үе гарвал Галдамбааг алахаар зэхэж байв. Галдамбааг хамрын ханиад хүрсэнийг далимдуулан хор найруулан Өдөн-Агас дамжуулан өгсөн байжээ. Галдамбаа хорыг ууж 32 насандаа буюу 1667 оны намар Бижид газар нас барьжээ [22] гэж судлаач үзсэн байна.
Эцэст нь дүгнэхэд: Галдамбаа бол Очирцэцэн хааны хөвгүүн, Шүхэр дайчин хийгээд Сэнгэ хунтайжийн хүргэн, Галданбошигтийн хадам эцэг болох нөлөө ихтэй хүн мөртлөө нутаг усандаа хайртай дотоодын бүлгэмдэлийг хамгаас эрхэмлэдэг, харь дайсанд хатуу цохилт өгдөг, эрдэм ухаан, баатар зориг хосолсон нэгэн үеийн шилдэг гарамгай баатар цэргийн жанжин байжээ.
Домогт баатар Галдамбаагийн тухай Ойрадын ард түмэн аман уламжлалт дуу домгийг олон тоогоор зохион уламжилж энэ агуу баатараа дурсан санагалзаж байснаас гадна Ойрадын эртний түүхчдийг багтаасан олон үндэстэн угсаатны бичгийн мэргэд ч гэсэн Галдамбаагийн тухай сонирхон тэмдэглэж судалгаанд чухал гарын авлага болох олон тооны сурвалж бичгийг зохион туурвиж бидний үед уламжилсан байна.
Галдамбаагийн тухай Ойрадад тархсан ардын дуунуудаас жишээ болгон Ховд аймгийн Дуут сумын Алтайн урианхай нарын дуулж ирсэн хувилбарыг үзье.
Усны эхэнд хонхолзуур сойлгоостой
Улсын дунд Галдамба минчүүрсэн
Эр төрсөн Галдамба
Ээжийгээ санан минчүүрсэн Галдамба
Ард архалсан алагтай Галдамба
Асгаруулсан тавьсан тэвэгтэй Галдамба
Хэцэд архалсан хээртэй Галдамба
Хэнзлэн тавьсан тэвэгтэй Галдамба
Эр төрсөн Галдамба
Ээжийгээ санан минчүүрсэн Галдамба
Буурал ээжээ уйлуулсан Галдамба
Ботготой ингээ буйлуулсан Галдамба
Буман цэрэг дагуулсан Галдамба
Буугийн утаа бургиулсан Галдамба
Дахилт
Сая цэргээ дагуулсан Галдамба
Саадаг сумаа хавчуулсан Галдамба
Хурц хөх тамхитай Галдамба
Хунгийн хүзүүн гаанстай Галдамба
Дахилт
Хар хадны хахилгаатай Галдамба
Харцага бүргэдийн шүргээтэй Галдамба
Цахир хадны цахилгаатай Галдамба
Цахилгаа бүргэдийн шүргээтэй Галдамба
Дахилт
Хаан тэнгэрээс төлөөстөй Галдамба
Хаш цэнхэр нутагтай Галдамба
Эзэн тэнгэрээс төлөөстөй Галдамба
Эрхэт цэлгэр нутагтай Г алдамба
Дахилт
Зүүлт тайлбар:
-Раднаабадар. “Равжамба Зая Бандидын тууж Сарны гэрэл хэмээх оршив”. Ши Норов харгуулан тайлбарлав. “Хан тэнгэр” сэтгүүл. ШАХХ. Үрэмч., 1983. 4-р хугацаа
-Дамбапэлжид. Г.Лижээ.
"Монгол, Хятад харьцуулсан Ойрад монголын түүхийн сурвалж бичиг"-т сонгогдон орсон "Хошууд ноён баатар Увш түмний туурвисан Дөрвөн Ойрадын түүх”. Үрэмч., Р8, (4), (7), (19). Ши. Норов. “Галдамбаагийн тухай”. ’’Үүрийн цолмон” сэтгүүл. Үрэмч., 1988. № 9. Р36, Р38, Р39, Р42
(5), (6), (8), (9), (10), (12), (16), (20). Раднаабадар. “Равжамба Зая Бандидын тууж Сарны гэрэл хэмээх оршив”. Үрэмч., Р45, Р88, Р82, Р100, Р109, Р113, Р110, Р135
(11) . С.В.Златкин зохиож Ми Ми Лигийн хятадчилсан “Зүүн гарын хаант улсын түүх” (1635-1758). Шин Вэ хэвлэлийн хороо. Үрэмч., 1980., Р210 —ийн тайлбарын хэсэгт үз
(13), (14). (2). Дамбапэлжид. Г.Лижээ. "Монгол, Хятад харьцуулсан Ойрад монголын түүхийн сурвалж бичиГ-т сонгогдон орсон "Гаваншаравын тууж хэмээх оршив". Үрэмч., ....Р42, Р44
(15). “Ойрадын түүхэн сурвалж бичиг”. Үрэмч., ШАХХ. 1999, Р95
(17) . М.Улаан. “XVII зууны Ойрадын түүхийн судлал". ШАХХ. Үрэмч.,1999, Р95
(18) . Гончигдамбаравжаа зохиож. Мо Шуйвэйн нар орчуулсан “Амдугийн төр шашны түүх”. Үрэмч.,1988., Р53
(21) . “Усны эхэнд хонхолзуур" (түүхэн дууны судалгаа). Билгийн цагаан хадаг. Хо.Бадайгийн 75 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний өгүүллүүд. Үрэмч., 2005., Тал 184-205
(22) Цэцэнбат. "Хошууд баатар Галдмаа”. Баруун хойтын үндэстний дээд сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл. Ланжу.,1998. ?
Эх сурвалж: "Хөх толбо"
-
saya gedeg toonii ner hediid bii bolson yum be mongol ug uu dunchuur jivaa gedeg ni tuvd ug uuХариу бичих
-
Hoshuudiin Ochirt Tsetsen Hanii huu Galdmaa baatar bol jinhene haluun zurhtei eh oronch bsn yum shig tuuhen eh survalj bichiguud, tuuhen romanuudiig unshij bhad oilgogddog. Tereer, er biye-iin chadal huch, er zorig, baatarlag chanaraaraa uneheer 1000nd duursagdahaar jinhene 'Baatar Er' baij. Tegvel, eh oronch setgelgee, tuunii gol amin helhee bolson ev negdliin ach holbogdliig hen hunees gunzgii oilgodog, chuhalchildag oyunii ih tsaraatai 'Baatar Er' baij. Ene utgaaraa 'Biye baatar bol negen uye-iinh, Bileg baatar bol myangan uye-iinh' hemeeh ugnii ilerhiilel met...Хариу бичих
-
Negen udaagiin hoshuud bolon Hasagiin tsergiin tulaand Baruun Mongol dayanaar aldarshsan Yangir baatariig halz tulaand duudaj, 17hon nastai Galdmaa huu nas byar tegshirsen Yangiriig morinoos unagaaj bsn gdg. Iinhuu olon ersiin tsus ursalgui, baildagch taluudiin hamgiin shildeg baatar ers halz tulaldaj Galdmaa huu diilsneer Hoshuudiin tsereg yalsand tootsogdoj bsn tuuhtei gedeg...Хариу бичих
-
Baruun Mongolchuudiin dund sayahanii uye-iig hurtel "garaa aldsan Gaga" gej haraal bsn ni deerh tuuhtei holbootoi yum. Uchir ni Galdmaa baatriig ustgahaar horiin erondog nairuulsan Gaga geechiig gariig ni tas tsavchij shiitgesen gedeg...Хариу бичих
-
oirad bol mongol bish, uvs bol oirad bish, sonoson balarsan yumiig suuliin uyed yun ih yaridag boloo ve. hen yamar sanaatai tarhi ugaalt hiigeed bgaan?Хариу бичих
-
nan zurag hanaas absan zurag be nadchin za mongol bataariin zurag bish kazakh baatatiin zurag bna.xa xa xaХариу бичих
-
durvun oirduud turd garah geel zuhaldaad bgan biz deee 2 udaa tur barisan gej bi er ni boddog neg ni galdanboshigt nuguu ni 21 onoos hoish 90 onoos umnu hen baij bolhuu? yagad ingej bodoh bolov gevel chonomiin shulgen deer 4 oird tur barij geel gardag ter hun shuudal helsen baigaa 3 dahia bariulbalch tur uimene dee unuu tsagtХариу бичих
-
Галдмаа гэж Маш баатарлаг эр байсан гэдэг. Аав нъ Очирт сэцэн Хаан, гэж Ану хатны эцэг нъ амъ насаараа тэмцэж Галданбошготын амийг аварч, улс орныг нъ босгож өгөөд сүүлдээ гэндэж Очирт Сэцэн хаан өөрөө орондоо унтаж байгаад Галданд алуулсан. Хүү Галдмаа баатарыг нъ галданбошогт нэг эмчээр нъ ч билүү эмэгтэй хүнээр сэм ХОР ӨГҮҮЛЖ АЛСАН гэдэг түүх байдаг даа. Хошуудууд бол уг гарал нъ язгуурын ойрдуудтай огт хамаагүй, зүүн зүг Буйр Нуур Хянганы уул орчмоос нүүж очсон Хасарын Угсааны Монголчууд даа!Хариу бичих
-
Эрэлхэг зоригтой,баатар дайчин,халуун зуурын эвийг хичээгч,ухаалаг цэцэн гээд Галдамаа баатрын тухай магтах үг багадах их эр байсан гэдэг.Хавт Хасарын хойчис,хошуудын Очирт сэцэн ханы хүү,Ану хатны эцэг,Галдан хааны хадам болох энэ хүн 23-хан насандаа, Бухарын цэргийн хошууч 38 мянган цэрэг дайчлан Ойрдод халдахад их цэргийг хүлээлгүй,3-хан мянган цэрэг авч гэнэдүүлэн довтолж сандаргаад,мөрдөн хөөж Кек гол хэмээх газар дарсан байдаг.Хожим хасагийн шалгарсан баатар, хасаг түмний домогт эзэн Салкам Жангир ханыг халз тулалдаанд ялж өөрийн гараар хөнөөсөн гэдэг.Өөрийн эцэг Очирт сэцэн хан болон түүний дүү,авга ах Аблай хан нарын хооронд Өвөг эцэг Байбагас ханы өвийг булаалдсан дайн дэгдэхэд,авга ах Аблайн хүү,өөрийн үеэл Цагаантай санаа нийлэн эцэг болон авга ах хоёрынхоо зэвсэгт сөргөлдөөнийг зогсоож,эвлүүлж байсан их мэргэн ухаантан юм.Хожим өөрийн эцгийн бага хатанд хорлогдон дөнгөж 30 гаран насандаа Тэнгэрт хальсан цуут баатар эр билээ. Хасарын удмынхан хэзээнээс хавтай,баатар байсан нь олон түүхээс харагддаг л даа.Галдамаа баатрын охин Ану хатан эцэг шигээ эрэлхэг бүсгүй байсан тул Туул голын Тэрэлжид Манж Дайчин гүрний Энхамгалан хааны цэрэгт бүслэгдэн гарцгүй болмогц өөрөө хуяглан,туг авч дайраад дайсны анхаарлыг өөртөө татаж, Галданд зугтах боломж олгоод өөрөө бууны суманд оногдож үхсэн түүхтэй юм.Эрэлхэг эцгийн эрэлхэг охинд Галдан даанч багадсан эр байсан даа.Эзэн Богд Чингис хааны голомт болох Халх руу дайсагнан халдсан аймшигт нүгэлдээ тохирсон шийтгэлийг Дээд Тэнгэрээс хүртэж үхлийн муугаар амиа хорлож тонилох шив.Галдамаа баатар шиг баатрууд Монгол газар дахин дахин төрөл олох болтугай.Монгол үндэстний эрх ашгаас урвасан дайснуудыг даран сөнөөх болтугай.Хариу бичих
-
Одоо хошуудын хойчис Өвөрмонголын Алаша аймагт амьдарч суугаа.Уг язгуураа ярьвал Өвөрмонголын хорчинчууд ч Хавт Хасарын удам мөн.Хорчин,хошууд хоёр нэг язгууртай юм.Хариу бичих
-
Ховд аймгийн Булган сум гэж торгуудын ганцхан сум монгол улсад байдаг. Уг суманд цөөн хошууд нар 1900-д оны үед ирж суусан гэсэн. Одоо бараг торгууддаа холилдсон юм гэсэн. Өөрөөр монгол улсад байхгүй.
Amraltaara abj unshixad dajgvi nom bololtoi
Bitgii hudlaa yariad bai! Chingis haan hezee ch ems ohidiig toriin alband tomilj baigaagui! Medeej ems ohiddoo hairtai baisan baih, gehdee arai ch uls guren zahirih hemjeend awaachaagui l baih! “Nuuts towchoo” haldlagad ortood ter heden huudas baihgui bolson baig, busad eh surwaljid tiim yum baihgui shuu dee!!!
монголын эмэгтэйчүүд цэцэн сэргэлэн ухаантай. өнөөдрийн Монголыг эмэгтэйчүүд нь авч явж байна шүү дээ
yor ni tiim shuudee . zuw usuj humuujsen ohid busguichuud chin ,buruu ussun zaluuchuudaas 10,100 dahin iluu setsen uhaan oyun bilegtei baidag yum . chi uuru buru yum hiichiheed aawaasa aij eejiinhe tsaaguur nuugddag baisan bolowuu,eejeese aij aawiinhaa arduur nuugddag baisan bolowuu ?
bayarlalaa saihan uym bichsen bna aa ene huniig “Монголын Их хатдын Нууц Товчоо” bichsend ni bish ter nomnuud uneheer tegj olon huviar zaragdaj surtalchilgaa bolj bgaa manai ulsiin zugees ter huniig neg shagnah uym bol bas dahin surtalchilgaa bolno gej bodoj bna . manaihan iimerhuu zuildee jaahan hoirog bna daa .
Dajgui l Reclamdlaa chi
Номин ах уг нь хүний сэтгэл хөдлөхөөр зүйл бичдэг ах! Гэхдээ хамгийн түүх бичих гээд Уран Зохиол бичдэг хүн!! Түүхийн бодит судалгаа муутай, тун их сэтгэл хөдлөлтэйгөөр, найраг шахуу уран зохиол бичдэг!! Зөвхөн Монголын уран зохиолын мэдлэгтэй боловч, гадаад эрдэмтэд, судлаачидын бүтээлүүдээс уншиж байгаагүй, зөвхөн дуулсанаараа таамаглаж бичдэг ах!! Гадаад хэл сурч бас дээрээс нь жинхэнэ ШУ-ааны үндэслэлтэй мэдлэг дээр тулгуурлаж Түүх бичиж байвал таныг юм мэддэг хүмүүс илүү үнэлнэ !! Дан сэтгэл хөөрөл, хийсвэр уран зохиолоор хол явахгүй!!
Nomio egchee tand bayar hurgey. Mash undur setgelgeetei bichsen baina shuu. taniig zuvhun hel zuin undur bolovsroltoi l hun gej boddog bailaa. Harin bichsen aguulga, logic daraalal, arga zui chin gaihaltai baina. Take care, Sh.Unentugs from kr
Naad nomio egch chin eregtei ah shd haha
ОХИД САДАРЛАСНААС МОНГОЛ УЛС ИЙМ БАЙДАЛД ОРЖ МӨХСӨН ШҮҮ.
ЯАЖ БҮРЭН МӨХӨХӨӨС НЬ ӨМНӨ ОРОСЫН ХАРААТ БОЛСЫН БУРХАН МИНЬ. ОДОО ДАХИАД Л САДАРЛААД ЭХЭЛЛЭЭ
………………..
jack bichne e dajgui.teghdee chingis khaaniig harts garaltai gej notlon bichsen bdag.yagaad ter ve? nomoo sain zarah gej uu? tuuhiig guivuulj bno gej uu.? yagaad gej bodoj bna ? nomin ah aa
Ene orchuulgand baina uu esvel Jack tegj bichivuu? Neg tald Hasariin udam nuguu tald Haanii altan Urag gej baisan. Gehdee ali alin Borjigin ovog. Joohon yalgaj bichsen baina. Oirdiin Choros ovgiinhon bolohoor shuud Hasariin udmiinhan baisan gedeg. Unubold vangiin talaar duridaagyi bna.
ene nomiin neriig angli hel deer ni bicheed ugch tuslaach..guilgeend garan bolovuu
Номынх нь англи нэр энэв Amazon.com deer garchikhsan baina lee
The Secret History of the Mongol Queens
How the Daughters of Genghis Khan Rescued His Empire
By Jack Weatherford
mng emegteichuud unen tasarhai shuu. Unuudur ch gesen archaagui arhichin erchuudeer duuursen mng-n niigmiin hamag hund huchiriig mng huuhnuud l uuurch baina daa.
tuliug arhind tulegdej uhesen ogodeigees turulj arhind orson gsn chini unen gjuu, mongol hatdiin tuuh gd nom bdg shd, teren dr bichsneer bol arai oor, ene bichsen chini ergelzee toruulj bna, ??? thd bi sonirhoj uznee, ooriin bodol oortoo zov blhr hehe
Çà ÿàäàã þì.¯íýí ÷ áàé õóäàë÷ áàé óðüä ºìíº ñîíñîîã¿é þìàíäàà áàðóóíûõàí øóóä èòãýäýã äàìøãóóä.Òýãýõýýð ýíý çîõèîëóóä áèäíèé ìîíãîë÷óóäûí òàëààð ñàéí ñóðòàë÷èëãàà áîëæ áàéãàà þì.ßìàð ÷ ãýñýí õÿòàäóóä áàòëàõ ãýýä áàéãàà ìîíãîë ãýäýã ÷èíü õÿòàä ãýñýí ñóðòàë÷èëãààíä íü öîõèëò áîëîã.Îäîîãèéí ÌÀÕÍ,ÀÍ-ä äàíäàà õàðèéí áîäëîãîä ø¿òñýí õàðàíõóé ýòãýýä¿¿ä áàéãàà áàéõ.Åðºíõèéëºã÷ íü áîëîõîîð àìåðèê ãýõýýð äîëäîãîíîîä ã¿éíý. Çà òýãýýä Áàÿðöîãò ìýòèéí îíö ñýæèã á¿õèé þìíóóä áàéíà.Ñ¿¿ëäýý ÷ õàðèéí õàð þìíààñ õàìààðàëòàé õ¿¿õí¿¿ä èõ äýâøèõ áîëæ äýý.Þóíû ¸ð áîë.
Jack Chingis khaanyg magtsan n gaviya mun. Manai hatadyn 10% n uneheer hovor humuus baisan. Daan ch ihenh n gadny garaltai (olzny, diplomat soliltsoony g.m.) baisan tul uur hoorondoo uzeltsej manai khaad noyodiig hoorond n tasraltgui temselduulj duusgasan shulmasuud shuu dee. Jishee Nuuts tovchoond zunduu bii. Uguudein ehner Turakana metiin daisnuud. Ed nar Ikh Mongol ulsyg dotroos n muhuusun humuus. Erdiin tuuh unshihad hangalttai. Edgeer “hatadyn” badarchin tsus (gen) n odoogiin “missuudeed” todoor ilerdeg. Odoo ted haanaas anh irsen ter zugruu gee butsaad Mongoloos durvej baigaa. 800 jiliin dotor jinhene hatan bolj chadsan 3-4 emegteig aldarshuulah n tuilyn zuv. Harin busad heden zuun hatad iaj zavhairch aav huug, ah duug alaltsuulj baisnyg manai “genderiin” ulaan hamgaalagch nar sanah tun! Jack-iin suuliin nom n UB-iin yanhanuudyg “hurtsalsan” nom bolj medne. Enehuu uguulegiig unshsan femininstkuud udahgui Mongol gureng barag huuhnuud baiguulsan metiin oilgolt avch magadgui.
GAJIG, HULDUU YUM BICHIH YUM.SUDLAAD TAILBARLAJ SUR.UR DUN,UGUUJIIN TODORHOILSON YUM BICHIJ BAI!!! HARAAL IDMEER….
mongol hatad toriig sulidaasan ni unen shuu
yu ch bsn gichii gicheegeeree bdg yumdaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
turakina chini laliin shashintan fatima gdg zarts emegtein ugend l erguutsen blhs ooroo tiim muu hatan bgaguishd, chingisin ohin alaltun behe bol er hunees duthaargui bur iluu bailddag eremgii chadvarlag gunj bsn bh shuu, bur ooriig ni diilsen huntei suuna gdg bsn shd, ta nar meddegee yriach medku bol duugai l bai ldaa, gichii jikshik ta nar tgd yu ym
EMEGTEI HUN YAGSHD-ийг бичсэн новшоо, чам шиг юмнууд л улсыг хагаралд оруулж байсан түүх байснаас эмэгтэйчүүдээс болж монгол мөхөж байсан түүх байхгүй, монголчууд халх, ойрад гэж 2 хуваагдаж нэг ялагдаж байсан бол одоо эр, эм болон хуваагдаж байгаа, хувааж байгаа ньянхантай унтаад хулхидуулсандаа багтарч явдаг чам шиг хоосон толгойтой малнууд…
nuuts tovchooni huudsiig ursan geh metchilen zarim talaar hetruulegtei bna. Gehdee uuneesee iluugeer mglchuudiin dund sain hatad bniig uneneer durdaj delhii niited mgl-n erchuud todiigui emegteichuud ni hurtel uhaantai, udirdagchid bniig surtalchilj ogson ni ih gaviyatai ym. Chingis haanii tuhai nom ni ch gesen jaahan hetruulegtei bolson ch haaniig maani zov talaas ni mash uneneer delhii niited taniulj ogson mash gaviyatai hun. Jaahan hetruuleg bh ni zov tegj bj l unshigchdiin sonirholiig iluu tatna. Etsest ni ene hun shig mglchuudiig eyreg talaar ni delhii niited surtalchilsan gadaad baitugai mongol hun odoo ued bgui shuu. Tiimees ene hund tor zasgiinhan shagnaluudaasaa ogoh heregtei.
…………………………….hubailain haani guulin ulsaas irsen hatan hurtel ararn tawij baisan shuu dee tegee neg buglvv tosgon tsullugduj baisan
Yamarch ued eh hun , emegteichuud ooriin bier zovlong uurevch ur huuhed , uls tordoo , tor niigemdee tuslaj ulsaa avarch baisan ni olon bolvuu . Ternii huchind Chingesiin udmiin ur sad boloh Mongolchuud bid ustalgui odii hursen baihaa Hamgiin gol ni “Ev negdeltei” baih l hamgiin chuhal. Medeej Er hun: Sain etseg, Baatar janjin , Uhaant tusheed baij gemee ni bidnii uls ulam hogjih bishuu. Sain aav ,eejtei baij gemee ni sain huu,saihan ohin saruul uhaantai, ih uiluug hiih busuu.Yamarch gesen bidnii Mongoliin emegteichuudiig todorhoi hemjeegeer unlen gargaj ogson ter zohiolshd bayarllaa. Mongol hunii zovih oodoo shuu…
Tului-n tuhai (er ni Chingis xaanii huwguud-iin tuhai) arai degs bichjee, Nuuts towchoo-nd uguulseneer Tului xaan axiinhaa (Ugudei) umnuus xor uuj zoligt gardag bolohoos arhi uuj nas baraagui yum. unen yum uneneeree saihan.
Ene nom khudaldaand garsan uu
tegeedch urid ni mongol khatdiin tukhai Dr.J.Urangoo bagshiin bichsen nom baigaa shuu dee. Ter nomond bichigdsen khumuus bugd unen tuukhtei mongol khatad yum shuu. End uguulj bui Samar khatan ch gesen unekheeriin ih gavya baiguulsan khun. Tuunii amiin avarch uldsen altan urgiin Bayanmunkh jonongiin khuu Batmunkh dayan khaanii 11 khuugiin khamgiin baga Gersenj Jaliar khun taijiin doloon khuugees mongoliin manjiin umnukh uyiin ba manjiin uyiin tsaashilbal 1924 on khurtlekh baisan 4aimag 7 khoshuunii ankhnii noyod taij nar ni bolson buguud ted jinkhen altan urgiig zalgamjlagchid gedgiig bi urid unshij baisan yum baina.
gaihaltai unuugiin tusheedees avhuulaad bugd ungursunuusuu suratsmaar yumdaa
Маш сайхан байна. Монголыг маань дэлхийд їнэгїй сурталчилаад єгч байгаа тэр хїнд Чингисийн одонгоо єгєх хэрэгтэй. Дээр бичсэнийг эрлийз хурлийзууд л эсэргїїцэж байгаа юм. Баярлалаа
Japan-aas sayahan oruulj irsen
Sony Vaio VGN-NS90HS notebook hyamd zarna.
Genuine Intel CPU 575@2GHz, RAM 1Gb,
160Gb HDD 5400rpm,LAN 10/100/1000Mbps,
15.4 inch screen, WXGA 1280×800 display,DVDRW,
Windows XP all English.White color. 2.9kg.
Price: 650$ Tel: 8808 1352
TYYX medehgui odii xyrsen xumuus tyyxee ergen xaraj baij meddeg xumuusiin oodoos todor!!!!!!!!!!BID TYYXEE meddeggui meduuldeggui orchind osson shuu!!!Ankhaar tyyx bidnii bakharkhal,ene bichsen zuild ynen zuil ikh baina.Meduulekhgui orchind ossonoo ankhaar,zugeer unshij sudalcgaay!!!!Delkhii deer tyyxee ylagdsan ulsuudiin erdemted oor xumuuseer bichuulseneeree aldartai yum shuu.Bidnii emeg ekhchuud khatad aldartai taliin Mongoliin yr udamiig yldeesen dursakh yostoi erkhem khumuus gedgiig eejiigee xundelgdgui eruul ovchitoi n medegdekhgui xumuusiin setgegdeleer dygnyylekh yosgui.MONGOLIIN SARANGOO bolson erkhem ekhchuudiin khatan zorigiin omno sogdon morgoyoo!!!
shutmeer yum
MONGOLIIN CECEN MERGEN SARUUL UKHAANTAI SARANGOO EKHCHUUDIIN OMNO SOGDON MORGOYOO!
TYYXEE MEDUULDEGGUI ORCHIND OSSON BIDEND MEDEJ SUDLAKH ZUIL ASAR IKH BAINA.
BIDNII TYYX BIDNII BAKHARKHAL YYNIIG BICHSEN,TANID GUNEE KHUNDETGEL YZUULIE.
SARANGOO DAICHIN EKHCHUUDIIN OMNO SOGDON MORGOY!TYYXEE medie,sudlay.Ankhaar xumuusee.
архичин сайд дарга нар улсаа устгаж магадгүй
Neg etgeed orj iree l nuuts tovtshoog uraad tegee l Chingisiin ohiduudiin tuuh budaa yu tee.
Neg etgeed orj iree l nuuts tovtshoog uraad tegee l Chingisiin ohiduudiin tuuh budaa yu tee. ter etgeediin ursan heseg ni NOMINCHIMEDED b.gaa yumaa daa. ashgui nuuts tovchoo buten boljdee. ha ha ha
Enebish guaigaas omno Manduhai hatand hoshoo bosgoh heregtei l baisan yum daa… Avilgalin haranhui ue ongorson hoino ene olon harsan uzsenee shuumjijlj suuhaas oor erdemgui maanag humuus tsoorch seheeleg saihan humuus nemegdej yum jigdreh baih daa gej naidaj suuya.
Hahahahaha. Mongol emegteichuudiig suga uud ni tatdag baina sh dee. Gehdee tuhain ueiin emegteichuud odoonii hujaagiin devsger mongol huuhnuud bish l dee. Mongol erchuud huchirheg baisan, Mongol emegteichuud yos juramtai baisan ter tsag ue TUUH bolon uldej dee.
Монголын ухаант цэцэн охид бүсгүйчүүдийн алдар мандан бадартугай Хурай, хурай.
Монгол эрчүүдийг доош нь хийсэн, эрчүүд бол арчаагүй гэсэн үзэл бүхий, хүмүүсийн толгойг угаасан, тэнэг феминист үзэлтэнгүүдийн явуулга байна.
Ийм тэнэг зүйл бичсэн Номинчимэд гэдэг амьтан үнэхээр газрын гаваар орж шийтгүүлбэл таарах ялгадас байна.
Бөөлжис цутгачихлаа.
Ер нь сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүд энэ тэр гэж хашгичиж байгаа муусайн шулам, янхнуудыг доош нь дарж хэмжээнд нь байлгаж, хандыг нь хага дарвал таарахаар болж.
Муусайн янхнууд хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх гэж хашгичсаар эрчүүд биднийг аймаар доошоо хийж, доромжилох санаатай байх шиг байна.
Эм хүн бол Үс нь урт, ухаан нь богино гэдэг эцэг дээдсийнхээ сураалыг санацгаа хүмүүсээ.
Ямаа туйлаад янгиа эвдэхгүй, янтгар хатан зарга шүүдэггүй гэж ард түмэн минь хуучилсаар ирсэн юм шүү.
Бүү март.
Deegiigiin sanaliig demjij bn