Sunday, April 26, 2009

НAP БУЦААГУЙ



... Нар буцаагүй шүү дээ!

Жил болгоны 6-р сарын 22-ныг хамгийн богино шөнө, хамгийн урт өдөр гээд түүнээс хойш нар буцдаг, наадам болж намар эхэлдэг гэхчилэн манай ард түмэн ярилцдаг, дэлхийн хүмүүс ийм ойлголттой байсан нь саяхан шахуу. Харин шинжлэх ухаан асар хурдтай хөгжснөөр бидний энэ ойлголтыг улам нээж, гүнзгийрүүлж өглөө.
Нар буцаагүй... Нар харин 7-р сарын 4-ны өдрөөс эхлээд манай гариг дэлхийд ойртож эхлэнэ. Өөрөөр хэлбэл манай дэлхий өөрийн тойрог замаараа нарыг тойрч эргэхдээ энэ 7-р сарын 4-нд нарнаас хамгийн хол байрлалдаа очно.

Тэр өдрөөс эхлээд буцаад эргэж ойртож явсаар байгаад 2009 оны 1-р сарын 4-нд наранд хамгийн ойрхон байрлалдаа очно. Наранд дэлхий ойртож дулаан болох, холдож хүйтэн болох нь ойр холын зайнаас хамаардаггүй. Нарны энэргийн тусгал дэлхийн гадаргүй дээр ямар өнцгөөр тусаж байгаагаас шалтгаална. Энэ давтамж жил болгон тийм их хол зөрүүтэй байдаггүй ч гэсэн харилцан адилгүй, жил болгон өөр өөр байдаг ба 21 мянган жил болж байж дахин ижил давтамжаа шинээр эхэлдэг.

Дашрамд хэлхэд энэ жилийн хамгийн богино шөнө, хамгийн урт өдрийг 6-р сарын 20 гэж бүртгэсэн. Энэ оны 1-р сарын 2-ны оройн 7 цагт дэлхий наранд 91,401,591 милээр ойртлоо гэж бүтгэсэн бол 7-р сарын 4-ны өглөөний 4 цагт 94,513,144 милээр холдоно гэж тооцоолж байна. Нар, дэлхийн хоорондох зай дундажаар 92,960,000 миль гэдэг (1 km =0.6214 mile ).

Түүнээс гадна дэлхийг тойрж буй сар маань тойрог замаа дэлхийгээс 1 милээр холдуулсан гэж эрдэмтэд үзэж байна. Энэ нь хэт алс холын зайны хувьд ю ч биш боловч гариг хоорондын таталцалд тодорхой нөлөө үзүүлхээс гадна ирээдүйд хир зэрэг хурдтайгаар хичнээн хол холдох бол гэдэг асуудлыг зайлшгүй гаргаж ирж байна. Эрдэмтэдийн зарим нь сар дэлхийгээс холдож байгаагаас дэлхийн уур амьсгал дулаарвуу эсвэл дэлхийн дулааралтаас сар холдов уу гэж асууж байна. Гэвч ихэнхи эрдэмтэд дэлхийн уур амьсгалын дулааралтанд агаар мандлын озоны цойрхойлтыг эс тооцвол, "сарны холдолт" бага зэрэг нөлөөтэйг үгүйсгэхгүй байгаа. Ямар ч л байсан манай ертөнц, нарны аймгийн үүсэн тогтсон онолын зүй тогтолцоогоор хэдэн мянган сая жилийн тэртээ нарны эзэлхүүн одоогийнхоосоо бага, дэлхий түүнд ойрхон байсан. Одоогоос хэдэн мянган сая жилийн дараа нар эзэлкхүүнээ томсгосон, дэлхий нарнаас холдсон байх болно гэдэг.

Үүний түрүү миний бичсэн нийтлэлийг уншсан хүмүүс энгийн нүдээр шөнийн тэнгэрт дахиад юу ажиглаж болохыг асуусан байсан. Би хариулт бичье:

7-р сарын 5-ны орой нар шингэснээс цагийн дараа тэнгэрийн баруун хаяанд гарч ирж байгаа хавирган сарны сүүдэртэй талд 3 од сартай хамт нэгэн шугаманд байрлана. САР, РЕГУЛУС, МАРС - Ангараг, САТУРН - Санчир гэсэн дараалалтай байх болно.


ТЭР ҮЙИН ТЭНГЭР ЦЭЛМЭГ БАЙАГ!!!
Hviezda Herlany (ОД-ЗОРИГ.M)
Colorado

No comments: