Sunday, September 20, 2009

АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ ЁРӨНХИЙ ТӨӨРӨГ

АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ ЕРӨНХИЙ ТӨӨРӨГ

--- ХУЛГАНА ЖИЛТЭН : Сүлд гараг нь лхагва, амин гараг нь мягмар, час өдөр нь бямба,сулд од нь Бүрваасад. Ивээлжил нь луу,мич, харш жил нь морь. Ажилсаг, сэтгэл гүнзгий, эд юм олох, хураах хуримтлуулах авъястай. Сэтгэл нь амгалан бус ч явдал мөрөөрөө муу сэтгэлтнээс болгоомжлох явдал үгүй, хөгжилтэй. Гэхдээ түрэмгий ширүүн зангаа нууж байдаг ч жинхэнэ найзаасаа танил нь олон. Хэн хүнд итгэдэггүй, сэтгэхүйнхээ хөгжлийг амьдралдаа ашиглаж чаддаггүй, үнэнч. Хийж байгаа зүйлээ заавал дуусгадаг ч залиар амьдрахыг эрхэмлэдэг. Уур хилэнгийг нь өдөөх, айлгаж цочоох дайсан олонтоо. Оюуний ажлыг илүү сонирхдог, өөрсддөө мөнгө харамладаггүй, үрэлгэн. Хайртай хүндээ бүхнийг зориулдаг. Луу жилтэнтэй амьдралаа холбовол сайн. Амьдралын эхний ба сүүлийн үе нь тайван, харин дунд үе нь саадтай. Ээлтэй эрдэнийн чулуу нь алмаз буюу очир-эрдэнэ, анар, хаш, ногоолин.
( Feng-shui : RAT = ambitious and honest but prone to spend freely.Quickly to anger. Compatible with Dragons and Monkeys-avoid Horses.)

--- ҮXЭР ЖИЛТЭН : Сүлд гараг нь бямба, амин гараг нь лхагва, час өдөр нь пүрэв, амин од нь Зэдра. Ивээл жил нь могой, тахиа, харш жил нь хонь. Үхэр жилтэн тэвчээртэй, дуу цөөнтэй, даруу төлөв, удаан хөдөлгөөнтэй, тогтвортой арга барил сайтай. Гаднах байдлаар тайван ч хурдан зантай, ажил нь бүтэмж муутай бол тэвчээр алддаг. Хүн захирах дуртай, сайн дарга удирдагч төрдөг. Тэд хөдөлмөрч, аж ахуйч, үндэсний өв уламжлал, ёс заншлаа хүндэтгэдэг. Гэр орондоо байх дуртай,гэр бүл үр хүүхдээ их хайрладаг. Эр, эм нь бие биеээ харддаггүй, эхнэр нөхрийн холбоонд үнэнч сэтгэлийг гол зүйл гэж үздэг. Амьдралын эхний үе тайван, хоёрдох үе нь саадтай. Ээлтэй эрдэнийн чулуу ньгартаам, маргад, шүр.
( Feng-shui : OX = bright, inspiring and easy going. You make an outstanding parent. You should marry a Serpent or Rooster but not Ram.)

--- БАР ЖИЛТЭН : Сүлд гараг нь пүрэв, амин гараг нь бямба, час өдөр нь баасан, сүлд од нь Маргашир, ивээл жил нь морь, нохой, харш жил нь бич. Баатарлаг, чадал ихтэй, сэтгэл хатуу, омог их, өөрөөсөө илүү хүн үгүй хэмээх бодомхой, явдал мөр нь ширүүн, бүдүүн хадуун ааштай, олон эргэцүүлэн боддог, худалдаа наймаа хийх, тоглох наадах, маргалдах дуртай. Их мартамхай, өвчин зовлон тусах нь бага, их төлөв ганцаардмал байдалтай. Тэд ажил хэргийн төлөө өөрийгөө зориулдаг, шудрага зантай ч тогтворгүй жижиг зүйлээр хөөцөлдөж ямар нэг хүнтэй маргалдаж байдаг. Тогтворгүй зантай хувиа хичээдэг, хүнд итгэдэггүй, хайр дурлалаар азгүй. Луу, морь жилтэнтэй амьдралаа холбовол сайн. Харин Бичтэй амьдралаа холбовол сүйрнэ. Амьдралын эхний үе нь тайван боловч гэр бүл, мөнгөний асуудалд будилаан гарч магадгүй. Ээлтэй чулуу нь гартаам, анар, бадмаараг, очир-эрдэнэ.
( Feng-shui : TIGER = a fighting spirit-aggressive and courageuos. A sensitive deep thinker who is true blue with friends. Marry a Horse or Dog.

--- ТУУЛАЙ ЖИЛТЭН : Сүлд гараг нь пүрэв, амин гараг нь бямба, час өдөр нь баасан, сүлд өдөр нь Бүдраабэл, ивээл жил нь гахай, нохой харин харш жил нь тахиа. Туулай жилтэн төлөв даруу, зөөлөн сэтгэлтэй яриа сайтай боловч болгоомжтой хийдэг. Хийсэн зүйл нь чанартай гэртэй зочин авах дуртай. Тайван, уцаар багатай ч азгүй явдал гарвал амархан гутардаг. Өөрийн мэдэл багатай, амьдрал нь бусдаас их хамаардаг. Тайван амьдралд дуртай, бусдаас юм горьдомхой, голдуу зохиолч, хөгжимчин айлын гэр бүлд төрдөг. Хурдан юм уу, удаан ярьдаг ч яриа муутай, хайр дурлалын асуудалтай их тулгарна. Амьдралаа Туулай, Гахай, Морь жилтэнтэй холбоволих сайн. Амьдралын эхэн үе ба сүүлийн үедээ сэтгэл тайван, дунд үедээ сэтгэл санааны хувьд жаахан дутмаг. Ээлтэй чулуу нь гартаам, биндэрьяа,индранил.
( Feng-shui : HARE = luckiest,of sighs-talented and affectionate, yet shy. You seek peace. Marry a Ram or Boar, not Rooste)


--- ЛУУ ЖИЛТЭН : Сүлд гараг нь ням, амин гараг нь лхагва, час өдөр нь баасан сүлд од нь Хирдэг, ивээл жил нь бич, хулгана, харш жил нь нохой.Луу жилтэн хээггүй, тайвандуу, хэнэггүй, жижиг маргаанаар хөөцөлддөггүй, хэтэрхий зөөлөн, хүнд итгэмтгий, гэхдээ хэрцгий ширүүн байх тул энэ чанараасаа болоод ихэнхи хүмүүстэй нөхөрлөж чаддаггүй. Мэдрэмж сайтай ч худал зүйлд итгэддэг, амьдралдаа их зүйлсийг шаарддаг ч өөрсдөө бутээх нь ховор. Хэл амны хувьд тэвчээргүй, хүнтэй хэлэлцэж чаддаг ч түүн шигээ байж чаддаггүй. Төрөл бүрийн авъяастай, боловсролтой хэдий ч сэтгэлийн тэнхээтэй явж чадах нь ховор, ямар ч ажилд оролцож чаддаг. Урдаа том зорилт тавьж түүндээ хүрэх нь чадвартай боловч тэвчээр зориг, ажилсаг чанар дутмагаас хүрэх нь ховор. Жинхэнэ хайр дурлалаа олсон цагтаа зовлон эдлэхгүй ч амьдралаа хулгана, могойтой холбовол ээлтэй. Амьдралын эхний үе нь саадтай, дараа нь үеүүд нь тайван, хүссэн бүхэн нь биелэнэ. Ээлтэй эрдэнийн чулуу нь хув ,мана, индранил.
( Feng-shui : DRAGON = excitable, with complex life. Stubborn on outside,soft hearted inside. A born leader. Compatible with Monkey and Rat. Beware of Dog.

--- МОГОЙ ЖИЛТЭН : Сүлд гараг нь мягмар, амин гараг нь баасан, час өдөр нь лхагва, сүлд од нь Хасда, ивээл жил нь үхэр, тахиа, харш жил нь гахай. Могой жилтэн уян зантай, хөгжилтэй, царайлаг түүнийгээ амжилт олохдоо үргэлж ашигладаг, яриа биш, сэтгэхүй сайтай, хийх зүйлээ дуустал нь хийдэг. Гаднах байдлаарай тайван сэтгэхүйтэй, санаандаа хүрэхийн тулд дэлхийг ч эргүүлж чадна. Мөнгө зээлдүүлэх дүргүй ч өөртөө таалагдсан, өрөвдсөн хүндээ тусламж үзүүлдэг ч хэтэрхий тусч чанар нь өөрт нь муу нөлөөлдөг. Жижиг зүйлийг хэмээс хэтрүүлдэг, мөнгө санхүүгийн талаар их азтай. Ямар ч ажлыг ямар ч нөхцөлд хийж чадна. Цагаа тулбал маш их ажлыг ч хийж чадна. Тэдний зөн совин, бусдыг мэдрэх чадвар бусад хүнийхээс илүүтэй хөгжсөн байдаг тул өндөр боловсрол эзэмшин сайн сэтгэл зүйч, эмч, багш болж чадна. Могой жилтнүүдийн дунд үзмэрч, гоц авъястнууд цөөнгүй байдаг. Гэхдээ жаахан залхуу, тэвчээргүй, хартай, хайртай хүнтэйгээ чөлөө завгүй зууралддаг. Өөрөө хөнгөмсөг тул бусдыг өөртэйгээ адил төсөөлдөг. Амьдралаа үхэр жилтэнтэй холбовол ээлтэй. Амьдралын эхэн, дунд үед тайван, сүүлийн үед нь саадтай. Ээлтэй эрдэнийн чулуу нь анар, молор, бадмаараг.
( Feng-shui : SERPENT = Wise and intense, but vain. Passionate and determined. A winner with money. Rooster and Ox are your closet signs. Boar is enemy.

--- МОРЬ ЖИЛТЭН : Сүлд гараг нь мягмар, амин гараг нь баасан,час өдөр нь лхагва, сүлд од нь Анурад, ивээл жил нь бар, нохой, харш жил нь хулгана. Морь жилтэн бол үнэнч, олон хүн цугларсан газар байх дуртай. Спортын ямар нэг төрлөөр хичээллэх дуртай, сонирхолтой, найрсаг, хөгжөөнтэй, яриасаг, аятайхан, төрхтэй. Улс төрд амжилт олдог, түүндээ сэтгэл ханамжтай, хүмүүсийг удирдаж чаддаг, хүний санаа бодлыг хурдан ойлгож тусгадаг. Хөдөлмөрч соёлтой, сэргэлэн, өөртөө сайн итгэдэггүй. Хийх гэснээ зоригтой хийдэг хэдий ч хубиа хичээдэг, хүний үг авдаггүй, үг хатуу, сэргэх, доройтох нь хялбар, элдэв муу үйлд хэрэгт уруу татагдах нь хялбар тул болгоомжтой байх хэрэгтэй. Сэтгэл нь хурдан хувирамтгай ч сайн санхүүч байж чадна. Ямар ч юмыг хурдан сайн гүйцэтгэдэг. Мэргэжилдээ сайн, хүмүүст магтуулж байх дуртай. Хайр дурлалын төлөө бүхнийг орхидог ч амьдралаа бар, нохойтой холбовол сайн. Амьдралаа хулгана жилтэнтэй холбож болохгүй. Амьдралын эхэн дунд үе нь тайван биш сүүлдээ эе эвтэй сайн. Ээлтэй эрдэнийн чулуу нь анар, бадмаараг, молор.
( Feng-shui : HORSE = Cheerful and popular, but impatient. Handy with money always a winner. Compatible with Tiger and Dog, but never a Rat)

--- ХОНЬ ЖИЛТЭН = Сүлд гараг нь баасан, амин гараг нь даваа,час өдөр нь пүрэв, сүлд од нь Бүс, ивээл жил нь гахай, туулай, харш жил нь үхэр. Гадна төрөхөөрөө аятайхан, эмзэг зөөлөн сэтгэлтэй, авъяслаг, байгальд дуртай, гоёмсог хөөрхөн ч хувирамтгай байдлаараа эргэн тойрныхоо хүмүүсийг гутруулдаг. Цаг барьдаггүй, томоогүй явдал нь түүнийг үзэн ядуулахад хүргэдэг. Гэхдээ зөөлөн өөртөө таалагдсан хүмүүст таалагдаж чаддаг. Хүнийг ашиглаж бусдын тооцооноос авч амьдарч чаддаг. Шалтаг хэлэх дуртай, өөрийгөө удирдуулахыг хүсдэг ч урлаг уран сайханд амжилт олох боломжтой. Гаднах төрхөөрөө зөөлөн зантай ухаалаг, гэхдээ олон ааштай өөрийн мэдэл багатай, амьдрал нь бусдаас өглөг горьддог. Хурдан юм уу, удаан ярьдаг, яриа муутай, хайр дурлалын асуудалтай их тулгардаг. Амьдралаа гахай, туулай, морь жилтэнтэй холбовол сайн. Амьдралын эхэн, сүүлд сэтгэл тайван, харин дунд үедээ сэтгэл санааны хубьд дутмаг байна. Ээлтэй эрдэнийн чулуу нь гартаам, индранил.
( Feng-shui : RAM = Elegant and creative, best in arts. Passionate but timid. Most compatible with Hares and Boars. Avoid Ox.)

--- БИЧ ЖИЛТЭН : Сүлд гараг нь баасан, амин гариг нь пүрэв,час өдөр нь мягмар, сүлд од нь Бүс. Ивээл жил нь хулгана, луу, харш жил нь бар. Бич жилтэн наргианч чанараараа онцгой, хамт олон нь тэд нарт дуртай. Яриа сайтай, бусдад өөрийгөө сайнаар ойлгуулж чаддаг. Залирхуу өөрийгөө магтах дуртай бусдыг үзэн яддаг, шуналтай. Мэдлэг боловсролтой, түүнийгээ дээшлүүлэх эрмэлзэлтэй,сонин хачин зүйлийг сонирхдог, ой тогтоц байдал нь тэдний эмх замбраагүй амьдралд тус болдог. Хэцүү асуудлыг хурдан шийдэж чаддаг ч эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхидог. Хүмүүсийг хуурч чаддаг, биеэ даамтгай. Уруудаж өгсөх нь хурдан, өөрийнхөө бодсоноор явдаг, хэрэгцээ гарвал худал хэлж хуурамч хэрэг хийж чадна. Тэднийг хэтэрхий уурлуулж загнаж болохгүй. Эрх тушаал хөөцөлддөг төдийгүй мөнгөний асуудал дээр залирхуу, бүх салбарт сайн ажилладаг. Хайр дурлалд аз муутай ч гутранги байдлаас алиа зан нь авардаг. Амьдралдаа луу, хулганатай холбовол сайн, амьдралын эхэн үе нь аз жаргалтай, тайван ч дунд үе нь саадтай, ээлтэй эрдэний чулуу нь гартаам, биндэрьяа, болор.
( Feng-shui : MONKEY = Very intelligent and able to influence people. Talented and inventive, but easily discouraged. Seek a Dragon or Rat, not Tiger.)

--- ТАХИА ЖИЛТЭН : Сүлд гараг нь баасан, амин гараг нь пүрэв, час өдөр нь мягмар, сүлд од нь Зэдра, ивээл жил нь могой, үхэр, харш жил нь туулай. Тахиа жилтэн өөрийнхөө хэлж ярьж буй зүйлээсээ огт зовдоггүй. Хаяа хэрцгий, ууртай, бодсон санаснаа шууд хэлдэг, хүний хараа хяналтанд байх дуртай. Юун дээр ч өөрийнхөөрөө зүтгэдэг, онцгойдуу хувцасладаг. Нүдний харц бусдыг ширтэмхий, далдуур бусадтай нөхөрлөх дуртай. Их сэтгэдэг, эрэлхэг зоригтой, хэрэгцээ гарвал амьдралаараа дэнчин тавина. Оролдлого сайтай, их хөдөлмөрч. Хэрээсээ хэтэрсэн юмаар ополдох дуртай, бүтэхгүй бол амархан гутардаг, ажлаа олж xийвэл баяжина. Олны дунд амьдрах дуртай. Том санхүүгийн ажил руу зүтгэх дуртай ч эдийн засагч болж чадахгүй, мөнгө амархан үрдэг. Үхэртэй амьдралаа холбовол жаргана. Үнэнч, хайртай хүнээ үргэлж хажуудаа байлгах дуртай. Амьдралынх нь сүүлчийн үед нь нэг сүйрэл, нэг ололт ээлжилнэ. Ээлтэй эрдэний чулуу нь очир-эрдэнэ, бадмаараг, молор.
( Feng-shui : ROOSTER = A pioneer spirit devoted to work and quest after knowledge. Trouble with Hares but fine with Serpents and Ox.)

--- НОХОЙ ЖИЛТЭН : Сүлд гараг нь даваа, амин гараг нь лхагва,час өдөр нь пүрэв,сүлд од нь Аслис, ивээл жил нь бар, морь, харш жил нь луу. Нохой жилтэн нь дотуур тамиртай, хэрэгцээтэй үед санал бодлоо хэлдэг, зөрүүд зантай аливааг өөдөргөөр төсөөлдөггүй, гутрангуйгаар үздэг. Шударга бус зүйлд дургүйцдэг. гадна төрxөөрөө хүйтэнхарагдаг. Гэхдээ энэ нь худлаа. Үнэнч, шударга, нууц сайн хадгалдагч ч олон хүний дунд байх дургүй. Ажилгүй, азгүй тохиолдолд их гутардаг ч мөнгөний хэрэгцээ гарвал өөрийгөө хэнээс ч илүү хангаж чадна. Үйлдвэрийн салбарт гарамгай удирдагч, хүмүүжүүлэгч, хаа ч явсан үнэнч , ухаалаг, гэхдээ тэр нь нилээд хэцүү. Морь, туулай жилтэнтэй амьдралаа холбовол сайн ээлтэй эрдэнийн чулуу нь гартаам, хув.
( Feng-shui : DOG = Honest and loyal leader of men. Generous but stubborn. Earmarked for success. Horses and Tigers are friendly but watch out for Dragon.)

--- ГАХАЙ ЖИЛТЭН : Сүлд гараг нь лхагва, амин гараг нь мягмар, час өдөр нь бямба, сүлд од нь Браний, ивээл жил нь туулай, хонь, харш жил нь могой. Гахай жилтэн хүнд итгэмтгий муу санаагүй, хэнийг ч хуурдаггүй, гэхдээ хүч дорой хүмүүс биш, эе эвийг эрхэмлэдэг боловч сайн муу үйлдлийг алийг нь ч хийж хийж чадна. Цөөн тооны найзтай, тэднийхээ төлөө юуг ч хийнэ. Таалагдсан хүндээ их анхааралтай ханддаг. Эмэгтэйчүүд нь бэлэг өгөх, баяр ёслол зохиох дуртай. Гэрийн сайн эзэгтэй, аливаа ажилд үнэн сэтгэлээсээ ханддаг, сайн эхчүүд. Мэдрэмж сайтай учир уран зохиол уянгын зүйлд их амжилт олдог. ажил, амьдралдаа их зүтгэдэг, мөнгөтэй болж чаддаг ч гахайг хүн ашиглахыг боддог. Амьдралаа туулай жилтэнтэй холбовол сайн.Заль гаргаддаггүй, Илэн далангүй.Зөв юмний төлөө хөөцөлддөг, хөгжилтэй, ярихдаа ярьсан шиг ярьдаг. Юм мэдэж авахыг эрхэмлэдэг ч гэхдээ учрыг нь олохгүй их юм уншина. Харахад мэдлэгтэй мэт боловч тийм биш. Аливаа ажлыг өөрийн арга барилаар хийдэг, юм хийхийн өмнө их боддог. Сэтгэлийн тэнхээ сайтай, Амьдралын эхэн сүүлч үе нь тайван ч харин дунд үед нь гэр бүлийн асуудал их тулгарна. Ээлтэй эрдэнийн чулуу нь гартаам, биндэръяа, шүр.
( Feng -shui : BOAR = Shy but short tempered. Affectionate and kind to love ones. You are impulsive and honest. Most compatible with Rams and Hares.)

Д. Нямдаваагийн ,, Уншихгүй байж болохгүй ном ,, -оос авав.

Hviezda Herlany. Denver, COLORADO




ӨРНИЙН ЗУРХАЙ



aries.gifХОНЬ (21/III - 20/IV)

Махбодь: Гал
Эзэн гариг: Марс
Билэг тэмдэг: Улаан, шар, ногоон дөрвөлжин дүрс, хонины болон бугын толгой
Өнгө: Гал улаан, улбар шар, цэнхэр, хөх, ягаан болон бүх гялалзсан өнгө. Чернилэн ягаан тохиромжгүй.
Чулуу: Алмаз, рубин, аметист, маргад, сарны чулуу
Төмөрлөг: Ган, төмөр
Сайн өдрүүд: Мягмар, Ням
Муу өдрүүд: Баасан, Бямба
Азын тоо: 4, 7, 9, 11 болон 9 - д хуваагдах бүх тоо.
Хэлэх дуртай үг: Би

Ерөнхий

Хаврын тэнцлийн өдөр буюу ордны эхлэл өдөрт төрсөн учраас хонийн орднийхон үйлдэл, бодлоороо үргэлж анхдагчид байдаг. Залуу хониуд эрслэлд дуртай, зорьсондоо хүрж чаддаг, эрч хүчтэй, шулуун шударга зантай. Бусдыг байлдан дагуулж аливааг санаачлан удирдахдаа их чадмаг боловч бусдыг дарамтанд оруулах хандлагатай. Хайр дурлал, хувийн амьдралдаа илэн далангүй, шулуун шударга нээлттэй байхыг илүүд үздэг. Хайр дурлалын хамтрагчидаа их өндөр шаардлага тавидаг ба харилцагчийнх нь удаан идэвхигүй байдал хонийхныг бухимдуулдаг. Энэ нь гэрлэлтэд нь ихээхэн нөлөөлдөг боловч тэд сайн эцэг эх байж чаддаг.

Давуу тал: Эрч хүчтэй, зорьсондоо хүрж чаддаг, цуцашгүй, шударга, шинийг эрэлхийлэгч, сэтгэлийн тэнхээтэй, найрсаг зантай, илэн далангүй

Сул тал: Хувиа хичээсэн, захирангуй, голомтгой, цэц булаацалдагч, цочмог ууртай, эмзэг, гомдомтгой, зорьсондоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй.

Мэргэжил: Спортынхон, эмч, ууланд авирагч, судлаач, шинжээч, цэрэг, үйлдвэр болон улс төрийн удирдагчид энэ ордноос төрдөг.

Эрүүл мэнд: Нарны хордлого, тархи толгойн өвчин, мэдрэлийн судас үрэвсэх, толгой таллаж өвдөх, сэтгэл хямралд өртөх нигууртай. Хоолны шингэц муудах, хэт их бухимдалаас мэдрэлийн ядаргаанд орох магадлалтай. Түүнчлэн эрч хүчтэй, түргэн шуурхай байдлаасаа болж гэнэтийн осол гэмтэлд орж болзошгүй. Мөн ганцаардалд өртөмхий.

Учирч болох асуудал түүний шийдэл:

Асуудал: Хийсэн ажил үр дүнгүй болоход хамтрагчидтайгаа зөрчил зөрөлдөөн үүсгэх
Шийдэл: Өөрийн байрь суурь болоод бусдын хийж гүйцэтгэсэн ажлыг зөвөөр үнэлж "Их сонсож" бага ярих

Асуудал: Зөв чиг баримжаа дутагдаж, шийдэмгий байгаа дүр үзүүлэх
Шийдэл: Дотоод бодол санаагаа төвлөрүүлж өөртөө итгэлтэй байх

Асуудал: Бусдын өөрийгөө илэрхийлэх байдалд бухимдах, ихэвчлэн хайртынхаа байгаа байдалд сэтгэл хангалуун бус байх
Шийдэл: Үнэхээр таны шаардлага бусад хүмүүст хэрэгтэй юу үгүй юу гэдэгт дүгнэлт хий. Мөн өөрийгөө бусдын оронд тавьж үз. Ямар нэгэн шинэ зүйлийг та олж харах болно.

Асуудал: Өөрийгөө өөрчлөх ородлого бүтэлгүйтэж сэтгэл санаагаар унах эсвэл эхэлсэн ажил үр дүнгүй болоход тавгүйтэх
Шийдэл: Аливаа эрс өөрчлөлтийг хийхээсээ өмнө яг ямар үр дүнд хүрэх гэж хийж байгаагаа сайтар тодорхойл. Зорилго нь тодорхойгүй эхлэл үр дүн багатай байх болно гэдгийг сануулъя. Өөрчлөлт, үр дүнг үнэхээр хүсэж байна уу гэдгийг өөрөөсөө дахин асуугаарай.

Зохицол: Хониний орд нь Арслан, Ихэр, Нум болон Бумбаны ордныхонтой нийцтэй


taurus.gifҮХЭР (21/IV - 20/V)

Махбодь: Газар
Эзэн гариг: Венера
Билэг тэмдэг: Бух, үнээ, зүрх
Өнгө: Ногоон, ягаан, цэнхэр, шар, улбар шар. Улаан тохиромжгүй.
Чулуу: Сапфир, ногоолин, оюу
Төмөрлөг: Хүрэл
Сайн өдрүүд: Даваа, Баасан
Муу өдрүүд: Мягмар
Азын тоо: 2, 4, 16 болон 6-д хуваагдах бүх тоо.
Хэлэх дуртай үг: Надад байгаа

Ерөнхий

Үхрийн Ордныхон тогтуун тайван хүмүүс байдаг ба эв энхийг хадгалагчид юм. Энэ ордонд төрсөн хүмүүс шийдэмгий зан чанартай, зожиг, зөрүүд, хэнэггүй байх нь олонтаа. Эдийн сонирхолтой гэж хэлж болно. Хувийн өмчөө дээдэлдэг өр ширэнд орохыг цээрлэдгээс гадна гоо зүйн өндөр мэдрэмжтэй. Тав тухыг бий болгохдоо гарамгай тийм учраас сайн эцэг эх байж чаддаг. Урлагт их дуртай, авъяастай, гүйлгээ ухаан сайтай, аливаад тайван ханддаг хашгирч уурлахыг тэвчиж чаддаггүй. Гэвч галт уул дэлбэрэх мэт бухимдалаа гаргадаг. Хайр дурлал, хувийн амьдралдаа урт удаан үргэлжлэх харилцааг бий болгодог. Дурламтгай боловч хайрлах хүнээ олсон гэж үзвэл бүхнээ зориулахад бэлэн хайртыгаа ч бүрэн эзэмшихийг хүсдэг.

Давуу тал: Бие даасан, хариуцлагатай, даруу төлөв зантай, мэдрэмжтэй, хэрүүл маргаанд дургүй, гоо зүйн мэдрэмжтэй

Сул тал: Зожиг, зөрүүд, бүдүүлэгдүү, хаалттай, өөрчлөлтөнд дургүй, материаллаг, атаархуу

Мэргэжил: Үхрийн ордныхон Банкны ажилтан, Уран барилгачин, Дотоод засал чимэглэлчин, Дуудлага худалдаан ажилтан , Хөдөө аж ахуйн салбарын ажилтан, Анагаах ухааны салбарын ажилтан, судалгааны ажилтан, боловсролын салбарт болон даатгалын салбарт ажиллахад нийцтэй. Мөн хөгжимчид , уран барималчид зэрэг урлагийн хүмүүс төрдөг.

Эрүүл мэнд: Амер, бамбайн өвчин, багтраа зэрэгт өртөх өндөр магадлалтай. Сав өвдөх, анат элэг шарлах, бөөр өвдөх, идээт үрэвсэл, хэрэх өвчин тусах хандлагатай. Залхуу хойрго тайван учраас Үхрийн ордныхон илүүдэл жинтэй байх нь олонтаа.

Учирч болох асуудал түүний шийдэл:


Асуудал: Хэн нэгэнд үйлчилсэн мэт, доромжлуулсан мэт санагдаж сэтгэлээр унах
Шийдэл: Тайван хүлцэнгүй байдал эерэг сөрөг хоёр талтайг үргэлж санах хэрэгтэй. Найз нөхөд хамтрагчидаа та өөрөө сонгох эрхтэй болохоос тэд танийг сонгох эрхгүй билээ.

Асуудал: Гадаад төрх, гоо сайхнаа алдаж түүндээ хэт их мөнгө зарцуулж байгаагаа ч хянаж чадахгүй болох
Шийдэл: Яг энэ үед та дотоод гоо сайхандаа илүү их анхаарал хандуулах хэрэгтэй. Бясалгал, гэрийн нөхцөлд хийж болохуйц арчилгаа, дасгалууд танд тус болно.

Асуудал: Ямар нэгэн зүйлээ алдахаас айх айдас, бусдад атаархал төрж таныг гүйцэж түрүүлэхээс эмээх
Шийдэл: Танд байгалиас заяасан үнэнч шударга байх зан чанар бий. Түүнийгээ ил тод болгон гаргаж таны эргэн тойронд яг юу болж байгаад дахин дүгнэлт хий.

Асуудал: Өөрийн амьдралд сэтгэл хангалуун бус байх, амьдралын ая тух бусад хүмүүсийг бодоход алдагдсан мэт санагдаж шаналах
Шийдэл: Сайхан үдсэн дурсамж бүрээрээ эргэн аялаж цаашдын зорилгоо тодорхойлж амьдралынхаа хяналтыг өөр дээрээ байлга. Үргэлж шинэ боломж бололцоо нээлттэй байдгийг сана.

Зохицол: Үхрийн Орднийхон Загас, Охин, Мэлхий болон Матарын ордныхонтой нийцтэй.


gemini.gifИХЭР (21/V - 21/VI)

Махбодь: Агаар
Эзэн гариг: Меркури
Билэг тэмдэг: Гурвалжин дүрс, баг, гар, од
Өнгө: Цагаан, саарал, цайвар цэнхэр, чернилэн ягаан, шар. Ногоон өнгө зохихгүй.
Чулуу: Агат, гранат, яшма
Төмөрлөг: Алт, мөнгө
Сайн өдрүүд: Лхагва, Ням
Муу өдрүүд: Пүрэв
Азын тоо: 3, 5, 12, 18.
Хэлэх дуртай үг: Би бодож байна

Ерөнхий


Ихрийн Ордныхон хоёр хүний амьдралаар амьдрагчид гэж хэлж болно. Байгалиас заяасан хоёрдмол хүмүүс ихрийн ордныхон байдаг. Шинэ бүхнийг эрэлхийлэгч, өргөн сонирхолтой, олон талын авъяастай байдгаас гадна шинэ нөхцөл байдалд хурдан дасаж чаддаг. Уран цэцэн үгтэй, доог тохуу хийсэн ёгтолсон үгээр дүүрэн. Тэдний мэдрэлийн систем их өндөр ачаалалтай байдаг ба оюун ухаан нь тогтворгүй болж, бусдыг түгшээх хандлагатай. Насаараа сурж мэдсээр, шинийг эрэлхийлдэг. Анхаарал нь их сарнидаг учир байнга хоцорч итгэл хөсөрдүүлэхээс ч буцахгүй дэрвүүн хүмүүс байдаг. Гэр бүлийн амьдралд ганц хамтрагчтай байх нь түүний хувьд хүндхэн даваа байдаг нь эрх чөлөө, амьдралын хэв маяг нь хамгийн чухал зүйлсүүдийнх нь нэг байдагтай холбоотой. Хайр дурлалын харилцаанд романтик, сонирхолтой байдаг ч хурдан уйддаг нь тэдний гэм биш зан юм.

Давуу тал: Сониуч, дур булаам, сонирхол өргөн, ухаалаг, зохицож чаддаг, хөгжилтэй, нийтэч, найрсаг зантай.

Сул тал: Амиа хичээсэн, чалчаа, тогтворгүй, хийрхүү, шогч, аар саар юмаар хөөцөлдсөн, хүйтэн шазруун зантай.

Мэргэжил: Тэд олон төрлийн авъяастай учир бүхий л салбарт ажиллах бололцоо байдаг. Ихэвчилэн зохиолч, яруу найрагч, худалдаачин, дипломатчин, орчуулагч, судалгаа шинжилгээний ажилтан, жүжигчин, сэтгүүлч, нарийн бичиг, техникийн ажилчин болдог. Түүнээс гадна гадаад хэлийг их амархан сурдаг.

Эрүүл мэнд: Гар, мөр зэрэг эрхтэн гэмтэх, уушиг амьсгалын замын өвчин мөн мэдрэлийн системийн өвчнөөр өвчлөмтгий байдаг. Тогтворгүй сэтгэлийн хөдлөл ихтэй байдлаасаа болоод нойргүйдэх, мэдрэлийн ядаргаанд орох, харшилд нэрвэгдэх нигууртай.

Учирч болох асуудал түүний шийдэл

Асуудал: Өнгөц хөнгөн байх нь бусадтай харилцах харилцаанд саад учруулж мөн хэт олон ажлыг үр дүнгүйгээр эхлүүлэн хаях
Шийдэл: Хэзээ хэнд юуг хэлэх талаар байнга бодолтой байж харилцаагаа эрүүл хадгалах, аливаа нэг ажил дээр төвлөрөн үр дүнг гаргах талаар төсөөллөө хурцлан өөрийгөө хянах

Асуудал: Уйдсанаасаа болоод ухаангүй тэнэг үйлдэл хийх /Ихрийн ордныхон уйдтгартай байдлыг тэвчиж чаддаггүй нь байгалиас заяасан хоёрдмол байдалтай нь салшгүй холбоотой/
Шийдэл: Уйдаж байна гэдгээ мэдэрч суухын оронд өөрийн гайхалтай авъяасуудаа улам хурцлан сонирхолтой зүйлсүүдийг сэдэж олж хий. Эсвэл биеийн тамираар хичээллэж, чанга хөгжимд стрессээ гартал бүжиглэсэн ч болно.

Асуудал: Цагийн зохицуулалтгүй хооллох, хэтрүүлэн идэхээс улбаатай эрүүл мэндийн асуудал
Шийдэл: Шоу, үдэшлэгт явах цагаа хооронд нь сайн зохицуулж болж өгвөл битгий хэтрүүлээрэй. Зөв зохистой хооллох юм бол илүүдэл жин, элэгний цироз зэрэг өвчнөөс холуур байж болохыг дахиад нэг бодоод үзээрэй ихрүүдээ.

Асуудал: Өөрийн хэт романтик сэтгэлгээнээс болоод хайр дурлалын харилцаан дээр байнгын асуудалтай байх
Шийдэл: Дур булаам байдал, сээтэгнэлээ таалагдсан хүн бүртээ гаргахгүй байж хайрыг арай бодитоор харах

Зохицол: Ихрийн орднийхон Жинлүүр, Хонь, Арслан, болон Хумхийн орднийхонтой нийцтэй.


cancer.gifМЭЛХИЙ (22/VI - 22/VII)

Махбодь: Ус
Эзэн гариг: Сар
Билэг тэмдэг: Зүрх, тал сар, мэлхий
Өнгө: Цагаан, цайвар цэнхэр, хөх, мөнгөлөг. Саарал тохиромжгүй.
Чулуу: Сарны чулуу, рубин, изумруд
Төмөрлөг: Мөнгө
Сайн өдрүүд: Даваа, Пүрэв
Муу өдрүүд: Мягмар, Бямба
Азын тоо: 2, 4, 5, 8 ба 2-рт хуваагдах бүх тоо.
Хэлэх дуртай үг: Би мэдэрч байна.

Ерөнхий

Уян зөөлөн, 12 ордны дотроос хамгийн нууцлаг хүмүүс мэлхийн ордныхон байдаг. Оюуны потенциаль сайтай, бусдыг ойлгон дэмждэг, их гэрсэг, халамжтай. Зөн билэг нь сайтар хөгжсөн, түүний дотоод ертөнцөд нэвтэрэхэд их хүнд байдаг боловч бусдад тусархуу. Болгоомжилсон байртай аливаа зүйлсэд ханддаг. Мэлхийн ордонд төрөгсөд их эмзэг, гомдомтгой хүмүүс байдаг. Хэн нэгэн уучлахгүй хүндээ хонзогнуур. Хувийн амьдрал, харилцаандаа төсөөллөөрөө бол их нялуун ромнтик мэт боловч бодит амьдрал дээр үнэнч, урт удаан харилцаа бий болгодог. Эрэгтэй болон эмэгтэй мэлхийнхэн хайртаасаа авч байгаагаасаа үргэлж илүүг өгч байдаг өгөөмөр хүмүүс байдаг ч энэ нь харилцаа буруугаар эргэхэд түлхэц болж өгдөг.

Давуу тал: Халамжтай, бусдад тусархуу, уян зөөлөн, зөн билэгтэй, эрч хүчтэй, зорьсондоо хүрж чаддаг

Сул тал: Эмзэг, зөрүүд, өширхүү, гутранги, нууцлагдмал, мөрөөдөмхий,ойлгомжгүй

Мэргэжил: Уян зөөлөн, халамж сайтай учраас сайн багш, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, асрагч, эх баригч болохоос гадна уран зураач, дизайнер, интерьер зохиогч г.м. мэргэжилтэй хүмүүс төрөхөөс гадна зоопарк, циркийн ажилтан, амьтан сургагч, зоогийн газрын эзэн, ой хамгаалагч зэрэг олон ажил мэргэжилд тохирдог.

Эрүүл мэнд: Тэд ужиг өвчинд нэрвэгдэх нь их байдаг ба их бие султай хүмүүс байдаг. Бөөр давсаг, бүдүүн гэдэс, элэг хоол боловсруулах эрхтэндээ ихээхэн анхаарал тавих шаардлагатай. Ходоодны хорт хавдарт өртөх магадлал их өндөр байдаг тул хоол хүнсний, хоолны дэглэмдээ онцгой анхаараарай.

Учирч болох асуудал түүний шийдэл

Асуудал: Хэт романинтик төсөөлөлөөс болоод хайр дурлалын хамтрагчдаа гомдож туних, түүнийгээ далдлах
Шийдэл: Таны хайраа илэрхийлж байгаа байдал харилцагчийн тань зан авирт нөлөөлөхгүй байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Бүхнээ зориулах сэтгэл тань эргээд харилцагчийн тань бардам зан болохгүй байх хэрэгтэй. Үнэхээр та юу хийхээ мэдэхгүй бол мэргэжлийн хүнээс зөвлөгөөг аваарай.

Асуудал: Хамгийн том дутагдал болох гэр бүлийн гишүүдээрээ өөрийгөө хэмжих үзэл хэтрэх, өөртөө итгэл алдрах
Шийдэл: Хэдийгээр гэр бүлийн гишүүд амьдралын хамгийн чухал хүмүүс боловч та хэзээд бие даасан хүн байхаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тусгайлан хувь хүний зорилго өөртөө тавь, танд түүндээ хүрэх хүч чадал бий.

Асуудал: Аливаа ажил хэргийг эцсийн минут хүртэл хойшлуулах нь таны нэг асуудал. Үүнээс тань болоод гэр бүлийн, найз нөхдийн харилцаанд сөргөөр нөлөөлөх
Шийдэл: Цаг зохицуулалтыг дээд зэргээр хий. Тухайн цаг хугацаанд аль нь илүү чухал вэ гэдгийг өөрөөсөө чагнан асууж гэр бүлийнхэн найз нөхөдтэйгээ нухацтайгаар зөвлөлд.

Зохицол: Мэлхийн орд нь Хилэнц, Охин, Загас болон Үхрийн орднийхонтой нийцтэй.


leo.gifАРСЛАН (23/VII - 22/VIII)

Махбодь: Гал
Эзэн гариг: Нар
Билэг тэмдэг: Арслан, хун
Өнгө: Алтан, шар, улбар шар, улаан, хар, цагаан өнгө муу.
Чулуу: Алмаз, хув, оникс
Төмөрлөг: Алт
Сайн өдрүүд: Ням
Муу өдрүүд: Бямба
Азын тоо: 1, 5, 9, 11.
Хэлэх дуртай үг: Би чадна

Ерөнхий

Араатны хаан арслан гэж нэрийддэг болоод ч тэр үү энэ ордонд төрсөн хүмүүс эрэлхэг зоригтой, шийдэмгий төрөлхийн удирдагчид байдаг. Чадварлаг, эрч хүчтэй, эхэлсэн ажлаа дуусгаж чаддаг, өөртөө итгэлтэй гэвч нөгөөтэйгүүр тэд хэт бардам их зантай учраас бусдын сэтгэл санааны байдлыг үл ойшоож, сайшаал магтаалд хэт шунадаг. Эргэлзсэн, уйтгарласан харанхуй байдалд дургүй харин гэрэл гэгээтэй тал руу тэмүүлж байдаг өөдрөг сэтгэлтэн боловч сэтгэлийн мухарт үргэлж айдас эргэлзээг тээж байдаг. Тэд сайн найз нөхөр байж чаддаггүй. Хувийн амьдрал, хайр дурлалын харилцаа нь ихэвчилэн нэг төрлийн шалтгаанаас болж эцэслэдэг. Тэрээр өөрөө хайр халамжаар дутаж байдаг боловч эргээд өөрөө тэр халамжийг хайртдаа өгч чаддаггүй. Хүнийг таньж мэдэхдээ маруухан хүмүүс байдаг.

Давуу тал: Өөртөө итгэлтэй, шийдэмгий, үр бүтээлтэй, урам зоригтой, шударга, дур булаам, удирдах авъяастай

Сул тал: Хурц ширүүн, түргэн ууртай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, амиа хичээсэн, хэт бардам, ихэмсэг, захирангуй

Мэргэжил: Бусдын удирдлаган доор байхыг тэвчдэггүй учраас бизнес, улс төр, урлаг спорт гээд аль ч салбарын тэргүүлэгчид нь арслангийнхан байдаг.

Эрүүл мэнд: Арслан ужиг хууч өвчнөөр бараг өвчилдөггүй. Зүрх, нуруу, хөл ихээхэн өвдөх хандлагатай. Хамгийн эмзэг эрхтэн - зүрх. Мэдрэлийн ядаргаанд орох байнгын стресстэй байх нигууртай.

Учирч болзошгүй асуудал түүний шийдэл

Асуудал: Бусдын хийсэн ажлыг голох, хэт их үр дүнг хүлээж байснаас үүдэлтэй зөрчил
Шийдэл: Үргэлж өөрөө бусдаас ямар үр дүнг гаргаж авч болох талаар бус өөрөө юу хийж, юуг өгч чадах вэ гэдэг талаар бодвол илүү тайван, жаргалтай байх болно. Мөн бусад бүх хүмүүс тантай адил чадварлаг бус гэдгийг хүлээн зөвшөөрөх

Асуудал: Заримдаа та өөрөө өөрийнхөө дайсан болж хувирдаг. Анхаарлын төвд байх гэсэн таны хүсэл бусдад төвөгтэй санагдах
Шийдэл: Бусдад таны чадвар авъяасыг үнэлэх цаг хугацааг олго. Тэвчээргүй зан гаргаж өмнө нь бүү бухимд. Бусдаар үнэлүүлэх, магтаал сайшаал олох үйлдлүүдийг өөрөөсөө эхлэн хий.

Асуудал: Ухаалаг бус мөнгөний зохицуулалтаас болж санхүүгийн хомсдолд орох
Шийдэл: Хэдийгээр таны гаргасан сэдсэн санаа шинэлэг үр бүтээлтэй байдаг ч гэсэн гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтран амьдрагчтайгаа мэдэхгүй чадахгүй зүйлээ зөвлөлдөж шийдвэр гаргах нь илүү үр дүнтэй байдгийг хүлээн зөвшөөр.

Зохицол: Арслангийн ордныхон Жинлүүр, Ихэр болон Бумбын ордныхонтой нийцтэй.


virgio.gifОХИН (23/VIII - 22/IX)

Махбодь: Газар
Эзэн гариг: Прозерпина гариг
Билэг тэмдэг: Царцаа, астра цэцэг
Өнгө: Цагаан, цайвар цэнхэр, ногоон, чернилин ягаан
Чулуу: Гантиг, пийсүү, агат
Төмөрлөг: Хүрэл
Сайн өдрүүд: Лхагва
Муу өдрүүд: Пүрэв, Баасан
Азын тоо: 3, 5, 6, 12.
Хэлэх дуртай үг: Би бодож дүгнэж байна.

Ерөнхий

Аливаа зүйлд няхуур хариуцлагатай ханддаг охины ордныхон ид шид, төсөөлөлийн хүч зэрэгт итгэдэггүй. Асуудлыг болон үйл явдлыг зөвхөн нотолгоо учир шалтгаантай нь холбож ойлгоно. Аливаа зүйлийг дэврүүлдэггүй харин аль болох хялбаршуулахыг хичээдэг. Үргэлж төгс төгөлдөр байдал руу тэмүүлж байдаг, цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг. Шийдвэр гаргахдаа хэт удаан бодож дүгнэлтийг өгдөг учраас сайхан боломжоос хоцрох нь байдаг. Харилцаа холбоо тогтоохдоо тун хянуур байдаг ба харилцааны шинэ түвшин бүрт маш их үнэлэлт дүгнэлт хийж байдаг. Аль ч хүйсийн охиныхон сэтгэл татам, аятайхан дүр төрхтэй гэр бүлийн амьдралд сайн хамтрагч байж чаддаг боловч хэт хянамгай няхуур, бусдад итгэдэггүй байдал нь хааяа харилцаанд сөргөөр нөлөөлдөг.

Давуу тал: хянуур, нямбай, үр бүтээлч, өргөн цар хүрээтэй, техникийн мэдрэмжтэй, хөдөлмөрч, хариуцлагатай

Сул тал: Хашир, шүүмжлэгч, зожиг, хувиа хичээгч, олны анхаарлаас зугатаагч, нийтэч бус

Мэргэжил: Тэд урлаг, хэл, шинжлэх ухаанд ихээхэн авъяастай. Охиныхон аливаад хянуур, нямбай ханддаг учраас оффис ажлууд тохирох болно. Эмч, сувилагч, сайн нарийн бичгийн дарга, багш, сэтгэл судлаач, хөгжимчин, шүүмжлэгч, түүхч зэрэг мэргэжлүүд охиныхонд мөн тохирно.

Эрүүл мэнд: Цэвэрч нямбай болохоор өвчилөх нь харьцангуй бага байдаг ч гэдэс дотрын өвчинд нэрвэгдэх, хоол боловсруулах эрхтэндээ онцгойлон анхаарах шаардлагатай. Хоолны зөв дэглэм зайлшгүй тэдэнд хэрэгтэй. Ханиад томуу тусах, байнга санаа зовж байдаг учраас төв мэдрэлийн үйл ажиллагаа муудах хандлагатай.Уушигний үрэвсэл, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийлэх хэрэгтэй.

Учирч болох асуудал түүний шийдэл:

Асуудал: Ихэвчилэн ганцаараа байж удаан хугацааны найз нөхөрлөл бий болгож чадахгүй байх
Шийдэл: Хэт их шүүмжлэл нь бусад хүмүүс таниас зайгаа барихад ихээхэн нөлөөлдөг. Маргалдаж, өөрийгөө зөвтгөлгүй бусад хүмүүсийг ч байгаагаар нь хүлээн авах хэрэгтэй.

Асуудал: Амьдралын аливаа өөрчлөлтөд сэтгэл хангалуун бус байх
Шийдэл: Өөрийгөө хязгаарлах зарчим, дүрмээ хэсэг зуур ч мартаж өөрчлөлтийг эерэгээр хүлээн авах. Өөрөөсөө яг юуны төлөө аливаа зүйлийг хийж байгаагаа асуух. Энэ бүхэн таны сэтгэл ханамжийн төлөө гэдгийг завсарлага авч санаж байх.

Асуудал: Амжилтанд хүрэх замд тань давж гарамгүй өндөр даваа гарч ирсэн мэт санагдах
Шийдэл: Өөрийн асуудлыг бодож дүгнэх чадварыг бусадтай хамтран ажиллахтай хослуулснаар давж гарамгүй даваа жижигхэн дов болох болно. Бусадтай хамтарч ажиллах нь төвөгтэй мэт боловч шинэ арга замыг үргэлж нээж байдаг. Зөвхөн гар нийлэх хүнээ сонгох нь чухал.

Зохицол: Охины Ордныхон Матар, Үхэр, Хилэнц болон Мэлхийн ордныхонтой нийцтэй.


libra.gifЖИНЛҮҮР (23/IX - 22/X)

Махбодь: Агаар
Эзэн гариг: Венера
Билэг тэмдэг: Ном, жинлүүр, зүрх
Өнгө: Цайвар ягаан, номин ногоон, хар хөх.
Чулуу: Болор, сувд, шүр, опал, сапфир
Төмөрлөг: Бронз
Сайн өдрүүд: Баасан, Бямба
Муу өдрүүд: Мягмар, Ням
Азын тоо: 2, 6, 7, 8, 9,15.
Хэлэх дуртай үг: Би дундыг баримтлагч

Ерөнхий:

Жинлүүр бол хамгийн уйтгартай орд юм. Гэхдээ их дажгүй төрхтэй байх нь бий. Тэд маш эелдэг, зөөлөн ба хөгжим болон нийтийн арга хэмжээнд маш мэдрэмжтэй. Жинлүүрүүд бусад хүмүүсийг ойлгохдоо их сайн байдаг. Тийм ч учраас тэд дандаа хүмүүст" Наашаа хүрээд хүр. Би хань больё" гэж хэлдэг байна. Мөн маш орчин үеийн хүмүүс. Тэдний гэрлэлт ихэнхдээ маш амжилттай болдог. Тэдэнтэй суусан хүмүүс жинлүүрийн ордныхоныг ойлгомжгүй хүмүүс гэж ер үглэдэггүй байна. Жинлүүрийн ордныхоны муу зан чанар гэвэл маш хөнгөмсөг, сээтэгнүүр. Заримдаа тэд гаргаж буй ааш авир, уур хилэнгээрээ бусдыг гайхашруулж айлгадаг. Гэвч тэдний найрсаг байдал зэрэг нь тэднийг маш үрэлгэн болгодог. Мөн жинлүүрийн ордныхон маш сайн цуурхал тараагчид болдог. Тэдний сониуч зан тэднийг ийм байдалд хүргэдэг байна.

Давуу тал: Дипломат, эелдэг, ялдам, романтик, сэтгэл татам,харьцахад маш амар, нийтийн арга хэмжээнд сайн оролцдог. Идеалистик. Эвтэй.

Сул талууд: Аймхай, хууртамтгай, хүмүүсийн нөлөөнд автахдаа амархан, сээтэгнүүр, хөнгөмсөг.

Мэргэжил: Тэд бохир заваан ажилд их дургүй. Тиймээс тэд дипломатууд болох ба харамсалтай нь тэд өрөвдөлтэй улс төрч болсон байхыг үгүйсгэхгүй юм. Харин тэдэнд зохион байгуулагч, хуульч, эртний эдлэл худалдаалагч, банкирын ажил их сайн тохирно. Мөн зарим жинлүүрүүд шинэ гоо сайхны бүтээгдэхүүн, хувцсыг бүтээдэг. Ер нь жинлүүрийхэн бас санхүүтэй холбоотой ажилд сайн таардаг .

Эрүүл мэнд: Жинлүүрийхэнд бөөр, ууц нуруу их чухал. Тийм ч учраас тэд ууц нурууны өвчин тусах нь элбэг байдаг. Мөн хэт их идэхээс зайлсхийх хэрэгтэй.

Учирч болох асуудлууд болон тэдний шийдэл:

Асуудал: Танд болон таны хамтрагчид ямар ч хэрэггүй асуудлыг үүсгэсэн байдаг.
Шийдэл: Та хэрвээ хамтрагчидаа сэтгэлгүй бол дүр эсгэх хэрэггүй юм.

Асуудал: Та өөртөө заримдаа маш их дургүй хүрч, өөрийгөө зүхдэг
Шийдэл: Та хэрвээ өөртөө сэтгэл хангалуун байж чадах аваас хүмүүст хүртэл сэтгэл хангалуун байдлыг бий болгож чадна.

Асуудал: Та хэн ч биш юм шиг санагддаг. Таны хийж буй үйлдэл тань хүмүүсийн дургүйг хүргэдэг.
Шийдэл: Аливаа зүйлийг эерэгээр харж, өөрийн дотоод сэтгэлээ хөгжүүлэх хэрэгтэй.

Зохицол: Жинлүүрийн ордныхон ихэр, хумх, нумын ордныхонтой сайн таарах болно

scorpio.gifХИЛЭНЦ (23/X - 21/XI)

Махбодь: Гал
Эзэн гариг: Юпитер
Билэг тэмдэг: Кентавр, цилиндр
Өнгө: Цэнхэр, хөх, чернилин ягаан
Чулуу: Номин, оюу, агат
Төмөрлөг: Цайр
Сайн өдрүүд: Пүрэв
Муу өдрүүд: Лхагва
Азын тоо: 3, 6, 9, 3-т хуваагдах бүх тоо
Хэлэх дуртай үг: Би харж байна.

Ерөнхий

Нумын ордныхон адал явдал, шинэ содон зүйл нээн илрүүлэхдээ маш тааламжтай байдаг. Яагаад гэвэл аялах маш дуртай хүмүүс. Тэд бол амбицтай, мөн өөдрөг үзэлтэй, итгэл алдарсан ч байдлыг сайхнаар харахыг хүсдэг. Гэхдээ тэдний идеалист үзэл нь тэднийг олон асуудалд оруулах нь бий. Нумын ордныхон ихэнхдээ маш энгийн байх ба сүсэг бишрэлтэй, ёс суртахуунтай. Тэд алсын бодолтой ба бодлоо сайн удирдаж байдаг. Ямар нэг шинэ төсөл ажлуудад оролцох маш сонирхолтой байдаг. Мөн том зорилготой, зохион байгуулалт сайтай зэрэг зан чанар нь түүнийг ямар ч ажлыг амжилттай гүйцэтгэхэд нь тусалдаг байна. Тэд хайр дурлалын хувьд маш дүрэлзсэн ба үнэнч юм. Хэрвээ тэдний гэрлэлт амжилттай болох аваас тэд маш сайн эхнэр\нөхөр бол чаддаг.

Давуу тал: Өөдрөг үзэлтэй, хөгжилтэй, хошин, шударга, шулуун, оюунлаг

Сул тал: Хэтэрхий өөдрөг, анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй, өнгөцхөн, тактикгүй, тайван амгалан бус.

Мэргэжил: Тэд маш олон мэргэжлийг эзэмшсэн хүмүүс. Тэд сайн багш, философч, хуульч болдог. Мөн олон нийттэй харилцах ажлууд болох хууль, улс төр, нийтийн зохион байгуулагч, Прч, зар сурталчилгааны ажилтан болдог. Заримдаа тэднийг маш сайн морь сургагч ч гэж хэлэх тохиолдол бий. Үүнийг орчин үед бол машин уралдахыг хэлж болох юм. Тэднийг мөн мөрийтэй тоглоомд их ордог гэж үздэг.

Эрүүл мэнд: Нумын ордныхонд ууц, нуруу, ташаа хавийн газар их чухал байдаг. Тиймээс ууц нурууны өвчин, шархирах өвчинөөр өвчлөх нь их байдаг байна. Мөн тэдний арьс, хумс, үс маш эмзэг, өвчлөмтгий байдаг. Мөн спортод хүч сорих нь элбэг байдаг учир гэмтэл авах магадлал их юм. Мөн нумын ордныхон галын аюулаас өөрийгөө сайн хамгаалж байх хэрэгтэй байдаг.

Учирч болох асуудал болон тэдний шийдэл:

Асуудал: Та ямар нэг зүйлийг сонгохдоо мэдрэмж муу хандах нь байдаг.
Шийдэл: Хэрвээ та зар сурталчилгаа хийх гэж буй бол ямар арга хэрэгсэл, ямар бүтээгдэхүүнийг сурталчилахаа сайн судлах хэрэгтэй юм.

Асуудал: Хүмүүс танд нэг их анхаарал тавихаа больж, итгэж найдахаа болих.
Шийдэл: Та хэтэрхий их хэл амтай эсвэл аливаа зүйлийг хэтрүүлээд байгаа юм биш биз?

Асуудал: Заримдаа та бодит байдлаас маш их тасардаг.
Шийдэл: Та ямар нэг юмандээр сайн төвлөрч, түүндээ сайн анхаарал хандуулах хэрэгтэй.

Асуудал: Та нэг газраа л байгаад байхаас урагшлахгүй байх.
Шийдэл: Та аль болох өөдрөг байж, өмнөө богино хугацааны зорилтуудыг тавих хэрэгтэй. Тэгээд цааш зорилтуудаа илүү томруулах хэрэгтэй. Ингэж байж та байгаа байдлаасаа хөдөлж чадна.

Зохицол: Арслан, жинлүүр, нум, хонийн ордныхонтой сайн таарна.

sagittarius.gifНУМ (22/XI - 21/XII)

Махбодь: Гал
Эзэн гариг: Юпитер
Билэг тэмдэг: Кентавр, цилиндр
Өнгө: Цэнхэр, хөх, чернилин ягаан
Чулуу: Номин, оюу, агат
Төмөрлөг: Цайр
Сайн өдрүүд: Пүрэв
Муу өдрүүд: Лхагва
Азын тоо: 3, 6, 9, 3-т хуваагдах бүх тоо
Хэлэх дуртай үгс: Би харж байна.

Ерөнхий

Нумын ордныхон адал явдал, шинэ содон зүйл нээн илрүүлэхдээ маш тааламжтай байдаг. Яагаад гэвэл аялах маш дуртай хүмүүс. Тэд бол амбицтай, мөн өөдрөг үзэлтэй, итгэл алдарсан ч байдлыг сайхнаар харахыг хүсдэг. Гэхдээ тэдний идеалист үзэл нь тэднийг олон асуудалд оруулах нь бий. Нумын ордныхон ихэнхдээ маш энгийн байх ба сүсэг бишрэлтэй, ёс суртахуунтай. Тэд алсын бодолтой ба бодлоо сайн удирдаж байдаг. Ямар нэг шинэ төсөл ажлуудад оролцох маш сонирхолтой байдаг. Мөн том зорилготой, зохион байгуулалт сайтай зэрэг зан чанар нь түүнийг ямар ч ажлыг амжилттай гүйцэтгэхэд нь тусалдаг байна. Тэд хайр дурлалын хувьд маш дүрэлзсэн ба үнэнч юм. Хэрвээ тэдний гэрлэлт амжилттай болох аваас тэд маш сайн эхнэр\нөхөр бол чаддаг.

Давуу тал: Өөдрөг үзэлтэй, хөгжилтэй, хошин, шударга, шулуун, оюунлаг

Сул тал: Хэтэрхий өөдрөг, анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй, өнгөцхөн, тактикгүй, тайван амгалан бус.

Мэргэжил: Тэд маш олон мэргэжлийг эзэмшсэн хүмүүс. Тэд сайн багш, философч, хуульч болдог. Мөн олон нийттэй харилцах ажлууд болох хууль, улс төр, нийтийн зохион байгуулагч, Прч, зар сурталчилгааны ажилтан болдог. Заримдаа тэднийг маш сайн морь сургагч ч гэж хэлэх тохиолдол бий. Үүнийг орчин үед бол машин уралдахыг хэлж болох юм. Тэднийг мөн мөрийтэй тоглоомд их ордог гэж үздэг.

Эрүүл мэнд: Нумын ордныхонд ууц, нуруу, ташаа хавийн газар их чухал байдаг. Тиймээс ууц нурууны өвчин, шархирах өвчинөөр өвчлөх нь их байдаг байна. Мөн тэдний арьс, хумс, үс маш эмзэг, өвчлөмтгий байдаг. Мөн спортод хүч сорих нь элбэг байдаг учир гэмтэл авах магадлал их юм. Мөн нумын ордныхон галын аюулаас өөрийгөө сайн хамгаалж байх хэрэгтэй байдаг.

Учирч болох асуудал болон тэдний шийдэл:

Асуудал: Та ямар нэг зүйлийг сонгохдоо мэдрэмж муу хандах нь байдаг.
Шийдэл: Хэрвээ та зар сурталчилгаа хийх гэж буй бол ямар арга хэрэгсэл, ямар бүтээгдэхүүнийг сурталчилахаа сайн судлах хэрэгтэй юм.

Асуудал: Хүмүүс танд нэг их анхаарал тавихаа больж, итгэж найдахаа болих.
Шийдэл: Та хэтэрхий их хэл амтай эсвэл аливаа зүйлийг хэтрүүлээд байгаа юм биш биз?

Асуудал: Заримдаа та бодит байдлаас маш их тасардаг.
Шийдэл: Та ямар нэг юмандээр сайн төвлөрч, түүндээ сайн анхаарал хандуулах хэрэгтэй.

Асуудал: Та нэг газраа л байгаад байхаас урагшлахгүй байх.
Шийдэл: Та аль болох өөдрөг байж, өмнөө богино хугацааны зорилтуудыг тавих хэрэгтэй. Тэгээд цааш зорилтуудаа илүү томруулах хэрэгтэй. Ингэж байж та байгаа байдлаасаа хөдөлж чадна.

Зохицол:
Арслан, жинлүүр, нум, хонийн ордныхонтой сайн таарна.


capricorn.gifМАТАР (22/XII - 19/I)

Махбодь: Газар
Эзэн гариг: Санчир
Билэг тэмдэг: Шат, ямаа, цагтай цамхаг
Өнгө: Хар, хөх, хар ногоон, үнсэн саарал, бүх бараан өнгө
Чулуу: Рубин, Оникс, Гранат
Төмөрлөг: Хөнгөн цагаан
Сайн өдрүүд: Мягмар, Бямба
Муу өдрүүд: Даваа, Пүрэв
Азын тоо: 3, 5, 7, 8 болон 8-д хуваагдах бүх тоо
Хэрэглэх дуртай үгс: Би хэрэглэдэг

Ерөнхий:

Матрын орд бол нарны замууд дотроос буюу бусад ордууд дундаас хамгийн тогтвортой ба хамгийн айхтар буюу чухал орд юм. Матрууд маш сайн менежерүүд болдог. Яагаад гэвэл тэд өөртөө болон хүмүүст маш өндөр шаардлага тавьж ажилладаг. Тэдний ийм биеэ даасан, хатуу зан чанар нь тэдэнд маш их ур чадварыг бий болгодог байна. Матрын ордныхон өөртөө маш итгэлтэй, өндөр зорилготой, даруу түвшин бөгөөд маш зарчимч нэгэн. Тийм ч учраас тэд үнэн байдлыг шууд хэлж, шүүмжилдэг. Мөн матрын ордныг төлөөлөх capricious гэсэн үг нь өөрөө ааштай, маягтай гэсэн утгатай юм. Тэд гэнэт л маш уран ухаантай, зальтай болдог. Мөн гэнэт л маш гэнэтийн хачин байдлаар хариуцлага алдаж бүгдийг баллах нь ч бий. Тэд цөөхөн хэдэн сайн найзуудтай байх ба маш сайн өрсөлдөгч болж чаддаг.

Давуу тал: Тэвчээртэй,ажилч хичээнгүй, ухаалаг, логик сайтай, ямар нэг зүйлд төвлөрөхдөө сайн, сэтгэлийн хөөрөл багатай, гярхай, хэрсүү, туршлага сайтай, хариуцлагатай, шургуу цөхрөлтгүй.

Сул талууд: Заримдаа гутранги үзэлтэй, фаталист, харамч,нарийн, атаархуу.

Мэргэжил: Тэд ихэнхдээ мөнгө, математиктай холбоотой мэргэжилтэн болдог. Эдийн засагч, санхүүч, банкны ажилтан, наймаачин, менежер, үл хөдлөх хөрөнгийн ажилтан болж чадна. Мөн тэд сайн улс төрч, багш, инженер болж чадна.

Эрүүл мэнд: Матрын ордныхоны өвдөг болон хөл нь гэмтэх магадлалтай байдаг. Мөн сэтгэл хөдлөлөөс болж өвчин тусах магадлал их бөгөөд ханиад, дүлийрэх, шархирах өвчин, сульдаа өвчин тусах магадал их байдаг учир энэ тал дээр анхаарах хэрэгтэй байдаг байна.

Учирч болох асуудал болон түүний шийдэл :

Асуудал: Хүмүүс таны сайхан сэтгэлийг ашиглах нь бий.
Шийдэл: Өөрийн гаргаж буй үйлдлүүдээ сайн анхаарах хэрэгтэй.

Асуудал: Хүмүүсийг өөрөөсөө түлхэх
Шийдэл: Таны ямар үйлдэл хүмүүсийг өөрөөсөө түлхээд байгааг сайн бодож үзэх хэрэгтэй ба зөв сонголтуудыг хийж байх хэрэгтэй.

Асуудал: Хамт ажиллагсад тань тантай хамт ажиллах дургүй байх
Шийдэл: Хүмүүстэй ажиллаж байхдаа ижил түвшинд ажиллаж буй хэн нэгэндээ зааж сургах маягаар ажиллаж болохгүй юм.

Асуудал: Хэтэрхий их ажиллах эсвэл хийж буй ажлаа хйиж дуусгахгүй байх
Шийдэл: Нэг доор хэтэрхий олон ажил дааж авах хэрэггүй. Өөртөө зав чөлөө гаргаж байх хэрэгтэй.

Зохицол: Матрын орд охин, үхэр, загас, хилэнцийн ордуудтай таарамжтай.


aquarius.gifБУМБА-ХУМХ (20/I - 18/II)
Махбодь: Агаар
Эзэн гариг: Уран
Билэг тэмдэг: Далавч, зиг заг
Өнгө: Саарал, ногоон цэнхэр, завсрын өнгүүд ба хар өнгө муу
Чулуу: Циркон, гранат, опал
Төмөрлөг: Тугалга
Сайн өдрүүд: Лхагва, Бямба
Муу өдрүүд: Ням
Азын тоо: 2, 4, 8 ба 4-т хуваагдах бүх тоо
Хэлэх дуртай үг: Би мэднэ

Ерөнхий:

Хумхын ордныхон маш хүчтэй, дур булаам зан ааштай хүмүүс байдаг. Хумхын ордныхоныг дотор нь 2 хувааж болдог нь нэг нь маш ичимхий, мэдрэмтгий, өгөөмөр, түвчээртэй, харин нөгөө нь дэвэрсэн, сэтгэлийн зовлонгоо нууж чаддаггүй нэгэн байдаг. Гэхдээ тэд бүгдээрээ том зорилготой, өөрсдийн бодлоо шууд хэлдэг, итгэл үнэмшилтэй хүмүүс байдаг байна. Тэд маш хурдан, өөрсдийгөө нээн харуулж, илтгэж чаддаг. Тэд маш орчин үеийн хүмүүс ба мөн хошигнож чаддаг.Тэд бусдыг дагах дургүй хүмүүс байдаг. Тийм ч учраас тэд ганцаардах нь бий. Тэд хүмүүсийг хөндлөнгөөс оролцоход маш дургүй байдаг. Тэд урлаг уран сайхны өндөр мэдрэмжтэй хүмүүс.

Давуу тал: Тэд ихэнхдээ маш ухаалаг, тодорхой, логик сайтай, зөн совин сайтай, эелдэг, хүмүүсийг удирдах чадвартай. Тэд хэрвээ хэн нэгэн хүнд зүрх сэтгэлээ зориулсан бол бүх зүйлээ тухайн хүнд зориулахад бэлэн байдаг.

Сул тал: Тэд хүнээс маш их зүйлийг шаарддаг. Мөн гэнэт муухай догшин ааш авир, дургүйцэл, бүдүүлэг зан, амлалтаа билүүлэхгүй байх зэрэг үйлдэл гаргадаг нь түүний хамгийн муу давуу талууд гэж болно.

Мэргэжил: Тэд радио болон электронтой холбоотой ажил мэргэжилд амжилт гаргах нь түгээмэл байдаг. Мөн тэд сайн уран зөгнөлчид учир зохиол сайн бичих ба сайн жүжигчин болж чадна.

Эрүүл мэнд: Хумхууд ханиад, хаван, бамбайн өвчин, ухаан балартах зэрэг өвчнөөр өвдөж болзошгүй учир болгоомжилж явах хэрэгтэй. Мөн хумхын ордныхоны цээрлэх ёстой гол зүйл бол архи юм.

Учирч болох асуудлууд болон түүний шийдэл:

Асуудал: Хамтардаг хамт олноосоо ганцаараа үлдэх
Шийдэл: Та хүмүүсээс өөг нь бус харин давуу талыг нь хайж харьцах хэрэгтэй.

Асуудал: Та хайр дурлалын асуудал болохоор дандаа асууудлаас хоцордог. Бүтэлгүйтдэг.
Шийдэл: Та ганцаараа биш гэдгээ байнга бодож ганц өөрийгөө боддогоо болих хэрэгтэй.

Асуудал: Та ажилдээрээ дандаа сайн ажил, сайн төслүүдийг алдчихдаг.
Шийдэл: Багийн дунд ажиллаж байхдаа өөрийн сайн талаа ашиглаж гаргаж байх хэрэгтэй.

Асуудал: Та өвчин тусах нь элбэг.
Шийдэл: Та ямар нэг байдлыг гаргаж тавихдаа өөрийн санаа бодолдоо маш их тогтворгүй байдлыг бий болгодгоос өвчин тусах нь их байдаг. Санаа бодлоо илэрхийлэхдээ тактиктай гаргах хэрэгтэй.

Зохицол: Хумхын орд жинлүүр, ихэр, нум, хонийн ордтой тараамж сайтай байх болно.

pisces.gifЗАГАС (19/II - 20/III)

Махбодь: Ус
Эзэн гариг: Нептун
Билэг тэмдэг: Зөрсөн хоёр загас, усны давалгаа, хясаа
Өнгө: Номин цэнхэр, солонгорсон өнгө, хөх, мөнгөлөг
Чулуу: Сарны чулуу, сувд
Төмөрлөг: Цайр
Сайн өдрүүд: Даваа, Пүрэв, Баасан
Муу өдрүүд: Лхагва
Азын тоо: 3, 6, 7, 9, 11, 12 ба 7-д хуваагдах бүх тоо
Хэлэх дуртай үг: Би итгэж байна.

Ерөнхий:

Загасны ордныхон маш өгөөмөр, тэвчээртэй, уян зөөлөн хүмүүс. Тэдний хүмүүстэй харьцахад амар байдал нь олон төрлийн хүмүүсээр хүрээлүүлэх нөхцлийг нь бүрдүүлж өгдөг байна. Тэд эргэн тойрондоо байгаа хүмүүсээ хүлээн зөвшөөрдөг ба асуудлыг шийдэх гэж оролдохоосоо илүү өөрөө шийдэгдэхийг нь харж суудаг. Тэд зарчимч байдалд дургүй. Тэд маш хурдан сэтгэдэг ба тал бүрийн мэдлэгтэй, зөн совинтой байдаг.

Давуу тал: Мэдрэмжтэй, төсөөлөн бодох чадвар сайтай, өгөөмөр, эелдэг, хувиа хичээдэггүй, оюунлаг, зөн совинтой, энэрэнгүй.

Сул тал: Хэт мөрөөдөмтгий, идеалист, нууцлаг, тодорхой бус, зорилго муутай.

Мэргэжил: Тэд хэрвээ номын санч, асторономч болох аваас ажлаасаа маш их таашаалыг мэдэрдэг. Мөн тэдэнд архитектур, хуульч, мөрдөгчийн ажил их тохирдог. Тэд амьдралдаа нэгээс илүү мэргэжлийг эзэмших нь элбэг байдаг.

Эрүүл мэнд: Загасны ордныхонд тавхай, элэг чухал бөгөөд цус багадах, хатиг, ходоодны шарх, болон бусад арьсны өвчнүүдээр өвчлөх магадлалтай байдаг.

Учирч болох асуудлууд болон тэдний шийдэл:

Асуудал: Та хэтэрхий олон янзын ааш гаргадаг.
Шийдэл: Та юм болгонд орилж хашгираад байлгүй аажуу тайван байх хэрэгтэй. Битгий хэтэрхий олон янзын ааш авир гарга.

Асуудал: Та бусадтай адил цалин авдаг мөртлөө нэг мэдэхэд л ямар ч мөнгөгүй байдаг.
Шийдэл: Та өөрийгөө байгаагаасаа илүү мөнгөтэй хүн гэж боддог. Тиймээс та хэтэрхий их мөнгө үрдэг.

Асуудал: Өөрт тохиолдоод буй асуудлаа хэн нэгэн хүмүүстэй хуваацахгүй байснаар та цор ганцаараа мэт сэтгэгдэл төрдөг.
Шийдэл: Та өөрийгөө илэрхийлж гаргаж байх хэрэгтэй. Танд бусдыг гайхашруулах авьяас байгаа.

Зохицол: Загасны ордныхон хилэнц, матар, мэлхий, үхрийн ордуудтай таарамжтай.

Saturday, September 19, 2009

ULTRAVOILET

Нарны хэт ягаан туяа эрүүл мэндэд нөлөөлөх нь

sun

Зуны дэлгэр цаг ирж, одоо л нэг салхинд гарч, биеэ наранд шаръя гэсэн хүн бурийн хусэл биелэх цаг боллоо. Гэвч нарны туяа хүний биед сайн нөлөө үзүүлэхийн зэрэгцээ аюул дагуулж болох магадлалтай. Учир нь өдрөөс өдөрт нарны цацрагийн хорт туяа улам нэмэгдэн бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боллоо. Иймээс бидний эрүүл мэндэд нарны туяаны үзүүлж буй эерэг болон сөрөг нөлөөний талаарх дараах мэдээллийг анхааралтай уншина уу.

Хэт ягаан туяа

Дэлхий дээрхи амьдралд нар маш чухал үүрэгтэй гэдгийг хэн хэнгүй мэднэ. Нар нь бидэнд халуун, дулаан гэрэл гэгээг бэлэглэдэг бөгөөд цaцpaг туяагаа илгээдэг. Эдгээр цaцpaг туяаг хэт ягаан туяа, өөрийн гэрэл, нил ягаан туяа гэж гурав ангилдаг. Эдгээрийн дотроос нарны хамгийн богино долгионтой, хүнд хортой хэсэг нь нарны хэт ягаан туяа юм. Хэт ягаан туяа нь хүн, амьтны арьс, нүдэнд нэвчин эрүүл мэндэд нөлөөлдөг байна.

Нарын хэт ягаан туяа арьсанд нөлөөлөх нь

Арьс бол биеийн бүрхүүл хэсэг бөгөөд энэхүү бүтэц нь таны бие махбодь гадаад ертөнц хоёрын хоорондын холбоог бий болгодог. Арьс нь маш нимгэн, амархан зүсэгдэж гэмтдэг хүний биеийн хамгийн чухал эрхтэн юм. Арьсны хорт хавдар нь эсийн төлөв байдалд хэвийн бус өөрчлөлт орсноор үүсдэг. Нэгэн жишээг авч үзье. Арьсны өнгөн давхаргын дундах зөөлөн давхаргын эсүүд тусгай үүрэгтэй. Гадны тодорхой хүчин зүйлс, хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсны төлөв байдал өөрчлөгддөг. Үүний үр дүнд эдгээр эс нь эмх замбараагүй байдалд орж, үржин ургадаг. Төрөлхийн бус буюу хэвийн бус ургацаг, үү арьсанд гарах нь хорт хавдрын анхны шинж тэмдэг юм. Арьсны хорт хавдар нь голчлон өнгөн давхаргад нөлөөлдөг. Нөлөөлж байгаа тухайн давхаргаас шалтгаалан арьсны хорт хавдар 3 төрөл байдаг.

-Үндсэн давхаргад нөлөөлбөл суурь давхаргын эсийн хорт хавдартай болдог.
-Зөөлөн дунд давхаргад нөлөөлвөл зөөлөн эдийн хавдартай болно
-Меланоцист эсэд нөлөөлвөл malignant melano ma хэмээх хавдартай болно.

Тухайлбал: Африкиин Намиби улсад хоёр хүний нэг нь суурь давхаргын эсийн эсвэл арьсны дунд давхаргын эсийн хорт хавдартай байдаг. Арьсны ийм төрлийн хорт хавдар олон үе шаттай үүсдэг. Бид арьсан дээрхи анхны улаан толбон өөрчлөлтийг анзаардаггүй. Гэтэл энэ нь цаашдаа хатуу хуурайшсан яр шиг зүйл болно. Эхлээд иймэрхүү шинж тэмдэг илрэх бөгөөд энэ нь яг хорт хавдар биш юм. Удах тусам яр байнга гарсаар арьсны хорт хавдар болдог байна.

Хорт хавдрын төрлүүд

-Арьсны өнгөн давхаргын суурь давхаргын эсийн хорт хавдар удаан ургадаг бөгөөд хэзээ ч эдгэрхээргүй идээ таталт, шархлаа үүсгэдэг. Энэ нь тухайн хэсгийнхээ арьсийг үхжүүлдэг. Биеэр тархдаггүй. Хэрвээ эмчлүүлэхгүй бол томорч улмаар их бие, нүүрээр гардаг. Өндөр настанууд (50 дээш насныхан) илүү өртөмхий байдаг.

-Арьсны зөөлөн дунд давхаргын эсийн хорт хавдар нь арьсны гадна ургадаг хавдартай адилхан юм. Ихэнхдээ биеэр тархахгүй, маш удаан хугацаанд эмчилгээ авдаггүй баина. Тиймээс бусад эрхтэнд нөлөөлж болох талтай. Энэ нь голдуу гар, хөл, нүүрээр гардаг.

-Xap толбо хамгийн аюултай хэлбэр. Аюултай бус мэт санагдах жижиг хар хүрэн толбо, сэвх шиг арьсан дээр гарч ирдэг. Гэсэн хэдий ч энэ хорт хавдар маш амархан биеэр тархаж, улмаар бусад эрхтэнд нөлөөлдөг. Арьсны хорт хавдар үхэлд маш хялбархан хүргэнэ. Гэхдээ эхний үе шатанд нь оношловол эмчилгээ авдаг. Ихэвчлэн 20-30 насныханд тохиолддог.

Нарны хэт ягаан туяа нүдэнд нөлөөлөх нь

Бидний нүд өөр өөр элементүүдээс бүтдэг бөгөөд нүд нь цогц эрхтэн юм. Хэт ягаан туяа нүдэнд хэрхэн нөлөөлдөг талаар ойлголттой байхын тулд нүдний бүтцийг мэдэж байх нь чухал.

Нүдний эвэрлэг бүрхэвч: Нүдний гадна хэсгийг бүрхсэн тунгалаг хамгаалах давхарга юм.
Нүдний болор: Нүдний цөцгийн наад талын нүдний тунгалаг хэсэг. Энэ хэсэг нь гэрлийг тохируулсаны үндсэн дээр бид юмсыг сайн хардаг.
Нүдний торлог бүхэвч: Нүдний угийн арын хэсгийн давхарга. Гэрэлд маш мэдрэмтгий, харагдаж байгаа зүйлийн талаар тархинд дохио дамжуулдаг. Хэт ягаан туяа нүдний болорын тунгалаг байдалд нөлөөлдөг. Үүнийг нүдний болор цайх өвчин гэдэг. Ингэснээр нүдний харах чадвар алдагддаг. Эмчлэхгүй бол нүдний болор цайх, улмаар сохроход хүргэдэг байна.

Нүдний хорт хавдар үүсгэдэг бусад нөлөөлөл:
malignant melanoma нүдний алиманд үүсч байхад суурь давхаргын эсийн хорт хавдар зовхинд үүсэх нь нийтлэг тохиолддог байдаг.

Нарших

Нарны туяа толгойд шууд үйлчилснээс нарших явдал цөөнгүй тохиолддог. Нарны гэрлийн үйлчлэлээс хүний биеийн дулааны зохицуулалт алдагдаж, тархи хүчилтөрөгч дутагдсанаас наршдаг. Дулааны зохицуулалт нь бүрэн хөгжөөгүй байдаг тул бага насны хүүхдүүд насанд хүрэгчдээс илүү амархан наршдаг ажээ. Наршсан тохиодолд дараах шинжүүд илэрдэг.

1.Бие сулрах, бие эвгүйрхэх
2.Толгой эргэх
3.Дотор муухайрах

Цаашид 38-40 хэм хүртэл халуурах, огиж бөөлжихийн зэрэгцээ хүнд тохиолдолд ухаан алдаж, татах ч
тохиолдлууд байдаг.

Наршсан тохиолдолд дараах арга хэмжээг авах хэрэгтэй.

1.Сүүдэртэй, сэрүүн газар хэвтүүлэх
2.Толгой, мөн хүзүүний хажуу хэсэг суга, цавь орчмоор мөс, хүйтэн жин 10-15 минут тавих
3.Мөс, хүйтэн жин тавих боломжгүй бол нүцгэн биеийг нь нойтон даавуугаар ороох
4.Сэнсний сэрүүн агаараар үлээлгэх
5.Хүйтэн бүлээн шингэн их хэмжээгээр уулгах

Хүнд тохиолдолд эмчийн тусламжийг авах шаардлагатай.

Хэрхэн эрүүл мэндээ хамгаалах талаархи НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн санамжаас:
•Агаар мандлын дээд давхаргад орших озоны давхарга нь нарны хортой хэт ягаан туяаг бидэнд хүргэхээс сэргийлж хамгаалдаг шүүлтүүр юм.
•Нарны хэт ягаан туяа нь арьсны өмөн үү үүсэх нэг гол шалтгаан болж, арьсыг тань улам түлж, үрчлээтүүлэн, таныг амархан хөгшрүүлнэ.
•Нарны хэт ягаан туяаны цauцaг нь хүний өвчин эсэргүүцэх дархлааг сулруулна.
•Ялангуяа хүүхдүүд хэт ягаан туяаны цацрагийн нөлөөгөөр өмөн үүгээр өвчлөх, хараагүй болох, элдэв өвчинд өртөмхий болох эрсдэлтэй.
•Хэрвээ цаашдаа озон задалдаг бодис агаарт алдагдахгүй бол озоны давхарга ойролцоогоор 50 жилийн дараа нөхөгдөх болно. Энэ хооронд бид хавар зуны хурц наранд өнгөрүүлэх цагаа багасгах юмуу эсвэл гадаа тоглох ажиллах үедээ боломжийн хирээр өөрсдийгөө нарнаас хамгаалах хэрэгтэй.

Thursday, September 10, 2009

МОНГОЛЫН ТУХАЙ АСУУДАЛ ДЭЭР АМЕРИК НЬ ХЯТАДТАЙ МУУДАЛЦАХ АМЕРИКТ АШИГГҮЙ ГЭЖ ҮЗДЭГ

1860-аад онд Европ ,Америкийн 11 орон Хятад руу цэрэглэн дайрж 11 хэсэг өөр өөрсдийн колони болгох гэхэд нь Америк улс л Хятад гаралтай иргэдийнхээ шахалтаар Манж Чин улсыг хувааж колоничлохыг эсэргүүцэж Манж Чин улс (Хятадыг ) бүтэн аваж үлдсэн. Яагаад гэвэл 1850 -аад оноос эхэлж маш урт хугацаанд бараг саяхныг хүртэл жил бүр хэдэн зуун мянган Хятадуудыг иргэнээ болгож аваж зэрлэг баруун нутагтаа төмөр зам, гүүр , усны далан , янз бүрийн цахилгаан станцууд, хот суурин барих ажилыг хийлгэж байснаас, мөн аж үйлдвэрийн бүх салбарт хамгийн хямд ,дуулгавартай ажиллах хүч гэж үзэж Хятад цагаачидыг нийт 150 жилд хэдэн арван саяаар нь иргэнээ болгосон орон бол Америк, Канад улсууп мөн.Одоо тэр Хятад гаралтай иргэдийн удам Америк, Канадын Конгресс, Сенат, Төрийн Департамент , Шүүх гэсэн бүх төрийн байгууллагуудын чухал өндөр албан тушаалд Хятад гаралтай иргэд ажиллаж Америк, Канадын төр, бизнесийн бүх бодлогод нөлөөлж чаддаг болсон. Мөн Америк, Канадын том компаниудад Хятад гаралтай олон иргэд том албан тушаалд байгаа. Тэр бүхнээс болж аль дээр үеэс хойш Америк, Канадын улс төрийн томчууд Хятад гаралтай иргэдийн мөнгө, зарим тохиолдолд шууд Хятад ,Тайвань, Хонгонк,Сингапурын Хятад баячуудын мөнгөөр сонгуульд оролцож Хятадуудын талд ашигтай төрийн бодлого, гэрээ, худалдаа мэтэд лобби хийсэн шуугиан хов жив Америк ,Канадад олон жил гараж байна. Хятадууд Америк, Канадад нөлөөтэй учираас 1896 оны Япон-Манжийн дайн, 1911 онд Дундад Иргэн Улс шинээр байгуулагдахад Америк хамгийн их дэмжиж мөнгө , зэвсэг тэхникээр тусалсан. БАС 1931 онд Манжууд, ӨвөрМонголчууд Хятадаас салсанаа зарлаж бослого гаргасаныг Хятад асар их цэрэгийн хүчээр харгислан дарах гэсэнийг Япон улс Манж, Өвөр Монголыг өмөөрж цэрэгээр туслаад Япон цэрэг ӨвөрМонгол , Манжуурт орсоныг Америк хамгйин их ЭСЭРГҮҮЦЭЖ Чан Кай Ши-гийн Гоминдааны Хятадыг мөнгө, зэвсэг техник, цэргийн сургагчаар тасралтгүй маш их хэмжээгээр тусалж 1949 он хүргэсэн. 1932 оноос нас барах хүртлээ 1945 он хүртэл АНУ -гын ерөнхийлөгч байсан Америкийн алдарт ерөнхийлөгч Франклин Рузвельтийн авгай Ельэнора Рузвелть Хятадын ерөнхийлөгч Чан Кай Ши-гийн авгай Америкт төрөж өссөн Хятад хүүхэнтэй маш дотно найз нөхөдийн харьцаатай байсан нь Америк Япон 2 улс Хятад болон Манжуур, ӨвөрМонголын асуудлаас болж эцэсийн эцэст нүүр тулан хоорондоо байлдахаас өөр аргагүй болгосон нэг хүчин зүйл юм. Чан Кай Ши-ГИЙН авгай Хятадын үндэсрэхэг үзэлтэн , Манж , Ар, ӨвөрМонголчууд Хятадын атганд байх ёстой гэж үздэг байсан. Америк 1943 онд Тегеранд, 1944 онд Ялтад , 1945 онд Потсдамд болсон Гитлерийн Германы эсрэг холбоотон Орос, Америк, Англи улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт хэлэлцээрүүд дээр дайн дууссаны дараахи ӨвөрМонгол, тэр битгий хэл бидний Ар Монгол бол Хятадын салшгүй хэсэг байх ёстой гэж зүтгэсээр байсан . Харин дээрхи 3 хэлэлцээрт нөгөө муу нэрт алуурчин Сталин чинь Америк, Англитай зөрөлдсөөр байж Ар Монгол бол тусгаар тогтносон улс хэлбэрээр аваж үлдсэн. Энд бас 1944 оны эцсээр , 1945 оны эхээр Хятадын Хойд хэсэгт байсан Гоминдааны Хятадын Чан Кай Ши -гийн цэрэг урд талаасаа Коммунист Хятадын Мао-гын цэрэгт ялагдаж шахагдаад маш хэцүү байдалд байсан. Нэгэнт бүүр цэвэр Хятадуудын уугуул нутагаас Мао-гын цэрэгт шахагдаад гадаад руу зугтах дээрээ тулж магадгүй болсон тул Чан Кай Ши Оросуудад хандаж Мао-гын цэрэгийг зэвсэглэж туслахаа болихыг гуйгаад хариуд нь нэгэнт Японуудад, БАС Японы талыг баригч ӨвөрМонголчууд, Манжуудад алдаад байсан ӨвөрМонгол, Манжуурыг Оросын нөлөөнд байгаа Ар Монголын мэдэлд өгөхийг зөвшөөрсөн юм. Гэхдээ шууд Оросын мэдэлд өгөхийг зөвшөөрөхгүй гэсэн. Орос ч хэзээ ч зангаа хувиргаж мэдэх Мао-гын Хятадуудыг дэмжсэнд орвол өөрсдийнх нь нөлөөнөөс зугтаж чадахгүй тэгээд ч хүн ам маш цөөхөн Ар Монгол , ӨвөрМонгол, Манжуур хоорондоо нийлж нэг улс болох нь Оросуудад ашигтай гэдэгийг Оросууд ойлгоод зөвшөөрөж Мао-гын Хятадуудыг зэвсэглэхээ болиход бэлэн байлаа. Яагаад гэвэл АрьӨвөр Монгол, Манжуур нийлж нэг улс болсон нөхцөлд 1-д Хятадаас хамгаалахын тулд яалт ч үгүй Оросын нөлөөний улс болно 2-т Оросууд Хятадтай хиллэдэг хилгүй болж ,Оросын Сибирь удаан хугацаанд Хятадын цэрэгийн болон цагаачидын түрэлтээс айх явдалгүй болох байлаа. Америк Оросын нөлөө, Оросын холбоотон Монгол улсын газар нутаг том болохыг хүсэхгүй байсан боловч яалт ч үгүй дайнд Японыг ялахын тулд Оросын цэрэгийн оролцоо хэрэгтэй байсан юм . Цөмийн бөмбөг бүтээгдэхээс өмнө Америкийн Пентагон Оросын тусламжгүй Японыг бүрэн ялахын тулд Америк, Англи улсууд багаар бодоход 4-5 сая цэрэгээ алуулаж байж бүрэн ялна гэж тооцож байлаа. Германтай хийсэн дайнд олон сая цэрэгээ алдсан Америк, Английн төрийн тэргүүн эрх баригч намууд дахиад 4-5 сая цэрэгүүдээ алдавал ард түмнийхээ дунд нэр хүндээ унагааж ирэх ерөнхийлөнч болон Парламент, Конгресс, Сенатын сонгуулиуддаа яалт ч ялагдана гэж үзээд Оросын цэрэгийн оролцоотойгоор аль болох цөөхөн цэрэгийн хохиролтойгоор Японыг ялахыг хүсэж байсан учир Гоминдааны Хятадын Чан Кай Ши-гийн Оросуудтай хийж байсан нууц хэлэлцээрүүдийг дэмжиж байлаа.Бас Японыг хурдхан бүрэн ялахгүй бол Япончууд цөмийн бөмбөгийг бүтээх ажилдаа амжилт олож эхлээд байлаа. Мэдээж Япон цөмийн зэвсэгтэй болвол Америк,Английн цэрэгийн хохирол хэд ч хүрэж мэдэхээр байдал үүсэх байлаа. Үүнээс гадна Япон Америк, Англитай байлдаж байж хажуур нь Оростой байлдвал яалт ч үгүй ялагдана гэдэгээ мэдээд хараахан хоорондоо байлдаж эхлээгүй Оростой найрамдалын гэрээ байгуулахын тулд ӨвөрМонгол, Манжуур тэр бүү хэл сүүлдээ Хоккайдаг өгөхөд бэлэн гэж Японы Гадаад Яамны Сайд Оросын Москвад 1944 оны сүүлчээс 1945 оны 7 сар хүртэл олон удаа Оросын Москвад очиж гуйж санал тависан билээ Япончуудаас өрсөж Оросуудтай тохиролцох гэж Чан Кай Ши-гйин төлөөлөгч 1944 оны сүүлчээс 1945 оны эхний хагас Америкт цөмийн бөмбөг турших хүртэл нийт 5 удаа Москвад очиж Сталинтай уулзаж бараг тохиролцоод АрМонгол улс ӨвөрМонгол, Манжуурыг мэдэлдээ авах хариуд нь Оросууд Мао-гын Хятадуудад зэвсэгээр туслахаа болих гэрээнд гарын үсэг зурах гэж байтал Америк цөмийн бөмбөг амжмлттай туршиж , Америкууд асар хүчтэй цөмийн бөмбөг байхад Японыг бүрэн ялахад Оросын цэрэгийн оролцоо хэрэггүй болсон , ер нь яваандаа Оросыг бас Маогын цэрэгийг устгаж чадах зэвсэгтэй болсон гэж өөртөө итгэлтэй болсон Америкууд Чан Кай Ши -рүү тэр дор нь холбоо бариж одоо Оросуудад буулт хийх хэрэггүй, Оросын холбоотон АрМонголд Өвөр Монгол ,Манжуурыг өгөхийг шаардлаггүй болсон учираас Москвад гэрээнд гарын үсэг зурах гэж байсан Чан Кай Ши-гийн төлөөлөгчийг буцааж дууд гэж Америкчууд Чан Кай Ши-г хатгаж гэрээг болиулсан түүхийн баримт байгааг та нар Монголын архивууд , Оросын Гадаад яамны архив, Түүхийн архив , Тайвань , Америкийн архивуудаас үзэж болно. Ийм л их найдвар байсан учираас Ар Монголын Чойбалсан 1944 оноос 1945 оны 6 сар хүртэл ӨвөрМонголоос маш олон залуусыг нууцаар авчирж цэрэгийн сургуульд сургаж байлаа. Чойбалсан Орос, Чан Кай Ши- гийн Хятадуудын хооронд Ар Монголд Өвөр Монгол , Манжуурыг өгөж, хариуд нь Оросууд Мао-гын Хятадуудад зэвсэгээр туслахаа болих нуул хэлэлцээрүүдийг сонсоод маш их горьдож найдаж байсан боловч эцсийн дүнд ӨвөрМонгол, Манжуурыг Хятадад үлдээсэнд маш их гомдож, тэр хүртэл үг болгоныг нь шахуу дуулгавартай даган биелүүлж байсан Сталин , Оросуудад жаахан дургүйцлээ илэрхийлж эхэлсэн. Тийм ч учираас дараахан нь болсон Сталиний 70 жилийн насны ойд социалист оронуудын тэргүүнүүдээс Чойбалсан ганцаараа очоогүй. Чойбалсан хэдий Сталиний заавараар олон Монгол сэхээтнүүдээ , бас шинэ хөгжил дэвшилд саад болж байсан лам нарыг хэлмэгдүүлсэн боловч ингэж Сталиний зааварыг дуулгавартай дагавал хэзээ нэг цагт Өвөр Монгол,Манжуур , Шинжааныг Ар Монголдоо буцааж нийлүүлж болно гэж үзэж байсан. Тийм ч учираас 1944-оноос 1945 оны 6 сар хүртэл ӨвөрМонгол олон залуучуудыг нууцаар Ар Монголд авчирж цэрэгийн сургуульд сургахаас гадна , уг нь Монголын цэрэгийн дэмжлэгтэйгээр Хятадуудын эсрэг бослого гаргаж эхлээд харин сүүл сүүлдээ Монголчуудтайгаа дайсан болсон Шинжааны Казахын Оспаны босогчидод зэр зэвсэг, цэрэгийн сургагчаар тусалж байлаа. Бүүр 1945 оны эхээр Оспаны босогчид Хятадуудад ихэд ялагдаж хүнд байдалд ороход Монголын баруун хязгаарт байсан Монгол цэрэгийн ангиуд шинжааны нутагт орож Хятадуудыг хөөж Оспаны Казах босогчидыг хүнд байдалаас гаргаж байсан. Энэ явдалд Монгол цэрэгээ дагаж хил давсан тэр үеийн Ховд аймагийн дарга, намын дарга нь Чойбалсангын зөвшөрөлгүйгээр дур мэдэн албан ажилаа орхиж цэрэгийн явдалд оролцож , хил давсан хэргээр том асуудалд орож харин донгодуулах төдийгөөр азтай өнгөрсөн түүх байдагыг уг асуудалд орож байсан Ховд аймагийн даргын удам ,хүүхэд ач нар нь гэрчилнэ. Бас тэр үеийн БАРУУН хЯЗГААРТ БАЙСАН Монгол Ардын Армиин цэрэг офицерүүд, тэр үеийн баруун хязгаарт байсан Дотоодыг Хамгаалахын ажилтнууд гэрчилнэ. Энэ бүх бүтээгүй найдлага, горьдлогоосоо болж Чойбалсангын Сталинтай харьцах харьцаа мэдэгдэхүйц хүйтэрж эцэст нь Сталин Чойбалсанг өвчиний нэрээр алсан билээ. Америк үргэлж Монголыг Хятадын нэг хэсэг гэж үздэг байсаны нэг гэрч баримт нь 1944 онд Монгол судлаач Америкийн нэрт эрдэмтэн Америкийн Конгресс, Сенатад хандан захиа бичиж Монголыг Хятадын нэг хэсэг гэж үздэг Америкийн гадаад бодлогыг өөрчилж Америкийн гадаад бодлогын хүрээнд Монголыг Хятадаас тусад нь аваж үзэж харьцаж , Америкийн нөлөөний улс болгох шат дараалсан төсөлийг боловсруулахыг уриалж байжээ. Гэвч Америкийн гадаад бодлогод , Төв Ази,Зүүн Хойд Азийн талаархи гадаад бодлогод Америк дахи Хятад гаралтай Америк иргэдийн нөлөө дэндүү их , Оросыг үзэн ядах Америкийн улс төрчидийн үзэн ядах үзэл дэндүү ихээс болоод Оросын холбоотон Ар Монголыг 1945 онд НҮБ байгуулагдасанаас эхлээд гишүүнээр элсэх хүсэлт тавьсан Монголын хүсэлтэд 1961 хүртэл саад хийж , түүнээс хойш ч гэсэн дөнгөж 1989 онд Монголд элчин сайдын яамаа байгуулсан. Ер нь Монголын тухай Америкийн гадаад бодлого яригдах болгонд Монгол дахи Хятадуудын ашиг сонирхолыг хохироохгүйг хичээдэг нь нууц биш ээ. Энэнд Америк дахь Хятад гаралтай олон сая Америк, Канад иргэдийн нөлөө байдаг нь үнэн . Одоо үүн дээр нэмэгдээд нэгэнт их мөнгөтэй баян болсон Хятад , Тайвань, Сингапур мэтйин Хятадын үндэстэн ихэнхи хүн амыг нь бүрдүүлдэг улсуудын , бас дэлхийн орон болгонд , улс болгонд хэдэн саяраа байдаг Хятад цагаачидын Ар Монгол бол Хятадын алдагдсан нутаг, буцааж Хятадад нийлүүлэх ёстой гэдэг дээр сэтгэл санааны хувьд нэгдмэл байдаг дэлхийн орон болгоны Хятад гаралтангууд , үндэстэнгүүдийн дуу хоолой , суртичалгаа, барууны оронуудын улс төр лүү хийдэг Хятадуудын ил далд лобби ь мөнгө , хахууль Монголын асуудалд дахь брууны ялангуяа Америк, Канадын гадаад бодлогод их нөлөө үзүүлдэг нь нуухын аргагүй үнэн. Тархай бутархай , хоорондоо дайтаад хүчгүй , мөнгөгүй, аж үйлдвэргүй байсан Чан Кай Ши-Гийн Гоминдааны Хятад улсыг Америк, Англи улсууд Орост тулган шаардаж байж 1945 онд шинэ дөнгөж байгууллагдаад байсан НҮБ -ийн Аюулгүйн Зөвлөлийн гишүүн ямар НҮБ-ийн гишүүн оронууд нийлж цэрэгийн хүчээр нэг улсын төрийг өөрчилөх хүртэл тийм онцгой эрхтэй 5 ороны нэг болгосон . Жишээ нь тэр үед улс дотороо олон жил хоорондоо байлдаад хүчгүй , мөнгөгүй , аж үйлдвэргүй маш ядуу Хятадыг бодвол мөнгө ихтэй баян, аж үйлдвэр өндөр хөгжсөн байсан хүн ам ихтэй хамгийн гол нь дотороо иргэний дайнгүй , цэрэгийн хувьд ч хүчитэй байсан Аргентин, Бразил улсууд НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг байх шалгууруудыг ханагаж байсан. Гэвч Америк дахь Хятад олон сая иргэдийн лоббигоор Америк зүтгэсээр байж дээрхи шалгууруудыг алийг нь ч хангахгүй Хятад улсыг 1945 онд НҮБ-йин Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний 1 болгосон түүхтэй. Үнээс гадна яагаад Америк ихэвчлэн Хятадтай муудахгүй үргэлж Оростой муудаж ,шөргөөцөлдөж байдаг вэ гэхээр Хятадыг байлдаж эзлээд унах ашиг муутай. Хятадад Америкийн сонирхолыг татахааар тийм их хэмжээний нефть, гааз байхгүй . Бас дээр нь Хятадын газар нутагын 3-ны -2 хувь нь тариаланд тохиромж муутай ус ховор, броо хур багатай говь , цөл, Түвдийн өндөр нүцгэн уулнууд. Хятадыг Америк байлдаж эзлээд дэлхийгээр нэг олон зуун сая Хятад цагаачид тарахаас өөр олигтой ашиг Америкт унахгүй гэдэгийг Америк мэдэж байгаа учираас ирээдүйд ч ямар ч шалтгаанаар Америк Хятадтай байлдахгүй. Харин Америк Оросыг эзэлсэн нөхцөлд дэлхийн нийт нефтийн 8 %, дэлхийн нийт гаазын 60 %, дэлхийн нийт тариаланд хамгийн тохиромжтой хар хөрстэй талбайн 10 % , дэлхийн ой модны 10 %, маш их гол мөрөн, өөр бараг бүх төрөлийн ашигт малталын маш баян ордуудыг Америкууд булаан аваж чадах маш их ашигтай дайн болно. Үүнтэй адил тод жишээ нь цөмийн зэвсэг хийх оролдлогоо аль эрт болиод цөмийн зэвсэг хийх техник, технологоо ч Олон Улсын Цөмийн Агентлагын заавар бүрэн хяналтын доор устгаж байсан Саддам Хуссейны Ирак руу Америк дайран эзэлсэн мөртлөө Саддам Хуссейны Иракаас хамаагүй илүү аюултай террирористууд , Аль Кайдаг хүн амынх нь олонхи нь дэмждэг Лалын хэт хуучинсаг харгис үзэлтэнгүүд хүн амынх нь олонхи байдаг Пакистаныг цөмийн зэвсэг , бүүр цөмийн цэнэг тээх чадалтай дунд тусгалын пуужинууд олон удаа амжилттай туршаад олоноор нь үйлдвэрлэж байхад Америк Пакистан руу дайрсангүй яагаад гэвэл Пакистан ашигт малтмал, нефть, гаазын олигтой их нөөцгүй , харин Ирак нефтийн нөөцөөрөө дэлхийд дээрэсээ 2 -т бичигдэж байгаа маш их нефть, гаазтай орон юм байсан учираас Америк Пакистан руу биш Ирак руу цэрэглэн дайраж эзэлсэн .Тийм учираас Америк Оростой хийх дайнд үргэлж бэлддэг байсан, одоо ч бэлддэг хэвээрээ, ирээдүйд ч бэлдсээр байх болно. Харин бид ихэнхи асуудал дээр Оростой муудахын тулд Хятадыг холбоотоноо болгохыг өөрсдөд нь ашигтай гэж үздэг Америк, Канадуудад дэндүү сохороор итгэж , шүтэх хэрэг байна уу. Америк, Канадаас өөр итгэлтэй , Хятад цагаачид цөөтэй, төрийн гадаад бодлогод нь Хятад цагаачидын лобби нөлөөлдөггүй итгэлтэй 3 -дагч хөршийг хайж олоё. Гэхдээ би мэдээж Оросыг хэлээгүй , Оросоос өөр 3 -дагч хөрш гэсэн юм

Sunday, September 6, 2009

ӨЛЗИЙТ ХУН ГОО


Монголын Түүхийн Нэгэн Гашуун Хэсэгээс: Өлзийт Хун Гоо Бэйж

Монголын Их Юань гүрний сүүлчийн их хаан Тогоон Төмөр Бээжингээс хөөгдөн гарсанаас хойш Монголын бага хаадын үе эхэлж цагаан хэрмээс хойшхи газарыг Ар Юань, Хойт Юань улс хэмээх болов. Энэхүү Ар Юань улс хэмээх болсон нь ихэд учиртай бөгөөд Монголын хаад ноёдууд Юань улсыг унагаан бий болсон Хятадын Минь улсыг хууль бус хэмээн хүлээн зөвшөөрөөгүй ба, Их Юань улсын нэгэн хэсэг гэж үзсээр байсан тиймээс цагаан хэрмээс хойшхи нутгаа Ар Юань хэмээгээд хэзээ нэгэн цагт Хятадыг эзлэн авч Их Юань улсаа сэргээн байгуулахыг хүсч байжээ.

Энэхүү дор бичигдэх өгүүллийг бага байхдаа ахмад хүмүүсийн амнаас зохиомол үлгэр домог мэтээр ойлгон сонсдог байсан л даа, гэтэл энэ явдал нь үнэн бодит болсон явдал бөгөөд Монголын түүх сударт бичигдэн үлдсэн байдаг аж.

Ар Юань улсын хаан (1392 - 1399) Элбэг Нигүүлсэгч хаан нь нэрэндээ огтхон ч зохицоогүй мунхаг ухаант, шунал тачаал хязгааргүй бас харгис догшин нэгэн байсан ба түүний чухам тийм л зан чанар үйл ажиллгаа нь өөрийг нь мөхөлд, эзэнт улсыг нь сүйрэлд авчирсан юм.

Элбэг хаан нэгэн өдөр ан хийж яваад туулай харван алсан бөгөөд агнасан ангийнх нь цус шинэхэн цасан дээр дуссаныг хараад "ийм нэгэн цасан цагаан царайтай цусан улаан хацартай үзэсгэлэн гоо эхнэртэй болохсон, ер ийм үзэсгэлэнт бүсгүй байдаг болов уү " хэмээсэнд түүний хамжлага болох ойрд аймгийн Чуцай Дарчу хэмээх эр "хаантан минь таны дүүгийн чинь эхнэр Өлзийт Хун Гоо Бэйж үүнээс ч хол илүү үзэсгэлэнтэй нэгэн билээ " гэжээ. Хаантан өгүүлрүүн " Би түүнийг үзсүгэ, Чуцай Дарчу хэрэвээ чиний хэлсэн үнэн бол би чамд чинсан захирагч цолыг олгож дөрвөн ойрдын тэргүүнээр тавина " гэжээ. Үүнийг сонссон Чуцай Дарчу хааны дүү тайшийг эзгүй хойгуур эхнэр Хун Гоо Бэйж дээр орон хаан таныг хүсэмжилж байна хэмээсэнд Хун Гоо Бэйж "тэнгэр газар хоёр нийлдэг билүү, хаан хүн дүүгийн эхнэрийг хүсэмжилж яахин болно, зэрлэг ноход мэт авирлан дүүгээ хөнөөх болохуу " хэмээжээ. Чуцай Дарчу хаанд очиж Хун Гоо Бэйжийн хэлсэнийг дамжуулсанд хаан ихэд уурсч дүүгээ хөнөөгөөд эхнэрийг нь өөрийн болгов.

Түүнээс удалгүй нэгэн өдөр хааныг шонхор шувуугаар зугаацан ан хийж явахад нь Чуцай Дарчу хаанд амалсан амыг нь сануулж чинсан цолыг хүртэж дөрвөн ойрдын удирдагч болох хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Энэ яриаг дам сонссон Хун Гоо Бэйж хуучин нөхөрийн зарцыг илгээн Чуцай Дарчуг өргөөндөө урьж авчираад жирийн нэгэн тайшийн бэйжээс их хааны хатан болж их нэр сүр хүндэтгэлийг хүлээх болсон нь таны ач, танд би их өртэй хүн хэмээн мөнгөн аяганд хийсэн исэг ундааг өргөн барьжээ. Чуцай Дарчу ундааг уусны дараахан согтон ухаан самууран унасан ба Хун Гоо Бэйж үс гэзгийг сэгсийлгэн бие цээжээ самардан урж чанга дуугаар уйлсанд олон хүн цуглан иржээ. Хун Гоо Бэйж Чуцай Дарчуг дайлан исэг ундаа өгсөнд Чуцай Дарчу ухаан самууран хатанд зүй бус үг хэлийг хэлж, бие цогцсонд халдан чангаав хэмээжээ. Үүнийг сонссон Чуцай Дарчу гарч гүйгээд морио унан зугтаав. Энэ үед хүрэлцэн ирээд байсан Элбэг хаан Чуцай Дарчу зугтан зайлж байгаа нь буруутайн баталгаа бусуу хэмээн түүний араас өөрийн биеэр элдэн хөөж ингээд хаан хамжлагат зарц хоёрын хооронд халз тулаан өрнөсөн байна. Чуцай Дарчу хааныг харваж шархдуулан чигчий хурууг нь гэмтээсэн боловч өөрөө алуулсан байна.

Хаан хутган үймүүлэгч хорон санаат Чуцай Дарчугийн арьсыг хуулан аваад гэртээ ирж эхнэртээ үзүүлсэнд Өлзийт Хун Гоо Бэйж Чуцай Дарчугийн хуулсан арьснаас дусалж буй тосыг нэг долоож, мөн хааны шархадсан чигчий хуруунаас дусалж буй цусыг нэг долоож амтлан үзээд "би эр нөхөрийнхөө өшөөг авах гэж удаан хүлээсэн билээ, энэрэлгүй догшин хаан, хорон санаат хутган үймүүлэгч хоёрын цус тосыг амтлан үзэв, одоо би үхсэн ч гомдолгүй" хэмээжээ. Мунхаг хаан хорон санаат "үнэнч " зарц Чуцай Дарчугаа хилс хэрэгээр алсанаа мэдсэн боловч хатныхаа гоо үзэсгэлэнд биширсэн тэрвээр огтхон ч уурссаагүй аж. Элбэг хаан Чуцай Дарчугийн хүү Батулайг дуудан ирүүлж эцгийг тань хилсээр хөнөөсөн байнам гээд түүнд чинсан цолыг олгож дөрвөн ойрдын захирагчаар томилсон төдийгүй өөрийн охин Самир (Самур) гүнжийг эхнэр болгон өгчээ. Сонирхолтой нь энэхүү адал явдалтайгаар бий болсон хааны охины бэр бэлэн очсон шинэхэн гэр бүлээс хожим Монгол ойрдын түүхэнд чухал байр суурийг эзлэх угсаа залгамжилсан ноёдууд төрсөн юм.

Хааны энэхүү харгис хэрцгий, шунал тачаалт авир зүй бус үйлдэл нь бусад нөлөө бүхий ноёдууд хамжлага албат ардуудын дургүйг хүргэснээр олон овог аймгууд түүнийг орхин одсон гэжээ. Элбэг хаан хэдийгээр Монголын баруун хязгаар, ойрдуудыг эрхшээлдээ байлган хожим хүргэн хүү Батулай чинсангаар (өөрийн охин Самир гүнжийг түүнд өгсөн) захируулсан боловч түүнд дургүйцсэн Монгол ойрд ноёдууд үгсэн цэрэглэн ирж түүнийг алсан юм. Түүхэнд бичсэнээр Элбэг хаанд дургүйцсэн их хатан нь (Өлзийт Хун Гоо Бэйж биш) бусадтай хуйвалдан түүнийг хөнөөсөн гэжээ.

Манай эртний түүхэнд хатан зоригт, чин сэтгэлт, оюун билэгт, ариун журамт олон Монгол бүсгүйчүүдийн талаар бичигдсэн байдаг бөгөөд энэхүү Өлзийт Хун Гоо Бэйжийн түүх нь Монгол бүсгүйн ялгарам үзэсгэлэн гуа, эр нөхөрөө хайрлах хязгааргүй хайр, үнэнч сэтгэл, ариун журам, шийдмэг зоримог, халшрашгүй зан чанарыг тодоос тод харуулан нэгэн хэсэг юм.