Sunday, September 20, 2009

ӨРНИЙН ЗУРХАЙ



aries.gifХОНЬ (21/III - 20/IV)

Махбодь: Гал
Эзэн гариг: Марс
Билэг тэмдэг: Улаан, шар, ногоон дөрвөлжин дүрс, хонины болон бугын толгой
Өнгө: Гал улаан, улбар шар, цэнхэр, хөх, ягаан болон бүх гялалзсан өнгө. Чернилэн ягаан тохиромжгүй.
Чулуу: Алмаз, рубин, аметист, маргад, сарны чулуу
Төмөрлөг: Ган, төмөр
Сайн өдрүүд: Мягмар, Ням
Муу өдрүүд: Баасан, Бямба
Азын тоо: 4, 7, 9, 11 болон 9 - д хуваагдах бүх тоо.
Хэлэх дуртай үг: Би

Ерөнхий

Хаврын тэнцлийн өдөр буюу ордны эхлэл өдөрт төрсөн учраас хонийн орднийхон үйлдэл, бодлоороо үргэлж анхдагчид байдаг. Залуу хониуд эрслэлд дуртай, зорьсондоо хүрж чаддаг, эрч хүчтэй, шулуун шударга зантай. Бусдыг байлдан дагуулж аливааг санаачлан удирдахдаа их чадмаг боловч бусдыг дарамтанд оруулах хандлагатай. Хайр дурлал, хувийн амьдралдаа илэн далангүй, шулуун шударга нээлттэй байхыг илүүд үздэг. Хайр дурлалын хамтрагчидаа их өндөр шаардлага тавидаг ба харилцагчийнх нь удаан идэвхигүй байдал хонийхныг бухимдуулдаг. Энэ нь гэрлэлтэд нь ихээхэн нөлөөлдөг боловч тэд сайн эцэг эх байж чаддаг.

Давуу тал: Эрч хүчтэй, зорьсондоо хүрж чаддаг, цуцашгүй, шударга, шинийг эрэлхийлэгч, сэтгэлийн тэнхээтэй, найрсаг зантай, илэн далангүй

Сул тал: Хувиа хичээсэн, захирангуй, голомтгой, цэц булаацалдагч, цочмог ууртай, эмзэг, гомдомтгой, зорьсондоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй.

Мэргэжил: Спортынхон, эмч, ууланд авирагч, судлаач, шинжээч, цэрэг, үйлдвэр болон улс төрийн удирдагчид энэ ордноос төрдөг.

Эрүүл мэнд: Нарны хордлого, тархи толгойн өвчин, мэдрэлийн судас үрэвсэх, толгой таллаж өвдөх, сэтгэл хямралд өртөх нигууртай. Хоолны шингэц муудах, хэт их бухимдалаас мэдрэлийн ядаргаанд орох магадлалтай. Түүнчлэн эрч хүчтэй, түргэн шуурхай байдлаасаа болж гэнэтийн осол гэмтэлд орж болзошгүй. Мөн ганцаардалд өртөмхий.

Учирч болох асуудал түүний шийдэл:

Асуудал: Хийсэн ажил үр дүнгүй болоход хамтрагчидтайгаа зөрчил зөрөлдөөн үүсгэх
Шийдэл: Өөрийн байрь суурь болоод бусдын хийж гүйцэтгэсэн ажлыг зөвөөр үнэлж "Их сонсож" бага ярих

Асуудал: Зөв чиг баримжаа дутагдаж, шийдэмгий байгаа дүр үзүүлэх
Шийдэл: Дотоод бодол санаагаа төвлөрүүлж өөртөө итгэлтэй байх

Асуудал: Бусдын өөрийгөө илэрхийлэх байдалд бухимдах, ихэвчлэн хайртынхаа байгаа байдалд сэтгэл хангалуун бус байх
Шийдэл: Үнэхээр таны шаардлага бусад хүмүүст хэрэгтэй юу үгүй юу гэдэгт дүгнэлт хий. Мөн өөрийгөө бусдын оронд тавьж үз. Ямар нэгэн шинэ зүйлийг та олж харах болно.

Асуудал: Өөрийгөө өөрчлөх ородлого бүтэлгүйтэж сэтгэл санаагаар унах эсвэл эхэлсэн ажил үр дүнгүй болоход тавгүйтэх
Шийдэл: Аливаа эрс өөрчлөлтийг хийхээсээ өмнө яг ямар үр дүнд хүрэх гэж хийж байгаагаа сайтар тодорхойл. Зорилго нь тодорхойгүй эхлэл үр дүн багатай байх болно гэдгийг сануулъя. Өөрчлөлт, үр дүнг үнэхээр хүсэж байна уу гэдгийг өөрөөсөө дахин асуугаарай.

Зохицол: Хониний орд нь Арслан, Ихэр, Нум болон Бумбаны ордныхонтой нийцтэй


taurus.gifҮХЭР (21/IV - 20/V)

Махбодь: Газар
Эзэн гариг: Венера
Билэг тэмдэг: Бух, үнээ, зүрх
Өнгө: Ногоон, ягаан, цэнхэр, шар, улбар шар. Улаан тохиромжгүй.
Чулуу: Сапфир, ногоолин, оюу
Төмөрлөг: Хүрэл
Сайн өдрүүд: Даваа, Баасан
Муу өдрүүд: Мягмар
Азын тоо: 2, 4, 16 болон 6-д хуваагдах бүх тоо.
Хэлэх дуртай үг: Надад байгаа

Ерөнхий

Үхрийн Ордныхон тогтуун тайван хүмүүс байдаг ба эв энхийг хадгалагчид юм. Энэ ордонд төрсөн хүмүүс шийдэмгий зан чанартай, зожиг, зөрүүд, хэнэггүй байх нь олонтаа. Эдийн сонирхолтой гэж хэлж болно. Хувийн өмчөө дээдэлдэг өр ширэнд орохыг цээрлэдгээс гадна гоо зүйн өндөр мэдрэмжтэй. Тав тухыг бий болгохдоо гарамгай тийм учраас сайн эцэг эх байж чаддаг. Урлагт их дуртай, авъяастай, гүйлгээ ухаан сайтай, аливаад тайван ханддаг хашгирч уурлахыг тэвчиж чаддаггүй. Гэвч галт уул дэлбэрэх мэт бухимдалаа гаргадаг. Хайр дурлал, хувийн амьдралдаа урт удаан үргэлжлэх харилцааг бий болгодог. Дурламтгай боловч хайрлах хүнээ олсон гэж үзвэл бүхнээ зориулахад бэлэн хайртыгаа ч бүрэн эзэмшихийг хүсдэг.

Давуу тал: Бие даасан, хариуцлагатай, даруу төлөв зантай, мэдрэмжтэй, хэрүүл маргаанд дургүй, гоо зүйн мэдрэмжтэй

Сул тал: Зожиг, зөрүүд, бүдүүлэгдүү, хаалттай, өөрчлөлтөнд дургүй, материаллаг, атаархуу

Мэргэжил: Үхрийн ордныхон Банкны ажилтан, Уран барилгачин, Дотоод засал чимэглэлчин, Дуудлага худалдаан ажилтан , Хөдөө аж ахуйн салбарын ажилтан, Анагаах ухааны салбарын ажилтан, судалгааны ажилтан, боловсролын салбарт болон даатгалын салбарт ажиллахад нийцтэй. Мөн хөгжимчид , уран барималчид зэрэг урлагийн хүмүүс төрдөг.

Эрүүл мэнд: Амер, бамбайн өвчин, багтраа зэрэгт өртөх өндөр магадлалтай. Сав өвдөх, анат элэг шарлах, бөөр өвдөх, идээт үрэвсэл, хэрэх өвчин тусах хандлагатай. Залхуу хойрго тайван учраас Үхрийн ордныхон илүүдэл жинтэй байх нь олонтаа.

Учирч болох асуудал түүний шийдэл:


Асуудал: Хэн нэгэнд үйлчилсэн мэт, доромжлуулсан мэт санагдаж сэтгэлээр унах
Шийдэл: Тайван хүлцэнгүй байдал эерэг сөрөг хоёр талтайг үргэлж санах хэрэгтэй. Найз нөхөд хамтрагчидаа та өөрөө сонгох эрхтэй болохоос тэд танийг сонгох эрхгүй билээ.

Асуудал: Гадаад төрх, гоо сайхнаа алдаж түүндээ хэт их мөнгө зарцуулж байгаагаа ч хянаж чадахгүй болох
Шийдэл: Яг энэ үед та дотоод гоо сайхандаа илүү их анхаарал хандуулах хэрэгтэй. Бясалгал, гэрийн нөхцөлд хийж болохуйц арчилгаа, дасгалууд танд тус болно.

Асуудал: Ямар нэгэн зүйлээ алдахаас айх айдас, бусдад атаархал төрж таныг гүйцэж түрүүлэхээс эмээх
Шийдэл: Танд байгалиас заяасан үнэнч шударга байх зан чанар бий. Түүнийгээ ил тод болгон гаргаж таны эргэн тойронд яг юу болж байгаад дахин дүгнэлт хий.

Асуудал: Өөрийн амьдралд сэтгэл хангалуун бус байх, амьдралын ая тух бусад хүмүүсийг бодоход алдагдсан мэт санагдаж шаналах
Шийдэл: Сайхан үдсэн дурсамж бүрээрээ эргэн аялаж цаашдын зорилгоо тодорхойлж амьдралынхаа хяналтыг өөр дээрээ байлга. Үргэлж шинэ боломж бололцоо нээлттэй байдгийг сана.

Зохицол: Үхрийн Орднийхон Загас, Охин, Мэлхий болон Матарын ордныхонтой нийцтэй.


gemini.gifИХЭР (21/V - 21/VI)

Махбодь: Агаар
Эзэн гариг: Меркури
Билэг тэмдэг: Гурвалжин дүрс, баг, гар, од
Өнгө: Цагаан, саарал, цайвар цэнхэр, чернилэн ягаан, шар. Ногоон өнгө зохихгүй.
Чулуу: Агат, гранат, яшма
Төмөрлөг: Алт, мөнгө
Сайн өдрүүд: Лхагва, Ням
Муу өдрүүд: Пүрэв
Азын тоо: 3, 5, 12, 18.
Хэлэх дуртай үг: Би бодож байна

Ерөнхий


Ихрийн Ордныхон хоёр хүний амьдралаар амьдрагчид гэж хэлж болно. Байгалиас заяасан хоёрдмол хүмүүс ихрийн ордныхон байдаг. Шинэ бүхнийг эрэлхийлэгч, өргөн сонирхолтой, олон талын авъяастай байдгаас гадна шинэ нөхцөл байдалд хурдан дасаж чаддаг. Уран цэцэн үгтэй, доог тохуу хийсэн ёгтолсон үгээр дүүрэн. Тэдний мэдрэлийн систем их өндөр ачаалалтай байдаг ба оюун ухаан нь тогтворгүй болж, бусдыг түгшээх хандлагатай. Насаараа сурж мэдсээр, шинийг эрэлхийлдэг. Анхаарал нь их сарнидаг учир байнга хоцорч итгэл хөсөрдүүлэхээс ч буцахгүй дэрвүүн хүмүүс байдаг. Гэр бүлийн амьдралд ганц хамтрагчтай байх нь түүний хувьд хүндхэн даваа байдаг нь эрх чөлөө, амьдралын хэв маяг нь хамгийн чухал зүйлсүүдийнх нь нэг байдагтай холбоотой. Хайр дурлалын харилцаанд романтик, сонирхолтой байдаг ч хурдан уйддаг нь тэдний гэм биш зан юм.

Давуу тал: Сониуч, дур булаам, сонирхол өргөн, ухаалаг, зохицож чаддаг, хөгжилтэй, нийтэч, найрсаг зантай.

Сул тал: Амиа хичээсэн, чалчаа, тогтворгүй, хийрхүү, шогч, аар саар юмаар хөөцөлдсөн, хүйтэн шазруун зантай.

Мэргэжил: Тэд олон төрлийн авъяастай учир бүхий л салбарт ажиллах бололцоо байдаг. Ихэвчилэн зохиолч, яруу найрагч, худалдаачин, дипломатчин, орчуулагч, судалгаа шинжилгээний ажилтан, жүжигчин, сэтгүүлч, нарийн бичиг, техникийн ажилчин болдог. Түүнээс гадна гадаад хэлийг их амархан сурдаг.

Эрүүл мэнд: Гар, мөр зэрэг эрхтэн гэмтэх, уушиг амьсгалын замын өвчин мөн мэдрэлийн системийн өвчнөөр өвчлөмтгий байдаг. Тогтворгүй сэтгэлийн хөдлөл ихтэй байдлаасаа болоод нойргүйдэх, мэдрэлийн ядаргаанд орох, харшилд нэрвэгдэх нигууртай.

Учирч болох асуудал түүний шийдэл

Асуудал: Өнгөц хөнгөн байх нь бусадтай харилцах харилцаанд саад учруулж мөн хэт олон ажлыг үр дүнгүйгээр эхлүүлэн хаях
Шийдэл: Хэзээ хэнд юуг хэлэх талаар байнга бодолтой байж харилцаагаа эрүүл хадгалах, аливаа нэг ажил дээр төвлөрөн үр дүнг гаргах талаар төсөөллөө хурцлан өөрийгөө хянах

Асуудал: Уйдсанаасаа болоод ухаангүй тэнэг үйлдэл хийх /Ихрийн ордныхон уйдтгартай байдлыг тэвчиж чаддаггүй нь байгалиас заяасан хоёрдмол байдалтай нь салшгүй холбоотой/
Шийдэл: Уйдаж байна гэдгээ мэдэрч суухын оронд өөрийн гайхалтай авъяасуудаа улам хурцлан сонирхолтой зүйлсүүдийг сэдэж олж хий. Эсвэл биеийн тамираар хичээллэж, чанга хөгжимд стрессээ гартал бүжиглэсэн ч болно.

Асуудал: Цагийн зохицуулалтгүй хооллох, хэтрүүлэн идэхээс улбаатай эрүүл мэндийн асуудал
Шийдэл: Шоу, үдэшлэгт явах цагаа хооронд нь сайн зохицуулж болж өгвөл битгий хэтрүүлээрэй. Зөв зохистой хооллох юм бол илүүдэл жин, элэгний цироз зэрэг өвчнөөс холуур байж болохыг дахиад нэг бодоод үзээрэй ихрүүдээ.

Асуудал: Өөрийн хэт романтик сэтгэлгээнээс болоод хайр дурлалын харилцаан дээр байнгын асуудалтай байх
Шийдэл: Дур булаам байдал, сээтэгнэлээ таалагдсан хүн бүртээ гаргахгүй байж хайрыг арай бодитоор харах

Зохицол: Ихрийн орднийхон Жинлүүр, Хонь, Арслан, болон Хумхийн орднийхонтой нийцтэй.


cancer.gifМЭЛХИЙ (22/VI - 22/VII)

Махбодь: Ус
Эзэн гариг: Сар
Билэг тэмдэг: Зүрх, тал сар, мэлхий
Өнгө: Цагаан, цайвар цэнхэр, хөх, мөнгөлөг. Саарал тохиромжгүй.
Чулуу: Сарны чулуу, рубин, изумруд
Төмөрлөг: Мөнгө
Сайн өдрүүд: Даваа, Пүрэв
Муу өдрүүд: Мягмар, Бямба
Азын тоо: 2, 4, 5, 8 ба 2-рт хуваагдах бүх тоо.
Хэлэх дуртай үг: Би мэдэрч байна.

Ерөнхий

Уян зөөлөн, 12 ордны дотроос хамгийн нууцлаг хүмүүс мэлхийн ордныхон байдаг. Оюуны потенциаль сайтай, бусдыг ойлгон дэмждэг, их гэрсэг, халамжтай. Зөн билэг нь сайтар хөгжсөн, түүний дотоод ертөнцөд нэвтэрэхэд их хүнд байдаг боловч бусдад тусархуу. Болгоомжилсон байртай аливаа зүйлсэд ханддаг. Мэлхийн ордонд төрөгсөд их эмзэг, гомдомтгой хүмүүс байдаг. Хэн нэгэн уучлахгүй хүндээ хонзогнуур. Хувийн амьдрал, харилцаандаа төсөөллөөрөө бол их нялуун ромнтик мэт боловч бодит амьдрал дээр үнэнч, урт удаан харилцаа бий болгодог. Эрэгтэй болон эмэгтэй мэлхийнхэн хайртаасаа авч байгаагаасаа үргэлж илүүг өгч байдаг өгөөмөр хүмүүс байдаг ч энэ нь харилцаа буруугаар эргэхэд түлхэц болж өгдөг.

Давуу тал: Халамжтай, бусдад тусархуу, уян зөөлөн, зөн билэгтэй, эрч хүчтэй, зорьсондоо хүрж чаддаг

Сул тал: Эмзэг, зөрүүд, өширхүү, гутранги, нууцлагдмал, мөрөөдөмхий,ойлгомжгүй

Мэргэжил: Уян зөөлөн, халамж сайтай учраас сайн багш, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, асрагч, эх баригч болохоос гадна уран зураач, дизайнер, интерьер зохиогч г.м. мэргэжилтэй хүмүүс төрөхөөс гадна зоопарк, циркийн ажилтан, амьтан сургагч, зоогийн газрын эзэн, ой хамгаалагч зэрэг олон ажил мэргэжилд тохирдог.

Эрүүл мэнд: Тэд ужиг өвчинд нэрвэгдэх нь их байдаг ба их бие султай хүмүүс байдаг. Бөөр давсаг, бүдүүн гэдэс, элэг хоол боловсруулах эрхтэндээ ихээхэн анхаарал тавих шаардлагатай. Ходоодны хорт хавдарт өртөх магадлал их өндөр байдаг тул хоол хүнсний, хоолны дэглэмдээ онцгой анхаараарай.

Учирч болох асуудал түүний шийдэл

Асуудал: Хэт романинтик төсөөлөлөөс болоод хайр дурлалын хамтрагчдаа гомдож туних, түүнийгээ далдлах
Шийдэл: Таны хайраа илэрхийлж байгаа байдал харилцагчийн тань зан авирт нөлөөлөхгүй байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Бүхнээ зориулах сэтгэл тань эргээд харилцагчийн тань бардам зан болохгүй байх хэрэгтэй. Үнэхээр та юу хийхээ мэдэхгүй бол мэргэжлийн хүнээс зөвлөгөөг аваарай.

Асуудал: Хамгийн том дутагдал болох гэр бүлийн гишүүдээрээ өөрийгөө хэмжих үзэл хэтрэх, өөртөө итгэл алдрах
Шийдэл: Хэдийгээр гэр бүлийн гишүүд амьдралын хамгийн чухал хүмүүс боловч та хэзээд бие даасан хүн байхаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тусгайлан хувь хүний зорилго өөртөө тавь, танд түүндээ хүрэх хүч чадал бий.

Асуудал: Аливаа ажил хэргийг эцсийн минут хүртэл хойшлуулах нь таны нэг асуудал. Үүнээс тань болоод гэр бүлийн, найз нөхдийн харилцаанд сөргөөр нөлөөлөх
Шийдэл: Цаг зохицуулалтыг дээд зэргээр хий. Тухайн цаг хугацаанд аль нь илүү чухал вэ гэдгийг өөрөөсөө чагнан асууж гэр бүлийнхэн найз нөхөдтэйгээ нухацтайгаар зөвлөлд.

Зохицол: Мэлхийн орд нь Хилэнц, Охин, Загас болон Үхрийн орднийхонтой нийцтэй.


leo.gifАРСЛАН (23/VII - 22/VIII)

Махбодь: Гал
Эзэн гариг: Нар
Билэг тэмдэг: Арслан, хун
Өнгө: Алтан, шар, улбар шар, улаан, хар, цагаан өнгө муу.
Чулуу: Алмаз, хув, оникс
Төмөрлөг: Алт
Сайн өдрүүд: Ням
Муу өдрүүд: Бямба
Азын тоо: 1, 5, 9, 11.
Хэлэх дуртай үг: Би чадна

Ерөнхий

Араатны хаан арслан гэж нэрийддэг болоод ч тэр үү энэ ордонд төрсөн хүмүүс эрэлхэг зоригтой, шийдэмгий төрөлхийн удирдагчид байдаг. Чадварлаг, эрч хүчтэй, эхэлсэн ажлаа дуусгаж чаддаг, өөртөө итгэлтэй гэвч нөгөөтэйгүүр тэд хэт бардам их зантай учраас бусдын сэтгэл санааны байдлыг үл ойшоож, сайшаал магтаалд хэт шунадаг. Эргэлзсэн, уйтгарласан харанхуй байдалд дургүй харин гэрэл гэгээтэй тал руу тэмүүлж байдаг өөдрөг сэтгэлтэн боловч сэтгэлийн мухарт үргэлж айдас эргэлзээг тээж байдаг. Тэд сайн найз нөхөр байж чаддаггүй. Хувийн амьдрал, хайр дурлалын харилцаа нь ихэвчилэн нэг төрлийн шалтгаанаас болж эцэслэдэг. Тэрээр өөрөө хайр халамжаар дутаж байдаг боловч эргээд өөрөө тэр халамжийг хайртдаа өгч чаддаггүй. Хүнийг таньж мэдэхдээ маруухан хүмүүс байдаг.

Давуу тал: Өөртөө итгэлтэй, шийдэмгий, үр бүтээлтэй, урам зоригтой, шударга, дур булаам, удирдах авъяастай

Сул тал: Хурц ширүүн, түргэн ууртай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, амиа хичээсэн, хэт бардам, ихэмсэг, захирангуй

Мэргэжил: Бусдын удирдлаган доор байхыг тэвчдэггүй учраас бизнес, улс төр, урлаг спорт гээд аль ч салбарын тэргүүлэгчид нь арслангийнхан байдаг.

Эрүүл мэнд: Арслан ужиг хууч өвчнөөр бараг өвчилдөггүй. Зүрх, нуруу, хөл ихээхэн өвдөх хандлагатай. Хамгийн эмзэг эрхтэн - зүрх. Мэдрэлийн ядаргаанд орох байнгын стресстэй байх нигууртай.

Учирч болзошгүй асуудал түүний шийдэл

Асуудал: Бусдын хийсэн ажлыг голох, хэт их үр дүнг хүлээж байснаас үүдэлтэй зөрчил
Шийдэл: Үргэлж өөрөө бусдаас ямар үр дүнг гаргаж авч болох талаар бус өөрөө юу хийж, юуг өгч чадах вэ гэдэг талаар бодвол илүү тайван, жаргалтай байх болно. Мөн бусад бүх хүмүүс тантай адил чадварлаг бус гэдгийг хүлээн зөвшөөрөх

Асуудал: Заримдаа та өөрөө өөрийнхөө дайсан болж хувирдаг. Анхаарлын төвд байх гэсэн таны хүсэл бусдад төвөгтэй санагдах
Шийдэл: Бусдад таны чадвар авъяасыг үнэлэх цаг хугацааг олго. Тэвчээргүй зан гаргаж өмнө нь бүү бухимд. Бусдаар үнэлүүлэх, магтаал сайшаал олох үйлдлүүдийг өөрөөсөө эхлэн хий.

Асуудал: Ухаалаг бус мөнгөний зохицуулалтаас болж санхүүгийн хомсдолд орох
Шийдэл: Хэдийгээр таны гаргасан сэдсэн санаа шинэлэг үр бүтээлтэй байдаг ч гэсэн гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтран амьдрагчтайгаа мэдэхгүй чадахгүй зүйлээ зөвлөлдөж шийдвэр гаргах нь илүү үр дүнтэй байдгийг хүлээн зөвшөөр.

Зохицол: Арслангийн ордныхон Жинлүүр, Ихэр болон Бумбын ордныхонтой нийцтэй.


virgio.gifОХИН (23/VIII - 22/IX)

Махбодь: Газар
Эзэн гариг: Прозерпина гариг
Билэг тэмдэг: Царцаа, астра цэцэг
Өнгө: Цагаан, цайвар цэнхэр, ногоон, чернилин ягаан
Чулуу: Гантиг, пийсүү, агат
Төмөрлөг: Хүрэл
Сайн өдрүүд: Лхагва
Муу өдрүүд: Пүрэв, Баасан
Азын тоо: 3, 5, 6, 12.
Хэлэх дуртай үг: Би бодож дүгнэж байна.

Ерөнхий

Аливаа зүйлд няхуур хариуцлагатай ханддаг охины ордныхон ид шид, төсөөлөлийн хүч зэрэгт итгэдэггүй. Асуудлыг болон үйл явдлыг зөвхөн нотолгоо учир шалтгаантай нь холбож ойлгоно. Аливаа зүйлийг дэврүүлдэггүй харин аль болох хялбаршуулахыг хичээдэг. Үргэлж төгс төгөлдөр байдал руу тэмүүлж байдаг, цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг. Шийдвэр гаргахдаа хэт удаан бодож дүгнэлтийг өгдөг учраас сайхан боломжоос хоцрох нь байдаг. Харилцаа холбоо тогтоохдоо тун хянуур байдаг ба харилцааны шинэ түвшин бүрт маш их үнэлэлт дүгнэлт хийж байдаг. Аль ч хүйсийн охиныхон сэтгэл татам, аятайхан дүр төрхтэй гэр бүлийн амьдралд сайн хамтрагч байж чаддаг боловч хэт хянамгай няхуур, бусдад итгэдэггүй байдал нь хааяа харилцаанд сөргөөр нөлөөлдөг.

Давуу тал: хянуур, нямбай, үр бүтээлч, өргөн цар хүрээтэй, техникийн мэдрэмжтэй, хөдөлмөрч, хариуцлагатай

Сул тал: Хашир, шүүмжлэгч, зожиг, хувиа хичээгч, олны анхаарлаас зугатаагч, нийтэч бус

Мэргэжил: Тэд урлаг, хэл, шинжлэх ухаанд ихээхэн авъяастай. Охиныхон аливаад хянуур, нямбай ханддаг учраас оффис ажлууд тохирох болно. Эмч, сувилагч, сайн нарийн бичгийн дарга, багш, сэтгэл судлаач, хөгжимчин, шүүмжлэгч, түүхч зэрэг мэргэжлүүд охиныхонд мөн тохирно.

Эрүүл мэнд: Цэвэрч нямбай болохоор өвчилөх нь харьцангуй бага байдаг ч гэдэс дотрын өвчинд нэрвэгдэх, хоол боловсруулах эрхтэндээ онцгойлон анхаарах шаардлагатай. Хоолны зөв дэглэм зайлшгүй тэдэнд хэрэгтэй. Ханиад томуу тусах, байнга санаа зовж байдаг учраас төв мэдрэлийн үйл ажиллагаа муудах хандлагатай.Уушигний үрэвсэл, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийлэх хэрэгтэй.

Учирч болох асуудал түүний шийдэл:

Асуудал: Ихэвчилэн ганцаараа байж удаан хугацааны найз нөхөрлөл бий болгож чадахгүй байх
Шийдэл: Хэт их шүүмжлэл нь бусад хүмүүс таниас зайгаа барихад ихээхэн нөлөөлдөг. Маргалдаж, өөрийгөө зөвтгөлгүй бусад хүмүүсийг ч байгаагаар нь хүлээн авах хэрэгтэй.

Асуудал: Амьдралын аливаа өөрчлөлтөд сэтгэл хангалуун бус байх
Шийдэл: Өөрийгөө хязгаарлах зарчим, дүрмээ хэсэг зуур ч мартаж өөрчлөлтийг эерэгээр хүлээн авах. Өөрөөсөө яг юуны төлөө аливаа зүйлийг хийж байгаагаа асуух. Энэ бүхэн таны сэтгэл ханамжийн төлөө гэдгийг завсарлага авч санаж байх.

Асуудал: Амжилтанд хүрэх замд тань давж гарамгүй өндөр даваа гарч ирсэн мэт санагдах
Шийдэл: Өөрийн асуудлыг бодож дүгнэх чадварыг бусадтай хамтран ажиллахтай хослуулснаар давж гарамгүй даваа жижигхэн дов болох болно. Бусадтай хамтарч ажиллах нь төвөгтэй мэт боловч шинэ арга замыг үргэлж нээж байдаг. Зөвхөн гар нийлэх хүнээ сонгох нь чухал.

Зохицол: Охины Ордныхон Матар, Үхэр, Хилэнц болон Мэлхийн ордныхонтой нийцтэй.


libra.gifЖИНЛҮҮР (23/IX - 22/X)

Махбодь: Агаар
Эзэн гариг: Венера
Билэг тэмдэг: Ном, жинлүүр, зүрх
Өнгө: Цайвар ягаан, номин ногоон, хар хөх.
Чулуу: Болор, сувд, шүр, опал, сапфир
Төмөрлөг: Бронз
Сайн өдрүүд: Баасан, Бямба
Муу өдрүүд: Мягмар, Ням
Азын тоо: 2, 6, 7, 8, 9,15.
Хэлэх дуртай үг: Би дундыг баримтлагч

Ерөнхий:

Жинлүүр бол хамгийн уйтгартай орд юм. Гэхдээ их дажгүй төрхтэй байх нь бий. Тэд маш эелдэг, зөөлөн ба хөгжим болон нийтийн арга хэмжээнд маш мэдрэмжтэй. Жинлүүрүүд бусад хүмүүсийг ойлгохдоо их сайн байдаг. Тийм ч учраас тэд дандаа хүмүүст" Наашаа хүрээд хүр. Би хань больё" гэж хэлдэг байна. Мөн маш орчин үеийн хүмүүс. Тэдний гэрлэлт ихэнхдээ маш амжилттай болдог. Тэдэнтэй суусан хүмүүс жинлүүрийн ордныхоныг ойлгомжгүй хүмүүс гэж ер үглэдэггүй байна. Жинлүүрийн ордныхоны муу зан чанар гэвэл маш хөнгөмсөг, сээтэгнүүр. Заримдаа тэд гаргаж буй ааш авир, уур хилэнгээрээ бусдыг гайхашруулж айлгадаг. Гэвч тэдний найрсаг байдал зэрэг нь тэднийг маш үрэлгэн болгодог. Мөн жинлүүрийн ордныхон маш сайн цуурхал тараагчид болдог. Тэдний сониуч зан тэднийг ийм байдалд хүргэдэг байна.

Давуу тал: Дипломат, эелдэг, ялдам, романтик, сэтгэл татам,харьцахад маш амар, нийтийн арга хэмжээнд сайн оролцдог. Идеалистик. Эвтэй.

Сул талууд: Аймхай, хууртамтгай, хүмүүсийн нөлөөнд автахдаа амархан, сээтэгнүүр, хөнгөмсөг.

Мэргэжил: Тэд бохир заваан ажилд их дургүй. Тиймээс тэд дипломатууд болох ба харамсалтай нь тэд өрөвдөлтэй улс төрч болсон байхыг үгүйсгэхгүй юм. Харин тэдэнд зохион байгуулагч, хуульч, эртний эдлэл худалдаалагч, банкирын ажил их сайн тохирно. Мөн зарим жинлүүрүүд шинэ гоо сайхны бүтээгдэхүүн, хувцсыг бүтээдэг. Ер нь жинлүүрийхэн бас санхүүтэй холбоотой ажилд сайн таардаг .

Эрүүл мэнд: Жинлүүрийхэнд бөөр, ууц нуруу их чухал. Тийм ч учраас тэд ууц нурууны өвчин тусах нь элбэг байдаг. Мөн хэт их идэхээс зайлсхийх хэрэгтэй.

Учирч болох асуудлууд болон тэдний шийдэл:

Асуудал: Танд болон таны хамтрагчид ямар ч хэрэггүй асуудлыг үүсгэсэн байдаг.
Шийдэл: Та хэрвээ хамтрагчидаа сэтгэлгүй бол дүр эсгэх хэрэггүй юм.

Асуудал: Та өөртөө заримдаа маш их дургүй хүрч, өөрийгөө зүхдэг
Шийдэл: Та хэрвээ өөртөө сэтгэл хангалуун байж чадах аваас хүмүүст хүртэл сэтгэл хангалуун байдлыг бий болгож чадна.

Асуудал: Та хэн ч биш юм шиг санагддаг. Таны хийж буй үйлдэл тань хүмүүсийн дургүйг хүргэдэг.
Шийдэл: Аливаа зүйлийг эерэгээр харж, өөрийн дотоод сэтгэлээ хөгжүүлэх хэрэгтэй.

Зохицол: Жинлүүрийн ордныхон ихэр, хумх, нумын ордныхонтой сайн таарах болно

scorpio.gifХИЛЭНЦ (23/X - 21/XI)

Махбодь: Гал
Эзэн гариг: Юпитер
Билэг тэмдэг: Кентавр, цилиндр
Өнгө: Цэнхэр, хөх, чернилин ягаан
Чулуу: Номин, оюу, агат
Төмөрлөг: Цайр
Сайн өдрүүд: Пүрэв
Муу өдрүүд: Лхагва
Азын тоо: 3, 6, 9, 3-т хуваагдах бүх тоо
Хэлэх дуртай үг: Би харж байна.

Ерөнхий

Нумын ордныхон адал явдал, шинэ содон зүйл нээн илрүүлэхдээ маш тааламжтай байдаг. Яагаад гэвэл аялах маш дуртай хүмүүс. Тэд бол амбицтай, мөн өөдрөг үзэлтэй, итгэл алдарсан ч байдлыг сайхнаар харахыг хүсдэг. Гэхдээ тэдний идеалист үзэл нь тэднийг олон асуудалд оруулах нь бий. Нумын ордныхон ихэнхдээ маш энгийн байх ба сүсэг бишрэлтэй, ёс суртахуунтай. Тэд алсын бодолтой ба бодлоо сайн удирдаж байдаг. Ямар нэг шинэ төсөл ажлуудад оролцох маш сонирхолтой байдаг. Мөн том зорилготой, зохион байгуулалт сайтай зэрэг зан чанар нь түүнийг ямар ч ажлыг амжилттай гүйцэтгэхэд нь тусалдаг байна. Тэд хайр дурлалын хувьд маш дүрэлзсэн ба үнэнч юм. Хэрвээ тэдний гэрлэлт амжилттай болох аваас тэд маш сайн эхнэр\нөхөр бол чаддаг.

Давуу тал: Өөдрөг үзэлтэй, хөгжилтэй, хошин, шударга, шулуун, оюунлаг

Сул тал: Хэтэрхий өөдрөг, анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй, өнгөцхөн, тактикгүй, тайван амгалан бус.

Мэргэжил: Тэд маш олон мэргэжлийг эзэмшсэн хүмүүс. Тэд сайн багш, философч, хуульч болдог. Мөн олон нийттэй харилцах ажлууд болох хууль, улс төр, нийтийн зохион байгуулагч, Прч, зар сурталчилгааны ажилтан болдог. Заримдаа тэднийг маш сайн морь сургагч ч гэж хэлэх тохиолдол бий. Үүнийг орчин үед бол машин уралдахыг хэлж болох юм. Тэднийг мөн мөрийтэй тоглоомд их ордог гэж үздэг.

Эрүүл мэнд: Нумын ордныхонд ууц, нуруу, ташаа хавийн газар их чухал байдаг. Тиймээс ууц нурууны өвчин, шархирах өвчинөөр өвчлөх нь их байдаг байна. Мөн тэдний арьс, хумс, үс маш эмзэг, өвчлөмтгий байдаг. Мөн спортод хүч сорих нь элбэг байдаг учир гэмтэл авах магадлал их юм. Мөн нумын ордныхон галын аюулаас өөрийгөө сайн хамгаалж байх хэрэгтэй байдаг.

Учирч болох асуудал болон тэдний шийдэл:

Асуудал: Та ямар нэг зүйлийг сонгохдоо мэдрэмж муу хандах нь байдаг.
Шийдэл: Хэрвээ та зар сурталчилгаа хийх гэж буй бол ямар арга хэрэгсэл, ямар бүтээгдэхүүнийг сурталчилахаа сайн судлах хэрэгтэй юм.

Асуудал: Хүмүүс танд нэг их анхаарал тавихаа больж, итгэж найдахаа болих.
Шийдэл: Та хэтэрхий их хэл амтай эсвэл аливаа зүйлийг хэтрүүлээд байгаа юм биш биз?

Асуудал: Заримдаа та бодит байдлаас маш их тасардаг.
Шийдэл: Та ямар нэг юмандээр сайн төвлөрч, түүндээ сайн анхаарал хандуулах хэрэгтэй.

Асуудал: Та нэг газраа л байгаад байхаас урагшлахгүй байх.
Шийдэл: Та аль болох өөдрөг байж, өмнөө богино хугацааны зорилтуудыг тавих хэрэгтэй. Тэгээд цааш зорилтуудаа илүү томруулах хэрэгтэй. Ингэж байж та байгаа байдлаасаа хөдөлж чадна.

Зохицол: Арслан, жинлүүр, нум, хонийн ордныхонтой сайн таарна.

sagittarius.gifНУМ (22/XI - 21/XII)

Махбодь: Гал
Эзэн гариг: Юпитер
Билэг тэмдэг: Кентавр, цилиндр
Өнгө: Цэнхэр, хөх, чернилин ягаан
Чулуу: Номин, оюу, агат
Төмөрлөг: Цайр
Сайн өдрүүд: Пүрэв
Муу өдрүүд: Лхагва
Азын тоо: 3, 6, 9, 3-т хуваагдах бүх тоо
Хэлэх дуртай үгс: Би харж байна.

Ерөнхий

Нумын ордныхон адал явдал, шинэ содон зүйл нээн илрүүлэхдээ маш тааламжтай байдаг. Яагаад гэвэл аялах маш дуртай хүмүүс. Тэд бол амбицтай, мөн өөдрөг үзэлтэй, итгэл алдарсан ч байдлыг сайхнаар харахыг хүсдэг. Гэхдээ тэдний идеалист үзэл нь тэднийг олон асуудалд оруулах нь бий. Нумын ордныхон ихэнхдээ маш энгийн байх ба сүсэг бишрэлтэй, ёс суртахуунтай. Тэд алсын бодолтой ба бодлоо сайн удирдаж байдаг. Ямар нэг шинэ төсөл ажлуудад оролцох маш сонирхолтой байдаг. Мөн том зорилготой, зохион байгуулалт сайтай зэрэг зан чанар нь түүнийг ямар ч ажлыг амжилттай гүйцэтгэхэд нь тусалдаг байна. Тэд хайр дурлалын хувьд маш дүрэлзсэн ба үнэнч юм. Хэрвээ тэдний гэрлэлт амжилттай болох аваас тэд маш сайн эхнэр\нөхөр бол чаддаг.

Давуу тал: Өөдрөг үзэлтэй, хөгжилтэй, хошин, шударга, шулуун, оюунлаг

Сул тал: Хэтэрхий өөдрөг, анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй, өнгөцхөн, тактикгүй, тайван амгалан бус.

Мэргэжил: Тэд маш олон мэргэжлийг эзэмшсэн хүмүүс. Тэд сайн багш, философч, хуульч болдог. Мөн олон нийттэй харилцах ажлууд болох хууль, улс төр, нийтийн зохион байгуулагч, Прч, зар сурталчилгааны ажилтан болдог. Заримдаа тэднийг маш сайн морь сургагч ч гэж хэлэх тохиолдол бий. Үүнийг орчин үед бол машин уралдахыг хэлж болох юм. Тэднийг мөн мөрийтэй тоглоомд их ордог гэж үздэг.

Эрүүл мэнд: Нумын ордныхонд ууц, нуруу, ташаа хавийн газар их чухал байдаг. Тиймээс ууц нурууны өвчин, шархирах өвчинөөр өвчлөх нь их байдаг байна. Мөн тэдний арьс, хумс, үс маш эмзэг, өвчлөмтгий байдаг. Мөн спортод хүч сорих нь элбэг байдаг учир гэмтэл авах магадлал их юм. Мөн нумын ордныхон галын аюулаас өөрийгөө сайн хамгаалж байх хэрэгтэй байдаг.

Учирч болох асуудал болон тэдний шийдэл:

Асуудал: Та ямар нэг зүйлийг сонгохдоо мэдрэмж муу хандах нь байдаг.
Шийдэл: Хэрвээ та зар сурталчилгаа хийх гэж буй бол ямар арга хэрэгсэл, ямар бүтээгдэхүүнийг сурталчилахаа сайн судлах хэрэгтэй юм.

Асуудал: Хүмүүс танд нэг их анхаарал тавихаа больж, итгэж найдахаа болих.
Шийдэл: Та хэтэрхий их хэл амтай эсвэл аливаа зүйлийг хэтрүүлээд байгаа юм биш биз?

Асуудал: Заримдаа та бодит байдлаас маш их тасардаг.
Шийдэл: Та ямар нэг юмандээр сайн төвлөрч, түүндээ сайн анхаарал хандуулах хэрэгтэй.

Асуудал: Та нэг газраа л байгаад байхаас урагшлахгүй байх.
Шийдэл: Та аль болох өөдрөг байж, өмнөө богино хугацааны зорилтуудыг тавих хэрэгтэй. Тэгээд цааш зорилтуудаа илүү томруулах хэрэгтэй. Ингэж байж та байгаа байдлаасаа хөдөлж чадна.

Зохицол:
Арслан, жинлүүр, нум, хонийн ордныхонтой сайн таарна.


capricorn.gifМАТАР (22/XII - 19/I)

Махбодь: Газар
Эзэн гариг: Санчир
Билэг тэмдэг: Шат, ямаа, цагтай цамхаг
Өнгө: Хар, хөх, хар ногоон, үнсэн саарал, бүх бараан өнгө
Чулуу: Рубин, Оникс, Гранат
Төмөрлөг: Хөнгөн цагаан
Сайн өдрүүд: Мягмар, Бямба
Муу өдрүүд: Даваа, Пүрэв
Азын тоо: 3, 5, 7, 8 болон 8-д хуваагдах бүх тоо
Хэрэглэх дуртай үгс: Би хэрэглэдэг

Ерөнхий:

Матрын орд бол нарны замууд дотроос буюу бусад ордууд дундаас хамгийн тогтвортой ба хамгийн айхтар буюу чухал орд юм. Матрууд маш сайн менежерүүд болдог. Яагаад гэвэл тэд өөртөө болон хүмүүст маш өндөр шаардлага тавьж ажилладаг. Тэдний ийм биеэ даасан, хатуу зан чанар нь тэдэнд маш их ур чадварыг бий болгодог байна. Матрын ордныхон өөртөө маш итгэлтэй, өндөр зорилготой, даруу түвшин бөгөөд маш зарчимч нэгэн. Тийм ч учраас тэд үнэн байдлыг шууд хэлж, шүүмжилдэг. Мөн матрын ордныг төлөөлөх capricious гэсэн үг нь өөрөө ааштай, маягтай гэсэн утгатай юм. Тэд гэнэт л маш уран ухаантай, зальтай болдог. Мөн гэнэт л маш гэнэтийн хачин байдлаар хариуцлага алдаж бүгдийг баллах нь ч бий. Тэд цөөхөн хэдэн сайн найзуудтай байх ба маш сайн өрсөлдөгч болж чаддаг.

Давуу тал: Тэвчээртэй,ажилч хичээнгүй, ухаалаг, логик сайтай, ямар нэг зүйлд төвлөрөхдөө сайн, сэтгэлийн хөөрөл багатай, гярхай, хэрсүү, туршлага сайтай, хариуцлагатай, шургуу цөхрөлтгүй.

Сул талууд: Заримдаа гутранги үзэлтэй, фаталист, харамч,нарийн, атаархуу.

Мэргэжил: Тэд ихэнхдээ мөнгө, математиктай холбоотой мэргэжилтэн болдог. Эдийн засагч, санхүүч, банкны ажилтан, наймаачин, менежер, үл хөдлөх хөрөнгийн ажилтан болж чадна. Мөн тэд сайн улс төрч, багш, инженер болж чадна.

Эрүүл мэнд: Матрын ордныхоны өвдөг болон хөл нь гэмтэх магадлалтай байдаг. Мөн сэтгэл хөдлөлөөс болж өвчин тусах магадлал их бөгөөд ханиад, дүлийрэх, шархирах өвчин, сульдаа өвчин тусах магадал их байдаг учир энэ тал дээр анхаарах хэрэгтэй байдаг байна.

Учирч болох асуудал болон түүний шийдэл :

Асуудал: Хүмүүс таны сайхан сэтгэлийг ашиглах нь бий.
Шийдэл: Өөрийн гаргаж буй үйлдлүүдээ сайн анхаарах хэрэгтэй.

Асуудал: Хүмүүсийг өөрөөсөө түлхэх
Шийдэл: Таны ямар үйлдэл хүмүүсийг өөрөөсөө түлхээд байгааг сайн бодож үзэх хэрэгтэй ба зөв сонголтуудыг хийж байх хэрэгтэй.

Асуудал: Хамт ажиллагсад тань тантай хамт ажиллах дургүй байх
Шийдэл: Хүмүүстэй ажиллаж байхдаа ижил түвшинд ажиллаж буй хэн нэгэндээ зааж сургах маягаар ажиллаж болохгүй юм.

Асуудал: Хэтэрхий их ажиллах эсвэл хийж буй ажлаа хйиж дуусгахгүй байх
Шийдэл: Нэг доор хэтэрхий олон ажил дааж авах хэрэггүй. Өөртөө зав чөлөө гаргаж байх хэрэгтэй.

Зохицол: Матрын орд охин, үхэр, загас, хилэнцийн ордуудтай таарамжтай.


aquarius.gifБУМБА-ХУМХ (20/I - 18/II)
Махбодь: Агаар
Эзэн гариг: Уран
Билэг тэмдэг: Далавч, зиг заг
Өнгө: Саарал, ногоон цэнхэр, завсрын өнгүүд ба хар өнгө муу
Чулуу: Циркон, гранат, опал
Төмөрлөг: Тугалга
Сайн өдрүүд: Лхагва, Бямба
Муу өдрүүд: Ням
Азын тоо: 2, 4, 8 ба 4-т хуваагдах бүх тоо
Хэлэх дуртай үг: Би мэднэ

Ерөнхий:

Хумхын ордныхон маш хүчтэй, дур булаам зан ааштай хүмүүс байдаг. Хумхын ордныхоныг дотор нь 2 хувааж болдог нь нэг нь маш ичимхий, мэдрэмтгий, өгөөмөр, түвчээртэй, харин нөгөө нь дэвэрсэн, сэтгэлийн зовлонгоо нууж чаддаггүй нэгэн байдаг. Гэхдээ тэд бүгдээрээ том зорилготой, өөрсдийн бодлоо шууд хэлдэг, итгэл үнэмшилтэй хүмүүс байдаг байна. Тэд маш хурдан, өөрсдийгөө нээн харуулж, илтгэж чаддаг. Тэд маш орчин үеийн хүмүүс ба мөн хошигнож чаддаг.Тэд бусдыг дагах дургүй хүмүүс байдаг. Тийм ч учраас тэд ганцаардах нь бий. Тэд хүмүүсийг хөндлөнгөөс оролцоход маш дургүй байдаг. Тэд урлаг уран сайхны өндөр мэдрэмжтэй хүмүүс.

Давуу тал: Тэд ихэнхдээ маш ухаалаг, тодорхой, логик сайтай, зөн совин сайтай, эелдэг, хүмүүсийг удирдах чадвартай. Тэд хэрвээ хэн нэгэн хүнд зүрх сэтгэлээ зориулсан бол бүх зүйлээ тухайн хүнд зориулахад бэлэн байдаг.

Сул тал: Тэд хүнээс маш их зүйлийг шаарддаг. Мөн гэнэт муухай догшин ааш авир, дургүйцэл, бүдүүлэг зан, амлалтаа билүүлэхгүй байх зэрэг үйлдэл гаргадаг нь түүний хамгийн муу давуу талууд гэж болно.

Мэргэжил: Тэд радио болон электронтой холбоотой ажил мэргэжилд амжилт гаргах нь түгээмэл байдаг. Мөн тэд сайн уран зөгнөлчид учир зохиол сайн бичих ба сайн жүжигчин болж чадна.

Эрүүл мэнд: Хумхууд ханиад, хаван, бамбайн өвчин, ухаан балартах зэрэг өвчнөөр өвдөж болзошгүй учир болгоомжилж явах хэрэгтэй. Мөн хумхын ордныхоны цээрлэх ёстой гол зүйл бол архи юм.

Учирч болох асуудлууд болон түүний шийдэл:

Асуудал: Хамтардаг хамт олноосоо ганцаараа үлдэх
Шийдэл: Та хүмүүсээс өөг нь бус харин давуу талыг нь хайж харьцах хэрэгтэй.

Асуудал: Та хайр дурлалын асуудал болохоор дандаа асууудлаас хоцордог. Бүтэлгүйтдэг.
Шийдэл: Та ганцаараа биш гэдгээ байнга бодож ганц өөрийгөө боддогоо болих хэрэгтэй.

Асуудал: Та ажилдээрээ дандаа сайн ажил, сайн төслүүдийг алдчихдаг.
Шийдэл: Багийн дунд ажиллаж байхдаа өөрийн сайн талаа ашиглаж гаргаж байх хэрэгтэй.

Асуудал: Та өвчин тусах нь элбэг.
Шийдэл: Та ямар нэг байдлыг гаргаж тавихдаа өөрийн санаа бодолдоо маш их тогтворгүй байдлыг бий болгодгоос өвчин тусах нь их байдаг. Санаа бодлоо илэрхийлэхдээ тактиктай гаргах хэрэгтэй.

Зохицол: Хумхын орд жинлүүр, ихэр, нум, хонийн ордтой тараамж сайтай байх болно.

pisces.gifЗАГАС (19/II - 20/III)

Махбодь: Ус
Эзэн гариг: Нептун
Билэг тэмдэг: Зөрсөн хоёр загас, усны давалгаа, хясаа
Өнгө: Номин цэнхэр, солонгорсон өнгө, хөх, мөнгөлөг
Чулуу: Сарны чулуу, сувд
Төмөрлөг: Цайр
Сайн өдрүүд: Даваа, Пүрэв, Баасан
Муу өдрүүд: Лхагва
Азын тоо: 3, 6, 7, 9, 11, 12 ба 7-д хуваагдах бүх тоо
Хэлэх дуртай үг: Би итгэж байна.

Ерөнхий:

Загасны ордныхон маш өгөөмөр, тэвчээртэй, уян зөөлөн хүмүүс. Тэдний хүмүүстэй харьцахад амар байдал нь олон төрлийн хүмүүсээр хүрээлүүлэх нөхцлийг нь бүрдүүлж өгдөг байна. Тэд эргэн тойрондоо байгаа хүмүүсээ хүлээн зөвшөөрдөг ба асуудлыг шийдэх гэж оролдохоосоо илүү өөрөө шийдэгдэхийг нь харж суудаг. Тэд зарчимч байдалд дургүй. Тэд маш хурдан сэтгэдэг ба тал бүрийн мэдлэгтэй, зөн совинтой байдаг.

Давуу тал: Мэдрэмжтэй, төсөөлөн бодох чадвар сайтай, өгөөмөр, эелдэг, хувиа хичээдэггүй, оюунлаг, зөн совинтой, энэрэнгүй.

Сул тал: Хэт мөрөөдөмтгий, идеалист, нууцлаг, тодорхой бус, зорилго муутай.

Мэргэжил: Тэд хэрвээ номын санч, асторономч болох аваас ажлаасаа маш их таашаалыг мэдэрдэг. Мөн тэдэнд архитектур, хуульч, мөрдөгчийн ажил их тохирдог. Тэд амьдралдаа нэгээс илүү мэргэжлийг эзэмших нь элбэг байдаг.

Эрүүл мэнд: Загасны ордныхонд тавхай, элэг чухал бөгөөд цус багадах, хатиг, ходоодны шарх, болон бусад арьсны өвчнүүдээр өвчлөх магадлалтай байдаг.

Учирч болох асуудлууд болон тэдний шийдэл:

Асуудал: Та хэтэрхий олон янзын ааш гаргадаг.
Шийдэл: Та юм болгонд орилж хашгираад байлгүй аажуу тайван байх хэрэгтэй. Битгий хэтэрхий олон янзын ааш авир гарга.

Асуудал: Та бусадтай адил цалин авдаг мөртлөө нэг мэдэхэд л ямар ч мөнгөгүй байдаг.
Шийдэл: Та өөрийгөө байгаагаасаа илүү мөнгөтэй хүн гэж боддог. Тиймээс та хэтэрхий их мөнгө үрдэг.

Асуудал: Өөрт тохиолдоод буй асуудлаа хэн нэгэн хүмүүстэй хуваацахгүй байснаар та цор ганцаараа мэт сэтгэгдэл төрдөг.
Шийдэл: Та өөрийгөө илэрхийлж гаргаж байх хэрэгтэй. Танд бусдыг гайхашруулах авьяас байгаа.

Зохицол: Загасны ордныхон хилэнц, матар, мэлхий, үхрийн ордуудтай таарамжтай.

No comments: