Friday, May 1, 2009

PLUTO ШООВДОРЛОГДОЖ 8 ГАРИГТАЙ БОЛСОН ГЭНЭ ҮҮ?








--- PLUTO ШООВДОРЛОГДОЖ 8 ГАРИГТАЙ БОЛСОН ГЭНЭ ҮҮ?...
--- ҮГҮЙ ДЭЭ! 9 -БАЙСНЫГ 10 БОЛГООД, 13-ТАЙ Ч БОЛООД БАЙХ ШИГ...

Бидний мэдхээр манай нарны аймаг 9 гаригтай байдаг байсан. Ерөнхий боловсролын сургалтын системд 10-р ангид узэх "Одон орон" сурах бичгэн дээр хүртэл энэ тухай тодорхой, дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байдаг.

Гэтэл 2006 он гараад 9 дэх гариг болох PLUTO-г гариг биш, хэт алсад орших, хэмжээгээрээ манай дэлхийн дагуул сарнаас ч жоохон, сарны диаметр 3,480 км, PLUTO-гийн диаметр 2,301 км, бусад гаригууд өөрсдийн орбит тойрог замаараа нарыг тойрохдоо нэг хавтгайд байрладаг бол PLUTO-гийнх ташуу хавтгайд байрладаг. Ийнхүү PLUTO-г гаригийн тооноос хасаж манай нарны аймгийг 8 гаригтай болгохоор саналууд дэвшигдэж эхэлсэн.

2006 оны 8-р сарын 24-нд Чех улсын нийслэл Прага хотноо хуралдсан Олон Улсын Одон Орончдын хурлаар /International Austronomical Union буюу IAU/ PLUTO-г гариг мөн үү, биш уу, ер нь гариг гэж юу вэ, ГАРИГ гэсэн тодорхойлолтыг төгс төгөлдөр болгож байж энэ маргаантай асуудлыг зөв шийдэх... гэсэн байдал гол сэдэв нь болж байв.

PLUTO-г 1930 оны 2-р сарын 18-нд АНУ-ын Канзас мужид амьдарч байсан farm boy CLYDE W. TOMBAUGH /1906-1997/ өөрийнхөө зохиосон 13 инчийн телескопоор анх олж харж математик аргаар тойрог замыг нь тодорхойлон "хөдөлгөөнт гариг нарыг тойрч байна" гэж дүгнэлт хийж нээсэн билээ. Тэрээр ямар нэгэн сургууль дүүргэж боловсрол эзэмшиж чадаагүй. Ээжийнх нь бие нь муудснаас сурч байсан сургуулиа орхин, ээжийгээ асрахын тулд фермерийн эзэмшил газраа ирж ажилангаа өөрөө биеэ даан шинжлэх ухааны бүтээлүүдээс шамдангүй суралцаж, улмаар хаягдал тоног төхөөрөмжүүдээр энэхүү телескопоо бүтээжээ.

Ингээд PLUTO гариг нь 1930 оноос 2006 он хүртэл манай нарны аймгийн 9 дэх гаригаар байр сууриа эзэлж явж байв.
Шинжлэх ухаан, техник, технологийн асар хурдацтай энэ хөгжил, хүн төрлөгтөнд шинэ, шинэ нээлт бүтээлүүдийг ар араас нь түрэн гаргаж байв.

Олон Улсын Одон Орончдын /IAU/ -ийн хурал дээр PLUTO-гийн гариг байх хувь заяаны асуудлын талаар оролцогчдын дунд санал хэд хэд хуваагдаж ирлээ.

PLUTO бол ГАРИГ мөн!!! Яагаад гэвэл өөрийнкхөө тэнхлэгийн дагуу өөрөө эргэлддэг эргэлттэй, өөрийн гэсэн нарыг тойрдог орбит замтай, өөрийн гэсэн агаар мандал, татах хүч, тэр битгий хэл өөрийн гэсэн 3 дагуул сартай: CHARON - 1978 онд нээгдсэн, NIX ба HYDRA хоеулаа 2005 онд нээгдсэн. Гаригийн биетийн бүтэцийг таамаглахдаа хатуу чулуун цөмтэй, хөлдүү усан давхрагатай, хөлдүү NITROGEN азотон гадаргуутай, хөлдүү мөсөн METAN.. гэхчилэн яах ч аргагүй гариг байх байртай!!!
Мөн хуралд оролцож байсан 424 төлөөлөгчдөөс гадна маш олон тооны эрдэмтэн, судлаачид нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөндлөнгөөс нь ажиглаж байв. Тэдний дийлэнх хэсэг нь PLUTO-гийн гариг байх статусыг өөрчлөхийг эрс эсэргүйцэж эхлэв.

PLUTO-г гариг гэж үзэх юм бол CERES гэх асар том биет астероидийг бас гариг гэж нэрлэх хэрэгтэй болов. CERES гэх энэ асар том биет астероидийг 1801 оны 1-р сарын 1-нд Ангараг, Баркхасбадь гаригуудын дунд анх олж нээсэн юм. Ингээд манай нарны аймаг нь нэг хэсэгтэй 10 гаригтай болоод ч байх шиг... PLUTO, CERES 2-ыг шинэ ангилал бий болгож одой буюу давжаа DWARF PLANET гэж нэрлэх боллоо.
БРАУН гэх нэгэн эрдэмтэн 2003UB313 гэдэг асар том биетийг нээж, хожим нь түүнийгээ XENA гэж нэрлэсэн. Тэр хэлэхдээ "... ГАРИГ гэдэг тодорхойлолтыг бүрэн гүйцэд төгс төгөлдөр болгоогүй цагт гаригт нэр дэвшигдэх ийм биет, объект, астероид 44 байна" гэжээ.
Ингээд Олон Улсын Одон Орончдийн ээлжит дараагийн хуралдааныг 2009 оны 9-р сард Чех улсын нийслэл Прага хотноо дахин хуралдахаар тохиролцож түр завсарласан.

Тэгвэл энэ хооронд буюу одоогоор манай нарны аймаг нь 13 гаригтай болоод байна. Үүнд :
INNER PLANET:
1. MERCURY - Буд, монгол нэр нь ГАДАС, нар хүртлэх зай нь 57,000,000 км, диаметр нь 4,878 км, нарыг тойрох хугацаа нь 88 өдөр, дагуул сар байкхгүй.
2. VENUS - Сугар монгол нэр нь ЦОЛМОН, нар хүртлэх зай нь 108,000,000 км, диаметр нь 12,104 км, нарыг тойрох хугацаа нь 225 өдөр, дагуул сар байкхгүй.
3. EARTH - Дэлхий, нар хүртлэх зай нь 150,000,000 км, диаметр нь 12,753 км, нарыг тойрох хугацаа нь 365 өдөр, нэг дагуул сартай.
4. МАRS - Ангараг, монгол нэр нь УЛААН НҮДЭН, нар хүртлэх зай нь 228,000,000 км, диаметр нь 6,785 км, нарыг тойрох хугацаа нь 687 өдөр, дагуул сар байкхгүй.

OUTER PLANET:

5. JUPITER - Баркхасбадь, монгол нэр нь ҮЛЭМЖ, нар хүртлэх зай нь 779,000,000 км, диаметр нь 142,800 км, нарыг тойрох хугацаа нь 11,9 жил, 28 дагуул сартай.
6. SATURN - Санчир, монгол нэр нь ХИШИГ, нар хүртлэх зай нь 1,430,000,000 км, диаметр нь 119,871 км, нарыг тойрох хугацаа нь 29,5 жил, 30 дагуул сартайгаас гадна өргөн зээрэнцэг бүслүүртэй.
7. URANUS - монгол нэр нь ТЭНГЭРИЙН ВАН буюу дээд ертөнц, нар хүртлэх зай нь 2,880,000,000 км, диаметр нь 51,810 км, нарыг тойрох хугацаа нь 84,3 жил, 27 дагуул сартайгаас гадна нилээд хэдэн нарийн цагирган бүслүүртэй.
8. NEPTUNE - монгол нэр нь ДАЛАЙАН ВАН буюу дунд ертөнц, нар хүртлэх зай нь 4,500,000,000 км, нарыг тойрох хугацаа нь 169,8 жил, 13 дагуул сартай.

DWARF PLANET:
9. ЦЭРЭС,(лат) нар кхутлэкх зай нь 415 000 000км, диамэтэр нь 950км
10. PLUTO - монгол нэр нь ДЭЛКХИЙН ВАН буюу доод ертөнц, нар хүртлэх зай нь 5,906,000,000 км, диаметр нь 2,301 км, нарыг тойрох хугацаа нь 248 жил, 3 дагуул сартай.
11. HAUMEA - нар хүртлэх зай нь 6,450,000,000 км, 2004 онд нээгдсэн. 2008 оны 8-р сарын 17-ноос одой гариг гэж тооцох болсон, нарыг тойрох хугацаа нь 283 жил, NAMAKA, Hi'AKA гэсэн 2 дагуул сартай. Анх Хавайн арлуудын OBSERVATORIUM-аас олж харж нээсэн болохлоор арлуудынхаа нэрээр нэрлэжээ.
12. MAKEMAKE - нар хүртлэх зай нь 6,850,000,000 км, 2005 оны 3-р сарын 31-нд нээсэн, 2008 оны 8-р сарын 24-нөөс одой гариг гэж тооцох болсон.
13. ERIS - нар хүртлэх зай нь 10,100,000,000 км, диаметр нь 2,500 км, 2005 оны 1-р сард нээсэн.
Мэдээж манай нарны аймгийн огторгуйн уудамд маш их хэмжээний астероид, метеор, метеорид, комет-суулт одууд, KUIPER BELT гэсэн тоолж барашгүй олон биетүүдийн бүслүүр гэх зэрэг байхаас гадна тоосжилт гэх зэрэг зүйлс байдаг.
За ингээд 2009 оны 9-р сард Прага хотод хуралдах хуралдаанаар ямар шийдэл гарахыг хүлээгээд харж байяа!
Өгүүлгийнкхээ төгсгөлд 2009 оны 5-р сарын 2-ны өдрийг Олон Улсын Одон Орончдын Өдөр болгон зарласныг мэдэгдэе! Тэр өдрийн шөнийн тэнгэрт харагдах үзэгдлийг бид энгийн нүдээр ажиглаж болно. Нар жаргасны 1 цагийн дараа баруун, баруун тэнгэрийн хаяанд 10 хэмийн өндөрт бидний мэдэх МИЧИД ЗУРГАА буюу PLEIADES - six sisters одны ордны сүүл төгсгөлд нэгэн жижиг тод улаавтар од гарч ирнэ. Түүнийг бид Буд буюу MERCURY гэдэг. Энэ гаригийг "messenger of the God" гэж их хүндэтгэдэг. Эдгээр одны ордоос ажиглалтаа зүүн гар тийш ижил төвшинд 15 хэм орчимоор шилжүүлж харвал 3 зэрэгцээ од нэгэн хэвтээ, бага зэрэг ташүү шулуунд цувран оршино. Энэ 3 одыг бид ГУРВАН МАРАЛ гэдэг ба ОRION одны ордны HERCULES-ийн бүс нь болдог.
ТЭР УЕИйН ТЭНГЭР ЦЭЛМЭГ БАЙАГ!!!

Hviezda Herlany, DENVER


No comments: